Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Дайны жилүүдийн Монгол жинчин

  • PDF

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд

Luvsan 02

Баримт сөхөж үзвэл: Агуу их эх орны дайны жилүүдэд Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн орнуудаас ЗХУ-д цэрэг зэвсгийн үлэмжхэн тусламж үзүүлж байжээ. 1942-1945 онд АНУ-аас ЗХУ-д 14795 онгоц, 7056 танк, 8218 агаарын довтолгооныг эсэргүүцэх их буу (зенит), 131600 ширхэг пулёмот илгээж байсан бол Их британ улсаас 3384 онгоц, 4292 танк, мөн Канадаас 1188 танк ирүүлж байсан байна.

            Тухайн үед АНУ-аас ЗХУ-ын цэрэг дайны хэрэгцээнд зориулагдсан нийт бүтээгдэхүүний 4 хувийг үйлдвэрлэн, хангаж байжээ. Тухайлбал автомашин, трактор, мотоцикл, өөрөө явагч, галт тэрэгний зүтгүүр болон бусад бараа таваарыг дурьдаж болох юм. ЗХУ-аас америкийн үйлдвэрлэлийн салбарт 300.0 мянган тонн хромын хүдэр, 32.0 мянган тонн марганцийн хүдэр, мөн үлэмж хэмжээний шар болон цагаан алт, мод модон эдлэл нийлүүлж байв. Тэгтэл бас АНУ-аас ЗХУ-руу ачуулсан ачаа бараанаас 1.0 сая тонн орчим нь зорьсон газартаа хүрэлгүй эсрэг этгээдүүдийн гарт үрэн таран болсон нь ч байдаг аж. Эх орны дайны төгсгөлд болон дайны дараах жилүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Г.Трумэн дайны үед тусламжийн чиглэлээр ЗХУ-д хэрэглэгдсэн бүх зүйлийн тооцоог гаргуулж, басхүү бүх техникийг буцааж татсан байдаг.

            1942-1945 оны үе. ЗХУ-д тохиолдсон энэ гаслант бэрх жилүүдэд харьцангуй жижиг буурай Монгол улсаас хариу тус нэхэхгүйгээр ихээхэн тусламж үзүүлснийг дэлхий дахинд одоо тэр болгон сайн мэдэхгүй. 1942 оны өвөл Монгол улсын Ховдын хязгаараас (Ховд аймаг) түүхэн дэх худалдааны гол зам болох торгоны их замаар ЗХУ-д хүргэх тусламжийн бараа ачсан 1000 тэмээ ачаа бүхий жингийн хөсгийг илгээсэн тухай “Вестник Горно-Алтайска” сонинд өмнө нь нийтлэж байсан. Жингийн хөсгийнхэн Чуйн их замаар урагшласаар, хавирга нэвт үлээсэн хавсарга салхинд алгадуулж, ангамал говь, мөсөн гол горхийг гатлан, туулахад бэрхтэй олон уул, давааг давж, Бийск хүртэл нэг талдаа 1000 –аад километр замыг нугалсан түүхтэй.

            Тухайн үед Монгол эмэгтэйчүүд гараа гарган 5.0 мянган ширхэг хөвөнтэй цамц (куртка), 10.0 ширхэг нэхий дээл, 22.0 мянган хос оймс болон тэмээний ноосон бээлий, хөдөөгийн сумуудаас цуглуулсан 7.0 тонн борц (хатаасан мах) басхүү 200.0 сая төгрөг (бэлэн мөнгөөр)-ийг энэхүү жингийн цуваагаар тээвэрлэн хүргэснээс гадна “Т -34” маркийн ......танкийг мөн цуваагаар хүргэж өгсөн байдаг. Гэсэн ч нүүдэлчин Монголчууд энэхүү бэлгийн зүйлсийн буцаан авах тухай юу ч дуугарсангүй. Тэдэнд хамгийн чухал зүйл нь фашизмийг ялах явдал л байлаа. Ихэнх хүмүүсийн сэтгэл зүрхэнд 1939 онд болсон милитирист японы түрэмгийллээс эх орноо хамгаалсан Зөвлөлт Монголын дайчид, эрэлхэг хилчдийн үйл хэрэг тодоос тод үлдсэн байлаа. Энгийн ядуу ардуудын дунд л хамгийн эх оронч оюун санаа идэвхжиж байдаг нь бас ч сонирхолтой. Монгол улсын Баян-Өлгий аймгийн Музейд гэхэд эх орны дайнд оролцож, Берлин хүртэл давшсан 34 домогт дайчны гэрэл зураг хадгалагдаж байна. Харин 1943 онд Зөвлөлтийн цэргийн дээд ерөнхий командлагч Иосиф Сталин Монголын дайчин Малику Хашкенбайдуд өөрийнх нь жолоодож байсан танкийг бэлэглэсний зарим эд анги, хэрэгслүүд хийгээд барьж байсан зэвсэг нь музей доторх шилэн хоргонд хадгалагдан үлджээ.

            SANY0323Монголоос ЗХУ-ыг зорьсон фронтод бэлэг хүргэх цувааны, 1000 хөсгийн ахлагчаар Залуучуудын эвлэлийн гишүүн 18 настай залуу Б.Лувсан томилогдон замд гарсан байдаг. Жингийн цуваа 1942 оны 11 дүгээр сард Ховдоос гарчээ. Жинчид алдарт Чике таманы даваагаар давахдаа олон янзын хүнд сорилтуудтай тулгарч, бэрх адармаат замыг туулах явцад хэдэн арван тэмээ нь осолдож, зарим нь өлдөж үхэх зэргээр хохирол үзсэн ч шантарсангүй. Ийм байдлаар гурван сар тасралтгүй явсны эцэст сая Бийскт хүрсэн ажээ. Үнэ цэнэтэй ачаа авч яваа жинчид уг ачаагаа алдахгүй хамгаалахын тулд шөнжингөө яваад өглөө болоход л сая түр амсхийдэг байсан аж. Монголын жинчид маань хэмжиж үзэх юм бол найман чингэлэг (вагон) ачааг ийнхүү тэмээн хөсгөөр тээвэрлэн явсаар 1943 оны хоёр сард Бийскэд очсон ба залуу жинчин Лувсан тэнд эх орны дайны баатруудтай уулзаж, Зөвлөлтийн одон медалиар шагнуулаад, Бийскэд 10 хоног саатаж гурил, улаанбуудай, ургамлын тос зэргийг тэмээндээ ачин Монгол руугаа буцжээ.

            Өнгөрсөн 8 дугаар сарын эхээр “Вестник Горно-Алтайска” сонин болон Ховд аймаг дахь Ховдын толь сонины хамтын ажиллагааны хүрээнд бид тус аймгийн Манхан суманд очиж, тэр үед Бийскэд бэлэг хүргэх тэмээн жингийн, мянган хөсгийн ахлагчаар явж байсан, одоо 92 насыг зооглож буй Б.Лувсан гуайтай уулзан сурвалжлав. Тэднйи гэр нь суурингийн зах хавьд байх ажээ. Гэрийн эзэн биднийг ширээнд урьж, цай ундаар дайлав.

Б.Лувсан гуайг 92 настай гэхэд итгэмгүй тийм их хөдөлмөрч, хийгээд шаргуу хичээнгүй нэгэн аж.   Тэрээр хоёр охин, таван хүүтэй, тэдгээрээс гарсан 30 шахам ач зээ нартай. Одоо хамгийн отгон зээ хүүгийндээ суудаг юм байна. Түүний чих нь нэлээн “хатуурч”, юм сонсохдоо тааруухан болсон тул хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж явсан “Ховдын толь” сонины эрхлэгч, сэтгүүлч Г.Төрмөнх өвгөний чихэнд нь хашгирах шахам чангаар ярьж, хэл авалцан уг яриагаа надад орчуулан тайлбарлаж байв. Б.Лувсан эх орны дайны дайчдад бэлэг хүргэхээр жин тээж байснаас гадна 1945 оны чөлөөлөх дайнд оролцон, дайтаж явсан нэгэн аж. 1942 оны өвөл Горно-Алтай хийгээд Ойродын автономит салбарт очсон талаар нь яриа өдөхөд их л баяртай хүлээн авч, дуртайяа хуучилж байв.

Тэндэхийн хүмүүс бидний жинчдийг гэр орондоо урин, цай идээ, хоол ундаар дайлж, ачаа бараагаа засаж янзлахад харамгүй тусалж байсан. 30 градус гарсан дүн өвлийн хүйтнийг хүмүүсийнх нь халуун сэтгэлийн элч уярааж, бидэнд урам зориг өгч байсан тулдаа л бид Горний Алтайн сүрлэг адармаат замаар шантралгүй туулан, сүүлчийн давааг нь амжилттай давж Бийскэд очсон юм хэмээн тэр ярив. Ингэж явахдаа жинчид “Сийлэн бөөр” хэмээх Монгол ардын дуу болон хошин дуунууд, Монгол зөвлөлтийн найрамдлын тухай дуунуудыг дуулан, хөгжилдөж, урам зоригоо хөвчилж явснаа бас дурсаж байна. Жингийн тэмээний хүзүүнээс зүүгээстэй явсан хонх нь одоо түүний гэрт хадгалагдаж байна. Лувсан гуай тэр хонхыг манай гэрийн хамгийн эрхэм зүйл “шүтээн” юм гэж бидэнд үзүүлэв. Мөн гавьяа шагнал, одон медалуудаа ч үзүүлсэн бөгөөд улаан туузан дээр жирийтэл нь зүүсэн тэр олон одон медалиудын зарим тоймтойгоос нь дурьдвал Монгол улсын хөдөлмөрийн баатрын тэмдэг, Сүхбаатарын одон, Их Монгол улсын 800 жилийн ойн медаль, Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсны 30 жилийн ойн медаль, Халхын голын ялалтын 70 жилийн ойн медаль, түүнчлэн маршал Жуковын одон, Бүх Холбоотын Коммунист Залуучуудын эвлэлийн 50 жилийн ойн медаль, ОХУ-ын Коммунист намын 50 жилийн ойн мепаль /КПРФ/ медаль зэрэг байна.

            SANY0317 Жинчин маань хожим Буриадын улс ардын аж ахуйн институтыг төгсөж, дээд боловсрол эзэмшжээ. БНМАУ-ын Ардын их хурлын депутатаар дөрвөн удаа сонгогдож, Москва, Барнаул, Бийск, Горно-Алтай хотуудад олон удаа зорчиж байсан байна. Түүний архивт байгаа Борис Алушкин, Кульдияр Сакитово, Ю.Цэдэнбал, Кунаев, Мао Цзе Дун нартай, тэрчлэн Зөвлөлт Монголын сансрын нисэгчидтэй хамт авахуулсан гэрэл зургууд нь бидний сонирхолыг гойд татав.

Б.Лувсан 1948 онд монголын цэргийн нисэхийн сургууль /курсэд/ элсэж, туршилт дадлага хийж байсан боловч асар удалгүй үүнийгээ орхиж, төрөлх Манхан сумандаа иржээ. Бид тэдний хашаан дахь, түүний өөрийнх нь гараар бий болсон цэцэрлэг, бичил байгууламжуудтай танилцаад, гайхаж бахархах зэрэгцэв. Тэнд говь нутагт ургадаг ургамал ч байна. Нохойн хошуу, алим, чацаргана, алтан хундага зэрэг ургамалууд цэцэглэн ургасан энэ цэцэрлэгт бид жин үдийн наранд бараг хагас өдөр саатав. Энэ бичилхэн цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход услалтыг яаж шийдсэн хэрэг вэ хэмээн сонирхтол, гараар ухаж гаргасан 25 метрийн гүнтэй гар худаг үзүүлэв. Энэ худгаас насосоор ус татаж услах боломжтой болгожээ.

Цэцэрлэгийн дэргэд, хашаан дотроо гурван жижиг гэр музейг бас байгуулж амжжээ. Эдгээр нь хэрэндээ л баялаг үзмэртэй бөгөөд Мао Цзе Дуны бэлэглэсэн сампин, Ю.Цэдэнбал даргын бэлэглэсэн цаг, Горно Алтайн Политехникийн их сургуулийн захирлаас дурсгасан эх орны дайны үед жин тээж явааг нь сийлж мөнхөлсөн керамик сийлбэр, Бийскийн Комуннист намын нэгдүгээр нарын бичгийн даргаас 1943 оны хоёрдугаар сард бэлэглэсэн дурсгалын зүйл, өөрийнх нь хэрэглэж байсан хуучны цахиур буу гэхчлэн өдий төдий зүйлс байна. Зүсмэл модон дээр усан будгаар болон харандаагаар зурсан зургууд, мөн тэмээн жин тээж явааг дүрсэлсэн сийлбэр зэргийг баатар маань өөрөө урлаж байгаа тухайгаа танилцуулан, бидэнд үзүүлэв. Төрүүлсэн ээжийнх нь гэрэл зураг бас энэ гэр музейд нь бий агаад түүний ээж нь бараг 100 хүртэл насалсан ажээ.

Энэхүү үндэсний шинж, хийц бүхий гэр музейд нь орж үзхэд түүний амьдралын түүхтэй бараг л танилцах боломжтой хийгээд эдгээрийг хойч үеийнхэнд хүргэх үнэт мэдээлэл болгон үлдээж буй нь магад юм.

Лувсан баатар биднийг үдэж өгөх үедээ Горно-Алтайгаас надтай уулзахаар ирнэ гэж санаанд ч байсангүй гээд ихэд баярлаж байгаагаа нууж чадахгүй байв. 90 гаруй насыг зоолосон ч цовоо, тэнхлүүн хэвээрээ энэ өвгөн өглөө бүр долоон цагт босож, цэцэрлэг болон гэр музейдээ саатан, бүтээж, амжуулах нөр ажилдаа умбаж сатаарсаар, ер уйдах завгүйгээр цаг хугацааг үнэ цэнэтэй өнгөрөөнө.

Тэрээр 1943 онд Горно-Алтайд болсон Ойрот тур, 1966 онд Манжерокд фестивалын талаар сайн санаж байгаагаа хуучилж байсан ба орчин үед Горно-Алтай хот хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Тэндээс мордсонос хойш, бүүр Горно –Алтайдаа ирэх хүртэл минь агуу их эх орны дайны амьд түүхийн нэгээхэн гэрч болсон энэ өвгөнийг өөрийн эрхгүй хайрлах сэтгэл намайг эзэмдсээр байлаа.  

 

         Алексей Ивашкин (АБНУ-ын гавьяат сэтгүүлч)

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

Хуучин андууд ба шинэ боломж

  • PDF

Олон улсын харилцаа

Kriim 02

2014 онд орчин үеийн орос орны түүхэнд эргэлтийн шинжтэй үйл явц бий болсон нь олон улсын харилцааны түвшинд ч онцлог зүйл болж байна.

Бүх ард түмний санал асуулгаар Крым автономит Бүгд найрамдах улс болж, Украйны бүрэлдэхүүнээс гарах болсон нь тусгаар эрх бүхий энэ хойгт оршин амьдрах Оросын ард түмний дийлэнх олонхийн дэмжлэг авсан. Олон нийтийн хандлагыг ажиглавал энэ үйл явцыг Оросын холбооны улсуудын улс төрийн орчин дахь бас нэг эерэг дүр төрхийг бий болгож байна хэмээн үзэж байгаа нь илт.

Крым бол өнөөдөр түүхийн тухайд ч, улс төрийн хувьд ч Оростой адил тэгш эрхтэй. Гагцхүү барууны “харцаг”-ууд үүнийг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хэмээн сурталчилж байгаа юм. Энэ нь түүхийг багааахан ч болов ухрааж эргүүлээгүй. Тиймээс Америк хийгээд баруун европыг аялдан дагалдаж, тал тохой татах туршилтын үйл ажиллагаа ер хэрэггүй юм.

Ямар ч атугай энд шинжлэх ухааны үндэслэл сайтай дүгнэлт мэдээллүүдээс авч үзэх нь чухал. 2014 оны 3 сард нийтлэгдсэн эдийн засагч, Олон улсын эдийн засгийн харилцааны нийгэмлэгийн болон, /МЭО/ и Гадаад эдийн засгийн холбооны гишүүн, /ВЭС/ Москвагийн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны институтын /МГИМО/ /У/ Гадаад эдийн засгийн тэнхимийн доцент Евгений Брюков энэ тухай үгүүлснийг авч үзвэл Оросын хаант Засаг болон Крым хоорондох нутаг дэвсгэр нь XVII зууны төгсгөлд Зэрлэг тал нутаг хэмээн нэрлэгдэж байв. Энэ газар нутгийн зөвхөн нэг хэсэгт нь л Оттомоны хаант засаглал эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлж эхэлсэн байдаг. Крымын татарууд хэзээнээс үйлдвэрлэл эрхлэж байсангүй. Эдийн засгийн үндэс нь гагцхүү днепровск, их оросын газрын үржил шим л байлаа. Иймээс эдийн засаг нь эрсдэл хохирол ихтэй байв. 1571 онд шатсан Москвад Крымын гол төлөв олзлогдогсодоос бүрдсэн 150 мянган хүн, бүүр өмнө нь 1521 онд мөн л олзлогдогсод болох 800 хүн суурьшиж байв. Дайны хөлд нэрвэгдсэн Крымыг бага болон их Оросын түвшинд хүргэж, хөгжлийн хэвийн нөхцлөөр хангах зайлшгүй шаардлагатай байсан яг энэ үетэй залгаад Крымд язгууртан тайж Потемкин анхны Засаг захиргааг байгуулах ажлыг эхлүүлэв. Энэ эхлэл цааш үргэлжилж, Каховын хойг дээр эрчим хүчтэй болгож, усан боомт, дэд бүтцийг барьж байгуулан, орчин үеийн томоохон хотуудыг бий болгов.

XVIII зууны 80-аад оны эхээр Херсонын цэргийн флот байгуулагдаж, усан /далайн/ худалдаа эрхлэх болж. хөлөг онгоцууд зорчих болов. XVIII зууны төгсгөл гэхэд Николаев болон Севастопольд худалдааны хөлөг онгоцууд бий болсон бөгөөд энэ үеийг хүртэл Оросын эзэнт гүрэнд тэр тусмаа дурьдаж буй нутаг оронд хөлөг онгоцны үйлдвэр бий болоогүй Крымчүүд ийм үйлдвэрлэлийн талаар мэддэггүй байв. Тэр үед бид Турк, Грекийн хөлөг онгоцыг хэрэглэдэг байлаа. Тэгвэл XVIII зуунд эх суурийг нь тавьсан хөгжлийн замнал нь “бага Орос”-ын /Мало Россия/ үед амжилттай үргэлжилж замын байгууламжууд бий болж, усан тээвэр хөгжин, Крым болон Одессед усан үзмийн үйлдвэрлэл, худалдааны суурь тавигдаж, боловсролын хөгжлийг ихээхэн урамшуулах болов. Крымын дайны өмнөхөн Англи улс үр тарианыхаа 50 хувийг Бага Оросоос импортолдог байв.

Kriim 01

XIX зууны дунд үед Крымд 20 гаруй цэмбэний үйлдвэр ажиллаж, үр тарианы үйлдвэрлэл ч үлэмж нэмэгдсэн байлаа. Мөн XIX зууны эхний хагас гэхэд жил тутам 5-15 сая пуд /нэг пуд нь 16 кг-тай тэнцэнэ/ давс, 12 сая пуд улаан загасыг Оросын төв хэсэг рүү болон хил рүү тээвэрлэн хүргэдэг байв. Түүнчлэн баримт сөхөж үзвэл далайн худалдааны боомтод улсаас тодорхой хэмжээний татаас, санхүүгийн дэмжлэг олгодог байсан байна. 1914 оны нэгдүгээр сар гэхэд Хар далайн худалдааны боомт Оросын хамгийн том боомтод тооцогдож байв. Гэхдээ Балтийн тэнгисийн далайн худалдааны боомтыг нийслэл Петербург орчмын бүсэд авч үзэж байлаа. Эл үед Хар далайн боомт 413 уурын хөлөг онгоц, 231 чиргүүл онгоцтой байсан бол Балтийн тэнгисийн боомт 243 уурын хөлөг онгоц, 113 чиргүүл онгоцтой байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлч дээр улсын эдийн засаг үлэмж хямралд орж ЗХУ-ын европын бүс дэх ардын аж ахуй л голлох суурийг бүрдүүлж байв. Тэр үед Бүх Оросын оршин суугчдын хөрөнгө оруулалтын үлэмжхэн хэсгийг Крымд чиглүүлсэн байна.

Дээрх баримтуудаас харахад XIX болон XX зууны туршид үндсэндээ Крымд нүсэр хотжисон бүтэц бараг шаардлагагүй байсан мөрт аж үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүд тэнд төвлөрч байлаа. 1954 онд Крым Украйнаас салан тусгаарласан яг тэр үеэс хойш тэнд бүрэн хэмжээний сэргээн босголт хийгдсэн. Тухайн үеэс 1991 оныг хүртэл Крымын хойгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, рашаан сувиллын бүс Черноморийн сувиллын газар, Черноморын усан флот, Севастопол хот бий болов. Үлгэрлэвээс оросын нэг рубль тутмаас 16 копеек нь Украйнд ногдож, тэндхийн цүнхнээс 6 копеек нь Крымд зарцуулагддаг байв. 1991 онд хойгийн нутаг дэвсгэрт амралтын 326 бүс, 12 рашаан сувилалын хотхон үлдсэн нь ЗХУ-ын эдийн засгийн орлогын чамлалтгүй хэсэг нь тэнд шилжсэн гэсэн үг. Ийм санамсаргүй байдлаар Украйны Засгийн газар үлэмжхэн баялагт эзэн суусан тусгаар улсын удирдах болсон юм. Ингээд Зөвлөлтийн сая сая хүмүүсийн хөдөлмөрөөр баяжсан олигархууд гарч иржээ. Оросын бүрэлдхүүнд байсан 23 жил бол Крымын шудрагаар мандан бадарсан үе бөгөөд эрх тэгш субьект гэдгийг тодотгох нь зүй.

Харин энэ асуудлыг хөрш Монголын ард олон хэрхэн хүлээн авч байгаа нь сонирхолтой.

            Хэдхэн сарын өмнө Монгол Улсын их хурлын дэд дарга Л.Цог Оросын сэтгүүлчид ярилцлага өгчээ. Уг ярилцлагын хэсгээс толилуулбал

                Сур. Монголд Крымын хэрэг явдлын талаар идэвхтэй хэлэлцэж байх шиг байна?

                Л.Цог: Тиймээ одоо Крымд санал асуулга явагдаж байна. Бид аль ч ард түмний өөрийн тусгаар эрхийг дэмждэг. Ард түмэн юуг хүсэж байна тэднийхээр л болох ёстой. Одоогийн нөхцөлд Украйнд хууль ёсны бүрэн засаглал алга байна. Тиймээс миний санал бүрэн утгаараа Оросын төлөө байгаа.

Сур: Баттулга сайд Оросыг дэмжиж үзэл санаагаа илэрхийлсэн. Үүнийх төлөө түүнийг буруу зүйл хийсэн гэж үзэх ямар нэг шалтгаан бий юу?

Л.Цог: Би ч түүний ярьсныг дэмжиж байгаа. Бидний үзэл санаа үүн дээр нэгдэж байгаа юм. Би Улсын их хурлын дэд даргын хувьд хэлэхэд ч мөн ялгаагүй Оросын үзэл санааг, Крымын ард түмнийг дэмжиж байна.

Монголын нийгмийн зүтгэлтэн, улс төрч, нэрт хуульч Логийн Цог Крымын асуудлын талаар байр сууриа ийнхүү тов тодорхой илэрхийлсэн байна.

Бараг 900 жил Крым Оросын газар нутаг байсан гэж үзвэл асар их хэмжээний хөрөнгө оруулалт энэ том гүрний “цээжнээс” ивлэн бий болсон юм. Энэ бол аль ч үүднээс авч үзсэн мэдээжийн асуудал. Үнэн хэрэгтээ энэ үйл явдал бол олон улсын харилцаа хийгээд тухайн нэг улсын эдийн засагт ч нөлөөтэй. Тухайлахад Өнөөдөр Монгол улсад оруулж буй Оросын экспортын хэмжээг тооцож үзэж болно. Ойрын ирээдүйд энэ үзүүлэлт өөрчлөгдөх төлөв ч бий. Одоо Монголын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 32.2 хувийг Хятад улс /нэгдүгээр байр/, 23.1 хувийг Орос /хоёрдугаар байр/, 15.6 хувийг Америк /гуравдугаар байр/, 8,8 хувийг Өмнөд Солонгос /дөрөвдүгээр байр/, 4.0 хувийг Япон эзлэж байна. Түүнчлэн гадаад эдийн засгийн төрөлжилт болон улс төрийн нээлттэй байдлын хувьд Монголын хамгийн гол түнш нь яах аргагүй Орос улс юм.

Kriim 03

Оросын ФТС-д өгөгдсөн мэдээллээр 2013 онд Монголын РФ-тай хийсэн худалдааны бараа эргэлт 1613.1 сая доллар, Оросын барааны нэмэгдсэн үлдэгдэл 1530.7 сая доллар байна. Өнгөрсөн онд Орос улс Монголоос мах, махан бүтээгдэхүүн, зэс, молибдений хүдэр, төрөл бүрийн ноосон эдлэл, сувинарыг голлон импортолсон бол өөрийн орноос Монгол улсад эрдэсийн бүтээгдэхүүн, рашаан ус, нефтийн бүтээгдэхүүн /72.2 хувь/, машины тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, /5.6 хувь/, аж үйлдвэрийн бараа, хөдөө аж ахуйн түүхий эд /10.5 хувь/, металь эдлэл /5.4 хувь/, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн /4.5 хувь/-ыг экспортложээ.

Харин Боловсролтой холбоотой харилцаа түүнчлэн Монгол маягийн аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээг хөгжүүлэх өргөн бололцоо харагдаж байгаа. Эрүүл мэндийнхээ төлөө сайн чанарын рашаан сувилалд үйлчлүүлэх нь хүний зайлшгүй хэрэгцээнүүдийн нэг. Крым дахь Черномерийн рашаан сувиллын хувьд энэ талаар хосгүй боломж хүлээж байгаа юм. Ойрын ирээдүйд Орос, Монголын хилээр харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэх тухай яригдаж байгаа тухай таатай мэдээ ч байна. Зөвхөн гадаад паспортоо аваад л хөрш улс руу худалдаа эсвэл амралт аяллаар ч юм уу, Монголын Казакууд гэхэд Какакстан руу ах дүү төрөл төрөгсөддээ очихоор зорчих боломжтой болвол тун чиг таатай биш гэж үү.

Дахиад цөөн хэдэн баримт дурьдвал Крымын бүгд найрамдах улс 2014 онд Оросооос нэг сая жуулчин, Украйнаас 200.0 мянган зочин хүлээн авчээ. Эдгээрийн 27-30 хувь нь хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагуудад ногдож байна. Тухайн цаг үеийн туршид Крым дэх амралт сувиллын газрууд 60 хувь, хүүхдийн зуслангууд 100 хувийн хүчин чадлаараа ажиллажээ. Алтайн Бүгд найрамдах улсаас л гэхэд Чорномерскийн амралтын газарт 200 орчим хүүхэд очиж үйлчлүүлсэн байна.

Krim 04

Түүнчлэн Монгол улстай олон жилийн нөхөрсөг харилцаатай явж ирсэн. Тийм болохоор харилцан визгүй зорчих тухай шийдвэр бол зайлшгүй хүлээгдэж байгаа зүйл юм. Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцааны өсөлтөнд шинэ түлхэц өгөх нь дамжиггүй. Тухайлбал соёлын болон спорт, аялал жуулчлалын салбарт нэн чухал болж байгаа юм. Миний нэлээн эртний танил Баян-Өлгий аймгийн оршин суугчдын хувьд л гэхэд Хар далайн амралтанд очиж амрахыг, бас Баян-Өлгий рүү усан үзэм зэрэг зарим төрлийн жимсийг хямдаар нийлүүлэх сонирхол их байдаг. Тэгвэл хил гаалиар зорчих зохицуулалтын хувьд энэ бүхнийг хөхиүлэн дэмжсэн, хялбаршуулсан шийдвэр хүлээгдэж байна. Ингэснээр жуулчид, аялагчид болон бусад зорчигсод илүү хямд зардлаар Крымд зорчих болно Тухайлбал Монголоос Сочигийн олимпид тамирчид очлоо гэхэд одоогийнхоос 50 хувийн хямд зардлаар Крымын хойгт хүрч байрлах болно шүү дээ.

Магадгүй Монголын хүүхдүүд хүүхдийн Артек зусланд очиж амрах сонирхол үлэмжхэн байгаа байх. 20 гаруй жилийн өмнө хөрш Ховд аймгаас бас Монголын бусад хот аймгуудаас энд хүүхдүүд очдог байсан бол өнөөдөр Монголоос нэг ч хүүхэд тэнд очихгүй байна. Түүнчлэн Крымын хойг Монголтой усан үзмийн худалдаа зэргээр хамтарч ажиллахад бэлэн байдаг. Өнөөдөр Монголд зөвхөн Хятадаас усан үзэм нийлүүлж, алим, лийр, амтат гуай, гүйлсийн мод зэрэг зарим жимс жимсгэнийг бүүр Афганстанаас хүртэл дамжуулан авч байна. Тэгвэл энэ бүхнийг олон жилийн нөхөрсөг харилцаатай хөрш Оросоос экспортлох юм бол хавьгүй илүү ашигтай.

           Есөн жилийн өмнө Горно-Алтайн хөдөө аж ахуйн салбараас Монголд суулгаж туршихаар нутгийн сортын сая гаруй суулгац аваачиж байв. Тэдгээр нь говирхог хөрсөнд ургадаг, тэсэж амьдрах чадвар сайтай ургамал учир Монголчууд сонирхох нь аргагүй. Тэрээр жимсэлдэг бөгөөд жимс нь маш витаминлаг. Хэрвээ цаашдийнхаа олон зуун жилийн ирээдүйг авч үзэх юм бол Крымын хойгийн ихэнх газар нутаг түүнчлэн Монголд ч гүний болон хөрсний усны нөөц тийм ч хангалттай бус. Тиймээс хөрсөнд амьдрах чадвар сайтай бут сөөг, суулгац, таримал зэргийг харилцан нутагшуулж, цус сэлбэх замаар хөрсний ус чийгийг хамгаалах боломж бий.

Энэ мэтээр олон салбарт харилцаа холбоо тогтоож, цаашид улам гүнзгийрүүлэн, өргөжүүлэх нь амьдралаас урган гарч байгаа хүлээлт шаардлага гэж хэлж болох юм. Энэ нь дэмий хэрэггүй зүйл гэж хэлэх юм бол ёстой л “тэнэг” хэрэг болно. Хуучин андуудыг одоо шинэ боломж хүлээж байна.

 

                                              Алексей Ивашкин /сэтгүүлч/

                                               Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

 

Халхын голд чухам юу болсон бэ?

  • PDF

                    Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд

                                                            -           Энэ дайны илэрхий бус түүхийг 75 жилийн дараа -

Манай сүүлийн үеийнхэн маань энэ тухай тун бага мэднэ. Дунд сургуульд энэ талаар заах боловч 1939 онд тухайн үеийн БНМАУ-ын нутаг Халх голд Квантуны арми болон Улаан армийн хооронд цус асгаруулсан тулалдаан /зэвсэгт мөргөлдөөн/ болсон гэх төдий өнгөц мэдээллээс хэтрэхгүй.

Тэгтэл энд болсон үйл явдал бол манай орны түүхэн дэх шийдвэрлэх ялалтуудын нэг байсан юм. 

Jukov Mongold

Урьтал үе

Японы удирдлага 1927 оны долоон сарын долоонд Хятад улсад явуулах улс төрийн бодлогын хөтөлбөр төлөвлөгөө, түүнчлэн Манжуур болон Монголд хэрэгжүүлэх “Японы онцгой ажиллагааны” тухай авч хэлэлцжээ.

Генерал Танака Японы эзэн хаанд мэдэгдэхдээ “Хятадыг эзлэн авахын тулд бид эхлээд Манжуур, Монголыг эзлэж өөрийн болгох хэрэгтэй. Тэрчлэн бидний дэлхийг эзлэх төлөвлөгөөний маань анхны алхам нь бүх Хятадыг заавал эзлэж авах явдал. Энэ бол Зөвлөлт холбоот улсыг довтлох хамгийн чухал түшиц газар нь болох ёстой. Японы арми яг одоо үүнд бүрэн бэлтгэгдээгүй байгаа ч бид Манжуурын хилд халдлага эхлүүлэхээр нэгэнт шийдвэрлээд байна” гэсэн байдаг.

Япончууд 1931 оны 9 сарын 18-нд Манжуурт халдлагаа эхлэж, 1932 оны гурван сарын нэгэн гэхэд Манжуурыг нэгэнт эзлэсэн байв. Эзлэгдсэн нутагт Манж-гоо улсын сүүдрийн Засгийн газар гэгчийг байгуулж Пу И гэгчийг удирдагч болгожээ. Тэр нь Засгийн үүргийг бодитоор гүйцэтгэхгүй ч Японы улс төрийн болон цэрэг дайны бодлогын туршилтын талбар болж байлаа.

Ажиллагаа №8

1936 оноос 1938 оны долоон сарын эхэн хүртэл Япон, Манжуурын цэргийн хүчин Хасан нуурын хавь газраар ЗХУ-ын дархан хилийг 231 зөрчиж, 35 удаагийн өдөөн хатгалага хийж, тулгаралт мөргөлдөөнд хүрч байжээ. Эдгээр мөргөлдөөний үр дагавар нь ЗХУ-ын бүрэн ялалтаар төгсөв. Японы арми Хасан нуурын дэргэд бут цохигдсон ч дайны санаархалаа орхисонгүй.

Халдан довтлох ажиллагааны 8 дугаар төлөвлөгөө гэгчийг Японы цэргийн ерөнхий штаб /генштаб/-аас боловсруулж сайшаагдан дэмжигдсэн нь “Ко”, болон “Оцу” гэсэн хоёр хувилбартай бөгөөд гол зорилго нь ЗХУ болон түүний холбоотон, /найрамдалт/ БНМАУ-ын хилийг сэтлэж, гэнэтийн цохилт өгсөнөөр Япон орондоо “милитризмийн нар”-ыг мандуулах явдал байв.

Эхлэл

Японы тал Монголын өмнө хэсгээс хойт хил хүртэл улмаар ЗХУ-ын хилийн чиглэлд тавих төмөр замын ангийг хамгаалах тусгай армийг Монголын хилээс 20 км-т Манжуурын нутагт байршуулахаа зарлав. Монголын тал эрс дургүйцэж, Япончуудыг хөөн зайлуулахаа мэдэгдэв. Зэвсэгт өдөөн хатгалага эхлэж 1939 оны 5 сарын 11 –нд анхны мөргөлдөөн болжээ. Энэ өдөр япон, манжуурын 300 цэргийн бүрэлдэхүүнтэй отряд Монголын хилийн застав руу санамсаргүй байхад нь гэнэт довтолсон байна.

Хэдхэн хоногийн дараа японы агаарын цэргийнхэн хил зөрчин орж ирж, агаарын довтолгоон хийж эхлэв. Зөвлөлт Монголын цэргийн хүчин японы цэргийн нисэх хүчний довтолгооныг амжилттай сарниулж, газраас бэхлэн хамгаалж байлаа.

Yapon nisgegch

Триумф Жукова

Батлан хамгаалахын ардын комиссар К.Е. Ворошилов Г.К. Жуковд хандан “ Японы арми БНМАУ-д халдан довтоллоо. Фекленкогийн командалсан 57 дугаар корпус тэнд байгаа ч тэдэнд тодорхой бус нөхцөл байдал тулгараад байна. Байдал ихээхэн хүнд байна. Та яаралтай Монгол руу явах хэрэгтэй. Тэнд очиж нөхцөл байдлыг судлан, шаардлагатай нэмэлт хүчийг татан аваач” хэмээн үүрэг болгов.

Жуковын сэтгэл ер амарсангүй газрын зургийн өмнө удаан зогслоо. Япончуудын довтолгоо минут ч амраахгүй, Зөвлөлтийн цэрэг тэнд эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн бодол санааг нь зовооно.

107 дугаар хорооны буудлагын батальоны нэгдүгээр ротын командлагч, дэслэгч И.М.Карпенко “Өдөр бүр дайралтын /атак/, гал дунд давшиж, хориглосоор нар жаргахад л сая амсхийдэг” тухай ярьсан байдаг.

Командлагч Жуков 57 дугаар онцгой корпус буюу өөрчлөгдөн нэрлэгдсэнээр ардмийн нэгдүгээр группыг Японы армийг Монголын нутгийн гүн рүү гишгүүлэхгүйгээр түрэмгийллийг бүх хүчээрээ тогтоон барьж байх үүрэгтэйгээр тохоон томиллоо. Энэ ажиллагаа амжилттай болж. Зургаадугаар сард багтан Зөвлөлт Монголын 38 мянган дайчин бүхий. Зэвсэглэсэн групп байлдааны гол түшиц газарт төвлөрч амжжээ.

Зөвлөлтийн цэргийн командлалаас онцгой арга хэмжээ авч байлдаан болж газар луу Москвагаас цэргийн нисэх группыг илгээсэн ба тэдгээр нисэгчдийн дотор байлдааны асар их туршлага эзэмшсэн ЗХУ-ын баатар 17 нисгэгч багтаж байв. Ингэснээр байлдааны талбар дахь улаан армийн агаарын хүчинд давуу байдлыг бий болгож чадав. Халхын гол дахь зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаанд зөвлөлтийн цэргийн нисэгчид дайсны 660 байлдааны онгоцыг агаарт устгаж, жагсаалаас гаргасан тухай албан ёсны баримт байдаг.

Байлдааны эхний үед Зөвлөлт Монголын арми удаан хугацааны турш зөвхөн дайсны довтолгооныг тогтоон барихын төлөө хориглон байлдаж байв. Ийм нөхцөлд дивиз командлагч Жуков дээд штабтай зөвлөлгүйгээр нэг талаар аз туршсан шийдвэр гаргаж, танкийн 11, мотобуудлагын 7 дугаар бригад мөн Монголын армийн буудлагын дивизионоос бүрдсэн тусгай хүчнийг япончуудаас Баянцагаан уулыг хамгаалах давхар хүчнээр илгээжээ.

Баянцагааны тулалдаанд танкийн болон механикжсан бригадыг цохилтын гол хүч болгон давшуулж, маневарлах онцгой чадварыг үзүүлсэн нь дэлхийн цэргийн дайны практикт гарсан анхны өвөрмөц тактик болж үлдсэн байна. Дайсан этгээд дайралтыг тулж ирэхийг хүлээлгүйгээр хориглолтонд шилжсэн ч тун удалгүй бүхэлдээ бут цохигдов

Ах дүү Монголын ард түмний төлөө

Баянцагааны ялалтын дараа Жуков хориглолтоос давшилтанд шилжих шийдвэр гаргав. Дайсан цэргээ нэмэгдүүлж 75 мянган хүнтэй болоод байсан бол Зөвлөлт Монголын арми 57 мянган хүнтэй байлаа. Давшилтыг 8 сарын 24-ны өдөр хийхээр төлөвлөжээ. Командлагч Жуков энэ төлөлөгөөг 8 сарын 20-ноос эхлэн гаргасан байлаа.

Японы арми дайралтыг хэрхэвч хүлээхгүй нь тодорхой, тэр тусмаа сайтар бодож боловсруулсан давшилтын тактикаа хэрэгжүүлэхээр зэхэж байв. Тэрээр цохилтын гол хүчээ байлдааны талбарын өмнөт хэсэг дэх групп дээрээ төвлөрүүлжээ. Гэвч тэд алдаа гаргасан байлаа. 8 сарын 26 гэхэд Зөвлөлт Монголын арми японы 6 дугаар армийг бүх талаас нь бүслэн хаажээ. Япончууд бүслэлтийг сэтлэх оролдлого хийв. 8 сарын 28 гэхэд японы хамгаалалтын сүүлчийн зангилааг бүслэн хаав. Япончууд артиллерийнхаа бараг бүх хүчийг довтолгооны байрлалд шилжүүлж, бүслэлтийн гадна зөвхөн миномент пулемотын ангиа үлдээсэн байлаа. Байлдаан нүүр тулсан нөхцөлд хатуу ширүүн болов. Дайсны байрлалд тулж очмогц гардан тулалдаанд оржээ.

8 сарын 31 гэхэд Монголын нутаг руу халдан довтолсон японы цэргийн групп бүрэн хэмжээгээр бут цохигдлоо. Японы Засгийн газраас ЗХУ-ын Засгийн газарт хандаж, ялагдлаа хүлээн, байлдааны үйл ажиллагааг Монгол Манжуурын хилээс урагшлалгүйгээр зогсоохыг гуйсан хүсэлт илгээв. 1939 оны 9 сарын 15 гэхэд Халхын голын эрэгт байлдааны үйл ажиллагааг дуусгах тухай ЗХУ, БНМАУ, Япон улсын хооронд гарын үсэг зурахаар харилцан зөвшөөрч, дараа өдөр нь уг үйл явдал болсон байна.

Р.S

Японы Самурай нар үргэлж аймшиггүйгээр бусдыг эзлэхийг төлөө санаархаж байлаа.

Японы цэргийн хүчний нисгэгч Харада Фумиогийн нэгэн хүсэлт архивт хадгалагдан үлджээ. “Намайг Японы хилээр давуулах юм бол би тэнд өчиггүй буудуулна. Надад хэзээ ч японд очих хүсэл алга. Надад ч, миний гэр бүлд ч ялгаагүй...” хэмээн тэр мэдүүлсэн байдаг.

Түрэмгий дайн хийж, эзлэх авах санаархалын үр үндэс нь жирийн япон хүний сэтгэлд ийнхүү өөрийн эх орноос айсан айдас, үл итгэлцлийг бий болгож орхисон нь эндээс харагдана.  

 

                                                                                     Бэлтгэсэн Дмитрий Соколов

                                                                              Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

 

Халхын голын байлдаан Тухайн үеийн Сибирийн хэвлэлд

  • PDF

  Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд

Istoriya 03

Ирэх наймдугаар сарын сүүлчээр Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ.

Халхын голын байлдаанд оролцсон дайчдын нэлээд хэсэг нь сибир нутгийнхан байсан бөгөөд тэдний олонх нь байлдааны галын шугаманд тулалдаж байсныг гэрчлэх баримт сурвалжууд зөвхөн цэргийн архивт хадгалагдаж, энгийн хүмүүст ер мэдэгдэлгүйгээр өдийг хүрчээ. Тухайн үеийн сонин хэвлэлийн хуудаснаас үйл явдлын он дарааллын товчооныг шүүрдэн судлаж байсан эрдэмтний судалгааны ажлыг сөхөж үзсэн маань л сая энэ тухай олж мэдэх завшаан олгосон юм.

Ойрадын автономит салбарын Майманск аймгийн Бирюла суурингийн уугуул Иван Петрович Эдоков 1944 онд Алс дорнотын фронтын тэргүүн ангид алба хааж, дайнд оролцож явсан нэгэн. Горний Алтайн багшийн сургуулийг дүүргэсэн бэлтгэл хошууч И.П.Эдоков цэргээс халагдсаныхаа дараа тус сургуульд аспирантурт элсэж, эрдмийн зэрэг хамгаалсан ба түүхийн факультетийн захирлаар ажиллаж байв. Мөн Горно-Алтайн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн түүх, хэл, утга зохиолын салбарт 2006 оныг хүртэл ажилласан байна.

Тэрээр 1945 онд алс дорнотод алба хааж байх үеэсээ, Халхын голын зэвэгт мөргөлдөөний талаар сонирхон судалжээ.

Түүний дурссанаар самурай нарын хэрцгий балмад байдал мөн Зөвлөлт Монголын дайчдын баатарлаг дайчин үйл явдлуудын тухай үзэж харсан, дуулж мэдсэнийг нь нутгийн хүмүүсээс олонтоо сонсож байжээ. Монгол нутагт амь үрэгдсэн ч шарил нь олдоогүй зөвлөлтийн үйл олон дайчид бий гэх ба энэ тухай Читийн цэргийн эмнэлэгт шархны халуунаас болж нас барсан нэгэн дайчин ярьж байсан аж. Ахмад дайчин Эдоков маань гавьяаны амралтанд гарсныхаа дараа судалгааны ажлаа үргэлжлүүлж, Ойрад мужийн “Красной Ойротий” /Улаан Ойрад/ мөн “Звездая Алтая”   /Алтайн од/ сонинуудад нийтлэгдэж байсан өөрийн судалгааны сэдэвтэй холбоо бүхий мэдээ материалуудыг шүүрдэн үзсэн байна.

Istoriya 02

Тэр үеийн үйл ядлуудаас олон зүйл өнөө хэр бидэнд илэрхий бус үлдэж, гагцхүү дорнот талын наран л чимээгүйхэн дурссаар байх шиг сэтгэгдэл төрүүлсэн нь их л харамсалтай санагдсан аж. Эдгээр нь орон нутгийн түвшинд авч үзэх чухал асудлууд бөгөөд юуны өмнө Халхын голын тулалдааны үеэр шархны халуунаар нас барсан дайчдын дурсгалыг сэргээн мөнхжүүлэх явдал нэн чухлаар тавигдах ёстой. Тухайлбал Читид оршуулагдсан дайчдын шарил чандрыг төдийлөн, хайхралгүй, анхаарал тавилгүй хөсөр орхисон нь ч олонтоо бий аж. Дал гаруй жилийн өмнөх тэр дайныг 1945 онд бүрэн ялалтаар төгсгөх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхийн тулд 18 мянга орчим эрэлхэг дайчдын амьдрал золиослогдсон юм. Чухам ийм их үнэ цэнээр ялалт байгуулж өнөөдрийн гэрэлт амьдралыг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн юм шүү гэдгийг өнөөгийн залуус өсвөр үеийнхэнд хоногшуулан ойлгуулах явдал хамгийн эрхэм.

Монголд Халхын голын дайнд оролцогчдыг ихэд хүндэтгэж, эх орны их дайны дайчидтай адилтган үздэг. Монголын аль ч газрын музейд тэрхүү дайны зэвсэг техникийг үзмэр болгосон, гудамж талбайд баатруудыг алдаршуулан олонд таниулсан нь түгээмэл байдаг бол Оросод тэрхүү Халх голын дайнд оролцсон өөрийн орны дайчдын дурсгалыг хүндэтгэх талаар учир дутагдалтай байдаг гэхэд хилсдэхгүй байх. Читид буюу түүний орчимд нойрсож буй Халхын голын байлдаанд амь үрэгсэн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх явдал бас л удаашралтай байна. Өдгөөг хүртэл дурьдаж буй үйл явдлаас сэдэвлэсэн дорвитой кино бүтээх явдал ч дутагдалтай хэвээр.

Монголын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатараар удирдуулсан ажлын хэсэг 2009 онд Дорнот аймагт ажилласан. Уг ажлын зорилго нь Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярыг тус бүс нутагт тэмдэглэхэд шаардагдах зардлыг судлаж тодорхойлох явдал байв. Ажлын хэсэг хөшөө дурсгалуудыг үзэж, Халхын гол сумын музей, мөн тус сумын Хан Уул цогцолбор сургуульд зочилон, Халхын голын ялалтын тухай түүхэн дурсгалт зүйлүүдтэй танилцаж, сонирхсон. Тэгээд Зөвлөлт Монголын дайчид оролцсон ялалтын баярыг 8 сарын 22-28-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ үед буюу 2009 онд амьд сэрүүн байсан 1600 ахмад дайчдаас 76 дайчин уг ойн арга хэмжээнд оролцож байлаа. Одоо 75 жилийн ой хаяанд ирээд байна.

Уг ажлыг Монгол улсын Батлан хамгаалах яам, Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулах ба үйл ажиллагааны цөмийг уламжлал ёсоор Дорнот аймгийн Халх гол суманд төвлөрүүлэхээр төлөвлөсөн бололтой. Түүнчлэн ойн хүрээнд Монгол улсын баатар Л.Дандар, Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж, Монгол Оросын зэвсэгт хүчний дайчдын “Сэлэнгэ 2014” хамтарсан сургалтыг зохион байгуулах юм байна. Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдаас одоо Монголд 45 дайчин амьд сэрүүн байгаа ажээ.

Istoriya 01

М.Чевалковын нэрэмжит үндэсний номын сан, “Улаан Ойрад” сониноос санаачилсан 1939 оны үйл явдлын тухай богино хэмжээний киноны зураг авалт төгсгөлийн шатандаа явж байгаа ба энэ ажилд байгууллагын захирал Светлана Кимовна Штанакова ихээхэн тусалсан ажээ. Уг киног 1939 оны долоон сарын 18-ны үед “Красная Ойратия” сонинд нийтлэгдсэн Япон, Манжуурын өдөөн хатгалгын гол, өрнөл үеийнтухай үгүүллүүдээс сэдэвлэн бүтээжээ.

Зохиогчийн бичсэнээс үзвэл тэр өдрүүдэд японы арми “согтуугаар” атаkанд орсон. Үүнтэй зэрэгцээд Квантуны армийн штабаас зөвлөлт монголын цэргийн хэсгийг хордуулсан бодис буюу бактериологийн зэвсэг хэрэглэж хордуулах үйл ажиллагаа явуулж байна гэсэн цуу тараасан ба зөвлөлт Монголын цэргийн штабаас үүнийг эрээ цээргүй, ичгүүргүй худал явуулга, гүтгэлэг хэмээн хариу барьсан тухай бий. Кинонд өрнөж буй ноцтой үйл явдлын талаар цухас авч үзэхэд япончууд ийм үйл ажиллагаа явуулж байсан нь 731 дүгээр отрядын архивын баримтуудаас тодорхой илэрсэн байдаг.

1930 оноос самурай нар Хятад, Тува, Солонгос зэрэг оронд мөн өмнөд хятадад нууц лаборатори байршуулж, бактерлогийн бэлдмэлүүдийг туршиж байсан нь илэрхий болсон билээ.

1939 оны 7 сарын 27, 30-ны сонинд “Японы армийн өдөөсөн хилийн шинэ зөрчил”, “Японы өдөөн хатгалаг үргэлжилсээр байна” гэсэн гарчигтай үгүүллүүдийг нийтлэж, байлдааны үйл явцын зургуудад оновчтой, яруу тод тайлбар хийжээ. Дашрамд үгүүлэхэд уг сонинд сүүлийн үед бас нэг сонирхолтой баримтыг нийтэлсэн нь 1939 оны 7 сарын 25-нд японы армийн нэгэн цэргийн нисэх буудал дээр тэдний 19 байлдааны онгоц шатсан тухай зураг юм. Энэ зургийг манай армийнхан байрлалаа солих үеэрээ ажиглалт хийж, авсан бололтой.

Мөн “Красная Ойротая” сонинд япончуудыг Хасан нуурын дэргэд бут цохих тулалдаанд оролцсон нэгэн эмэгтэй дайчны шүлэг нийтлэгдсэнийг олж үзэв. Тулалдаанд оролцож явсан энэ найрагчийг Кузьмой Андрианов гэдэг бөгөөд

“Орос нутаг минь хэмээн дайчин эр дуу алдлаа

Энд самурай японы хөл гишгэх ёсгүй

Энд зандалчин чононууд үүрээ засах ёсгүй” хэмээн шүлэглэжээ.

Иван Петрович Эдоков тухайн үеийн сонин хэвлэлүүдэд улаан армийн дайчдаас ирүүлсэн захидлууд, сонирхолтой зурвасуудыг бас судалжээ. Тухайн жилүүдэд “Улаан Ойрад” сонины редакци залуус, өсвөр үеийнхнийг эх орныхоо төлөө ариун үйл хэрэгт уриалан дуудах, эх оронч хүмүүжил олоход нь нөлөөлөх зорилгоор ийм төрлийн нэг сэдэвт цуврал материалуудыг нэг бус удаа нийтлэж байсан байна. Тухайлбал улаан армийн дайчин П.Шираев “Зайлшгүй хүндлэгдэхийн тулд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй” хэмээн бичжээ. Тэрээр цэрэг хүн бичиг үсэг мэддэг байх нь нэн чухал гэдгийг захиж, дор хаяж долоодугаар ангиас дээш боловсролтой байх хэрэгтэй, түүнчлэн техниктэй сайн ажилладаг байх нь зайлшгүй шаардагдах зүйлсийн нэг юм гэснээс гадна захидалдаа өөрийн төрсөн нутаг усныхаа тухай бичсэн нь бий. Түүнчлэн улаан армийн дайчин М.Чалчиков эх оронч үзэл санааны тухай тунхаглаж, агуу их зөвлөлтийн ард түмний төлөө алба хааж байгаадаа туйлаас бахархалтай байдаг гэсэн бол Халхын голын эрэгт тулалдааны талбараас бичсэн бололтой П.Екинековийн захидалд өнгөрсөн жил Хасан нуурын эрэгт бид япончуудыг бут ниргэсэн. Өнөөдөр энд ч бас тэд санасандаа хүрч чадахгүй хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн байх.

Дайны цагийн шалгуураар дайчдын захидлаас зарим хэсгийг нь баллаж дарсан, зарим захидлууд нийтлэгдээгүй хоцорсон нь ч бий бололтой. Балбаков гэдэг дайчин нуувчинд бичсэн захидалдаа 8 сарын 23-ны өдрийн төлөө улаан армийн дайчдыг уулзалтанд уриалан дуудсан байхад байлдагч Базанов маш мэргэн буудаж сурсан тухайгаа илтгэн бичээд өнөөдөр бид эх орон ард түмнийхээ төлөө бүрэн итгэлтэйгээр тулалдаж байна хэмээжээ.  

“Красная Ойротая” сонины 9 сарын 2-ны дугаарт тулалдаан Квантуны групп бут ниргэгдсэнээр төгсгөл болж буй мэдээлсэн. Чайска аймгийн Култура хамтралын Комин, Суворов нарын тэргүүтэй дайчид Амурт Комсмолын үйл хэрэгт дайчдыг, залуучуудыг эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж, нэг ёсны алба хаахыг бас уриалж байв. Тэд дайны талбараас халагдаж очсон дайчид байсан болохоор ийнхүү дайчин үйл хэрэгт уриалах нь маргаангүй. Нуувчинд танилцаж нэр овгоо мэдэлцсэн А. Анишенко, И.Голево, К.Захарьева. Г.Мизонова. Тэд бүгд 1939 онд мөр зэрэгцэн тулалдаж явав.

Харин одоо “Красная Ойротий” сонины 9 сарын 06-ны дугаарт нийтлэгдсэн “БНМАУ-ын хилийн орчим дахь япон, манжуурын цэргийн бүлэглэлийн сүүлчийн үлдэгдэл нуран уналаа” гэсэн гарчиг бүхий нэгэн үгүүллийг авч үзье.

Үүнийг уншсан бүх л уншигчид тэр үед өөрсдөө тулалдааны талбараас энхийн мэдээ сонсон, уужим амьсгал авах шиг, доголон нулимстай, халуун мэдрэмжээр хүлээн авсан нь магад юм.

Ийнхүү Зөвлөлт холбоот улсын баруун хил орчим дахь нэгэн үеийн хатуу ширүүн түүхийг жирийн нэг орон нутгийн сонины хуудаснаас хамгийн бодитоор мэдэрч болохоор зураглагдан үлджээ. Энэ бол нэг талаараа фашистын Герман болон Польшийнхны үзсэн гарз хохирлын гэрч болох юм. Тун ч удалгүй Польшийн дүрвэгсэд Ойрадын нутаг болон Бийскд хүрч ирсэнээр үүнийг тайлбарлаж болох билээ.  

Бэлтгэсэн Алексeй Ивашкин /АБНУ-ын гавьяат сэтгүүлч/

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Манжерок” – Найрамдал нөхөрлөлийн дуулал

  • PDF

Горно –Алтайн “Вестник Горно-Алтайска” сониноос ирүүлсэн энэхүү

                 үгүүллийг сэтгүүлч Г.Төрмөнхийн орчуулснаар уншигчдад хүргэж байна. 

Manjerok 03            1966 онд Горно-Алтайн Манжерок сууринд болсон Зөвлөлт Монголын их наадмын 50 жилийн ойг 2016 онд тэмдэглэнэ. Энэ үйл явдалд зориулан “Вестник Горно-Алтайска” сонины редакциас цахим хуудсандаа шинэ цэс нээн, цахим аян өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ тухай дурсамж, мэдээллийг хэн ч гэсэн илгээж, олны хүртээл болгох боломжтой ажээ.

Вестник Горно-Алтайска сонины эрхлэгч АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин 13 настай жаал хүү байхдаа энэ үйл хэрэгт оролцож байснаа дурсан хуучилсан ба “Сэтгэлд хэтэрхий танил дотно нэгэн дууны аялгуунд тэр цагийн бүхий л дурсамж хадгалагдаж байдаг юм” хэмээн ахмад сэтгүүлчийн үгүүлсэн нь нэн сонирхолтой.

Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны /ЦТ ВЛКСМ/ захиалгаар Зөвлөлт Монголын оюутан зулуучуудын их наадмыг ийнхүү тэмдэглэсэн тэр жил Улаанбаатар хотод зөвлөлт монголын залуучуудын байгууллагын хооронд хамтран ажиллаж, харилцан туслалцах шинэ гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллүүд тухайн үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн байдаг.

Manjerok 02

Алдарт Чуйн их зам дээрх Манжерок тосгоноос холгүйхэн Манжерок нууран дээр, мөн Бийск, Барнаул Горно-Алтай хотуудыг хамруулан явагдсан тэрхүү их наадмын тухай цөөнгүй мэдээлэл архивт хадгалагдаж үлджээ.

Их наадамд “Манжерок” дууны зохиогчид болох яруу найрагч Наум Олев, хөгжмийн зохиолч Оскар Фельцман нар оролцож, эргээс нь дотогш 30 метрийн зайд нуурын мандал дээр зассан тайзан дээрээс бүх оролцогчдод хандан үг хэлж, дуу хоолойгоо өргөж байв. Энэ бол 1966 оны 8 дугаар сард юм. Тэнд болсон үйл явдлын тухай Эдита Пьехагийн “Хөх түүдэг” дуу цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж байсныг тэр үеийнхэн бүгд санаж байгаа байх. Түүнчлэн хязгаар нутгийн уугуул иргэн Николай Воробьевийн хэлснээр бол “Манжерок” дуу бараг хагас зууны турш хязгаар нутгийнхны бахархал болсоор ирснээс гадна эстрадын тайзан дээр үнэнхүү алдаршиж чаджээ.

                Сэтгэлд тод үлдсэн бас нэг дурсамжыг сөхөхөд нуурын мандлыг “чилим” буюу усны самар битүү бүрхсэн байсансан. Энэ ховор ургамлын ургаж, боловсрох үе нь нуурын ёроолд өнгөрдөг ба боловсорч гүйцээд ийнхүү мандал дээр цэцэглэн хөвдөг юм. Тухайн үеийн дүр зургийг харахад нуурын мандал олон мянган эвэртэй толгойнууд хөвж байх шиг сэтгэгдэл төрүүлж байсансан. Хязгаар нутгийн эртний хүмүүс түүнийг “чөтгөрийн самар” хэмээн нэрлэж, элдэв зүйлд ихээр хэргэлдэг байсан ба улаан номонд орсон ховор ургамал юм. Сүүлийн үед энэтхэг, хятадад энэ ургамлыг тарималжуулан хэрэглэдэг болжээ.

                Фестивалын үеэр нуурын мандал дээр банз модоор үлэмж том талбайг эзэлсэн, хотхон байгуулж, нуурын хөвөөг орлохуйц элсэн төгөл хүртэл гаргасан байсныг тодхон санаж байна. Хэдий усны мандал дээр ч гэсэн тэнд 25 градус хүртэл зуны наран ээж, хүүхэд залууст гойд сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэнд бас В.И. Лениний нэрэмжит пионерийн лагерийг бий болгосон нь амарч тухлах хэсэг, хооллох газар, гар бөмбөг болон бусад спорт тоглоом тоглох стадион, урлагийн тогтлолт хийх тайз, үзэгчдийн танхим бүгдийг цогцлоожээ. Нэг үгээр хэлбэл өсвөр үеийнхний томоохон цогцолбор болсон байсан юм.

Их наадам эхлэхийн өмнө Монголын оролцогчидын түрүүч нь Кош-Агачийн районы Ташант сууринд ачааны машинаар ирцгээсэн. Түүний араас гал дөлөөр ассан хүүхэд залуусыг суулгасан 20 орчим ПАЗ автобусны цуваа Улаанбаатараас гарч, Чуйн их замаар цувран ирсэнсэн. Тэдний дунд бяр хүчит бөхчүүд, мэргэн буудагчид, сур харваачид, авьяаслаг жүжигчид, уран сайханчид олноороо байлаа.

Москвагаас жүжигчин Сергей болон Кирилл Столяров, хөгжмийн зохиолч Оскар Фельцман, дуучин Эдита Пьеха, акробат гимнастикч Геннадий Попов нар хүрэлцэн ирсэн. Тэд бүгдээр хамгийн эхний автобусаар ирсэн бөгөөд дашрамд үгүүлэхэд Геннадий Попов бол Горно –Алтайн Ойрад угсааны хүн байлаа.

                Manjerok 01          

            “Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү” хэмээн эгшиглэх тэр л дууны аялгуу их наадмын оролцогчдын сэтгэлд мартагдашгүй, гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Мэдээжийн хэрэг Монголын хөвгүүд охид энэ дууг сонсоод муухан ойлгож байсан ч дагаж дуулсаар “Манжерок -Дружба найрамдал” гэдэг үгийг хурдан хугацаанд, бүгдээрээ сурцгаасан юм. Энэ үг нэг ёсондоо их наадмын таних үг /парол/ нь болж байлаа. .

                Тэндэхийн иргэд, оршин суугчид нэг их төвөггүйгээр наадмын бүс буюу залуусын хотхонд зочилцгоох бололцоотой байсан санагдана. Оршин суугчид болоод Монголын оролцогч залуус танилцаж, нэр хаягаа ч солилцоцгоож байв.

                Их наадмын нэгэн хүндэт оролцогч Геннадий Поповын үзүүлбэрүүд хүүхэд залуусын чухам цөсийг хөөргөж байсан бөгөөд хоёр пудийн жинтэй, /гир/ мөн түүнээс хэдэн хувь хүнд бөмбөлөгөөр ээлжлүүлэн, ямарч хүч гаргахгүйгээр чөлөөтөй жонглердэж, нэг гар дээрээ зогсож, таваас зургаан метрийн өндөр дэх нарийн тросон дээгүүр бэхэлгээгүйгээр явж байсан нь гайхамшиг гэхээс аргагүй. Энэ гайхамшгуудыг үзүүлэгч маань үзүүлбэрийнхээ дараа инээмсэглэн, гарын үсгээ түгээж байсныг санаж байна. Монголын хөвгүүд түүний уран чадварт ихэд татагдаж, буй нь илэрхий байлаа.

Их наадмын хоёр дахь өдөр Алтайн залуучууд сонины шинэхэн дугаар уншигчдын гар дээр ирэхэд, сэтгүүлч Борис Майоровын бичсэн “Дуудлага” үгүүлэл нийтлэгдсэн байсан. Энэ үгүүлэлд Геннадий Поповын Париж дахь Эйфелийн цамхагийн орой дээр өрөөсөн гар дээрээ зогссон тухай нь үгүүлсэн байв. Тэрхүү үгүүллийн хайчилбар одоо хүртэл суурингийн архивт хадгалагдаж үлджээ

. Наадамд Монголоос ирсэн бөхийн спортын тамирчид үлэмж хүчтэй байсан ба бөхийн барилдааны үзүүлэх тоглолт нь маш сонирхолтой хийгээд амжилттай болсон юм.

                Тэр үеэр буудлагын тэмцээнд оролцсон нэгэн мэргэн буудагчийн нэр алдрыг мэдэж чадаагүй нь харамсалтай. Тэр буудагч 50 метрийн зайнаас 10 удаа буудахдаа бүгдэд нь хамгийн дээд оноо авч хүмүүсийг бишрүүлж байв. Тэрээр энэ бол эх орны дайнд оролцон, тулалдаж байсан дайчин эр бөгөөд дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн билээ.  

                Монголоос ирсэн сур харваачид бас бахархам сайхан харваж, нумнаас тавьсан сум нь онох байгаа хүртэл шунганан нисэлдэж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэдгээр харваачид бүгд л өсвөр, залуучууд байсан болохоор асар туршлагажсан мастерууд очсон гэж хэлэх нь дэгс болох байх. Гэсэн ч бидэнд тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсныг бодоод жинэхэнэ мастеруудтай харьцуулбал чухам ямар байсныг яахин мэдэх.

                Их наадмын талбарт өдөр бүр найрамдал, хайр энэрэл, эх орны сэдэвт аялгуут дуунууд эгшиглэж, үзэгчдийн талархалын мэдрэмжээр нэлэнхүйдээ гэрэлтэн, үзэгчдээс тэдэнд цэцгийн баглаагаар мялаалга өргөсөөр байсансан.

Харин өнөөдөр тэрхүү нуурын эргээс холгүйхэн уулын цанын бааз байгуулагдан, аялал жуулчлалын цогцолбор бий болж байна. Замын дагууд өвөлд нь цанын бааз ажиллаж зунд нь амралт, жуулчлалын газрын үүд хаалга байнга нээлттэй байх юм.              

                Чуйн их замаас нуурын суурин хүртэл нуур хүртэл дардан сайхан засмал зам тавигдажээ. Тэнд далайн түвшинээс 1228 метрийн өндөрлөгт бүхий Малая Синюха уулын оргил өөд өргөгч татлагаар дамжин гарч, Алтай дахь Артем Игнатенкогийн сүм болон олон зүйлийг дээрээс нь харж болно. Ижилгүй сайхан олон зүйл хуралдан тогтсон энэ нутагт жуулчдын бааз, орон байрнууд олноор бий болж, энэ цагийн нэгэн онцлогийг илтгэх, аяллын бизнес цэцэглэн хөгжиж байгаа билээ.      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Х.Батулгын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандсан ил захидал

  • PDF

Төмөр замын маргаантай асуудлуудын тухай 100 чухал сэдэв нэвтрүүлгийн талаар Засгийн газраас сандран мэдэгдэл гаргаж, Ерөнийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дуудаж, загнасны дараахан тэрбээр Ерөнхий сайд Алтанхуягт дараах захидлыг хүргүүлжээ.

Battulga 01МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна.

Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;

2. Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;

3. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;

4. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.

Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа. Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий. Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.

Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.

Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан. Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм. Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх "гавъяа"-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!

Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга

“Асгат”-ын орд ба дахин сэргэлт

  • PDF

“Ховдын толь сонин”, www.tsahim-toli.mn –ын редакци болон АБНУ-ын

“Вестник Горно – Алтайска” сонины хамтын ажиллагааны хүрээнд  

Саяхан Монголын төлөөлөгчид ОХУ-ын Горний Алтайд очиж уул уурхайн чиглэлээр тодруулбал “Асгат”-ын орд газартай холбоотой холбоотой асуудлаар уулзалт хийсэн тухай энэ үгүүллийг “Вестник Горно-Алтайска“ сонины редактор, АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин бэлтгэж ирүүлснийг Монгол хэлнээ хөрвүүлэн уншигч та бүхэнд хүргэж байна6

Asgat 04

Саяхан Горний Алтайд хөрш улсаас чухал зочид айлчилсан нь Монгол улсын уул уурхайн яамны сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ, уулын олборлолтын “Асгат” компаний захирал Авдил Аманбек болон түүний орлогч Телеюбайн Сайдолда нар байв. Тэд Горний Алтайн холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтанд Эдийн засгийн хөгжлийн сайд Александр Алчубаев, бүс нутгийн хөгжлийн дэд сайд Ольга Сафронов болон геологийн мэргэжилтнүүд оролцсон.

Уулзалтын үеэр яригдсан хамгийн гол асуудал нь Монгол Оросын хилийн зааг орчимд байх Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтын ажиллагааны тухай байлаа. Энэ ордод хайгуул судалгаа хийх, ашиглах чиглэлээр Орос Монголын хамтарсан баг өнгөрсөн зууны ерээд оны сүүлч хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Ордтой холбоотой асуудлаар Монгол улсын гавьяат уурхайчин Горний Алтайн уул уурхайн салбарын ахмад зүтгэлтэн Виктор Чулковын ярьсныг сийрүүлбэл “уг ордод хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй төсөл онцгой үнэ цэнэтэйгээс гадна, хөрөнгө оруулалтыг хэдхэн жилийн дотор нөхөх бололцоотой ажээ. Өнгөрсөн жил хоёр орны Засгийн газрын түвшин дэх хамтарсан ажлын хэсэг энэ талаар хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрсэн. Монголын талын ихээхэн сонирхож байгаа асуудал нь цахилгаан эрчим хүчний ханган нийлүүлэлт. Монголын баруун бүс нутагт цахилгаан эрчим хүчний асуудал бэрхшээлтэй хэвээр байгаа. Тиймээс Асгатын ордод цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг үүнтэй хамтатган шийдэх бололцоо бий. Түүнчлэн замын асуудал нэн чухал. Засмал зам тавихгүйгээр үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад ачаа барааг зөөвөрлөх боломжгүй

Оросын геологчид боловсруулах үйлдвэрийн асуудлыг тэргүүн зэрэгт авч үзэж байгаа. Ордын ашигт малтмалын бүтэц нь стратегийн ач холбогдол бүхий дөрвөн гол эрдсийг агуулж байгаа нь мөнгө, зэс, висмут, бас сидерит болон холимог металл болно. Төмрийн хүдэр болон марганцаас сайн чанарын ган хайлш гаргаж авах боломж бий. Асгатын ойролцоо Оросын нутаг дэвсгэрт өөр хэд хэдэн орд газар байгаа нь үйлдвэрийн бааз суурийг бий болгоход чухал нөлөөтэй. Хэрвээ тэдгээр ордуудад ажил эрчимжих юм бол энэ чиглэлд хөгжүүлэх дэд бүтцийн байгууламжуудын үр өгөөж нь улам бүр дээшлэнэ гэсэн үг. Нэгэн цагт энэ бүс нутагт Каракулийн кобальтийн ордод үйлдвэрлэл явагдаж байв. Мөн Ташантын орчим дах томоохон орд газарт гоёл чимэглэлийн лак гаргаж авах үйлдвэр ажиллаж байлаа. Тиймээс эдгээр ордуудыг холбосон дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд харилцаа холбооноос гадна хил орчмын тээврийг хөгжүүлж, уулын үйлдвэрийн суурингуудыг барьж байгуулах нь зайлшгүй хийгдэх зүйл юм гэсэн.

Asgat 01

Түүнчлэн анхаарал татаж байгаа бас нэг том асуудал гэвэл хөрөнгө оруулалт юм байна. Үүнтэй холбогдуулж нэгэн жишээ дурьдахад Орос Казакстаний бараг хил дээр шахам байдаг Калгутинскийн кобальт, вольфромын орд газрын хөрөнгө оруулагч нь геологийн үр дүнг илэрхий болтол далд байсаар байсан. Хөрөнгө оруулагч нь хэн байсан нь одоо нэгэнт тодорхой болсон.

Харин Асгатын ордын тухайд Монголын талынхан танилцуулахдаа уг ордыг Израйл, АНУ, Хятад улсын геологийн үйлдвэрлэлийн салбар ихэд сонирхож байгааг хэлсэн. Гэсэн ч эдгээр улсууд бүгд Оросын компаниудтай хамтран ажиллах чиглэлтэй байгаа аж. Монголын тал баяжуулах үйлдвэрийг байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг Оросод тавиад байгаа. Харин бүтээгдэхүүн худалдаалах зах зээлийн нэлээд хувийг Хятад улс эзлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Хятадын энэ чиглэлийн түүхий эд хэрэглэдэг үйлдвэрүүд Асгатыг ихэд сонирхож байгаа нь магад. Тэгэхээр Монгол Оросын хамтарсан энэхүү шинэ төсөл нь зөвхөн эдийн засгийн хувьд ашигтайгаар зогсохгүй геополитикийн үүднээс ч ихээхэн сонирхол татаж буй төсөл юм.

Геологийн нэмэлт хайгуул судалгаа хийлгэх зорилгоор Канадын компанитай мөн хэлэлцээр хийсэн.

Цаашдаа Горний Алтайн дэд бүтцийн салбарт ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг асуудал бий. Кош-агачийн хязгаар нутагт 5 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж байгаагийн эхний ээлж нь энэ оны наймдугаар сараас ажиллаж эхлэнэ. 2015 онд багтаан төдий хэмжээний хүчин чадал бүхий бас нэг станц барихаар төлөвлөгдсөн. 3.5 МВт-ын хүчин чадал бүхий станц байхад Кош –Агачийн районыг цахилгаанаар түвэггүй хангах боломжтой учир цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ гэсэн үг. Түүнчлэн энэ төслийн хүрээнд зөвхөн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдээд зогсохгүй зам барих асуудлыг ОХУ-ын Засгийн газрын түвшинд авч үзсэн нь мөдхөн шийдэгдэх төлөвтэй байна. Алтайн бүгд найрамдах улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдэд уул уурхайн үйлдвэрлэл багтсан байдаг. Тиймээс эдгээр төсөл санаачлагууд амжилттай хэрэгжих нь дамжиггүй.

Төлөөлөгчид Монголын Засгийн газрын байр суурийг илэрхийлэхдээ дэд бүтцийг барьж байгуулах зэрэг гол асуудлууд дээр АБНУлсаас бүх талаар анхаарч, туслахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр улсын дэмжлэг авах нь чухал гэдгийг онцолж байсан бөгөөд хөрөнгө оруулалт татах асуудлыг мөн эн тэргүүнд тавьж байлаа.

Уулзалтын тэмдэглэлээс харахад хоёр тал хил орчмын уул уурхайг хөгжүүлэх хүсэл зорилго нэгтэй гэдгээ харилцан илэрхийлснээс гадна дэд бүтцийг барьж байгуулах асуудалд АБНУ үндсэндээ бэлэн байгаа юм байна. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх гэх мэт асуудлаар хэлэлцээр үргэлжлэх нь тодорхой.

Өнөөдөр Кош-Агачийн район дахь уул уурхайгаас ихээхэн үр өгөөж хүртэх нөөц боломж байгаа ч түүнд хүрэхийн тулд чамгүй ажиллах шаардлагатай. АБНУ-ын зүгээс бол тухайн салбарт байгаа энэхүү бодит боломжийг хөгжилд хөтлөх чухал нөөц хэмээн үзэж, хөрөнгө оруулалт олох асуудалд анхаарлаа чиглүүлж байгаа юм. Хоёр хөршийн хамтын ажиллагаанд хосгүй давуу боломжийг бий болгох нөхцөлийг Асгатын орд газар хөрсөн доороо хадгалж байна. Оросын тал зам харгуй болон дэд бүтцийг шийдэж, цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Энэ бол үлэмж сонирхолтой төсөл хэмээн АБНУ-ын төлөөлөгчид уулзалтын үеэр онцолж байлаа.  

Бэлтгэсэн Алексей Ивашкин /АБНУ-ын гавьяат сэтгүүлч/

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх    

 

 

 

 

А.В.Бурдуков; Тусгаар тогтносон Монголоор (Хангилцагаас Кош-Агач хүртэл)

  • PDF

Түүхийн жимээр-Нэгэн зууны өмнөх

Ховдын хязгаар - /Цуврал 08/

Sudall uguulel 15

Өмнөх цувралуудаар нийтлэгдсэн сурвалжлагуудад түүхэн эргэлтийн өмнөх буюу 1911 оны 11-12-р сар, 1912 оны 1-8-р сарын үе дэх Ховд хот, Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлсэн билээ.

Энэ удаагийн дугаараас эхлээд нэрт монгол судлаач А.В Бурдуковын 1912 оны 8-9-р сард

баруун хойд Монголоор аялсан аян замын тэмдэглэлүүдийг уншигч танаа цувралаар толилуулж байна.

А.В Бурдуков баруун монголоор аялан явахдаа бичсэн хэд хэдэн замын тэмдэглэлүүдээ “Сибирийн амьдрал” сонинд нийтлүүлж байсан ба түүнийг нь монгол судлаач Г.Н Потанин өндөр үнэлсэн байдаг. Үүнд:, , , , , зэрэг тэмдэглэлүүд зүй ёсоор орно.

Ялангуяа , , хэмээх цуврал аян замын тэмдэглэлдээ 1912 оны 8 сарын 7-наас 9 сарын 1-нийг дуусталх (Григорианы тооллоор 8-р сарын 20-9-р сарын 14. Б.Н) 26 хоногийн туршид Хангилцаг-Улаангом-Кош-Агач-Ховд гэсэн маршрутаар нийт 800 орчим мод газар аялсан урт замын туршид үзсэн харсан, тааралдсан, сонсож дуулсан бүхнээ тод тодорхой өгүүлэв. Энэ замын тэмдэглэлд Ховд хотыг манж хятадын дарлалаас чөлөөлөхөөс өмнөх болон дараах үеийн хязгаар нутгийн болон Ховд хотын байдлын тухай мэдээлэхийн зэрэгцээ Ховд хотыг манж хятадын дарлалаас чөлөөлөх хэрэгт хүчин зүтгэж байсан Жа лам Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар, Зоригт бэйс Наваанцэрэн, гүн Хайсан, гүн Магсаржав, Дамдинсүрэн, Баяр тайж нартай уулзаж учирч байсан тухайгаа өгүүлжээ.

А.В.Бурдуков

Тусгаар тогтносон Монголоор

(Хангилцагаас Кош-Агач хүртэл)

                                                                       (Аян замын тэмдэглэл)

       1912 он монголчуудын төдийгүй Монголд байгаа оросын худалдаачдын ой ухаанд мөнхөд дурсагдах болно. Ховд хотын болон түүний хязгаарын хүн ам хаврын түрүү үеэс яагаад ч юм эмх замбараагүй, нүүдлийн байдлаар амьдрахад хүрэв. Манай худалдааны суурингууд хөршийн хамт Монголын бөглүү зэлүүд зах хязгаар нутагт, Ховд хотоос 200 гаруй мод зайтай газарт Хан Хөхийн нурууны (газрын зургууд дээр Хан-Хухэ хэмээн тэмдэглэгдсэн байдаг.) хойд энгэрт оршиж байв. Ийм ч учраас бид Ховдчуудтай харьцуулахад амар тайван амьдарч байлаа. Худалдааны ажил хэдий саад бэрхшээлтэй байсан ч тийм их хохиролгүй явагдаж байв. Хавар, зуны цагт ноос цуглуулах ажил харьцангуй амар тайван байв. Гэвч Ховдоос ялангуяа хутагтын элч нарыг хятадууд айхтар сүрдүүлэн баривчилсан тухай түгшүүртэй мэдээ сонсогдов. Удалгүй үүний дараахан Улаангомд эхлээд Жалханз гэгээн, түүний араас хутагтын Ховд хотод ерөнхий захирагчаар дахин томилсон Наваанцэрэн бэйс хүрэлцэн ирэв. Тэд хятадуудтай харилцаагаа тайван замаар зохицуулна гэдэгт найдаж байсан бөгөөд энэ нь биднийг бага зэрэг тайвшруулав. Гэтэл энэ итгэл найдвар талаар болжээ. Ховдыг тайван замаар авах гэсэн тэдний шаардлагын хариуд хятадууд хутагтын элч нарыг цаазлав. Энэ нь монголчуудыг хөдлөхөд хүргэжээ. Бидэнд Хүрээнээс монгол цэргүүд хөдөлсөн тухай мэдээ ирлээ. Эхлээд Халхад, дараа нь дөрвөд, баяд, урианхайчуудаас цэрэг татаж эхлэв. Монголд өмнө нь хараахан үзэгдэж харагдаагүйгээр шууд л дайны байдалд оржээ. Энэ үед бид Ховдоос оросын бүх худалдаачид Кош-Агач уруу явж, түүнчлэн консул Ховдоос 60 мод зайтай Хонго руу явсан тухай баттай мэдээ хүлээж авав.

       Бид өөрсдийн эхнэр, хүүхдүүдээ Кош-Агачид хурдхан хүргэхээс өөр аргагүй байдалд оров. Бид өөрсдөө, эрчүүд юунаас ч айхгүй байлаа. Монголчууд бидэнд огт гар хүрэхгүй, бас тал нутагт байгаа хятадууд ч бидэнд аюулгүй. Гэр бүлийн маань хувьд арай өөр хэрэг юм. Хятадын тал ялбал тал нутагт монголчуудын нэрлэснээр санаанд оромгүй “саджинъ” (хачин Б.Н.) байдал эхлэнэ. Ийм цаг үед явган үлдэж болзошгүй. Харин монголын тал нутагт шударгаар өлбөрч үхэх байдалд хүрэх болно.

       Сүүлийн жилүүдэд Монгол дахь оросын худалдаачид суурин амьдарч байна. Олонхи нь гэр бүлтэйгээ хоёр жил, түүнээс ч илүү хугацаанд суурин амьдарч байна. Бид ч өөрийн хөршүүдтэйгээ тийм байдлаар амьдарч байлаа.

       Бид замдаа гарахаар бэлтгэж байтал Ховдоос монголчуудын анхны ялалтын тухай мэдээ ирэв. Гэвч бид монголын зэвсгийн хүчинд итгэхгүй байсан учир зүрхээ чангалан худалдааны ажлаа орхиж явав.

       Бид Хангилцагаас 8 сарын 7-нд гарав.

             Бидний цуваа 3 тэрэг, шаардлагатай ачаа, хувцас хунар ачсан 6 адуу, хэд хэдэн сул морьдоос бүрдэж байв. Цуваанд 3 эмэгтэй, 4 хүүхэд, 4 насанд хүрсэн эрчүүд, 1 хөвгүүн, дагалдан яваа 5 монгол хүн нийт 17 хүн явав.

Манай худалдааны суурингуудаас зам дардан байв. Зүүн талд Хан-Хөхийн хойд энгэрээр шинэсээр хучигдсан салбар уулс харагдана. Баруун талаар доошхноо Хар бураагийн талд өвс сайтай өргөн судгууд өнгөрнө. 1 цаг явсны дараа бид Түмэн гүний хошууны нутгаар дайрч өнгөрөв. Баядын Түмэн гүний болон Самдан бэйлийн хоёр хошууны хоорондох хилийн зааг болсон Тагийн булаг хэмээх жижигхэн булгаар дайрчээ. Цааш нь бас л тийм жалгууд хөндлөн зөрөх дардан зам өнгөрнө.

Жижиг дөрөлж давангуут Нарьтын голын өргөн жалга уруу уруудан явсаар баядын шинэ хүрээ Дэжээлин хүрч түүний ойролцоо хоноглохоор буув. Энэ өдөр 30-аад мод газар явжээ. 8 сарын 8-нд морьдоо амраахын тулд бид өнжихөөр болов. Хавьд унаагүй тарган морьдыг эхний өдрүүдэд нэг хоног өвс идүүлэхгүй байлгахыг хичээх хэрэгтэй. Ингэхгүй бол морьд нуруу, хөлөө авч, доголж эхэлдэг, удалгүй муудаж, алхахаа больдог. Бидний ойролцоо нь буудалласан Хүрээг 3 жилийн өмнө барьж, Гэдэргэний голоос нүүлгэж иржээ. Одоо тэнд мянга орчим лам нар амьдардаг. Хийдийг хараахан барьж дуусаагүй, харин гол хийдийг нь хятад мужаан нар барьж дуусгаж байгаа бөгөөд тэнд 20 орчим хүн амьдарч байна.

       Энэ жил хятад мужаанууд баядын лам нарт ихээхэн чирэгдэл учруулжээ. Хэд хэдэн удаа хятадуудыг урианхайн дээрэмчдийн гараас бараг хүчээр аврахад хүрчээ. 8 сарын 9-нд бид ой модтой намхан уулсаар хүрээлэгдэн сайхан газар орших Хүрээг орхин явав. Бидний зам Хүрээнээс Байцын голоор уруудав. Энэ гол нь хоёр талаараа уулсаар хавчигджээ. 2 цаг явсаны дараа жижиг дөрөлж давж, Билүүгийн голыг гатлав. Энэ гол нь Бэйлийн болон Түшээ гүний хошууны хилийн зааг болдог.

       Дөрөлж өгсөн бид цааш тэгш талаар явав.

Баруун талаас нүдний үзүүрт сүүмэлзэн харагдах Баяннуурын элсээр хүрээлэгдсэн 30 орчим мод зайд тэгш тал цэлийн харагдана. Харин тэнд алсын алсад Тагнын нурууны оргилууд цэнхэртэн харагдана. Харин зүүн талд нь холгүйхэн олон залгаа уулс үргэлжилнэ.

Цаг явсны дараа бид Тараатын голыг гатлав. Голын эргээр арвайн багахан зурвас газар ногоорон харагдана.

       Цааш нь бидний зам багавтар уулын хормойгоор өнгөрлөө. Түүнийг дайрч өнгөрөн бид үд дунд Зээрийн булагт буудаллав. Энэ булгийн эргээр бас арвайн зурвас ногоорно. Цай уусны дараа бид цааш хөдлөв. Мөн тийм дардан замаар 10 орчим мод яваад Цагаан бургасын гол руу уруудав. Энэ гол нь Түшээ гүний болон Жүн вангийн хошууны хилийн зааг юм. Цааш нь зам жалга даган уул өөд явсаар Дархадын даваан дээр гарч ирэв. Түүнийг даван бид хуурай жалга гатлан Цахирын ус хэмээх булгийг хөндлөн гарлаа. Энд замаас хагас мод зайтай, зүүн талд хятадын баян компани Аршаны эвдэрч муудсан суурин харагдана. (энэ сууринг өнгөрсөн хавар урианхайчууд сүйтгэжээ). Хэдэн жалга хөндлөн гарч бид тэгш тал дээр гарч ирэв. Тэнд бөөн бөөн чулуу овоолжээ. Энэ газрыг монголчууд Олон овоот хэмээн нэрлэдэг. Энэ нь Жүн вангийн болон Нацаг бэйсийн хошууны хилийн зааг юм.

     5 мод шахам газар яваад Хүрээний хажууд орших худалдааны пүүсийн салбарт хүрч ирэв. Өнөөдөр бид 40 мод явж, нилээд эрт хүрч ирлээ.

10 баядын хошууны газар нутаг нь 2 хэсэгт хуваагддаг. 5 хошуу нь уулынх, 5 хошуу нь тал хээрийнх (говийнх) юм. Бидний туулж ирсэн уулын хошуудын газар нутаг нь өмнөөс хойд зүгт урт нарийн тууз хэлбэртэй оршин тогтнодог. Өмнө талдаа энэ газар нутаг нь Хяргас нуурт, хойд талаараа Баяннуурын элсэнд тулдаг. Энэ зурвас газрын урт нь 60-70 мод, өргөн нь 10-15 мод хэмжээтэй. Уулын баядууд Баяннуурын элсэнд тулж очих тэгш талд хаваржиж, намаржин голын эх, нурууны хойд энгэрээр зусна. Харин өвөлд 2 сар хүртэл нурууны өмнөд талын энгэр бэлээр нутагладаг. Биднийг явах үед баядууд аль хэдийнэ уулаас тал уруу нүүж, Хар бураа, Зэл, Гурмасаны голуудаар нутаглаж байв.

     Цай уунгуут бид хятадын Зурган хэмээх суурингийн шатсан цурман дээр очив. Энэ суурин нь манай пүүсийн худалдааны суурингаас зуу сажень зайтай байрладаг. Бидний эргэн тойрон бөөн хог новш, хааяагүй ёрдойсон шавар усны хоолой, энд тэндгүй ноцож түлэгдсэн шон хэвтэнэ.

Одоо Цалгарын хүрээнд 200 шахам лам амьдардаг. Тэд бол баядын 4 хошуунаас ирсэн тэрслүү үзэлтнүүд юм.

     Одоо энэ Хүрээ нь жижигхэн бөгөөд үзэмж муутай юм. Дамбийжанцаны шахалтаар нүүж, баядын шинэ хүрээ Дэжээлинтэй нэгдэхэд хүрчээ.

     Өнөөдөр бидний өмнөхөн хүрээнд Түдэв гүн хэдэн зэвсэглэсэн цэргүүдээ дагуулан ирснийг бид мэдэв. Тэрээр Ховд руу Дамбийжанцанд Амарсанаагийн буу, чөдөр хүргэж өгөх чухал ажлаар явж байлаа. Баядуудын дунд ийм нэгэн домог хадгалагдан үлджээ. 1750-иад онд Шадар ван (Шадар ван Чингүнжав Б.Н), Амарсанаа нарыг баривчлагдах үед тэднийг оргуулж аврахын тулд Түдэв гүний уг удмынхан түүнд 4 настай бор морио өгч аварсан бөгөөд түүнийг нь унаж Орос руу зугтжээ. Үүний төлөө Амарсанаа түүнд өөрийн хуучин буу, чөдөр хоёроо дурсган хятадын дарлалаас Монголыг аврахаар буцаж ирэхээ амласан гэдэг.

Ийнхүү одоо тэрээр хятадуудаас зүүнгарчуудыг хамгаалахаар иржээ.

       Амарсанаагийн хүсэл зориг Дамбийжанцан ламд шингэжээ. Иймээс Түдэв гүн түүний хуучин эд зүйлсийг Дамбийжанцанд хүргэж өгөхөөр явж байна. Үүний далимд би Нарийны голд байгаа манай пүүсийн ажилчны захидлыг уншив. Тэрээр гаалийнхны талаар шинэ мэдээ (6 сарын 30-наас) бичжээ. Эхний мэдээ: Урианхайчууд оросын мал туугчдыг дээрэмдэж, тэднээс 2000 хонь, 18 агт морьд булаан авчээ. 4 орос, 2 урианхай ажилчид явган явсаар арайхийн Горбуновын пүүсийн ажилтныд иржээ. Тэр ажилтан тэдэнд агт морь өгснөөр тэд урианхайн түшмэл, амбаныд очиж зарга мэдүүлэв. Үр дүн нь юу болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Дараагийн сонин мэдээ гэвэл: 6 сарын 24-нд хэдэн баядууд Нарийны голоос Тэсийн гол уруу нүүхээр зэхэж, гаднаа хэдэн шар уяжээ. Орой нь нар орох үед баядууд шар үхрээ идүүлэхээр тавив. Хаа нэгнээс буутай хоёр урианхай ирж, шар үхрийг тосон авч, тал уруу тууж одов. Баядууд үүнийг харсангүй. Гэвч талд урианхайчуудын өмнөөс нэгэн орос залуу гарч ирэв. Энэ залуу айлуудаар мал, ноос цуглуулах ажлаар явж байжээ. Тэрээр 17 настай, Горбоносовын ажилчин юм. Тэр залуу урианхайчуудыг харангуут тэд нар руу хашгирсанд урианхайчуудын нэг нь шараа хаяад зугтав. Гэтэл нөгөөх нь мориноосоо буугаад оросыг буудахаар мөрнөөсөө цахиур буугаа авав. Харин залуу сандралгүйгээр бууг нь булааж буудах боломж олгоогүй байна. Дараа нь тэд хоорондоо ноцолдож, эцэст нь урианхай залуу мултран гарч зугтахад, харин орос залуу 7 шараа тууж яван баядуудад буцааж өгчээ.

Чуец.

 

“Сибирийн амьдрал” сонин. 1912 оны 11 сарын 14. Лхагва гараг.№253. 2-р тал

 

      (Нийтлэлийг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, товч оршил, тайлбар бичсэн Ховд их сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн проф, доктор Б.Нямдорж)

 

Цаг агаарын мэдээ