Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Хожим нь гуншигнахгүйн тулд...

  • PDF

       SANY0167

Ховд хотын ерөнхий төлөвлөгөө хийх тендер авсан компани уг төлөвлөлтийн анхны бүдүүвч тоймыг гаргаснаа саяхан    Улаанбаатар хотоос УИХ-ын гишүүд сайд нарыг ирэх үетэй таацуулан хуралдуулсан аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр танилцуулж, хэлэлцүүлэв

        Энэ үеэр хуралдаанд саатаж, санал бодлоо илэрхийлсэн УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбатын хэлсэнчилэн төлөвлөлтийг зүгээр нэг ийм юм байх ёстой гэсэн загварт шүтсэн байдлаар бус, яг амьдралд нь нийцүүлж, хожим түүнтэй холбоотой гарах бүх зөрчлийг шийдэж чадахуйц түвшинд боловсруулах ёстой. Үүний тулд хэсэгчилэн сайн хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн санал, УИХ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн хэлсэн Монгол онцлог ахуйгаа гаднын загварт усгаад алга болгочихолгүй, авч үлдэх арга замыг олох нь зөв шүү гэх санаа, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн 1.6 тэрбум төгрөг зарж гадаадын хөрөнгө оруулалттай компаниар хийлгэж байгаа энэ төлөвлөлтийг хийхдээ Ховд хотод амьдарч байгаа иргэдийн язгуур эрх ашгийг хангах, хөндөгдөж буй эрх ашиг зөрчилийг нь нарийвлан шийдэх талаасаа гойд анхаарч нас урттай зүйл хийхгүй бол ийм их хэмжээний мөнгө зарж хийлгэсэн зүйл хэдэн жилийн дараа хэрэггүй болчих юм бол тоогүй шүү гэсэн захиас зэргийг тун няхуур тусгаж авууштай санагдаж байв. Компаний нөхөд чухам юу бодсон нь бүү мэд.

       SANY0163

Үүнээс гадна манай аймгийн зарим инженерүүд энэ талаар ихээхэн үнэтэй санал хэлж байхтай таарч байсан. Гэвч тэр инженерүүдийг энэ ажилд оролцуулалгүй орхиж, санаа бодлыг нь нэг их тоомсорлохгүй байгаа бололтой.        

            Тиймээс орон нутгийнхаа мэргэжлийн зөвлөхүүдийг үүнд дорвитой татан оролцуулахаас гадна ёстой л “долоо хэмжиж нэг огтлох”-гүй бол болохгүй ажил чинь энэ шүү, хожим нь амаа барьж гуншигнах юм болов оо гэдгийг чухалчилан захимаар санагдана.

 

 

Дэлхийн хог хаягдлын менежментийн чиг хандлага

  • PDF

Эх нутаг –Цэвэр байгаль

Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлэх чиглэлээр бид Улаанбаатар хот дахь ЭХ орон – Цэвэр байгаль компанитай хамтран иргэд олон нийтэд нэн шаардлагатай цуврал мэдээллийг хүргэхээр болсны эхний хэсгийг нийтлэж байна.

Tsever agaar 01Дэлхийн бүх улсуудын хог,хаягдлын урсгал ба бүтэц, найрлага өөр, өөр бөгөөд хог, хаягдлыг боловсруулах арга барил, хууль журам нь мөн өөр, өөр байх боловч энэ бүхэн эцсийн ганц зорилготой байдаг нь хүмүүний амьдрах орчныг эрүүл, аюулгүй байлгахад оршдог.

Улс орон болгонд тухайн улсын газар зүйн онцлог, хүмүүсийн амьдралын хэв маяг, ёс заншил, дадал зуршил, амьжиргааны түвшин, улсых нь хөгжлөөс хамаарч хог хаягдлын эх үүсвэр, урсгал ба бүтэц найрлага нь өөр, өөр түүнд тохирсон хог, хаягдлын менежмент болон хэрэгжүүлэх арга ажиллагаа нь өвөрмөц онцлогтой байдаг.Түүнчлэн улс орнуудын хот суурин газрууд өөрийн онцлогт тохирсон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, хөгжүүлэн хэвшүүлсэн байдаг билээ.

Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутамашиглагдажбайна.Олонулсынзахзээлджилтутам 1000 нэртөрлийнхимийнбодис бүхийбүтээгдэхүүн шинээр нийлүүлэгдэжбайгаагаасүүдэнжилд300-400 саятоннаюултайхаягдалгарчбайна. Хүмүүнийахуйамьдралдаахэрэглэжбуйолоннэртөрлийнхимийнбодисньхүн, амьтныбиедямарнэгбайдлаарсөрөгнөлөөүзүүлдэгээс одоогийнбайдлаар 200 гаруйньхортхавдар, өмөнүүнэхүүсвэрболдогньнэгэнтбатлагдаадбайнаИймээсаюултайхаягдлынхэмжээгбагасгах, түүнийхорнөлөөнөөсхүнам, байгальорчныгхамгаалахталааравахаргахэмжээгдэлхийнийтээрхэрэгжүүлэхньзүйтэйгэжүзэж 1989 онд "АюултайхогхаягдлыгхилдамжуулантээвэрлэхэдхяналттавихтухайБазелийнКонвенц"-ийгбаталсан байна.Базелийн болон Стокгольмын конвенцийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу хог хаягдлыг эх үүсвэр, аюултай шинж чанараар нь ялгаж, аюулгүй болгох, зайлуулалт цэвэрлэгээний байдалд хатуу хяналт тавьж байх бөгөөд хаанаас хортой аюултай хог хаягдал ямар хэмжээтэй гардаг болон хэрхэн аюулгүй болгож зайлуулдаг талаар дээрх байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын газарт жил бүр тайлан мэдээ өгч байх үүрэг хүлээсэн байдаг.

Дэлхий нийтээрээ цахилгаан электрон бараагүйгээр хөгжил, дэвшлийг ойлгох боломжгүй болоод олон жил болж, түүний хор уршиг, нөлөөний төлөө бүх нийтээрээ санаа зовох боллоо.

Хүснэгт-1.1. Дэлхийн хүнд металлиар хамгийн их бохирдсон 10 бүс нутаг

 

    Улс, хот  Бохирдуулагчид     Эх үүсвэр

1      Азарбайжен, Сумгаяит          Хүнд металлиуд, органик бодисууд, газрын тос,                Нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн гаралтай хог хаягдал

2      Хятад, Линфен       As, Pb, CO, NOx, SO2, VOCs               Автомашины утаа, аж үйлдвэрийн хог хаягдал

3      Хятад, Тайняин      Хар тугалга ба бусад хүнд металлууд  Уул уурхай болон бусад аж үйлдвэрүүд

4      Энэтхэг, Сукинда   Cr ( VI ) ба бусад хүнд металлууд        Газар тариалангийн бордоо

5      Энэтхэг, Вапи        Хүнд металл, органик бодисууд, газрын тос,      Уул уурхай болон боловсруулах үйлдвэрүүд

6      Перу, Ла Орояа     Хар тугалга, цайр   Уул уурхай болон боловсруулах үйлдвэрүүд

7      Орос, Дзерзинск    Хар тугалга ба бусад хүнд металлууд  Дайны хүтэн зэвсгийн үйлдвэрүүдийн хаягдал

8      Орос, Норилск       Кобальт, селен, хар тугалга  Металл боловсруулах үйлдвэр

9      Украйн, Чернобил  Цацраг идэвхит бодис, хүнд металл    Цөмийн станцийн үлдэгдэл хаягдал

10    Замби, Кабве         Хар тугалга, кадми                Уул уурхай болон боловсруулах үйлдвэрүүд

 

Эх үүсвэр: Бохирдлын эх үүсвэрийн дэлхийн статистик үзүүлэлт /2008/

Tsever agaar 02

Тухайлбал цахилгаан, электрон барааны хог, хаягдал нь зөвхөн байгаль орчныг хамгаалах үүднээс бус, байгалийн нөөцийг хэмнэх, зах зээлийн сонирхлын дагуу Европын комиссоос EU-DIRECTIVE 2002/96 EC болон 2002/95/EC /WEEE/ROHS хуулийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиудад цахилгаан, электрон барааны хог, хаягдлыг үйлдвэрлэхэд найрлага дахь химийн хортой нэгдлүүдийг хэрэглэхийг хориглосон /EU-DIRECTIVE 2002/96/ECWEEE/ цахилгаан, электрон барааны хог, хаягдлыг ангилан, групплэх, дахин боловсруулах болон боловсруулан устгахад тухайн ангилал бүрээр материалын болон энергийн боловсруулалтын хувийг зааж үйлдвэрлэгч ба худалдаалагчдын хариуцлагыг өндөрсгөн тодорхойлсон байна. Энэ хуулийн дагуу үйлдвэрлэгч болонболовсруулагчдын хувьд үүрэг хариуцлага өндөрсөж, хуучин технологитой үйлдвэрүүдэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдлууд үүсэх болжээ.

Цахилгаан, электрон барааны хог, хаягдал хил дамжуулан тээвэрлэх экспортлоход Европын гишүүн улсууд өөр өөрийн аргаар тодорхой бодлого баримталж хууль, дүрэм баталж хариуцлагын тогтолцоондоо өөрчлөлт хийсээр байна. Жишээлбэл: ХБНГУлс нь 2005 онд цахилгаан, электрон барааны хог, хаягдлын хуулийг баталж хуулиндаа хэд хэдэн удаа шинчлэл хийж дотоод гадаадын үйлдвэрлэгчид болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын хариуцлагын тогтолцоог шинэчлэн сайжруулж амжилттай хэрэгжүүлж байна. Цахилгаан, электрон барааны хог, хаягдлын хуультай уялдан баттарейн /зай/ хуулийг 2008 онд баталж хэрэгжүүлж эхэлсэн зэрэг нь авууштай туршлага байгааг анхаарах хэрэгтэй байна. Цахилгаан электрон тоног, төхөөрөмж бол 100% байгалийн нөөцөөс хамааралтай бүтээгдэхүүн тул түүнийг зөв зохистой дахин боловсруулж түүхий эд гарган авах, хортой нөхцөлийг боловсруулан хоргүйжүүлэх зохистой технологиор байгаль орчинд ээлтэй байдлаар устгах шаардлагатай юм. Өнөө үед бүхий л цахилгаан электрон хог, хаягдлын үүсэх хэмжээ их байгаа бөгөөд ялангуяа жижиг багаж хэрэгсэл ихээхэн хэмжээний хог, хаягдал үүсгэдэг байна. Эдгээр нь жингээрээ маш бага боловч байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь маш их юм.

Жижиг бараа, хэрэгсэл ихэвчлэн микро хэмжээний чип болон хуванцар эд ангиудаас бүрддэг учир түүнийг боловсруулахад техник технологи нь төвөгтэй болж байна. Герман улсын хувьд дараах 4 ангилалаар цахилгаан электрон хог, хаягдлыг тооцож гаргажээ. Цахилгаан электрон хог, хаягдлын тоон үзүүлэлтийг дундаж ахуйн хэрэглээний зэрэг, ашиглалтын хугацааг тооцож гаргасан байна. Дүрслэл – 1.1.Цахилгаан электрон хог, хаягдлын тоон үзүүлэлт

БНХАУ – ын дотоод үйлдвэрлэл нэмэгдсэнээр цахилгаан электрон хог, хаягдал нь дотоод ба гадаадын импортын барааны нөлөөгөөр огцом их хэмжээтэй үүсч байна.

Дараах хэдэн төрлийн хаягдлын хэмжээг графикаар үзүүлэв.

Дүрслэл-1.2.Цахилгаан электрон хог, хаягдлын үүсэх тоо хэмжээ

Графикт үзүүлснээр зурагтын хаягдал их байгаа бөгөөд энэ нь гол төлөв CRT төрөл байх магадлал өндөр бөгөөд түүнийг боловсруулах явцад хар тугалга, мөнгөн ус зэрэг хорт хаягдал ууршин алдагдах аюул ихтэй байдаг

Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад их хэмжээний үйлдвэрлэл, өргөн хэрэглээнд тулгуурласан амьдралын хэв маягт шүүмжлэлтэй хандаж, ногоон химид суурилсан цэвэршүүлэх, хаягдалгүй, өндөр технологийг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлэн эзэмшиж, байнга төгөлдөржүүлэн хөгжүүлэж, улмаар хог хаягдлыг бага үүсгэдэг нийгмийг цогцлуулахаар зорьж байна.

Дэлхийн буурай хөгжилтэй улсуудад хандивлагч орнууд болон гадаадын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөөгөө боловсруулуулж, хэт хоцрогдсон, хоцрогдсон технологийг нь авч хэрэглэж, нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулсан мэдээ тайлан гаргаж, хамтран ажилсан холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс нь ялгүй хөрөнгөжиж,хоол,хувцас, оронбайр, тээврийнхэрэгсэлээ сайжруулж, улмаар нийгмийн давхраажилтын дунд ангиас гарч, баян чинээлэг, эрх мэдэлтэй цөөнх буюу дээд анги руу тэмүүлэх сонирхолдоо хөтлүүлдэг бөгөөд ард нийтийн амьжиргааны хэв маягт тухайн технологи тохирохгүйг мэдсээр байж, гадаадын өндөр мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан төсөл, хөтөлбөрөөс өөр гарцгүй, өөр боломжгүй хэмээн шийдвэр гардаг эрх мэдэлтэнүүд маань ард нийтэд тайлбарлан таниулж, хөхиүлэн дэмжиж, сайшаан сурталчилж, хог,хаягдлын зохисгүй менежментийг хэрэгжүүлдэг байна.

   Дэлхий даяараа хог, хаягдлын менежментийн шинэ үе шат болох ногоон гариг, ногоон эдийн засаг буюу байгаль орчны тогтвортой хөгжлийг хангасан, эрүүл, аюулгүй, тав тухтай, таатай амьдрах орчныг бүрдүүлэх асуудлаа шийдвэрлэхдээ цэвэршүүлэх, хаягдалгүй, био, нано технологийг үйлдвэрлэл болон бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нутагшуулан, эзэмшиж, өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан улам боловсронгуй болгон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эрүүл мэнд, байгаль орчин, гоозүйд нөлөөгүй болгох,зөв менежментээр хамтран ажиллах, цэнхэр гаригаа хайрлан хамгаалах гэсэн нийтлэг нэг зорилгынхоо төлөө ажиллаж байна.

1.1. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн технологи:

1.1.1.Ногоонхими (GREEN CHEMISTRY). /Green chemistry is also called as environment benign chemistry. It’s a science that using chemistry to prevent pollution/.

Ногоонхимигэжхүрээлэнбуйорчиндээлтэйхимийгхэлдэгбайна.Энэньбохирдлыгүүсгэхгүйхимийнбодисашиглахшинжлэхухаанюм.

1.1.2.Цэвэртехнологи (CLEAN TECHNOLOGY)./The technology based on green chemistry is named clean technology. Clean technology may be defined in terms of minimum environmental impact, towards which the industry is striving/.

Ногоонхимидсуурилсантехнологийгцэвэртехнологигэжнэрлэдэгбайна.Иймучраасцэвэртехнологигэжажүйлдвэрүүдийнзорьжтэмүүлжбайгаахүрээлэнбуйорчиндхамгийнбаганөлөөүзүүлэхтехнологийгхэлдэгбайна.Цэвэртехнологийггаргажавахажилньшинжлэхухааныхүрээндэхэлжхийгддэгтулцэвэртехнологибаонолгэжхоршинавчүздэгаж.Өөрөөрхэлбэл, шинжлэхухааныхүрээндгарганавахааронолынхувьдсудалжбайгаапрактиктхарааханнэвтрээгүйтехнологийгцэвэртехнологигэжойлгодог.

1.1.3. Цэвэршүүлэхтехнологи (CLEANER TECHNOLOGY)./Cleaner technology can be defined as the environmently and economically best practicable technology/.

Цэвэршүүлэхтехнологигэжхүрээлэнбуйорчин, эдийнзасгийнхувьдхамгийндээдзэргийнпрактикачхолбогдолбүхийтехнологигэжтодорхойлдогбайна.Өөрөөрхэлбэл, практиктнэвтэрсэнболоннэвтэрчбайгаахүрээлэн буйорчиндээлтэй, хэмнэлттэйтехнологийгцэвэршүүлэхтехнологигэжойлгоно.

Дэлхийдшинжлэхухаан-технологи-инновацийнхөгжилтэйхолбогдууланүйлдвэрлэл бабайгальорчныасуудлаардараах чиг хандлагатайбайна:

Үүнд:

     Үйлдвэрүүдэд “Цэвэршүүлэх үйлдвэрлэлийн сонголт”-ыг нэвтрүүлэх;

     Үйлдвэрлэлийн бүх дамжлагад “Цэвэршүүлэх технологи”-г нэвтрүүлэх;

     “Үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй орчны менежмент”-ийг бий болгох;

     Үйлдвэрлэлийн хэмжээнд “Бохирдуулагч төлнө” зарчмыг нэвтрүүлэх

     Хогийг эх үүсвэр дээр нь бууруулж, багасгах, ангилж, ялгаж,нягтруулах

     Нягтруулсан хогийг зориулалтын сав, тээврийн хэрэгсэлээр тээвэрлэх,

     Хог,хаягдлыг дахин ашиглах, боловсруулах, үлдэгдэлгүй устгах г.м байна.

1.2. ДЭЛХИЙ НИЙТИЙН ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ:

Хог хаягдлыг төрлөөр нь:

       Хатуу хог хаягдал, (Хуванцар, хөөсөн цэрэн сав, шилэн сав, төмөр лааз, цаас, төмөрлөг болон бусад хог хаягдал)

       Шингэн хог хаягдал   ( ахуйн, үйлдвэрийн, уул уурхайн)

Хог хаягдлын шинж чанараар нь:

a.     Гадны нөлөөгөөр задардаг. (Цаас, мод, жимс болон бусад)

b.     Гадны нөлөөгөөр задардаггүй. (хуванцар, шилэн сав, резин, яс, төмөр лааз, хөөсөнцөр сав болон бусад)

Хүрээлэн байгаа орчин болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар нь:

a.     Аюултай хог хаягдал. (Үйлдвэрлэл, ХАА-н үйлчилгээний салбарт хэрэглэгддэггүй аюултай бодисууд)

b.     Аюулгүй хог хаягдал. (Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлчилгээний салбарт хэрэглэгддэг бодисууд)

Хог хаягдлын эх үүсвэр:Хог хаягдал нь аль ч улсад ялгаагүй дараах нийтлэг эх сурвалжаас үүдэлтэй байдаг. Үүнд:

     Гэр ахуйн

     Худалдаа болон үйлдвэрлэл, үйлчилгээний

     Хөдөө аж ахуй

     Ан агнуураас

     Эмнэлэгийн үйл ажиллагаа зэргээсүүсдэг байна.

Дэлхий нийтийн хог хаягдлын чиг хандлага, арга ажиллагаа, ерөнхий зарчим, хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, өөрийн хот суурингийн хог хаягдлын төсөөлөлийг гаргаж зөв менежментээр зохистой үйл ажиллагааг явуулах хэрэгцээ шаардлага байдаг.

Хилийн боомтын журмыг хөнгөвчилөхийг хүслээ

  • PDF

Urumchi

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан БНХАУ-ын Шинжааны нийслэл Үрэмч хот, Цонж аймгуудад ажлын айлчлал хийв.

                Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Болд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Шинжаан Уйгурын өөртөө засах орны (ШУӨЗО) Үрэмч хотод зочилж, Үрэмч хотод бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын “Хас Банк”-ны хөрөнгө оруулалт бүхий “Тиан Рун” компанийн үйл ажиллагаатай танилцав.

                ШУӨЗО-ны дэд дарга Да Гантай хийсэн уулзалтанд Ховд аймгийн Засаг дарга, Д.Цэвээнравдан, аймгийн Тамгын газрын дарга Б.Батмөнх, Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Дөлбадрах, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нямаа нар оролцов.

                Urumchi 1

             2013 онд хилийн худалдааны орлого 13 тэрбум долларт хүрсэн нь бага байна. Цаашид 20 тэрбум долларт хүргэх хэрэгтэй бөгөөд Баруун бүс, Шинжааны хамтын ажиллагааны механизмыг яаралтай боловсруулах, дөрвөн боомтын үйл ажиллагааг улам идэвхижүүлэх, харилцан ашигтай малын мах, түүхий эд импортлох, Баруун бүсэд (экспо) үзэсгэлэн зохион байгуулах, иргэдийн болон соёлын харилцааг өргөжүүлэх талаар хятадын талаас санал болгож байв.

                Гадаад хэргийн сайд Л.Болд: Шинжаанд хийж буй энэхүү айлчлал олон нөхцлийг судлах боломжийг бүрдүүллээ. 2013 онд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хийсэн айлчлалын үр дүнд бий болсон баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь та бидний гол зорилт юм гэсэн ба Үрэмч хотод Консулын газар байгуулах тухай Хятадын талд санал тавиад тодорхой хугацаа өнгөрч байгааг дурьдав.

                Ховд аймгийн Засаг дарга, Д.Цэвээнравдан: ШУӨЗОрон, Монгол улсын Баруун бүс нутаг өнө эртний харилцаатай бөгөөд энэ харилцааг улам өргөжүүлэх түүхэн боломж бүрдэж байгааг цохон тэмдэглээд, харилцан хил нэвтрэлцдэг боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох журмыг хөнгөвчлөх зэрэг ажил хэргийн тодорхой санал уламжлав.

ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн зам нэг жил найман сарын дараа ашиглалтанд орно.

                Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж, алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулах давуу тал болон тодорхой хөнгөлөлтүүдийг тусгаж өгсөн нь Шинжаан Монголын харилцаанд таатай бас нэг таатай нөхцлийг бий болгож байгаа юм. .          

ШУӨЗО нь Монгол Улс, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг гэсэн найман оронтой хил залгаа оршдог төдийгүй эртний торгоны замын зангилаа болж ирсэн түүхтэй.

 

                                                                                                                                                         Д.Нямаа

                                                                                                                             (Ховд аймгийн ГХ-ны мэргэжилтэн, доктор)

 

 

 

Цонж аймагтай харилцах харилцаанд шинэ хуудас нээгдэв

  • PDF

                 Tsonj 02

              Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан мөн өдөр Шинжааны Цонж аймагт ажиллав. Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Цонж аймгийн орлогч дарга Жин и шин дарга хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүлэв.   Цонж аймгийн орлогч дарга Жин и шин Ховд аймаг, Цонж аймаг хоёр олон жилийн найрсаг сайхан, үр дүнтэй харилцаатайг тэмдэглээд, нийгэм, эдийн засгийн байдал өөрлөгдөж, хуулийн таатай орчин бүрэлдэн тогтож ард иргэдийн сонирхол, хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгааг зориуд хэлмээр байна.

            Цонж аймаг нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр Шинжаанд 3 дугаар байрт, малчид тариачдын орлогын хэмжээгээр 1 дүгээр байрт орсон нэг хүн 10 му газар авах эрхтэй, өнгөрсөн жил нийт 270000 цн тариа хураан авсан. Түүнийхээ 20 хувийг дотооддоо үлдсэн 80%-ийг гадагш худалдсан. 1 сая 600 мянган хүн амтай, 739,8 мянган кв/км нутагтай, 5 сум, 2 хот, хөгжлийн 3 бүстэй, байгалийн баялаг, нефть, хийн нөөцөөр тэргүүлдэг бөгөөд “Жаргалтай аймаг” гэдэг цол авсан тухайгаа дуулгаж байлаа.

                Tsonj 01

             Тэрээр хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд их үр дүнтэй байгааг тэмдэглээд хэд хэдэн зарчмын санал тавьж байлаа.Үүнд:

- Ховд аймагт газрын баялаг ашиглах үйлдвэр байгуулах

- Ах дүү хотуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах

- Хотын ногоон байгууламжийг өргөтгөх

- Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

- Мал аж ахуйд хөрөнгө оруулах, малын өвчин шүлхийтэй тэмцэхэд хамтран ажиллах

- Арьс шир, ноос ноолуур боловсруулах, барилгын материалын үйлдвэр байгуулах,

- Газар тариалангийн салбарт хамтран ажиллах,

- Эрүүл мэнд, боловсролын салбарын харилцааг өргөжүүлэхээс гадна Улиастай боомтоос Булган сум хүртэл хар зам тавих, хоёр талд төлөөлөгчийн газар байгуулж болох эсэхийг асууж байв.

                Засаг дарга Д.Цэвээнравдан: Юуны түрүүнд богино хугацаанд ажиллаж ажил хэргийн яриа өрнүүлэх боломж олгосон Цонж аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд Монгол улс, Ховд аймгийн хөгжил эрчимжиж байна. ДНБ 40%-иар өсч нэг хүнд 2000 доллар оногдож байна. Хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэхийг зорьж байна. Цонж, Ховд хотуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагааг цаг алдалгүй аль болох богино хугацаанд түргэн шуурхай хийх талаар санал бодлоо хэлэв.

                Уулзалт найрсаг дотно байдалд болж өндөрлөв. Энэ удаагийн уулзалт Цонж, Ховд аймгуудын цаашдын хамтын ажиллагааны нэг шинэ хуудсыг нээсэн гэж үзэж болно.

 

                                                                                                                                          Д.Нямаа

                                                                                                              (Ховд аймгийн ГХ-ны мэргэжилтэн, доктор)

 

 

 

Монгол улс 2015 онд Бразил улсад зохиогдох “Дэлхийн ур чадвар“ дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцоно

  • PDF

2015 онд Бразил улсын Сан-Паоло хотод зохиогдох 43 дахь удаагийн “Дэлхийн ур чадвар“ (WorldSkills) мэргэжлийн ур чадварын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд Монгол улс анх удаагаа оролцохоор болоод байна. МУ-ын Хөдөлмөрийн Яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) нь мэргэжлийн боловсрол, сургалтын хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулан мэргэжилтэй боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллаж, МУ-ыг Дэлхийн ур чадвар олон улсын байгууллагад (WorldSkills International Association) гишүүнээр элсүүлэн, Дэлхийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчдыг сонгон шалгаруулж 2015 он хүртэл БНСУ-д бэлтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэмцээнд оролцогчдыг шалгаруулах зорилгоор орон нутгийн, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү хамтын ажиллагааг дэмжин ГОУХАН болон КОЙКА нийт 200.000 ам. долларын санхүүжилт үзүүлэх юм.

 

 

Н.Энхбаяр: Санаа зоволтгүй, би УИХ-ын гишүүн болохгүй

  • PDF

2014

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн ихэнхи нь энэ жилийн содон үйл явдлуудын тоонд Н.Энхбаярыг эрх чөлөөтэй болгосныг нэрлэв. Суллагдаад хэдхэн хоносны дараа БНСУ-ыг зорьсон Н.Энхбаяр одоо болтол эмчлүүлсээр байна. Тэрээр богино хугацаанд 4-5 жижиг хагалгаануудад амжилттай оролцсон аж. Бас эмнэлэгт хэвтэхийн зэрэгцээ Буддын шашины арга хэмжээнд оролцоод амжсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдсан.

 Түүнийг харь газар биеэ эмчлүүлж, шашины үйл хэрэгтээ зүтгэж байх хооронд үүсгэн байгуулсан МАХН-д нь олон шинэ үйл явдлууд өрнөх болов. Зарим гишүүд нь Н.Энхбаярыг намын даргын ажлаа өгөхийг шаардах болсон. Бас зарим гишүүд нь бие биеэ намаасаа хөөж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил тод зарлав. Өмнө нь сайд асан У.Барсболдыг ах дүүсийнх нь хамт МАХН-аас хөөсөн.

Тэгвэл одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас гарахыг Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс сануулж эхэллээ. Учир нь О.Баасанхүүг МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь огцрохыг шаардаад байгаа хэсэг гишүүдтэйгээ уулзсан, тэдний далд удирдагч нь гэж Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс үзээд байгаа бололтой. Тиймээс л О.Баасанхүүг намаасаа гарах ёстой гэж Д.Тэрбишдагва үзсэн аж.

Харин МАХН-аас О.Баасанхүүг хөөж байгаа үйл явдлыг ажиглагчид өөрөөр тайлбарлаж эхлэв. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар бол Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн болгохын тулд О.Баасанхүүг эргүүлэн татах ажиллагааг хийж эхэлсэн нь энэ аж. Уг нь Н.Энхбаярыг МАХН-ын сонгуулийн үеийн листийн жагсаалтаас хассан. Тиймээс хуулиараа Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болох ямар ч боломжгүй гэсэн үг.

Улс төрийн энэ нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа Н.Энхбаяр саяхан БНСУ-аас намынхаа гишүүдтэй ярьсан аж. Тэрээр намынхаа гишүүдийг эв нэгдэлтэй байхыг үүрэгдсэнээс гадна “Санаа зоволтгүй, би УИХ-ын гишүүн болохгүй” гэж хэлсэн сураг байна. Өөрөөр хэлбэл “намайг УИХ-ын гишүүн болгох гэж улайрах хэрэггүй. Бас УИХ-ын гишүүний суудлаа алдана гэж зарим нь айх хэрэггүй” гэсэн утгаар ярьсан  бололтой.

Харин ингэж санаачилга гаргах, санаа зовохын оронд улс төрд баг болж ажиллах шинэ залуусыг судлахыг үүрэг болгосон гэнэ. Түүнээс гадна МАН-ын дотор үүссэн улс төрийн хагарлыг сайтар ашиглах үүргийг Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүст өгсөн аж.

Тухайлбал МАН-аас нэр цэвэр, авлига хээл хахууль, газрын наймаанд оролцоогүй, тодорхой алба хашиж байсан, ирээдүйд өсөх магадлалтай залуусыг урвуулж намдаа оруулах талаар санаачилгатай ажиллахыг сануулсан гэж эх сурвалж мэдээлэв. Ойрноос МАХН-ын дарга БНСУ-аас үе үе намынхаа гишүүдтэйгээ “Н.Энхбаяр байна” хэмээн ярих болжээ. Бодвол түүний бие сайжирч, улс төрд идэвхитэй ажиллах цаг нь эргэн ирж байгаа бололтой.

Эх сурвалж 24tsag.mn

 

 

Бүтээн байгуулалт - Хөгжлийн түүчээ

  • PDF

Мэндчилгээ

                MG 0832

Улиран одож буй 2013 он Ховдчууд бидний хувьд амжилт бүтээл оргилсон хариуцлагатай он жил байж, түүхийн хуудсанд шилжлээ.

               Ард түмнийхээ итгэлийг хүлээж аймаг орон нутгаа удирдан, хөгжилд хөтлөх хариуцлагатай бөгөөд хүндхэн үүргийг хүлээж авснаас хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа Шинэчлэлийн Засгийн газрын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хөдөлмөрч, дайчин уламжлалтай олон үндэстэн, ястан ард олонтойгоо хамтарч бүтээн байгуулалтын чамгүй ажлыг өрнүүллээ. Зорьсон зорилго, төлөвлөсөн ажлуудаа ч хийж хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна.

               Өнгөрсөн 2013 онд байгаль дэлхий ч биднийг ивээж өнөтэй сайхан өвөл, нарлаг зун, налгар намар болж бид зорьсон зорилго, бүтээн байгуулалтын ажлаа амжууллаа.

Угтан ирэх 2014 онд та бүхэнтэйгээ хамтран аймаг орон нутгийнхөө хөгжлийн төлөө илүү их зүйлийг хийж бүтээхээр зорьж, төлөвлөж байна.

Та бидний санал санаачилга, хамтын оролцооны үр дүнд Ховд нутаг маань цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

               Угтан золгож буй 2014 он танд амжилт бүтээл, аз жаргал оргилсон он жил байхыг хүсэн ерөөж, шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлье.

Засаг дарга                 Д.Цэвээнравдан

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

                  DSCN6248

  “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ажилтай орлоготой-Ховд хүн” хөдөлмөрийн яармаг, “Хөдөлмөрийн бага чуулган” зэрэг цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулан, “Эзэнтэй Монгол хөтөлбөр”, “40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зэрэг зорилтот бүлгүүдэд чиглэсэн 8 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1831 иргэн ажлын байраар хангагдлаа. Үүнээс байнгын ажлын байранд 1203, түр ажлын байранд 293, улирлын чанартай ажлын байранд 335 иргэн тус тус зуучлагдаж, 1050 нь шинэ ажлын байранд зуучлагдан оров.

АЖИЛД ЗУУЧЛАХ “Е-БИРЖ” СУМДАД БАЙРШУУЛЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ажил хайгч, ажил олгогчдод хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс ажилд зуучлах бүртгэл мэдээллийн Е-бирж буюу электрон киоскийг хөдөөгийн 8 сум, аймгийн төвд байрлуулснаар ажил хайж буй иргэн 21 аймаг, нийслэлийн аль ч ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой болов.

ДУЛААНЫ ХОЁРДУГААР СТАНЦЫН

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

                    Улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар МЭЗ ХХК, Энерго Тех сервис ХХК хамтран гүйцэтгэж байгаа 42 мвт-ын хүчин чадалтай дулааны шинэ станцын барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

БИТҮҮ ХУДАЛДААНЫ ТӨВ АШИГЛАЛТАНД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

                    Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийг Ус-Орчин ХХК барьж 2013 оны 12 сарын 25-нд ашиглалтанд хүлээлгэж өгнө.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ДУНД АВТО ЗАМ,

МАШИНЫ ЗОГСООЛЫГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

                    Жаргалант сумын орон сууцны хорооллуудыг тохижуулах ажил үе шаттай хийгдэж байна. Энэ онд Жаргалан багийн нутагт орших 30, 48, 60 айлын орон сууцны дундах 6000 метр квадрат талбайд 6 метр өргөн 336 метр урт авто зам, явган зам, 120 гаруй авто машины зогсоолыг орон нутгийн хөгжлийн сангийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ. Мөн 52, 62, 72, 30 айлын орон сууцнуудын дундах талбайд 420 метр авто зам, 200 машиныг авто зогсоолыг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засаж тохижууллаа.

БАРИЛГАЖИЛТ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

                    2013 онд барилгын салбарын 8 компани 247 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав. Манай аймагт анхны хос лифттэй 9 давхар орон сууцыг “Эсба Интернэйшнл” ХХК барьж байна. Мөн Зэрэг суманд бусад сумдаас анхлан 10 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав.

“ХОВД-456 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ”-ЫН

ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

                    2013 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар “Ховд-456 айлын орон сууцны цогцолбор хороолол” барих хэсэгчилсэн төлөвлөгөөг баталж, үүний дагуу инженерийн шугам сүлжээ, барилгын ажлын зураг төсвийг бэлэн болгоод байна. Тус хороолол 2014 онд баригдана.

ШИНЭ ЗАМ

                    “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам” төслийн хүрээнд 85,3 км, 103,3 км, 110,8 зм, 60 км хатуу хучилттай авто замуудыг БНХАУ-ын “CHINA Gezhouba” ХХК гүйцэтгэж, зам барилгын хяналтын ажлыг БНСУ-ын мэргэжилтнүүд хийж байна. Эдгээрээс 85,3 км Ховд-Манхан чиглэлийн замын ажил дууссан, бусад замууд 50-70 хувийн гүйцэтгэлтэй 2014, 2015 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Концессийн гэрээгээр хийж буй Манханы Хар үзүүрийн гүүрээс Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замыг “Алтайн зам” ХХК гүйцэтгэж 80 км замыг ашиглалтанд өгөв. Мөн Бодончийн хавцалд 30 км замыг ашиглалтанд оруулжээ. Мянгадын Сар хайрхан чиглэлд “Түмэндэлгэрэх” ХХК 20 км авто замыг эхлүүлж, замын шороон далан, сувгийн ажлыг хийжээ. Аймгийн төвд 3,8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд хүлээн авч, үлдсэн 3,3 км замын хучилтыг хийхэд бэлэн болголоо.

480-Н АЙЛЫН “УЛААН БОГОЧ” ЖИШИГ ХОРООЛОЛТОЙ БОЛЛОО

                    Жаргалант сумын Рашаант багийн нутагт нэг загварын хашааг газрын хамт ард иргэдийн газар хүссэн өргөдлийн дагуу олгож эхлээд байна.

Уг хашаануудыг банз болон цементэн блокоор барьсан бөгөөд үнийн хувьд 3 тал, 4 талаасаа хамааран нэг хашаа дунджаар 1 900 000 – 2 300 000 төгрөгийн ханштай зарагдаж байна.

НОГООН ХӨГЖЛИЙН ЗАГВАР АЙМАГ БОЛНО

                    “Ногоон соёл иргэншилтэй” загвар аймаг болох зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавраар “Ногоон хот” аяныг өрнүүлж, аймгийн төвийн “А” зэрэглэлийн бүсийн зам дагуу ногоон байгууламжийг хамгаалах хайс, цэцгийн мандлыг хийв. Мөн гадаргын усыг хуримтлуулан услах зорилгоор Домбо, Монгол гутал хэлбэртэй нөөцийн савуудыг хийж, 30 айлын сууцны орчмын халцгай газарт бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Үенч, Мөст, Манхан, Жаргалант сумуудад нийт 85 га газарт ойн зурвас байгуулав.

ХОТЫН ТӨВД 600 МАШИНЫ АВТО ЗОГСООЛ ШИНЭЭР ХИЙГДЛЭЭ

                    Ховд хотын А зэрэглэлийн буюу төвийн бүсэд 2013 онд 600 гаруй авто машины зогсоолыг цементэн болон даацын хавтангаар хийж ашиглалтанд оруулав.

ЖАРГАЛАНТ СУМЫН ГЭР ХОРООЛОЛД ЖИШИГ ГУДАМЖ БАЙГУУЛАВ

                    Гэр хорооллын гудамж хоорондох халцгай газрыг хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар болгон тохижуулах зорилгоор Баатархайрхан багийн 4, 5 дугаар гудамжны дунд 1000 метр квадрат талбайг 72 сая төгрөгийн хөрөнгөөр “Жаргалант шанд” ХХК хийж гүйцэтгэлээ.

ЗАЛУУЧУУД НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛОВ

                    Жаргалант сумын “А” бүсэд орших Хас банкны урд талын зам дагуу байсан халцгай газрыг сонгон авч “Мөнх Алтайн Уянга” ХХК, “Шантаман” ХХК, “Мон Рос Зарья” ХХК-ууд хамтран орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цэцгийн мандал, явган хүний зам, авто машины зогсоол бүхий гудамжийг барьж байгуулав.

ЦЭЦГЭН ГОЁЛТОЙ ХОВД

                    Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс хотын А бүсийн талбайг цэцэрлэгжүүлэх ажил үе шаттай хийгдлээ. Энэ онд 18 000 мкв талбайд цэцэгжүүлэлт хийж, 80 га талбайд ойжуулалт хийжээ. Өмнө нь шороо байсан газарт цэцгийн мандал, хайс хийж Хилэнжин, Астра, Сансар, Наранцэцэг, Дэмэг зэрэг цэцгүүдийг тарьж хотоо чимлээ.

ШУГАМ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

 

                    Орон нутгийн өмчит “Шим Ус” ХХК нь дөрвөн 30 айлын сантехникийн дотор системийг угааж цэвэрлэн 2 үет системд шилжүүлэв. Мөн 60 айлын орон сууцнаас Гаалийн 12 айлын орон сууц хүртэлх дулааны 1260 метр дулаан болон цэвэр ус хэрэгцээний халуун усны шугамыг шинээр солилоо.

ГЭРЭЛТЭЙ ХОТ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР

                    Хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 250 сая төгрөгөөр “Ирмүүн Аргамаг” ХХК замын гэрэлтүүлтэй 110 ширхэг шон, ЛЭД гэрлийн хамт /LED/, гэрлэн чимэглэлд 14 ширхэг асдаг мод болон хуучин гэрлүүдийг засварлалаа.  

ХОГГҮЙ ХОВД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИВ

 

                    Ховд хотын хогны менежментийг сайжруулах ажлын хүрээнд хотын урд захын хур хогийн цэг бүхий 400 га талбайг авто замын компаниудын хүчийг ашиглан цэвэрлэж байна. Хог ангилан ялгах 20 ширхэг хогийн сав, зөөврийн 15 ширхэг хогийн сав, гудамжны 100 ширхэг хогийн савыг тус тус хийж байршууллаа. Мөн хогийн цэгийн тарсан хогийг цэвэрлэж нийт 20 га талбайг эрүүл болгов.

120 000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ НҮҮРСИЙГ 80 000-Д БУУЛГАЖ

НҮҮРС ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

                    Нүүрс хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн жил аймагт 1 тонн нь 120,000-130,000 төгрөгөөр зарагдаж үнийн хөөрөгдөлд ороод байсан нүүрсний үнийг 1 тонныг 80,000 төгрөг хүртэл буурууллаа. Уг хөтөлбөрийн гүйцэтгэгчээр “Ховд Оргил” ХХК, “Ховд Маралгуа” ХХК-иуд шалгарч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нүүрс авах цэгийг иргэдэд ойртуулах зорилгоор Жаргалант сумын 6 газарт нүүрс худалдан борлуулах цэг байгуулав.

АХМАДУУД АВТОБУСААР ҮНЭГҮЙ ЗОРЧДОГ БОЛОВ

                    2013 оны 2 дугаар сараас эхлэн Жаргалант сумын 600 гаруй ахмад настан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог боллоо.

                    Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг /эх/, нэн ядуу нийт 27 бүлэгт 21.500.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснээр 80 иргэн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэв.

ИРГЭНЭЭ СОНСДОГ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЛЭЭ

                    Мөн төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг ханган, иргэнээ сонсох төрийн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Засаг даргын Тамгын газраас аймгийн албан ёсны цахим хуудсыг \www.khovd.gov.mn\ шинэчлэн ажиллуулж төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, сум хөгжүүлэх сан, Засаг даргын захирамжууд зэрэг төрийн бүхий л мэдээллийг олон нийтэд ил болголоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 20 мянган хэрэглэгч тус вэб сайтад хандаж мэдээлэл авсан байна. Мөн Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Ногоон Ховд зэрэг албан ёсны www.facebook.com дэх хуудас нээн үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах “7043-1111” төвийг шинээр нээж, ажиллуулж эхлэв.

НОМ”, “АВЬЯАС”, “БАГШИЙН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙГ

АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

                    Боловсролын салбарыг 2012-2016 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн төслийг багш, сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл болсон 2400 иргэний дунд гурван удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэн санал авч 2013 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 74 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ИРГЭДЭД

17 ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ХИЙДЭГ БОЛЛОО

                    Сумдын эрүүл мэндийн төвүүдийг нэг дор 25 хүнд 17 үзүүлэлтээр 5 минутын дотор шинжлэх хүчин чадалтай биохимийн хуурай аргын анализатораар хангаснаар орон нутагтаа цус, шээсний шинжилгээ, В, С вирусын болон бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэв. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Мөнххайрхан суманд 12 суваг бүхий зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг олгов.

БОЭТ-Д ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

                    Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бөөрний диалезийн аппаратыг шинээр суурилуулан ажиллуулж бөөрний дутагдалтай 12 хүнийг хяналтандаа авав. Мөн маммограмм, компьютерийн томограммын аппаратуудад дижитал хувилагч төхөөрөмжийг нэмж суурилуулснаар иргэдийн нотолгоонд тулгуурласан оношилгоог өргөжүүлэх боломжийг нэмэгдүүллээ.

“АЛТАН ӨВ” СОЁЛ УРЛАГИЙН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР

                    Олон үндэстэн ястны соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Алтан өв” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 51 дүгээр тогтоолоор батлав. Хөтөлбөрийн хүрээнд Алтай, Үенч, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Манхан, Буянт, Ховд сумууд язгуур урлаг, өв соёл, зан заншлын онцлогийг илтгэсэн урлагийн тоглолт, сурталчилгааны өдөрлөгийг Ховд хотод амжилттай зохион байгууллаа.

“ИХ-АЛТАЙ” ОЛОН УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

АНХДУГААР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

                    2013 оны 6 дугаар сард “Их Алтай” олон улсын аялал жуулчлал, спортын анхдугаар их наадмыг Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцалд амжилттай зохион байгууллаа. Наадамд ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол зэрэг 4 орны 400 гаруй тамирчид спортын 12 төрлөөр өрсөлдөв.

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АРГА ХЭМЖЭЭГ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

                    Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймаг 2013 онд Их Алтай олон улсын наадам, эсгий урлаачдын форум, үзэсгэлэн худалдаа, ширээний теннисний тэмцээнийг хамтын ажиллагаатай хөрш зэргэлдээх орнуудын төлөөллийг оролцуулан аймагтаа зохион байгуулсан нь туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн чухал үйл ажиллагаа болов.

P6130026

АВАРГА ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

                    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 128 дугаар тогтоолоор “Аварга” хөтөлбөр, 129 дугаар тогтоолоор амжилт гаргасан тамирчин, багш дасгалжуулагчдыг урамшуулах журмыг батлуулан хэрэгжүүлж эхэлсэн нь тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл сайжирч, шинэ залуу шилдэг тамирчдыг төрүүлэх, тэднийг тив дэлхий, олимпийн түвшинд гаргах боломж бүрджээ.

ГАДААД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

                    Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж ОХУ-ын Алтайн хязгаар, АНУ, БНТыва улс, БНКазахстан улсын Дорнод Казахстан муж, БНХАУ-ын ШУӨЗОрны Ардын Засгийн газар, Алтай, Цонж, Хами аймгуудтай дэд бүтэц, зам барилга, аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлээр, Тайваньтай амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр, Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Японы Элчин сайдын яам, Азийн Хөгжлийн банк болон зарим улсын муж, хот, сум, албан байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ажиллаж орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

                                                                                                      Г.Одонтуяа (аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан)

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хамтарсан санхүүжилтийн гэрээнд ГОУХАН болон ШХА гарын үсэг зурлаа

  • PDF

Zurag - tusul

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГОУХАН) Монгол дахьтөлөөлөгчийн газрын захирал Хатагтай Забине Мюллер болон ШвейцарийнХөгжлийн Агентлагийн (ШХА) суурин төлөөлөгч Маркус Валдфогел нар „Ашигтмалтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“(МБС) төслийг дэмжих хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. ШХАмэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх болон мэргэжлийн чиг баримжаа олгох төслийн чиглэлд 3,6 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болов.  

ГУОХАН нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамнызахиалгаар 2013 оны 3-р сараас хойш МУ-ын Хөдөлмөрийн Яамтай хамтран МБСтөслийг Улаанбаатар, Чойр, Дарханд мэргэжлийн боловсролын албан сургалтыгдэмжих чиглэлээр хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг төслийн хүрээнд техникийнсалбарын механик инженерийн техникч, үйлдвэрийн техникийн цахилгаанчин,барилгын техникч зэрэг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр МСҮТөвүүд,мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэлүүд болон хувийн хэвшлийн үйлдвэр, ажахуйн нэгж байгууллагуудтай нягт хамтран, МУ-ын мэргэжлийн сургалтын салбардахь өөрчлөлт, хөгжлийг дэмжин ажиллаж байна. ГОУХАН нь

МСҮТөвүүдэд дадлагын хичээлд зориулан нэмэлт тоноглол, багаж хэрэгсэл гардуулан өгч, сурах бичиг болон сургалтын хөтөлбөр боловсруулахад тусалцаа үзүүлж, МБС-ын байгууллагуудын багш, менежер, үйлдвэрийн сургагч багш нарыг Европ болон Монголд олон улсын стандартад нийцсэн мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулж, Герман улсаас ирсэн урт хугацааны мэргэжилтнүүдийг МСҮТөвүүд дээрзөвлөх багшаар ажиллуулах зэрэг хөтөлбөрт арга хэмжээнүүдийг явуулж байна. Хамтарсан санхүүжилтийн гэрээний дагуу 2014 оноос энэхүү төслийн цар хүрээг улам тэлж, ШХА-тай хамтран, мэргэжлийн боловсролын албан сургалтаас гадна мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх түр сургалт явуулах түүнчилэн мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр баруун таван аймаг (Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай) болон Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулахаар болоод байна. МУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй өөрчлөлт, шинэчлэлийн бодлогод тулгуурлан МБС төслийг амжилттай хэрэгжүүлж чадвартай мэргэжлийн ажилчдыг бэлтгэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, цалин өндөртэй ажил эрхлэх боломжыг нээж, ажил эрхлэлтийн тоог нэмэхийг зорьж байна. МБС төслийн төсөвлөсөн санхүүжилтийннийт хэмжээ 8,6 сая еврогоор тогтсон байна.

Цаг агаарын мэдээ