Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Н.Алтанхуяг сайд нараа хэрхэн сонгох вэ?

  • PDF

Said nar songohУлс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийнхаа  бүтцийг  өөрчлөх ажлыг санаснаас хурдан  амжууллаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх төслийг УИХ-ын гишүүд ч богино хугацаанд баталж  өгөв. Нийлүүлсэн яамдын нэршил өөрчлөгдсөн, Тэргүүн шадар сайд гэх албан тушаалыг  нь хүлээж  аваагүйг эс тооцвол танхимынх нь бүтцийг элдэв завсаргүйгээр баталсан. Харин одоо дахин эмхлэгдсэн  яамдын сайд нар хэн байх бол гэдэг нь олны анхааралд байна. Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад сайд нарынхаа нэрсийг өргөн барихаар  болжээ.Эх сурвалжуудын мэдээлж  байгаагаар шинээр нэгтгэж байгуулсан Уул уурхай, эрчим хүч, Зам тээвэр, барилга, хот байгуулалт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам шинэ удирдлагатай болох гэнэ. Зарим нь Сангийн сайд Ч.Улаан өөрчлөгдөнө гэж байгаа ч АН ,МАХН-ынхан үгүйсгэж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж хариуцаж байсан чиглэл нь гурван яаманд хуваагдсан. Тодруулбал,  Ерөнхий сайд, Гадаад харилцааны яам, Сангийн яамны эрхлэх асуудалд очсон юм. “Гадаад харилцааны сайд Л.Болд албан тушаалаа өгч, Ч.Улаан ажилдаа хэвээр үлдэх байх” хэмээн Д.Ганбат гишүүн онцлов.  “Шинэ сайд нарын олонхи нь УИХ-ын гаднаас байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн гаднаас байхыг үүрэгдсэн”гэх гишүүн олон байв. Харин нам доторх фракцийн квотоор сайд нарыг томилох жишиг өөрчлөгдөхгүй нь.

Өмнөх бүтцээр бол Зам тээврийн сайд А.Гансүх МоАХ фракц. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар МҮДН-ийнх, Гадаад харилцааны сайд Л.Болд “Зүүн хойд Ази” фракцийн хүн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шонхор” фракцийнх бол Эрчим хүчний сайд М.Сономпилийн албан тушаал “Шударга ёс” эвслийн суудалд хамаарна. Эвсэл дотроо МҮАН-ын мэдлийн ганц суудал нь энэ юм. Тэгэхээр шинээр томилогдох гээд байгаа гурван сайдын суудал фракцийн зарчмаар бол “Шударга ёс” эвсэл, МҮДН фракцид хамаарч таарахаар байна. Харин үлдсэн ганц суудлыг нь “Зүүн хойд Ази”, МоАХ, “Шонхор”-ын аль нь авах вэ гэдгийг таахад хэцүү юм. Төрийн ордонд нисч байгаа “бор шувуу”-гаар бол Ерөнхийлөгчийн захиад байгаа шинэ сайд нарыг  УИХ-ын гаднаас байлгах шаардлагыг хангаж  байгаагаараа А.Гансүх Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болно гэж байна. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилно гэсэн яриа ч тархжээ. Харин Уул уурхай, эрчим хүчний сайдаар М.Сономпил  ажиллана гэж байсан ч “Шударга ёс” эвслийнхэн МҮАН-ын дарга М.Энхсайханыг томилох санал өгсөн тухай мэдээлэл тарж амжив. 

Яамдыг нэтгэхээр  хоёр дэд сайдтай ажиллана гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг Засгийн газрын зүгээс үгүйсгэж байна. Тиймээс ажилгүй болж  байгаа  дэд сайд нарын хувьд байдал хэрхэн өөрчлөгдөхийг таахад хэцүү. Хуучин бүтцээр Уул уурхайн дэд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд Д.Доржпүрэв, Эдийн засгийн хөгжлийн дэд О.Чулуунбат, Гадаад харилцааны дэд Д.Ганхуяг, Зам тээврийн яамны  дэд Х.Ержан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын хэн нэг нь яамандаа үлдэж, нөгөө нь ажлаа өгч  таарна. Эх сурвалжуудын мэдээлснээр Уул  уурхай, эрчим хүчний дэд сайдаар О.Эрдэнэбулган үлдэх бололтой. Сайд болохоосоо өмнө Төрийн  өмчийн хорооны дэд дарга байсан түүнийг ажлаа  сайн мэддэг, нефть бүтээгдэхүүний  үнийг тогтвортой байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх мэтээр ам сайтай  байдаг юм билээ. Харин  Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын  ажиллагааны дэдээр  О.Чулуунбат, Зам тээвэр ,барилга хот  байгуулалтын дэдээр Г.Байгальмаа очно гэсэн таамаг байна.

Байр суурь

Ц.Цолмон: Гурван сайдын нэгийг эвслээс сонгох ёстой

Шинээр нэгтгэн байгуулсан яамдын сайд нар хэн байх бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын шинэ бүтцийг баталлаа. Гурван сайд шинээр томилогдох нь ойлгомжтой  болж байна. Шинэ сайд нарын хэд нь танай эвсэлд хамаарах билээ. Эрчим хүчний сайд М.Сономпилийн суудал лав танай эвслийнх биз?

-“Шударга ёс” эвсэл Засгийн газарт орж ажиллахдаа АН-тай байгуулсан гэрээ бий. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүний 25 хувийг “Шударга ёс” эвсэл бүрдүүлнэ гээд заачихсан байгаа. Шинэ бүтэц ёсоор Засгийн газар 16 сайдтай байх ёстойгоос дөрөв нь манайд хамаарч таарна. Ингэхдээ эвслийн нэрээр ажиллаж байгаа гурван сайдын удирдаж байгаа яаманд өөрчлөлт ороогүй учраас тэд хариуцлагатай үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин Уул уурхай, Эрчим хүчний яам нэгдсэн учраас энэ албан тушаалд өөр  нэгэн очих байх. Одоогоор хэнийг томилох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд ч биднээс энэ талаар санал аваагүй. Ерөнхий сайд энэ талаар тал, талаас мэдээллээ авч өөрийнхөө бодлыг тусгаад бидэнд саналаа хэлэх ёстой. Гурван сайдын нэгийг нь манай эвслээс сонгох учиртай. Зарим хүн Сангийн сайд Ч.Улааныг өөрчилнө гэж ойлгоод байх шиг байна. Тэгвэл Ч.Улаан Сангийн сайд хэвээрээ үлдэнэ гэж хэлэх байна. Энэ яамны өмнөх бүтцэд нь төдийлөн өөрчлөлт ороогүй. Эдийн засгийн хөгжлийн яамны хариуцаж байсан тодорхой асуудал нэмэгдсэнээс биш сайдыг нь өөрчлөх хэмжээнд өөрчлөгдөөгүй.

-Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан. Танай намын гишүүн О.Чулуунбат дэд сайд нь байсан. Энэ суудлаа өөр албан тушаалаар орлоно гэх үү?

- Яам нь нэгэнт татан буугдсан шүү дээ. Гэхдээ энэ талаар бүлэг дотроо ярьсан зүйл алга.

-М.Сономпил сайдын суудал МҮАН-ын квот. Түүний оронд “Шударга ёс” эвслээс өөр хүн санал болгох уу?

-Мэдээж эвслийн хэмжээнд ярьж нэрээ санал болгоно. МАХН-МҮАН хоёр намд тохиролцсон зүйл бий.

С.Бямбацогт: Сайд нарыг парламентын гаднаас томилоорой

Харин шинэ бүтцийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ийм байр суурьтай байна.

“Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой гэдгээ МАН-ын бүлэг удаа дараа мэдэгдэж байгаа. Бүтцээр далимдуулж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд нарыг хариуцлагаас зугтаалгаж болохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг өргөн мэдүүлэхдээ зарчмын тодорхой шаардлагуудыг баримтлахыг Ерөнхий сайдад сануулъя. Юуны өмнө Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүрэлдэхүүнд “давхар дээл”-гүй мэргэжлийн хүмүүсийг санал болгох, ажлаа хийж чадахгүй хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, салбарынхаа ажлыг унагасан сайд нарыг дахин оруулж ирэхгүй байх ёстой. Түүнээс гадна  эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, төсөв санхүү, соёл, спортын салбар хариуцаж байгаа сайд нарыг давхар өөрчлөх ёстой. Энэ салбарууд уначихаад байна шүү дээ. Хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, МАН-ын бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байх ёстой. Нэгэнт Засгийн газрын бүтцийг өөрчилсөн учраас өргөн мэдүүлсэн 2015 оны Төсвийн тухай хуулийн төслөө эргүүлэн татаж авах ёстой. Засвар өөрчлөлт орох нь дамжиггүй” гэсэн юм.


Эх сурвалж: Зууны мэдээ
Д.Болормаа

 

 

ОХУ руу визгүй зорчих асуудлыг манай талаас бүрэн шийдлээ

  • PDF

           Vizgui

        Энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.

         Монгол-ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээрүүдийг манай улсын Засгийн газраас баталлаа.

        Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой юм. Харин хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан ажээ.

          Шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болох юм.

О.Энхмаа (Эх сурвалж МНВ)

 




Нийтлэсэн: О.Энхмаа

 

Засгийн газрыг өөрчлөх ёстой юу?

  • PDF

Эдийн засгийн өсөлт 5.3 хувь болж, 2012 оныхоос гурав дахин саарсан, 54 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, чанаргүй зээлийн хэмжээ 559.7 тэрбум төгрөгт хүрсэн зэрэг нь Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцохоос аргагүй нөхцөл байдалд хүргэлээ гэж зарим улстөрч дүгнэж байна. Гэхдээ үүний эсрэг тайлбар хийх улстөрчид бас бий. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанаас болоогүй, өнгөрсөн 20 шахам жилийн алдаатай бодлого нь Монголын эдийн засгийг хүндрүүлсэн. Ийм үед Засгийн газрыг өөрчлөх нь дотоодын гүнзгий хямралд хүргэнэ гэж үзэх хэсэг бий. Эл асуудалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хэрхэн хариулсныг энэ удаад онцоллоо.

Р.Амаржаргал: Дэндүү өндөр үнээр эрх мэдэлтэйгээ зууралдах нь

Р.Амаржаргал: 2012 оны сонгуулийн дүн иргэдийн зүгээс бидэнд хүлээлгэсэн асар том дэмжлэг байсан. Тэгээд юу болов. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэгтэй адилхан болов. Иргэд хоёр жил дэмжлээ, итгэлээ, найдлаа, харлаа, хүлээлээ, тэвчээр алдлаа, одоо арга тасарсан байна. Улс төрийн нам, улстөрч хүн улс орон, эдийн засаг, ард түмэн, бизнесийн итгэлийг алдана гэдэг бол үнэндээ том нүгэл гэж би ойлгодог. Энэ тохиолдолд тухайн улстөрч алдаа дутагдлаа ойлгоод явах ёстой. Ийм зан чанар манай улстөрчдөд байх ёстой. Би буруу шийдвэрүүд гаргаж, алдаа гаргалаа, надад итгэл хүлээлгэсэн, надад улс төрийн, санхүүгийн эрх мэдэл өгсөн, надад цаг хугацаа орон зайн боломж олгосон. Гэтэл би зөв бодлогоор улс орныг зөв удирдаад явж чадсангүй, тиймээс цаашид эх орноо, ард иргэдээ улам хохироохгүй гээд өөрөө асуудлаа ойлгоод бууж өгдөг ёс суртахуун улс төрийн намуудад, улстөрчдөд байх ёстой юм. Хариуцлагын системгүй учраас хугацаагаа дуустал гүрийдэг, суудалдаа үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг бодож байна. Өөрөөр хэлбэл, дэндүү өндөр үнээр л эрх мэдэлтэй зууралдах нь. Улс орныхоо эдийн засгаар тоглож байж л эрх мэдлээ авч үлдэнэ гэсэн үг.

                                                                                              “Mongolian Economy” сэтгүүл

       Э.Бат-Үүл: Хямралаар далимдуулж унагавал бүр дордуулна 

Э.Бат-Үүл: Үнэнийг хэлэхэд бидэнд тогтвортой байдал хэрэгтэйг ойлгох ёстой. Нэн ялангуяа эдийн засгийн ийм хямралтай үед хоосон улстөржилт дэмий. Олон улсын практикт ч хямрал ойртох тусам улстөрчид нь илүү зөвшилцдөг шүү дээ. Давагдашгүй хүчин зүйлийг  хамтдаа л даван туулах ёстой. Хямралаар далимдуулж нэгийгээ цохиж унагаагаад байвал байдлыг бүр дордуулна. Украиныг хар л даа. Хоорондоо ноцолдсоор байгаад улсаа дуусгаад авлаа. Одоо дэлхийг дайн руу түлхэхдээ тулчихлаа. Үнэндээ Украин бол авлигад идэгдсэн улстөрчид улсаараа яаж тоглодгийн тод жишээг харууллаа. Авлига авч,  түүндээ амташсан сүргийн удирдагчдын зодоон Украинд болсон. Монголыг ийм болгож болохгүй.

                                                                                                     “Өдрийн сонин” 2014.09.06-нд 

                                                                                                                        Бэлтгэсэн Г.НАРАН

 


Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт шинэ алхам хийгдэв

  • PDF

SANY0300

Энэ сарын эхээр Ховд аймгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд нэгэн шинэ алхам хийгдэв. Орон нутгийн сэтгүүл зүйн байгууллага өнөөг хүртэл бие даасан гадаад харилцаа өрнүүлж, хөрш болон бусад улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож байсангүй.

          Тэгвэл өнгөрсөн 2013 оноос Ховдын толь сонин /www.tsahim-toli.mn/-ын редакци ОХУ-ын Горно-Алтай мөн Дундат улсын Шинжааны сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоо харилцаа тогтоож, мэдээлэл солилцон, тухайн улсын зарим сэтгүүлчдийн бүтээлийг өөрийн сонин болон цахим сайтад орчуулан нийтлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн.

          Энэ үйл ажиллагаа улам өргөжиж, энэ сарын 3-ны өдөр Горно-Алтайн Сэтгүүлчдийн холбооны тэргүүн АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин Ховд аймагт хүрэлцэн ирсэн ба 8 сарын тавны өдөр манай аймгийн ХМБ-уудын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Горно-Алтайн сэтгүүлчдийн холбооны тэргүүн А.Ивашкин, Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбооны удирдах зөвлөлийн дарга, “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнх нар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

            Гэрээнд хоёр талын сэтгүүлчдийн байгууллага харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, сэтгүүлчдийг чадавхижуулах талаар харилцан туслаж ажиллах талаар тусгагджээ.

Г.Энхжаргал  

 

Говь-Алтайн уяачид одтой байна

  • PDF

SANY0142

XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмынИх насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн хээр морь түрүүлж, хоёрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Дагвадоржийн хүрэн, гуравт Говь-Алтай аймгийн Тайшир уяач Цэрэнпунцагийн хүрэн, дөрөвт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Алтангэрэлийн хүрэн, тавд мөн аймгийн Хөхморьт сумын уяач Насанбуянгийн цагаан морь тус хурдалж наадамчин олноо баясган, торгон жолоо өргүүлэв.

SANY0143

Галдан хааны харлаг тугийг хайрханы оргилд цэнгүүлэв

  • PDF

SANY0179

XVII зууны үеийн Ойрад Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Зүүн гар улсын хаан асан Э.Галдангийн мэндэлсний 370 жилийн ойд зориулж, Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид Цаст Цамбагарав хайрханы оргилд авиралт хийсэн ба Галдан хаанаас уламжилж ирсэн харлаг тугийг хайрханы оргилд гаргаж, сүр сүлдийг нь сэргээлээ.

Харлаг тугийг цэнгүүлэх энэхүү авиралтын багийг МУГТ, ОУХМ Тавааны Гүррагчаа ахалж, спортын дэд мастер Хумбаагийн Бямбасүрэн, дэд мастер Гонгоржавын Төрмөнх, мөн дэд мастер Дүгэржавын Бөхжаргал, уулчин Бидээгийн Нямдаваа, Эрдэнэбүрэн сумын байгаль хамгаалагч, уулчин П.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэй авирсан байна.

          Өөлдийн харлаг туг хэмээгдэх, Монголын хаад угсааны төрийн бэлгэдэл, сүр сүлдийг хадгалсан энэхүү туг өдгөө Эрдэнэбүрэн суманд хадгалагдаж байдаг.

SANY0161

“Харлаг тугийг хайрханы оргилд гаргаж цэнгүүлэх нэр хүндтэй авиралтыг манай багийн уулчид амжилттай гүйцэтгэлээ. Бид 7 сарын 22-ны орой Эрдэнэбүрэн сумын Баянголын эхэнд буудаллаж, 23-ны өглөөний 5.00 цагт авиралтыг эхэлсэн. Нийтдээ 20 гаруй километрийн өндөр уулын замыг 10 цаг 30 минутанд түвэггүй туулж. Хайрханы оргилд харлаг туг болон Монгол улсын төрийн далбаа, Ховд аймгийн тугийг мандуулан, авиралт хийгээд буултыг амжилттай эсэн мэнд гүйцэтгэсэндээ баяртай байна. Цамбагарав хайрхан биднийг ихэд эе зохистой хүлээж авч, байгаль цаг агаарын байдал ерөнхийдөө тогтуун сайхан байлаа хэмээн багийн уулчид ярьж байна.        

                                                                                                                                                 Г.Мөнх

        

Хөдөлмөрийн баатар Начингийн Баасанжавын азарга магнайлава

  • PDF

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын азарганы уралдаанд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат эмч Начингийн Баасанжавын хул азрага түрүүлж, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Монгол улсын алдарт уяач Баасанжавын хүрэн азрага хоёрт, Завхан аймгийн уяач Нямдоржийн хүрэн гуравт, Ховд аймгийн Дарви сумын уяач Цамбаасүрэнгийн хар азарга дөрөвт, Говь-Алтай аймгийн уяач Галбаатарын хар азарга тавд тус тус хурдаллаа.

SANY0036

Соёлон морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн бор түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Даваанямын бор хоёрт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ганбаатарын Ариунболдын хээр гуравт, Ховд аймгийн Дарви сумын уяач Батмөнхийн буурал дөрөвт, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Гарьд зам компаний захирал Батбаярын хар тавд тус тус хурдлаж наадамчин олны өмнө торгон жолоогоо өргүүлэв.

SANY0048

Засгийн газраас мэдэгдсэн нь

  • PDF

Сүүлийн үед зарим телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацагдаж байгаа “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр худал хуурмаг мэдээлэл, өөрсдийнхөө үзэл бодлыг зохион байгуулалтайгаар түгээн иргэдийг талцуулан хагаралдуулж байгаа нь бидний цөөхөн монголчуудын дунд байж болшгүй үзэгдэл юм. Тиймээс үндэсний аюулгүй байдалд харш, хэт туйлширсан үзэл бодлоо олон нийтэд тулгаж, нэвтрүүлэгт оролцсон иргэдийн яриаг өөрсдийн хүсэл зорилгод нийцүүлэн эвлүүлсэн, занан сүрдүүлсэн нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлагуудын талаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэртэй арга хэмжээ авах болсноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Засгийн газраас мэдэгджээ

Цаг агаарын мэдээ