Download Firefox
Download Firefox

Thursday, Dec 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Засаг даргын зөвлөл шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдав

  • PDF

Аймгийн Засаг даргын зөвлөлийн журам шинэчлэгдэж, зөвлөлийн бүрэлдэхүүнд Ахмадын холбооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Залуучуудын холбооны даргыг нэмж оруулсан. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Засаг даргын зөвлөл энэ жилийн 30 дахь хуралдаанаа өчигдөр хийж, 6 асуудлыг авч хэлэлцлээ.

  1. Аймагт 2014 онд нийтээр тэмдэглэх ой, тэмдэглэлт өдөр, спорт урлагийн нэгдсэн арга хэмжээ, сургалт зөвлөгөөний нэгдсэн төлөвлөгөөний төсөл

  1. Хөрөнгө гаргах тухай захирамжийн төсөл

  1. Сумдын Засаг даргын Тамгын газар, баг, төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх журам

  1. Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, түүний гүйцэтгэлийг санхүүжүүлэх журам

  1. Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

  1. “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” аян зохион байгуулсан тухай мэдээллийг Засаг даргын зөвлөлийн гишүүд сонсож, саналаа тусган захирамж тэмдэглэлээр шийдвэрүүд гарахаар боллоо.

                                                                                                                                                        Г.Одонтуяа


Булган Такейшкен боомтын асуудлаар уулзалт хийв

  • PDF

Bulgan Takeshken 02

2013 оны 12 сарын 6-наас 9-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймагт хил боомтын асуудлаар уулзалт хийв. Уулзалтанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баруун бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Нарантуяа, Засаг даргын зөвлөх А.Хүдрээ, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Нямаа, Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан, Булган боомтын гаалийн орлогч дарга Н.Лха-Очир, хилийн шалган нэвтрүүлэх албаны дарга Б.Одсүрэн,  хилийн төлөөлөгчийн орлогч нарын хил гаалийн төлөөлөл, мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатханаар ахлуулсан бүрэлдэхүүн багтав. Энэ удаагийн уулзалтын зорилго нь Булган, Такейшкен боомтонд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой байсан бөгөөд уулзалт хэлэлцээр үр дүнтэй боллоо.

Олон улсын статустай, байнгын үйл ажиллагаатай Булган боомтоор зөвхөн энэ онд 143 мянган зорчигч, 12615 мянган тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрчээ.

Мөн худалдаа, ачаа тээвэр, аялал жуулчлалаас гадна Хөшөөтийн уурхайгаас нүүрс экспортлох ажил өнгөрсөн 2012 оны 1 сараас 8 сарын хугацаанд туршилтын журмаар эхэлж, 2854 тээврийн хэрэгсэл 183908,08 тонн нүүрс экспортолсон байна. Ийн хөдөлгөөн ихтэй 2 улсын хил гааль, боомтонд олон хүндрэл учирдаг талаар аймгийн Засаг даргад зорчигч, тээвэрчид удаа дараа хүсэлт тавьж байсан. Тухайлбал БНХАУ-ын талд татвар хураамж өндөр, хаанаас ямар татвар авч байгаа талаар баримт өгдөггүй, өдөрт цайны цагааг урт хугацаанд завсарлаж хүндрэл үүсгэдэг, дарамт шахалт хүнд суртал их зэргийн санал шүүмжлэлийг олон жилийн туршид зөвхөн Ховд төдийгүй баруун бүсийн иргэд тэвчсээр ирсэн. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга өнгөрсөн 8 сард Үрүмч хотод болсон үзэсгэлэн худалдаанд оролцох үеэр Шинжааны Засгийн ордонд албан ёсоор шийдвэрлэх талаар санал тавьсан бөгөөд энэ саналыг хариу болох уулзалт хэлэлцээр ШУӨЗО-ы Алтай аймагт амжилттай боллоо

Bulgan Takeshken 01

БНХАУ-ын талаас ШУӨЗО-ы гадаад харилцааны газрын намын дарга Вуу Шян, хил хамаарах газрын даргын орлогч Жан Жахуу, Алтай аймгийн намын дарга Дэн Жан уу, намын даргын орлогч, аймгийн Засаг дарга Талгат Усүн болон Такейшкен боомтыг хамаарах дарга, байцаагч, хилийн төлөөлөгч нар оролцов.

Булган шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн Такейшкен худалдааны цэгт очиход суудлын автомашинаас бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газар зэргийн 500 гаруй юанийн талбар хураамж авдаг байсан. Ачааны автомашинаас 700-1000 орчим юанийн татвар хураамж авдаг бөгөөд нотлох баримт болох хураамжийн ямар нэгэн тасалбар өгдөггүй байсан. Эл асуудлууд шийдвэрлэгдэж 1 тонн ачаанаас 28700 төгрөгийн татвар авдаг болжээ. Мөн даац хэтрүүлсэн нэрийдлээр 300 юаниар торгодог байсныг больсон байна.

2 талын уулзалтын эхэнд Ховд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан татвар хураамж буурч, эхнээсээ ажил хэрэг болж байгааг онцлоод дахин хил боомттой холбоотой хэд хэдэн саналыг БНХАУ-ын талд тавьсан юм.

Bulgan Takeshken 05Тухайлбал ажлын цагийн нягтралыг сайжруулах, өдөрт 3 цаг биш, нэг цаг цайндаа явдаг болох, МоЭнКо компанийн хүсэлтийн дагуу Булган Такейшкен боомтоор нүүрс тээвэрлэх тусгай гарцын тоог нэмэгдүүлэх, бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж орсон машин тухайн өдөртөө буцаж гарах нөхцлийг хангах, татвар хураамжийн мэдээллийг монгол хэл дээр хөрвүүлж байршуулах, зорчигчид хилээр явган гарч, ачаа тээшээ өөрсдөө зөөдгийг зогсоох зэргийн олон чухал тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Эдгээр саналыг БНХАУ-ын ШУӨЗО-ы тал нааштайгаар хүлээн авч шат дараатай шийдвэрлэхээ албан ёсоор уулзалтын үеэр Вуу Шан дарга мэдэгдлээ. Татвар хураамжийн хувьд БНХАУ-д мөрдөгддөг хууль тогтоомжид заасан төлбөрөөс бусад торгууль, төлбөрийг авахгүй байхаас гадна энэ мэдээллийг нийтэд ил тод байршуулахаар болсон юм. Мөн өдөрт 3 цаг завсарладаг байсныг 2014 оны 5 сарын 1-нээс эхлэж больж өдөрт 1 цагийн завсарлага авч байхаар тохиролцоонд хүрэв. Цаашдаа 2 улсын хил гааль, боомтонд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг тухай бүрт шийдвэрлэж байх үүднээс уулзалтын байртай болох саналыг БНХАУ-ын ШУӨЗО-ы гадаад харилцааны намын дарга Вуу Шан санал болгосон юм.

Bulgan Takeshken 04

Ийнхүү байнгын үйл ажиллагаатай Булган Такейшкен боомтуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө. Цаашдаа Азийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсноор Орос, Хятад 2 хөршийг холбох гол зангилаа Ховд аймаг болох учраас 2 боомтыг хамгийн хурдан шуурхай үйл ажиллагаатай, найрсаг харилцаатай жишиг болохуйц боомт болгон хөгжүүлэхэд аль аль талдаа анхаарч ажиллахаар болсон юм. Энэ нь баруун бүсийн нийт иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон эхний алхам болж чадлаа. Мөн Баян-Өлгий, Ховд аймаг нь ШУӨЗО болон Алтай аймагтай боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах талаар гэрээ санамж бичиг байгуулж, өмнөх гэрээ, хэлэлцээрийн үр дүнг тооцож ажиллахаар шийдэлд хүрснээрээ энэ удаагийн уулзалт нөхөрсөг, үр дүнтэй  боллоо.

Г.Одонтуяа \ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан\

“Ховдын шинэчлэл-2013” эмхтгэл гаргажээ.

  • PDF

Emhtgel

Ховд аймгийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авсан нэг жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилтоо хэдэн хувьтай биелүүлж ажилласан талаар тайлангаа олон хэлбэрээр иргэд олон нийтэд хүргэж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран  нэг жилийн хугацаанд гаргасан тогтоол шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаасаа түүвэр болгон 58 ажлыг багтаасан эмхтгэлийг хэвлүүллээ.

Эмхтгэл нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хүнс, хөдөө аж ахуй, хууль эрх зүйн салбарын гол мэдээллийг багтаахаас гадна “Иргэд төрдөө үнэнийг хэлж, төр иргэндээ үйлчилж байна” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын ил тод байдал болон иргэн төрийн харилцааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн мэдээллийг багтаав. Үүнээс гадна дулааны хоёрдугаар станц, битүү худалдааны төв, замын бүтээн байгуулалт, нэрэмжит гудамж талбайн завсар, хоггүй Ховд, Нүүрс хөтөлбөр, Цэцгэн гоёлтой хот зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаасаа багцлан “Ховдын шинэчлэл-2013” эмхтгэлд оруулсан байна.

                                                                                                     Г.Одонтуяа \ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан\

Би ч бас УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна

  • PDF

Batzandan

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлттэй нь холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Р.Амаржаргал гишүүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж хомс байна гэсэн үндэслэлийг хэлж байна лээ. Харин Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна.

Миний хувьд ч мөн адил иймэрхүү маягаар нам, дарга төвтэй улс төрийн тогтолцоонд удаан байхыг хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд бид Монголыг өөрчлөх гэж ирсэн болохоос биш нам дагах гэж, намын даргын бөгсийг долоох гэж ирээгүй. Монгол төрийн нэрийн өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Эхнийх нь эрхэм гишүүн болж байх шиг байна. Шаардлагатай бол би ч хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.

(Эх сурвалж news.mn)

 

 

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны тойм

  • PDF

SANY0060

Аймгийн ИТХ-ийн ээлжит IV хуралдаан энэ сарын 3-ны өдөр хуралдаж, ИТХ-ын 2013 оны тайлан, цаашдын зорилтын тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх тухай, аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсөл, 2012 оны гүйцэтгэлийн тухай мөн аймгийн Аудитын газрын 2013 оны ажлын тайлан, орон нутгийн 2014 оны Төсвийн төсөл болон төсвийн

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт

  • PDF

Бичсэн Г.Одонтуяа   

 

Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго:

1.1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр.Сонгон шалгаруулалтын тухай

Төрийн албаны сонгон шалгаруулалт

  • PDF

           Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн дарга, аймгийн ХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, Үенч сумын ЗДТГ-ын дарга, Үенч сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Зэрэг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Дуут сумын ЗДТГ-ын дарга, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга, Чандмань сумын соёлын төвийн захирлын гэсэн 9 ажлын байрны сонгон шалгаруулалт явагдлаа. Тус шалгалтанд нийт 60 хүн оролцсоноос 54 нь тэнцжээ. Төрийн албаны шалгалтанд оролцогчид ийм өндөр үзүүлэлттэй тэнцэж байсан тохиолдол ховор юм.

          Шалгалтыг цахимаар биш уламжлалт хэлбэрээр авсан нь үүнд нөлөөлсөн бололтой. .

         Ихэвчлэн одоогоор төрийн байгууллагад ажиллаж байгаа хараахан шалгалтандаа орж тэнцээгүй байсан хүмүүс энэ шалгалтанд орсон ба төрийн албаны албан тушаалын ТЗ-7, ТЗ-5, ТЗ-6 гэсэн ангиллаар нөөцөд шууд бүртгэгдэх юм байна. Харин өмнө нь буюу 9 сард цахимаар шалгалтанд ороод тэнцээгүй 300 гаруй хүний хувьд дахин шалгалтанд орж төрийн албанд ажилд орно гэдэг найдлага талаар болж байгаа бололтой. Дашрамд дурдахад шалгалтын комиссийн бүрэлдэхүүний зүгээс энэ удаагийн шалгалтыг өмнөх 9 сард явагдсан цахим шалгалтыг бодвол харьцангуй хялбар байдлаар дүгнэгдсэн хэмээн онцлож байсан. Оролцогчдын дийлэнх нь тэнцсэн ч гэлээ энэ шалгалттай холбоотой санал гомдол нэлээд байна. Тухайлбал, шалгалтын талаар мэдээлэл хомс байсан төдийгүй зарим иргэдийг бүртгэхгүй буцааж нэг үгээр бол ялгавартай хандаж байсан гэцгээж байгаа юм.

                                                                                                                                                                                  Ж.Саруул

 

 

Ирэх оны хамтын ажиллагааны бодлого тодорхойлох ажил хэргийн уулзалтууд боллоо

  • PDF

       

              Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 11 сарын 29-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар сонгогдож, 11 сарын 30-нд Ерөнхий сайд баталгаажуулж байсан. Энэ цагаас хойшхи нэг жилийн хугацаанд баг хамт олноороо төлөвлөсөн ажлуудаасаа нэлээдгүйг амжуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн гол ажлуудаа тайлагнах, ирэх жилийн хамтын ажиллагаагаа эртнээс төлөвлөх үүднээс банк санхүү, хэвлэл мэдээлэл, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалтуудыг өнөөдөр зохион байгууллаа. Үдээс өмнө орон нутагт

Цаг агаарын мэдээ