Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар

  • PDF

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос аймаг бүрт томилогдон ажиллах ахлах мэргэжилтний төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэхүү албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэдээс нөхөх тул ажиллахыг хүссэн иргэд аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хандах буюу дор дурдсан хаягаар бүртгүүлнэ үү.

Жич: Энэхүү зар мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн http://103.11.193.90/test/web/resadvert.php гэсэн цахим хаягт байршуулсан  болно.

Бүртгэлийн хугацаа: Нийтэд мэдээлж байгаа энэхүү 21 аймагт ажиллах Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны ахлах мэргэжилтний сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Засгийн Газрын 11 дүгээр байрны 5 давхарт байрлах Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны 504 тоот өрөөнд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 09.00-12.00, 13.00-16.30 цагийн хооронд бүртгүүлэх материалаа өөрийн биеэр эсхүл loval@mn_nhrc.org гэсэн цахим хаягаар ирүүлнэ.

                                                                                                            Г.Одонтуяа

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 7043-1111 төв ажиллаж эхэллээ

  • PDF

11-11 tuv

Иргэдийнхээ санал хүсэлтийг авч, нээлттэй, шуурхай ажиллах зарчмыг баримтлах үүднээс 7043-1111 төвийг ЗДТГ-ын дэргэд нээн ажиллуулж эхэллээ.

Энэ төв нь Ховд аймгийн иргэдийн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл нэг бүрийг дуудлага, биечлэн, скайп, вэб сайт, фэйсбүүк, твиттер, И-мэйл гэсэн мэдээллийн 7 сувгаар хүлээн авч холбогдох байгууллагад нь шилжүүлэн, хурдан шуурхай шийдвэрлэх, шийдвэрлэсэн талаархи мэдээллийг эргэж мэдээллэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, иргэдэд нээлттэй, иргэдийн санаа бодлыг төр захиргааны үйл ажиллагаанд тусгаж, төр захиргааны байгууллага болон иргэдийн хоорондох харилцааг хурдан шуурхай болгоход гол зорилго тавин ажиллаж байна.

                                                                                                                           Г.Одонтуяа   

Утас: 7043-1111

Вэб сайт: ,

УРИАЛГА

  • PDF

 

Бичсэн Г.Одонтуяа   

 

Монгол түмэн үеийн үед эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалсаар ирсэн түүхэн баялаг уламжлалтай билээ. Гэтэл зах зээлийн ороо бусгаа жилүүдэд амар хялбар амьдрахыг хүссэн бэртэгчин этгээдүүд бусдын мал хулгайлах, тэр ч байтугай бэлчээрт байгаа малыг буудан хороох, хээлтэй буюу нялх төлийг нядлах зэргээр монгол хүний сэтгэлд төсөөлөгдөхийн аргагүй зэрлэг авирлах боллоо.

Түүгээр ч зогсохгүй хулгайч нарт өөрийн нутгийн малыг гаргаж өгдөг хүмүүс, хулгайн мал, мах гэдгийг мэдсээр байж хямд авч борлуулдаг ченжүүд, зах, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд түүнийг зөөвөрлөдөг жолооч, нядлагч бий болж, мал, махны хулгайн бохир сүлжээ хот, хөдөөд аль хэдийнэ үүсэн бэхжсэн байна.

Төр засгаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бие даасан хууль батлан гаргаж, төв, орон нутгийн хууль хяналт, нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудын хүчээр зарим ажил хийж байгаа боловч төдийлөн ахиц гарахгүй, ялангуяа дэд бүтэц эрчимтэй хөгжиж, хүн амын тоо нэмэгдэж байгаатай уялдан махны асар их эрэлт хэрэгцээ үүсч, малын хулгай газар авах нөхцөл бүрэлджээ.

Иймд малчид, иргэд та бүхэнд малын хулгайтай тэмцэхийг уриалж байна. Үүнд:

1. Малчид, мал бүхий иргэн бүр өөрийн өмч болсон эрдэнэт мал сүргээ өдрийн хариулга, шөнийн манаатай болгох хөдөлгөөнийг өрнүүлцгээе.

2. Мал хамгаалах бүлэг, нөхөрлөл байгуулан, хулгайч нарт гишгэх газар олгохгүйгээр мал сүргээ нүдлэн хамгаалцгаая.

3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийг судлан амьдралдаа хэрэгжүүлэх

4. Малын хулгайчийг халуун мөрөөр нь илрүүлэх, таслан зогсоохын төлөө зүтгэж яваа цагдаагийн болон төр, захиргаа, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, идэвхтэнүүдийн нүд, чих болж, тэдэнтэй өдөр тутам нягт хамтран ажиллацгаая.

ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

  • PDF

Бичсэн Г.Одонтуяа   

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 143 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэхээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын /Орон нутгийн өмчит хуулийн этгээд/-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Япон улсад үйлдвэрлэж, аймгийн ЗДТГ-т 2009  онд ашиглалтад орсон, Тoyoto land cruzer-80 маркийн, HDJ810050734  арлын дугаар,  0591 ХОА тоот улсын бүртгэлийн дугаартай, нийт  316,7 мянган/ км явсан автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Дуудлагын худалдаа 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1300 цагт аймгийн  Засаг даргын Тамгын газрын  Хуралдааны их танхимд болно.

Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 5500,0 мянган төгрөг / таван сая таван зуун мянган төгрөг/

Дэнчингийн хэмжээ: 1375,0 мянган төгрөг /нэг сая гурван зуун далан таван мянган төгрөг /

Оролцогч дэнчингийн мөнгийг Төрийн банк дахь Орон нутгийн өмчийн албаны  1100010539  тушаасан баримт авчирснаар оролцох эрх авна.

Дуудлагаар худалдах автомашиныг аймгийн Засаг даргын Тамгын газар /өмч эзэмшигч байгууллага/ дээр очин үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, автомашины талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны эдийн засаг, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн 99473213,  9902741 утсаар авна уу.

Аймгийн ИТХ-ын ажлын албаны Эдийн засаг, үйлдвэрлэл, өмчийн харилцааны  хэлтэс

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явагдаж байна

  • PDF

Sudalgaa UATT

Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, салбар дундын мэдээллийн бааз бүрдүүлэх зорилго бүхий өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа улс орон даяар 2013 оны 11 сарын 25-ны 08 цагт нэгэн зэрэг эхлэн явагдаж байна. Улс Үндэсний хэмжээний энэхүү ажлын нээлтийг өнөөдөр 07 цаг 30 минутанд зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч, тоологч судлаачид оролцов. Энэхүү судалгаа нь өнөөдрөөс эхлэн 12 сарын 09-ны хооронд үргэлжлэн явагдах бөгөөд өрхөөс 2 хуудас, 3 бүлэг, 53 асуулт бүхий асуулгын хуудас бөглүүлж судалгааг авах аж.

Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 18288 өрхийн жагсаалт гаргаж, сум багийн өрхүүдийн газрын зургийг бэлэн болгожээ. Үндэсний хэмжээний энэхүү ажилд судлаач буюу тоологч 127, мэдээлэл шивэгч 12, хөтөч 91, судалгааны багийн ахлагч 32 хүн шалгаран ажиллаж байгаа аж. Нэг тоологч дунджаар өдөрт 15 айлд орох үүрэгтэй ба судалгаанд хамрагдаж байгаа иргэн биеийн байцаалт, бичиг баримтаа бэлэн байлгаж, тоологчийн асуусан асуултанд үнэн зөв хариулт өгөх үүрэгтэй юм.

                                                                                                                                                               Г.Одонтуяа

 

Монгол цэргүүд Афганистанд гадныхныг гайхшируулжээ

  • PDF

Mongol tserguud

Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй олон үндэстнүүдийн цэргүүдийн дунд “Hoplite Trek” тэмцээн болжээ. Энэ сарын 17-нд болсон эл тэмцээнд орон орны багууд өрсөлдсөн байна.

Уг тэмцээнд хоёр хүн нэг баг болж оролцдог аж. Эр цэргийн жинхэнэ хүч бяр, авхаалж самбааг сорьсон хүнд даалгавартай гэдгээрээ “Hoplite Trek” армийнхны анхаарлыг татдаг юм байна . Зарим орноос цөөхөн баг оролцсон бол Монгол Улсыг төлөөлж 18 цэрэг хоёр хоёроор баг болж оролцжээ.

Цэргүүд барианаас гарч таван км гүйгээд 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин таван км гүйсэн байна. Үүний дараа 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад таван км гүйж барианд орсноор тэмцээн өндөрлөдөг юм байна.
“Hoplite Trek” тэмцээнд оролцсон манай есөн баг нэгээс долоо хүртэлх байрыг эзэлж, нэг баг нь есдүгээр байрт шалгарсан өндөр амжилт үзүүлсэн аж. Наймдугаар байрт АНУ-ыг төлөөлөн оролцсон тэнгисийн явган цэргийн баг оржээ. Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн ахлагч Д.Энхбаяр өөрийн фэйсбүүк хуудсандаа энэ талаар мэдээлж “Тэмцээнд оролцож Монгол Улсынхаа болон монгол цэрэг мэргэжлийн ахлагч нарын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн цэрэг дайчдыг минь эзэн богдын Их хар сүлд ивээг” хэмээгээд хурайлсан байна.

Уг тэмцээний дараа АНУ-ын цэргүүд өөрсдийн фэйсбүүк болон твиттертээ Монгол цэргүүдийн хүч чадлыг биширч “Монгол цэрэг чи чадлаа. Үнэхээр гайхалтай”,  “Та нар намайг алмайрууллаа”, “Та нараар бахархаж байна. Амжилт” гэж сэтгэгдлээ бичсэн байна. Гэтэл АНУ-ын нэгэн цэрэг “Эд нарыг чинь хятад гэж андуураад байж. Гэтэл талын монголчууд байсан юм уу” хэмээн бичжээ. Монгол цэргүүдийн бие бялдар эрүүл чийрэг, асар их тэсвэр тэвчээр гаргаж ямар ч бэрхшээлийг хамтраад туулж байгаа нь сайхан юм гэж гадныхан шагшсан байна.

Д.САРУУЛ (Эх сурвалж Yanaa.mn)

Цахим дэлгүүрээс болгоомжил!

  • PDF

Tsahim delguur

Онлайн дэлгүүр болох www.emall.mn цөөнгүй хэрэглэгчдийг хульхидсан талаарх гомдол холбогдох байгууллага, цагдаагийнханд ирсэн байна. Тус дэлгүүрт бараа захиалсан хүмүүс мөнгөө урьдчилгаа хэлбэрээр өгдөг бөгөөд бараагаа хугацаандаа хүлээж аваагүй, холбогдох утас нь ажиллахгүй, хэнд хандахаа мэдэхгүй нөхцөл байдал үүсчээ.

Үүнээс гадна 10 орчим цахим интернэтийн дэлгүүр хэрэглэгчдийг хульхидсан тохиолдол гарсан байна. Иймд иргэдийг цахим дэлгүүрээр бараа захиалахдаа болгоомжтой хандахыг цагдаагийнхан сэрэмжлүүлжээ. Одоогоор 5-6 цахим дэлгүүрийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.


Эх сурвалж www.wikimon.mn

МАН-ын дарга М.Энхболд

  • PDF

 

МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд томилогдох болзол хангажээ. Их хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн санал түүний талд гарсан байна. Тодруулбал, санал хураалтад оролцсон 1078 төлөөлөгчөөс 988 нь УИХ-ын дэд дарга М.Энхболдод итгэл үзүүлсэн бол “Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгчээ. Ийнхүү М.Энхболд МАН-ын даргын албыг Ө.Энхтүвшингээс залгамжлах болж байна.

Намын даргыг сонгосноор МАН-ын 27-р Их хурлын өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Их хурал маргааш үргэлжлэн хуралдаж, намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинэчлэн баталсан дүрмийн дагуу сонгох аж. Үүний дараагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг ярилцах юм байна. Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно.

Г.ДАРЬ

 

Цаг агаарын мэдээ