Download Firefox
Download Firefox

Thursday, Dec 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Х.Батулга хэнд хандаж, юу ярив

  • PDF

100 чухал сэдэв нэвтрүүлэгтэй холбоотойгоор Ерөнхийлагч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Батулгыг өрөөндөө дуудаж донгодосны дараа Х.Батулгад сурвалжлагчид ийнхүү ярьжээ.   

Battulga 03

Х.Баттулга: Эдийн засаг эрлийзэж эхэллээ гэсэн царигийн талаарх нэвтрүүлэг юм л даа. Улс төрчид бид нар ард түмнээс сонгогддог. Сүүлийн үед сонгуулиар лист гэдэг юм гараад ирсэн. Ардаа эзэнгүй улс төрчид гарч ирсэн. Энэ хүмүүс ямар ч хариуцлага байхгүй, амласан юм байхгүй. Лист гэдэг юмаар ороод ирсэн маш амар улс төрчид болсон.

Энэ эрх мэдлээрээ ард түмний амьдралыг сайжруулах гэж гарч ирчихээд өөрсдийн хэдхэн гэр бүл, хэдхэн бүлэглэлийн төлөөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ өөрөө Монгол улсад хоёрдмол сэтгэлзүй гарч ирсэн. Ард түмнээ гээд яриад л байдаг нөгөө талд нь амин хувиа яриад байдаг. Тодорхой асуудлыг ямар нэгэн байдлаар мэдээлж байгаа юм. Эрлийз нь гэнэ үү хурлийз нь гэнэ үү энэ бол дараагийн асуудал. Бидэнд тодорхой хэмжээгээр үндэсний үзэл байх хэрэгтэй. Улс төрчид аймхай хүмүүс. Эрээ цээргүй давраад байгаа улс төрчдийг тодорхой хэмжээгээр айлгая л даа.

Далайд гарцгүй орны хамгийн том дэд бүтэц бол төмөр зам. Энэ төмөр зам монголын үндэсний эрх ашгийг хамгаалсан, Монголын төрийн бодлогыг багтаасан нэг сет ёстой юм. Эрлийз цариг боллоо. Эрлийз шийдвэрийг эрлийз талдаа хүмүүс гаргалаа.

Төрд байгаа эрлийзүүд төрийн бодлогыг гэж ярьж байгаа юм. Наадах чинь мушгиж байгаа хэлбэр. Бүгдээрээ нэг улсаас хараат боллоо. Эрлийз бодлого гэхгүй яахын.

Хийхгүй гэвэл хийхгүй. Хийе гээд зорих юм бол газаргүй улс орнууд хиймэл газар хийгээд юм хийж болоод байхад газар нутагтай манай улс тийм ч юм, тэр ч юм  болохгүй гээд яриад байвал юу ч хийж чадахгүй. Юу ч хийлэгдэггүй систем сүүлийн 20 жилд тогтоод ирсэн байна. Энийг нураах хэрэгтэй. Өнөөдөр Дорнодын Тамсагаас нефт гарч байгаа юу, гарч байгаа. Урагш нь зөөж байгаа юу, зөөж байгаа. Яагаад тэнд нефт боловсруулах үйлдвэр барьдаггүй юм гэхээр “Нөөц нь жаахан юм гэнэ лээ” Зүүнбаянгаас түүхий нефт зөөж байгаа юу, Сайншандаар бас л урагшаа зөөж байгаа. Боловсруулах үйлдвэр баръя гэхээр “Өтгөн юм гэнэ лээ” гэж хэлдэг. Төсөл нь байна уу, байна. Ерөөсөө бүх зүйлийг болохгүй гэдэг.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААР-

Х.Баттулга:Орон нутгийн өгсөн газар дээр нь өрөм хайгуул хийж эхэлсэн. Судалгаагаар 200 гаруй метр газар шавартай байсан. Тэгэхээр нь бид нар өөр газар руу нүүгээд өрөм тавьж эхэлсэн. Хөрсний судалгаа нь гарчихсан. Өнгөрсөн, баларсан юмыг гаргаж ирээд өнөөдөр ерөнхийлөгч ярьж байна. Ерөнхийлөгч гэхээрээ ухаантай хаан хүн биш.Нэгдүгээрт аж ахуйн ажил мэдэхгүй, хийж байгаагүй. Шавар гэдэг юмыг ярьж байсан хүн нь Ерөнхий сайд асан Энхсайхан. Энэ хүнийг ярьдаг юмыг л ярьж байгаа.

Энхсайхан гэдэг хүнийг өнөөдөр хэн бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр ажлыг нь гардаад явж байсан хүнээс юм сонсоогүй байж, хөндлөнгийн хүнээс юм сонсоод ярьж байгаа Ерөнийлөгч өөрөө хариуцлаггүй байна гэсэн үг.

Ерөнхийлөгч дээр ороход яагаад дугараагүй вэ гэвэл нэгдүгээрт надад дуугарах цаг өгөөгүй, зөвшөөрөл өгөөгүй. Би бас төрөө хүндэлж байна. Ерөнхийдөө 20 гаруй минут ярих байх гэж бодсон. Буруу мэдээлэл бэлдэж гарч ирээд л ярьсан. Би төрөө хүндэлж байгааг л харуулсан. Дотроо маш их бухимдалтай байсан. Тийм үед хүмүүс “Яагаад дуугараагүй  юм. Ёстой нэг алуулж байна” гэж ярьж байсан. Төрдөө алуулах иргэн хүний хувьд бол үүрэг. Гэхдээ тэндээс маш буруу мэдээллүүд гадгаш нь цацсан.

“Машинаар нүүрс зөөхөд цагдаа зогсоодог юм. Вагонаар нүүрс зөөхөд далай хүрдэг юмаа” гэсэн. Тийм юм байхгүй. Аж ахуй мэдэхгүй хүний нэг зовлон л доо. Вакум орчинд орчихсон. Насаараа дарга хийсэн хүний алдаа л байхгүй юу. Хүн болгон алддаг. Тэр хүн алдаж байна гэсэн дүгнэлт дотор байсан. Би аж ахуй эрхэлж Аж ахуйн хоёр яамыг толгойлж байсан хүн.  

Эх сурвалж Monngol HD

Ховдын уулчид “Хөх сэрэг”-ийн ноён оргилд авирав

  • PDF

SANY0390

Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид 6 сарын 7-ны өдөр Алтайн уулсын ноёлыг оргилуудын нэг, дархан цаазат “Хөх сэрэг”-ийн нурууны ноён оргил 4129 метр өндөр “Тахилт” оргилд авиран гарчээ.

Энэхүү авиралтыг Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны ойн хүрээнд Ховд аймаг дахь тус албанаас зохион байгуулсан бөгөөд “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид аймгийн ОБА-ны залуу уулчдыг дагуулан авирч, нэг ёсны өндөр уулын авиралтын томоохон сургуульлалт болсон юм.

             SANY0345

             Уулчдын багийг Монгол улсын гавьяат уулчин ОУХМ Т.Гүррагчаа, Спортын мастер, нэрт дасгалжуулагч багш Б.Эрхэмбаяр нар ахалж, Спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер Х.Бямбасүрэн, дэд мастер Г.Төрмөнх, дэд мастер Д.Бөхжаргал нарын шигшээ тамирчид, мөн залуу уулчин Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн оюутан Болорцэцэг, Батхишиг, Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга хошууч Өлзийхишиг, ахлах дэслэгч Лхагва-Очир, ахлах ахлагч Мөнхзул, Доржбат, Тэмүжин, 12 жилийн 1-р сургуулийн сурагч залуу уулчин Д.Дэлгэрцэцэг мөн уулчин Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй авирсан байна. Энэ удаагийн авиралтанд аймгийн Засаг дарга оролцсон нь бас нэг онцлох зүйл ажээ.

SANY0381

Түүнчилэн энэ авиралт нь 6 сарын 10-14-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд болон Сутай хайрханд болох Монголын уулчдын 2014 оны нэгдсэн авиралт, улсын аврага шалгаруулах тэмцээний өмнөхөн явагдсанаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Онцгой байдлын албанаас аймгийнхаа уулчдыг болон уулын спортын хөгжлийг дэмжсэн сайхан үйл явдал боллоо хэмээн уулчид үгүүлж байна.

“Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид “Хөх Сэрэг”-ийн авиралтаас ирмэгцээ, өндөр уулын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болон 2014 оны Монголын уулчдын нэгдсэн авиралтанд оролцохоор 6 сарын 9-ны өдөр Говь-Алтай аймгийг зорьж байгаа юм.        

                                                                                                                                                                   Г.Энх

Гурван улсын хамтын ажиллагаан дахь шинэ боломж

  • PDF

SANY0144

ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улс Монгол улсын Ховд аймгийн хооронд 2000 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, мөн 2005 онд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамжуудын хүрээнд БНХАУ, Монгол улс, ОХУ-ын АБНУ-ыг холбосон тээврийн коридорт зориулсан “ложистик терминал” буюу авто замын байгууламжыг барьж байгуулж байгаа.

АБНУ-ын Засгийн газар болон холбогдох байгуулагуудаас энэхүү замын байгууламжын ажлын явцтай танилцах, цаашид уг коридороор тээвэр худалдааг хэрхэн хөгжүүлэх боломж байгааг судлах, Монгол улсын Ховд, Баян-Өлгйи аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны удирдлагууд болон холбогдох ажил хариуцсан хүмүүстэй уулзаж, санал солилцох зорилгоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг илгээсэн нь өнгөрсөн нэг дэх өдөр Ховд аймагт хүрэлцэн ирж уулзалт хийв.

АБНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын яамны сайдын зөвлөх Николей Николейвич Архипов, Кош-Агач мужийн захирагч Ауельхан Жазитович Джаткамбаев, тус улсын Гаалийн зохицуулалт, аналитикийн салбарын дарга Андрей Валерьевич Панов, замын болон АБНУ-д хийгдэж буй аялал жуулчлалын цогцолборт хөрөнгө оруулагч бизнесменүүд багтсан байв.

Сайдын зөвлөх Н.Н.Архипов хэлэхдээ хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа гол ажил нь гурван улсыг холбосон тээврийн коридор буюу ложистик терминал юм гэдгийг онцлоод энэхүү замын байгууламжыг ашиглалтанд оруулснаар гурван улсын хилийн худалдааны харилцаанд томоохон эргэлт гарна. Яагаад гэвэл одоо Шинжаанаас АБНУ-руу бүтээгдэхүүн экспортлох, тээвэр худалдаа хийхэд Монголын нутгийн хилийн гадуур тойрч асар их урт замыг туулдаг учраас худалдаа хөгжүүлэх боломж нь нэн хумигдмал.

Тэгвэл “тээврийн коридор”-ын төслийг хэрэгжүүлснээр ШУӨЗО-оос Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгаар дайрч Улаанбайшинт, Ташантын боомтоор ОХУ-ын АБНУ-руу нэвтрэх боломж нээгдэж байгаа ба энэ нь тээвэр худалдааны замыг шулуутгаж, товчилохоос гадна Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймагт хоёр хөрштэйгээ хамтарсан хилийн худалдааг хөгжүүлэх таатай гарцыг бий болгож байгаа юм. Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгуудын хувьд хэдийгээр хүн ам цөөн, зах зээлийн багтаамж төдий өргөн биш ч гэсэн худалдаа эдийн засгийн хувьд одоогийн байдлаасаа илүү түвшинд хөгжихөд тээврийн коридор ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн тайлбарлав.

SANY0146

Түүнчилэн замын ажил маш эрчимтэй, хурдан явагдаж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд ОХУ-ын болон АБНУ-ын Засгийн газраас үүнд ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгасан.

Николей Николейвич Архипов цааш үгүүлэхдээ ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2007 оноос АБНУ-д “Алтайн хөндий” Аялал жуулчлалын томоохон цогцолбор төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд одоо зочид буудлын цогцолбор, соёл, спорт, амралтын цогц байгууламжууд бий болж байна. Энэхүү цогцолборт нэг ээлжиндээ 4000 гаруй хүн үйлчлүүлж, аялал амралтанд хамрагдах боломжтой юм. Монгол улсын Улаанбаатар хотоос бизнесменүүд хөрөнгө оруулалт хийх, тухайлбал Монгол гэрийн цогцолбор байгуулах санал тавьсан. Бид тэр хүмүүстэй хамтарч ажиллах бодолтой байгаа.

Ташанта боомтоор орж гарч буй гадаадын аялагч жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ чиглэлээрх гурван улсын хамтын ажиллагаанд ихээхэн ирээдүй байна гэж бодож байна.

Өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд зарим чиглэлээр тодорхой зүйлүүд хийгдсэн ч учир дутагдалтай зүйлүүд бас бий. Тиймээс гурван улсыг холбосон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд бид цаашдын төлөвийг дахин нягтлаж, төлөвлөхөөр ийнхүү “ложистик терминал”-ын дагуу явж ажиллах болсон юм.

Одоо бид соёлын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. АБНУ-д энэ 2014 онд сонгууль болохтой холбоотойгоор соёлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх боломж жаахан хумигдмал байгаа ч, сонгуулиас хойш эрчимжүүлэх нь чухал юм.

Саяхан бас Монгол улсын Шинжлэх ухааны акедеми Горний Алтайн Улсын их сургуулийн хооронд санамж гэрээ байгуулсан. Үүний дагуу тус их сургуульд Монгол хэл соёлын ангийг шинээр нээхээр болсон. Монголоос хоёр багш ажиллуулах шийдвэр гарсан байгаагаас нэг багш саналаа ирүүлсэн. Цаашид Монголоос ажиллах багшийн тоог хоёроор хязгаарлаж болохгүй, саналаараа очиж ажиллах багш нар байвал хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ их сургуульд Ховд аймгаас одоо нэг оюутан суралцаж байна. Өнгөрсөн жил дөрвөн оюутан байсан. Зарим нь төгсөөд бас нэг оюутан хүндэтгэх шалтгаанаас сургуулиа завсарласан тал бий. Бидний хэрэгжүүлж буй гурван улсын хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс одоохондоо ховор байгаа нь энэ талаар өргөн хэмжээний таниулга сурталчилгаа хийгдэхгүй байгаатай холбоотой. Иймийн тул сурталчилах ажлыг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байна гэсэн юм.

Монгол тал буюу Ховд аймгийн удирдлагаас уулзалтанд оролцогчдыг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа ахалсан ба Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, гадаад хамтын ажиллагаа, цаашдын төлөвийн талаар товч таниулга хийсэн.

АБНУ-ын төлөөлөгчид Ховд аймгаас хөдлөөд Хөшөөтийн нүүрсний уурхай, түүнчлэн замын байгууламж, улмаар Монгол хятадыг холбосон Булган - Такешкений хилийн боомтоор очиж, цааш Шинжаан Уйгарт зорчихоор төлөвлөгөөтэй ажээ.    

                                                                                                                                   Г.Төрмөнх

 

 

Ховд аймгийн атлас хийгдэж байна

  • PDF

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Шинжлэх Ухааны академи, Ховд их сургуультай 25 чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлөвлөсөн ажлууд эхнээсээ хийгдэж байна. Үүнийг нэг нь Ховд аймгийн атлас хийх юм. Ховд аймгийн атлас зохиох ажилд Ховд их сургууль, аймгийн Статистикийн хэлтэс, ГХБХБГ, бүх сумдын ЗДТГ зэрэг байгууллагууд болон сумдын ЗДТГ-ууд оролцож байна

                                                                                                                                                    Г.Одонтуяа

“Сэтгүүлчдэд одоо дайсагнахгүй” гэж мэдэгдэв

  • PDF

Setguulchid

Сүүлийн жилүүдэд Монгол оронд тогтмол тэмдэглэх болсон хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 сарын 3-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр тохиосон. Эл өдрийг угтаж, 5 сарын 2-нд Ховд аймгийн сэтгүүлчид тус аймагт хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа, иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд аливаа саад тотгор, дарамт байгаа эсэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар болон сэтгүүлчдийн өмнөх тулгамдсан асуудлуудын талаар ТВ хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байсан.

Гэтэл сэтгүүлчдийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн, аймгийн ЗДТГ-аас сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ гэсэн зар хүргүүлж, тэднийг Тамгын газар дээр ир хэмээн дуудуулснаар сэтгүүлчид хэлэлцүүлгээ орхин Засаг даргын Тамгын газрын дарга болон ТЗУ-ын хэлтсийн дарга хэвлэлийн ажилтан нартай уулзах уулзалтанд оролцов.

Хэвлэлийнхний төлөвлөснөөр эхлээд салбарын хүрээнд байгаа тулгамдсан асуудлууд бас бус зүйлсийг ярилцаж, мэдээлэл солилцон, санал бодлоо нэгтгэсний дараа аймгийн удирдлагатай нээлттэй уулзалт хийхээр 10 гаруй хоногийн өмнө зар мэдээллээ түгээсэн байсан ч энэ нь талаар болсон учир уулзалтан дээр өөр, өөр байр суурь илэрхийлэх, санал зөрөлдөх явдал ч ажиглагдаж байв.

Уулзалтын үеэр хөндөгдсөн гол асуудал нь аймгийн удирдлагаас хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцахдаа тэгш бус, алагчилсан хандлага гаргаж байгааг засаж залруулах тухай байсан бөгөөд өөр чухал зүйлүүдийг ч ярилцаж амжсан юм. “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос 2013 оны 10 сард аймгийн ИТХ, ЗДТГ-тай 2017 он хүртэл урт хугацаанд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд дээрх асуудлыг мөн авч үзэж, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа бүгдэд нь адил тэгш боломж олгоно хэмээн тусгасан хэдий ч энэ заалт биелэгдэхгүй явсаар байсан. Тодруулбал 2014 онд аймгийн ЗДТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаанд зарцуулах 10,0 сая төгрөг батлагдсан тухай мэдэгдсэн. Энэ нь бүх байгууллагатай жигд гэрээ байгуулж хамтран ажиллах боломжийг олгож байсан боловч шалтгаан нь нь тодорхой бусаар заримтай нь гэрээ байгуулж заримтай гэрээ байгуулахгүй удаашруулсаар байсан. Түүнчилэн орон нутгийн сэтгүүлчдийн холбоотой байгуулсан гэрээнд тусгагдсанчилан цахим мэдээллийн чиглэлээр хамтрах, сэтгүүлчдийг гадаад хамтын ажиллагаанд оролцуулж, мэдээлэл түгээх боломжийг нь олгох, аймгийн хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжих хөтөлбөрийг дэмжих, Зөвлөлийн хуралдаануудыг чөлөөтэй мэдээлэх боломж олгож, тухай бүр мэдээлэл өгч байх зэрэг заалтуудыг хэрэгжүүлэх талаар ИТХ, ЗДТГ-аас ямар нэг хүчин чармайлт гаргахгүй явж ирсэн байна.

5 сарын 2-ны уулзалтаар ЗДТГ-ын дарга энэ бүхэндээ дүгнэлт хийж, бүх газруудтай адил нөхцлөөр хамтын ажиллагааны гэрээ байгуулах, мөн салбарын зүгээс тавигдаж буй бусад асуудлуудыг шийдэж өгнө хэмээн амлахын зэрэгцээ бид одоо сэтгүүлчдэд дайсагнахгүй гэж хэлсэн юм.. Дарга нар гэнэтхэн хэвлэлийн эрх чөлөөний өдөр уулзалт зарлаж одоо алдаагаа засья хэмээсэн нь сонин хийгээд, яг үнэн үү хэмээн зарим сэтгүүлчид эргэлзэж байгаагаа ч илэрхийлж байна лээ.    

МАХН 2020 он хүртэл МАН-ын саналыг хувааж АН-д туслаад, хариуд нь Н.Энхбаярыг НҮБ-д томилуулах нууц гэрээ ил гарлаа

  • PDF

Nam geree 01

Nam geree 02Nam geree 03Nam geree 04

Өчигдөр МАХН, АН-ын дунд болон урт хугацаанд хамтран ажиллах тухай түншлэлийн гэрээ гэгчийн эх нооргийг улс төрийн хүрээнийхэн олж, шуугиан дэгдэв.
Гэрээний эхтэй холбоотойгоор МАН, МҮАН-ын удирдлага тус тусдаа яаралтай хуралдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, уг гэрээг яаравчлан хийх гэж буй аж.
Учир нь уг гэрээ ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэвээр үлдээн, МАХН, АН хоёр сайдуудаа сэлгэх юм байна.
Мөн хамгийн гол нь цаашид АН дангаараа  УИХ-ын сонгуульд ялалт байгуулах,засгийн эрх барих магадлал муу байгаа тул МАХН-ыг МАН-ын "санал хуваагчаар" тогтмол ажиллуулж, Засгийн газраа хамтран байгуулж байх гэнэ.
Нэн сонирхолтой нь уг гэрээ гэгчийг МАХН-ын удирдлага бус Н.Энхбаярын эхнэр О.Цолмон АН-ынхантай тохиролцон, хийж байгаа юм байна.
Гэрээний хувилбарыг бүрэн эхээр нь хүргэе.

М.Гал Эх сурвалж /medee.mn/

Сурагчдын дүрэмт хувцасны талаарх санал гомдол тасрахгүй байна

  • PDF

Duremt huvtsas

Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 520 мянга орчим сурагч сурдаг. Дээд байгууллагын шахаасаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцасыг 41.0-99.0 мянган төгрөгөөр худалдан авч өмсөж байгаа.

Дүрэмт хувцсыг хийхэд хонины ноос самнах 8, утас ээрэх 6, даавуу үйлдвэрлэх 2, оёмол хувцасны 51, сүлжмэл хувцасны 36 үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд эрүүл ахуй, чанарын хувьд сайн хэмээн Боловролын салбарынхан рекламдаж байсан.

Сүүлийн 14 хоногийн байдлаар ЗДТГ-ын 7043-1111 төвд дүрэмт хувцастай холбоотой санал гомдол багагүй ирснээс ихэнх нь чанар муу, хэтэрхий үнэтэй байна гэжээ.

Хүүхдүүдийн дүрэмт хувцас бөөсөрч, хог татдаг гээд дутагдалтай тал их байна. Уг нь агаар нэвтрүүлдэг, чанартай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан хэмээн ярьж байсан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр бол тийм биш бололтой. Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих нэрийдлээр хүүхдийн хувцсаар бизнес хийгээд өнгөрч байгаа юм биш биз.

Мөн өнгө нь хэтэрхий бараан, цамцных нь хоолой бариу, ханцуй нь уртдаж байгаа гээд өнгө загварын хувьд сурагчдад гологдохыг үгүйсгэх аргагүй.

Сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцастай болгох нь зөв ч, хувцас нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүд хариуцлагатай хандмаар байна. Ховд аймгийн хувьд зөвхөн “Торгон хийц” компанийн дүрэмт хувцасыг сургуулиудад нийлүүлж байгаа бөгөөд сургууль тус бүрийн нийгмийн ажилтнууд сурагчдад тараан өгч байна.

Эцэг эхчүүдийн хувьд сурагчдын хичээл амрах дөхчихсөн энэ үед дүрэм хувцас тараах хэрэг байна уу даа гэсэн байр суурьтай байна.

Бэлтгэсэн Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

  

 

 

 

Хуйвалдаан зохиогч цөөн нөхдийг бус, хувь нийлүүлж, Хууль ёсны эрхээ нэхэж буй дийлэнх олонхийг дэмжье

  • PDF

SANY0208

Шинэ баригдсан битүү захад хувь нийлүүлэгчид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүлжээ. Захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ховд аймгийн төвд 500 гаруй худалдаа эрхлэгчийн багтаамжтай худалдааны захын битүү байр барьж ашиглалтанд оруулсан нь задгай зах дээр наймаа   худалдаа эрхлэж, өвөлд нь даарч хөрөхөөс эхлээд зарим бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт нь шаардлагагад нийцэхгүй байх зэрэг олон эрсдэл учирдаг байсан бидний талархалыг хүлээсэн зүйл болсон билээ.

Өнгөрсөн онд энэхүү битүү захыг барихаар төлөвлөгдөж байх үед аймгийн удирдлага захын худалдаа эрхлэгчидтэй удаа дараа уулзаж, уг байрыг төрийн хөрөнгөөр барих ба та нар өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, шинээр баригдах битүү захын байрыг эхний жилүүдэд та нөхөд төртэй хамтарч, эзэмших ба хэдэн жилийн дараа та нарын өмчид шилжүүлж өгнө. Та нар нийлж компани байгуулах хэрэгтэй. Ингэснээр битүү зах та нарын компанийн өмч болно. Ийм замаар бид та нарыг өмчтэй болгохын тулд үүнийг хэрэгжүүлж байгаа юм гэснээр Энхтөр нарын тэргүүтэй хэсэг нөхөд тэр компанийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Захын худалдаа эрхлэгч 402 хүнээс тус бүр хоёроос гурван сая төгрөгийг хуримтлуулж авсан. Хувь нийлүүлэгч 402 хүн өмчтэй болохын тулд мөнгөө нийлүүлж компаний хувь нийлүүлэгч, эзэмшигч боллоо гэж бодож байсан ч уг компанийг өөрсдийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөд маань луйврын шинжтэй залилан мэхлэх ажиллагаа явуулж байгааг (бүх баримт нотолгоонууд бидэнд бий) бид ажигласнаар нийт хувь нийлүүлэгчид хуралдаж, дийлэнх олонхийн саналаар уг компанийг татан буулгах, 400 –аад хувь нийлүүлэгчийн хамтарсан хоршоо байгуулах шийдвэр гаргаж “Эвийн хүч” хоршоог байгуулсан юм.

Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэхэд мөнөөх компанийг эзэмшиж, өөрийн өмч болгох гэж байсан Ц.Энхтөр тэргүүтэй цөөн тооны нөхөд элдэв аргаар саад хийж байгаа бол аймгийн удирдлагын бүрэлдэхүүнд байгаа зарим нөхөд тэдгээр хориг саад хийгчдийг дэмжин ажиллаж эхлэв. Тодруулбал тэдгээр нөхөд орон нутгийн өмчит компани байгуулж, шинэ баригдсан битүү захыг эзэмшилдээ авах тогтоолын төсөл боловсруулан, аймгийн ИТХ-ын даргад танилцуулж буруудсан баримт байна. Хэдийгээр ИТХ-ын дарга үүнийг буруутгасан ч дээрх нөхөд хувь нйилүүлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөллийг оролцуулаагүй ганц талыг барьсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, төрийн өмчит компани байгуулах санаагаа лавшруулсаар байгаагаар барахгүй аймгийн Засаг дарга маань тэднийг өөгшүүлж, “бид ОНӨҮГ байгуулж ажиллана. Та нарын хоршоо байгуулах нь бидэнд падгүй” хэмээж, Ховд аймгийнхаа худалдаа эрхлэгчдийг өмчтэй болгох, ажиллах нөхцлийг нь сайжруулах гэж барьж байгаа юм хэмээн биднээс хувь хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулж байснаа мартаж, та нараас нэг тэрбум төгрөг цуглуулаад авсан бол боллоо гэсэн байдлаар биднийг цааш түлхэж, гаргуунд нь хаях санаагаа цухуйлгаж эхлэв.

Төрийн хөрөнгөөр баригдсан, төрийн өмчид хамаарах энэ обьектыг УИХ-ын шийдвэрээр орон нутгийн өмчид шилжүүлээгүй байхад ийм санаа гаргаж, ийм үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд хоршоо байгуулж ажиллахаар санал нэгдсэн 400 хувь нийлүүлэгчид бид уг битүү захын барилгыг төрийн өмчид нь байлгаж, анхны гаргаж ирсэн зорилгоор нь хамтран эзэмшиж, 400 гаруй худалдаа эрхлэгчид болон тэдний гэр бүлийг ажилтай орлоготой байлгах, дээр нь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдний бүтээгдэхүүнийг энд борлуулах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр захыг анх барьсан зорилгыг хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Төр өмчтэй байх, төрийн өмчийг хязгаарлах тухай төрийн бодлогыг хэлэлцэхээр оруулсанд бид ихээхэн олзуурхаж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Ховд аймагт баригдсан битүү захын барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэлгүйгээр төрийн өмчид хэвээр нь байлгах замаар анхны зорилго, зорилтыг нь хэрэгжүүлбэл уг захад худалдаа үйлчилгээ эрхлэхээр хувь нийлүүлсэн 400 гаруй хувь нийлүүлэгчийн эрх ашигт нийцэж байгаа юм гэдгийг чухалчилан мэдэгдэхийг хүссэн болно.

Үнэнийг эрхэмлэсэн мэргэн зөв шийдвэр гаргаж, хуйвалдаан зохиогч цөөн нөхдийг бус, хувь нийлүүлж эрх ашгийнхаа төлөө зогсож буй дийлэнх олонх болох 400 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрхийг хүндэтгэнэ гэдэгт гүнээ найдаж байна. Үүнийг хүлээн авч танилцаад бидэнд албан ёсоор хариу илүүлнэ үү гээд 400 гаруй хувь нийлүлэгч нарын үсгээ зуржээ.

Цаг агаарын мэдээ