Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Шинжлэх ухаан, соёл, сэтгүүл зүй

  • PDF

“Вестник Горно-Алтайска” сонинд ерөнхий редактор Алексей Ивашкины

нийтлэснээс орчуулан хүргэж байна.

Ivashkin 05 -01- zurag

ОХУ-ын Горний Алтай болон Монголын Ховд аймгууд сайн хөршийн хамтын ажиллагааг эртнээс өрнүүлж ирсэн. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон албаны хүмүүс Монголд айлчилсны дараахан визний нөхцлийг хөнгөвчилж, хил дээр нэвтрэх виз олгох бололцоог баталгаажуулж өгсөн нь таатай хэрэг болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Хөрш улсын Ховд аймгаас хүрэлцэн ирсэн зочид Горний Алтайн Улсын их сургуульд зочилон, ажил хэргийн уулзалт хийж, чухал баримт бичигт гарын үсэг зурав. Ховд аймгийн Их сургуулиас ирсэн эл төлөөлөгчдийг тус сургуулийн Захирал Ж.Яжмаа ахлаж иржээ.

Уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын ажиллагааны тухай хэлэлцсэн бөгөөд аймгийн захиргааны түвшинд шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт хамтрах талаар ч асуудлууд яригдав. Түүнчлэн акедемик солилцоо хамтын ажиллагааг өрнүүлэх бололцооны талаар хөндөж, энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны судалгаагаар мэргэшсэн судлаачид болон багш нарыг бэлтгэх үйл ажиллагаа, хэлний боловсрол, хоёр орны ард түмний түүх, утга зохиол, соёлын харилцааг эрчимжүүлэх асуудлыг авч үзсэн юм.

Ivashkin 05 - zurag

Албан ёсны яриа хэлэлцээ ийнхүү үр дүнтэй болж, санамж бичгийг үзэглэсний дараа Горний Алтайн улсын их сургуулийн захирал Валерий Бабин зочдыг өөрийн сургуультай танилцуулах бяцхан аялалд урив. Энэ аяллын хүрээнд зочид маань Немцийн соёлын төв, физик математикийн лаборатори, мөн агротехнологи, мал эмнэлгийн факультетид саатсан юм.        

Үүнээс өмнө АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд өрнүүлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн сард дээрх байгууллагуудын удирдлагын төлөөлөгчид Монголын нийслэлд очиж БХЯ-ны дэргэдэх Цэргийн түүхийн музейд зочилохын зэрэгцээ, 1939 онд Халхын голд болсон байлдааны ялалтын тухай онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулсан. Улаанбаатар болон Ховд аймгийн сэтгүүлчдийн байгууллагууд, түүнчлэн сэтгүүлчидтэй уулзаж танилцан, сэтгүүлчдийн холбоод болон сонины редакцуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан, сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэл, нийтлэлүүдийг хоёр талын сонин хэвлэл болон цахим мэдээллийн хэрэгслүүдэд харилцан нийтлэж, олны хүртээл болгох ажлыг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрснийг дурьдаж болох юм.

11 сарын 14 –ээс визний хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж эххлэнэ. Ингэснээр хоёр талынхны харилцан зочлох ажил хэрэгт улам тааламжтай боломж бий болно гэдэг нь мэдээжийн хэрэг юм.  

                                                Г.Төрмөнх

  

 

 

Ноён урваач, нохой шарваач

  • PDF

Noen urvaach

Adishaa

УИХ-ын сонгуулийн чимээ дөхөж байгааг илтгэх мэт улс төрчдийн дунд “хөл хөдөлгөөн” орж  эхлэлээ. Өнгөрсөн 2 жилд огт дуугараагүй, “хэлгүй” мэт байсан гишүүд гэнэтхэн хэлд, хөлд орж хай сайгүй “гүйж”, ярих бүрдээ “ард түмний төлөө” дуугарах боллоо. Үнэндээ “ард түмний төлөө” гэж  ярьж байгаа, тэр тусмаа УИХ-ын гишүүдийн энэ үг ихэнхдээ худал, “манж” сонгогчид хэдийнээ мэддэг болсон.. Хэрэг болохоор “ард түмний төлөө” гэчихээд хэрэгцээ нь буурахаар “ард түмнээ” мартдаг  тийм л хүмүүс олон болжээ.

Өнөөгийн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол УИХ-д сонгогдон гишүүн болохыг хүсэгчид нэг бол улс төрийн  намаас нэр дэвших, нөгөө бол бие даан нэр дэвших гэсэн хоёр л хувилбар бий. Үүнийг дагалдан  парламентад суудалтай намын “бөөрөнд” наалдан улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд тухайн намаас нэр дэвшихийг хүсэгчид олширлоо. Тэдний зарим нь намын дарга, намын удирдах албан тушаалтнуудыг “долоох” шахам гүйж байхад, нөгөө хэсэг нь өмнө нь  нэр дэвшин сонгогдсон намаа үл тоон хөсөр хаяж парламентын намын гишүүн болж байна.

Монгол хэлэнд  эдгээр үйлдлийн эхний хэсгийг “бялдуучлал, зусардалт” гэдэг бол сүүлийн хэсгийг нь “урвалт” гэдэг. Уншигч та бодоод үз дээ. Өмнөх сонгуулиар өөр намын үзэл баримтлал, итгэл үнэмшлийг илэрхийлэн, улмаар үүндээ сонгогчдын олонхийн итгэлийг хүлээж  УИХ-ын гишүүн  болсон хүн өнөөдөр зөвхөн хувийн эрх ашгаа бодож,  өөрийг нь сонгосон сонгогчдыг “доромжлон” байж өөр намын  гишүүнээр элсэж  байгаа үйлдлийг  ямар үгээр  зөвтгөж хэлж болох вэ?  Манай  парламентийн түүхэнд ийм “урвагчид” цөөнгүй бий. Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өммнө 2012 оны  сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшин Ховд аймагт өрсөлдөн УИХ-ын гишүүн болж байсан Д.Батцогт гишүүнийг нэрлэж болно. Олон ястны өлгий Ховдчууд хэзээнээсээ урвагчидад “ясны” дургүй байдаг.

Мөн өмнө нь МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болчихоод, бараг л гишүүний үнэмлэхээ авсан өдрөө АН-ын  гишүүн болж байсан Д.Арвин гишүүнийг манай уншигчид санаж байгаа байх. Мэдээж тэд энэ үйлдлээ ихэд “аятайхан” тайлбарладаг. “Сонгогчдынхоо төлөө ажиллахын тулд, тойргоо хөгжүүлэх боломжийг олохын төлөө,  ард түмнийхээ сайн  сайхан, улс орныхөө хөгжлийн тухайд эрх баригч намтай мөр зэрэгцэн алхахаар…”  энэ тэр гэсэн тайлбар бол зүгээр л  урвагчдын “зүс хувиргасан өнгөлөн далдлалт”. Тэдний туйлын зорилго бол дахин сонгогдох, сандал суудалтайгаа зууралдах явдал.

Хамгийн гол нь тэдэнд юу чухал вэ гэвэл дийлсэн тал л чухал аль олон хүнтэй, хүчтэй, бяр чадалтай, бялдуучилж, шарвагнаад байвал өөрийг нь хамгаалаад, хавирга сүвээндээ хавчуулаад явах боломжтой хэн ч байсан хамаагүй шууд л гүйж очно. Тэдэнд хамтын зорилго, зүтгэлийн үнэ цэнэ, хүн чанар, ёс суртахуун, ичих булчирхай энэ тэр бол огт падлийгүй. Ийм этгээдүүдийн бас нэг бодит жишээ бол Ширнэнбаньдийн Адьшаа гэж нөхөр бий. Сонгуулийн үед МАН-аас нэр дэвшээд харайж явсан. Ялагдангуутаа, ялсан талд нь хормой дэвсэн гүйж очоод “надад мөнгө бий, би та нарыг мөнгөөр дутаахгүйг хичээнэ, харин та нар намайг өөрсдийнхөө эгнээнд дээгүүрхэн нэр сүртэй, эрх ямбатай болгож хайрла гэснийх нь дагуу нөгөөдүүл нь ч улаа үзсэн хэрээ шиг хэл амаа долоон дуртай нь аргагүй хүлээж авснаар, одоо бүр Ардчилсан холбооны дарга гэгч болчихсон тууж явах жишээтэй.

Монголчуудын  түүх уламжлалд  урвагчидыг дэмжихээс илүүтэй шийтгэж байсан  байдаг. Тэртээх 13-р зуунд дэлхийн талыг эзэлсэн Их Mонгол улсыг байгуулсан Эзэн Чингис хаан урвагчдыг шууд “цаазалдаг” байсан нь учиртай. Шалтгаан  нь энгийн. Эрх сүр нь  дуурсгаж байгаа үед Чингис хаанд урваж ирэгсэд, маргааш нь өөр нэг  хааны нэр сүр өсөхөд дэмжээд явах сэтгэлтэй хүмүүс. Тиймээс Чингис хаан урвагчидад хатуу цээрлэл хүлээлгэдэг байжээ.

Өөрт нь ашигтай л бол улс төрийн үзэл баримтлал, сонгогчдын итгэл үнэмшил зэргийг л үл тоодог ийм улс төрчдийн улс төрийн карер үүгээр дуусах учиртай. Яагаад гэвэл тэд өнөөдөр АН-д элсэж байгаа шигээ маргааш засгийн эрхэнд гарсан өөр нэг намд элсэх болно. Сандал суудал, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө “аав ээжээсээ ч” урваж мэдэх ийм хүмүүс монголын парламентэд хэрэггүй, монгол төрд бүр ч хэрэггүй. “Ноён урваач, нохой шарваач” гэж үүнийг л хэлж байгаа юм. Бас зарим нь ийм хүмүүсийг “намын я ….н гэж нэрлэдэг юм билээ.

Монгол төр урваач, шарваачгүй ариун байг.

                                                                                                        А.Галт /Эх сур: ugluu.mn/

                                

Вилгельмийн гаргасан замаар

  • PDF

                                                                    /Ховд аймаг болон Франц улсын хамтын ажиллагааны тухай/

               Францын элчин сайдын айлчлал

Gilem de Rubruk

Булган суманд ажлын айлчлал хийх Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэгийн Ховд аймагт байх хугацааны хөтөлбөрийг боловсруулж суухдаа урьд өмнө сонсож байсан нэгэн түүхийн талаарх мэдлэгээ баяжуулахын дашрамд уншигч таны сонорыг мялаая гэсэн бодол төрөв.

Яагаад Ховд аймгийн Булган сум, Франц улсын Рубрук тосгонтой эгч дүүсийн харилцаа тогтоох болсон, энэ харилцааны эхлэл анх хэдийд хэрхэн тавигдсан, хэрхэн харилцаж ирсэн гэх мэт олон зүйлийг эрэгцүүлэн бодсоноо уншигч олонтойгоо хуваалцъя

            Рубрук Вильгельм гэж хэн бэ? (1220-1293)

Францын ван IX Людовикийг Сири улсад арабуудтай аян дайн хийж байх үед нь Монголын цэрэг Персийн талаас араб руу довтлон хүчийг нь сулруулсан явдалд тэр ихэд талархаж байлаа. Түүгээр ч барахгүй Эркалтай хаан христосын шашинд итгэдэг гэсэн цуу яриа түүний чихийг дэлсэв.

Мусульманы эсрэг шинэ холбоотонтой болох хүсэлдээ хөтлөгдсөн Людовик ван 1252 оны хавар Рубрукыг Монгол орон луу явуулав. Тэрээр хувраг нэрийн дор дипломат зорилгоо халхавчлан Кавказ, Алтайн өндөр уулс, өргөн далайг гатлан, Дундад ази, Зүүн гарын говь, Шинжаанаар дайрч, Одоогийн Булган сумын нутгаар дамжин 1254 оны 4 дүгээр сард Монголын нийслэл Хархорум хотноо ирж Мөнх хаантай уулзсан түүхтэй ажээ.

Түүнийг дагалдан Кремон нутгийн лам Бартоломео, залуу гэлэн Гильеом Госсель, боловсрол нимгэн, хэл муу мэдэх, хэлмэрч Николай гэдэг хөвгүүн явжээ.

Вильгелм Рубрук Палестин, Кавказ, Монгол орноор хоёр жилийн турш аялахдаа "Дорно этгээдэд зорчсон минь" /1589/ нэртэй тайлан, тэмдэглэл бичиж үлдээсэн нь монголын түүх төдийгүй, тухайн цаг үеийнхээ газар зүйн мэдлэгийг тэлсэн чухал бүтээл болсон ажээ

Дайран өнгөрсөн газар нутаг, улс орон, ялангуяа XII зууны үеийн монголчуудын аж амьдрал зан заншил эрхэлж байсан аж ахуйн талаар олон зүйлийг гярхай ажиглан, үнэн зөв тэмдэглэн бичсэн нь тэр үеийн дорно зүгийнхний тухай өрнөдийнхний мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсон гэж зүй ёсоор үнэлэгддэг.

Тэд Францын Акка (Акра, Аккон) хотоос гарч Хойт Палестиныг дайран, Хар далайг гатлаж, Ижил мөрнийг уруудан Сартах хааны ордонд морилон ирэв. Харийн элч нарын хэл, соёл, хувцас хунарыг сониучхан харсан Сартак хаан ямар ч хэлэлцээр хийлгүй өөрийн эцэг Бат хаанд бараалхуулахаар илгээх санал тавьжээ.

Гэвч Бат хаан францын хааны элч нартай хэлэлцээр хийхийг бас хүлээн зөвшөөрөөөгүйгээр барахгүй Хархорум хотод суугаа Мөнх хаан руу явуулжээ.

           Рубрук эзэнт гүрний их хаадын тухай:

Сартах хааны өргөө бол гайхалтай том байв. Учир нь тэр зургаан эхнэртэй, ууган хүү нь хоёр эхнэртэй, эхнэрүүд бүгд том, том өргөө хоёр зуу гаруй хөсөг тэрэгтэй.   Сартах хааны ордонд явж очиход биднийг харахын тулд хаалганд унжуулсан эсгийг сөхөв. Тэд зулч болон хэлмэрчийг өвдөг нугалан сөхрөхийг шаардсан бөгөөд харин надад тийм шаардлага тавьсангүй.

Дараа нь ордонд орж гарахдаа үүдний босгон дээр гишгэж болохгүйг анхааруулсан. Сартах хаанд зориулж ямар нэгэн ерөөл айлд гэж бидэнд айраг өгсөн. Бидний загалмайг барьж үзээд христос мөн үү гэж асуухдаа Сартах бидний өмсгөлийг сайтар ажигласан. Захидлыг орчуулсны дараа талх, дарс, жимс тэргүүтнийг авсан.

Бат хааны өргөө Этилия /Ижил/ мөрны эрэгт дорно зүгт байдаг. Тэд нэгээс наймдугаар саруудад сэрүүн нутагт өгсөж буудаг. Бат хааны ордонд очиход цугларсан хүмүүс багтахгүй байсан тул хаан том асар бариулахаар тушаав. Асрын баруун талд эрэгтэй, зүүн талд эмэгтэйчүүд суусан байлаа. Бат хаан намайг хоёр өвдгөө сөгд гэхэд би сөгдсөн. Тэгээд үг хэлэхэд Бат шоолон инээсэн.

Тэдний лам нар нь толгойн үс, сахлаа бүгдийг хусдаг бөгөөд шар өнгийн хувцас өмсөнө. Сүмд орж ирэхдээ 2 вандан тавьж түүнийхээ ард бурханы ширээ өөд харан газар сууна. Тэд судар барин амандаа уншина гэжээ.

 

Хаанд бараалхахын өмнө

Францад шашны төлөөлөл даруу, тарчигхан байдаг дэг жаягийн дагуу тэд хөл нүцгэн явсан тул өвлийн тэсгим хүйтэнд хөлийн хуруунуудаа хөлдөөсөн байв. Биднийг бараалхах үед Мөнх хаан "шантгар хамартай, дунд зэргийн нуруутай, өргөн том орон дээр сор нь гялалзсан ангийн арьсан нөмрөгтэй сууж байсан бөгөөд түүний эргэн тойрон шонхор болон бусад шувууд сууж байлаа гэж тэрээр дурсан бичжээ. Францын ванд хариу болгон бичсэн Мөнх хааны захидлыг аваад 1254 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хархорум хотоос нутаг буцсан гэлэн Рубрук 1255 оны 8 дугаар сард өөрийн нутагтаа буцаж ирсэн түүхтэй.

                 Их гүрний нийслэл Хархорум хот

Дөрвөн талдаа хаалгатай шавар ханаар хүрээлэгдсэн Хархорум хотод Мөнх хааны ордон, мусульманы хоёр сүм, христосын нэг сүм зэрэг нь хотын гол барилгууд байв. Рубрук Мөнх хааны ордонд нилээд хэдэн долоо хоног өнгөрөөхдөө тэнд олзлогдож ирсэн, зэр зэвсэг болон бусад зүйлсийг урладаг герман, франц дархчуултай уулзжээ.Тэднийг 1254 оны 6 сарын 8-нд Хархорумаас нутгийн зүг хөдлөх үед нь Мөнх хаан Францын хаанд хариу захидал илгээжээ. Түүнийг дагалдан явсан итали лам Бартоломео Хархорум дахь христийн сүмд үлдэж, Монгол нутагт ясаа тавьсан байдаг. Вилгельм “Дорно этгээдэд зорчсон минь” номондоо: Монголчууд Дунай мөрнөөс алс наран мандах зүг хүртэл үргэлжлэх скифи нутгийг хуваан эзэмшиж байсан ба отгийн дарга бүр захирсан отгийнхоо хүн амын тооноос хамааран өвөл, хавар, зун, намар мал сүргээ хаана бэлчээрлүүлэхээ мэддэг байв.

Тэд бургас сүлжиж дэвссэн тэргэн дээр гэрээ барьж түүн дотор суудаг байв. Бургасан хана унь хийж тоононд өлгөн гэрээ босгоно. Гэрээ цагаан эсгийгээр бүрнэ. Гэрийн гадна талыг янз бүрийн хээ угалзаар чимэглэн орох хаалгандаа эсгийгээр үүд хийнэ. Зун гүүний сүү буюу айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд нэг их санаа тавихгүй. Намар, зун бэлтгэсэн махаа өвөл усанд хийж чанаж болгож иднэ. Үхрийн ширийг утаанд хатаан том хөхүүр хийнэ. Адууны ширээр маш сайн гутал хийнэ. Нэг хонины махыг 50 буюу 100 хүнд идүүлнэ. Зочинд хонины мах өгөхийн урьд гэрийн эзэн дуртай нэг хэсэг махыг өөртөө авна. Хэрэв хүнд мах авч өгвөл тэр хүн өөр хэнд ч үл өгөн зөвхөн өөрөө иднэ. Идэж барахгүй бол авч явах буюу хажуудаа байгаа зарцдаа өгнө, эсвэл богцондоо хийнэ. Тэрхүү богц нь дөрвөлжин хэлбэртэй уут бөгөөд аян замд явах үедээ эд зүйлсээ хийнэ.

Эрэгтэйчүүд толгойныхоо орой дээр дөрвөлжин үс үлдээж дөрвөн талаас нь доош хоёр талаараа чамархай хүртэл бас шанаа болон ар дагзаа шилний хонхор хүртэл хусна. Зулайн үсээ хяргаж магнай руугаа хөмсгөө хүртэл унжсан туг үс үлдээнэ. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийнхээ адил урт дээл өмсөнө. Богтаг хэмээх толгойн боолт зүүж гоёно. Хэрэв хоёр хүн хэрэлдэж байвал түүнд хэн ч хөндлөнгөөс үл оролцоно. Эцэг нь ч хүүгээ өмөөрөхгүй. Хүн алсан болон бусдын эхнэртэй явсан хүнийг ална. Хулгай хийсэн хүнийг цаазална. Харин энгийн зүйл хулгайлсан бол дахиж хийлгүүлэхгүйн тулд зодно хэмээн өгүүлсэн байдаг. Ийнхүү долоон зуу хол гарсан жилийн өмнө Монгол орноор зорчиж, түүхэн тэмдэглэлээ үлдээсэн Рубрук болон түүний нөхдийн гаргасан жимийг дагаж Франц Монголын харилцаа өдий хүртэл өрнөж ирсэн гэж хэлэхэд болохгүй гэх газаргүй. Эл санаагаа улам бататгахын тулд 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн Франц улсад хийсэн айлчлалын тухай сэтгүүлч Э.Энэрэлийн бичсэн УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРМЭЛЗЭЛ гэсэн гарчигтай тэмдэглэлийн хэсгээс та бүхэнд толилуулахыг хүсэв.

2011 оны 3 сарын 13-17-ны өдрүүдэд БНФУ-д хийсэн УИХ-ын дарга Д.Дэм¬бэ¬рэл тэрүүтэй албаны хүмүүсийн аж¬лын айлчлалын багт УИХ дахь Монгол-Францын бүлгийн дарга Ц.Батбаяр, гишүүн Ө.Энхтүвшин, С.Оюун, С.Эрдэнэ нарын турш¬лагатай арламентчид багтсан байв.

Түүнчлэн Ховд аймгийн Булган сумын Засаг дарга С.Баярсайхан мөн хамт явсан нь ихээхэн учиртай байжээ. Ер нь сүүлийн үед манай төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалдаа аль нэг албаны хүмүүс да¬гуулж явахаасаа илүүтэй “сонин содон” хүмүүсийг зочин төлөөлөгчөөр авч явдаг уламжлалтай бо¬лоод байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлч¬лахдаа жүдо бөхөөр олим¬под аваргалсан Н.Түв¬шинбаярыг, Швей¬царьт ОУОХ-ны төвд зочлохдоо пара о¬лимпийн аварга Д.Баа¬тар¬жавыг дагуулж явж байх жишээтэй.

Харин С.Баярсайхан даргын засагла¬даг баруун Алтайн буйд¬хан Булган сум нь Францын Руб¬рук хэмээх нэгэн тосгонтой эгч дүүсийн барилд¬ла¬га¬тай ажээ. Хоёр улсын харилцаа хэр сайн бай¬гаагийн илрэл нь Ерөнхийлөгч, дарга нарын уулзалтуудаас гадна эн¬гийн иргэдийн дотносол, нэг нэгийнхээ соёл ахуйг хэр мэддэгээр хэмжигдэх нь мэдээж.

Рубрук жижигхэн тос¬гон. Францын хойд хэсэгт Бельгитэй залгах шахам оршдог. Угаасаа эндхийн¬хэн фландерүүд гэдгээрээ элэг нэгтэй юм билээ. Ев¬ро¬пын түүхийн гол хуудас болон үлдсэн Флан¬де¬рийн газар нутаг өдгөө Бельги, Нидерланд, Фран¬цад ху¬ваагджээ. Гэх¬дээ тэр ха¬вийнхан Флан¬дерийн уламжлал, ёс, дэг жаяг, хоол хүнсээрээ нэг байж чад¬даг. Рубрукийн хүн ам 900 орчим. Францын “хө¬дөө”-г харуулъя гэвэл тэнд л очиход болох газар. Тэнд Монголыг гэсэн чин сэтгэлтэй хүмүүс амьдар¬даг. Өнөөдөр хоёр улсын харилцааны хамгийн чухал хэсгийг үзүүлнэ гэвэл яах аргагүй Францаас 300 орчим км-т орших тэрхүү тосгоныг л зорьж таарна. Тэр ч утгаараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түү¬нийг дагалдан яваа ба¬гийнхан Рубрукт хүрч оч¬сон билээ. Бас Францын Сенатын гишүүн, Сенат дахь Франц Монголын найрамдлын бүлгийн дарга Жан-Рене Лөсөрф болон Сенат, Үндэсний ассамблейн Франц Мон¬голын найрамдлын бүл¬гийн хоёр дэд дарга Франц дахь бяцхан мон¬голжуу хүрээнд очиж спи¬керт бараалхсан. Рубрукийг Францын “бяцхан Монгол” гэхэд хилсдэхгүй. Тэнд Монго¬лыг гэсэн сэтгэлтэй, мон-гол ахуй, монгол наад¬маар өвчилсөн тийм гэгээ¬хэн хүмүүс амьдардаг юм. Рубрук гэсэн нэр мон¬гол¬чуудад тун ч ойрхон байж таарна. Францын ван Лю¬до¬викийн зараалаар 1253 онд Их Монгол гү¬рэнд аялан ирсэн хувраг Вилгельм (1215-1295) Рубрук нутгийн хүн бай¬сан. Тиймээс ч бид энэ нэрийг “Их Монгол Улсад аялсан тэмдэглэл”-ийг бичсэн В.Рубрук хэмээн танимхайран мэддэг билээ.

Чингэс хааны ач хүү Мөнх төр барьж, Их Мон¬гол улам бүр хүчирхэгжин мандаж байсан тэр цаг ахуйд Рубрукийн Вил¬гельм, Крелоногийн Бар¬толеомо нар Конс¬тан¬тин¬полиос Хархорумыг чиг¬лэн хөдөлсөн гэдэг. Явган хийгээд мориор 16 мянган км замыг туулж, Үрэмчээс Монголд хөл тавьсан нь одоогийн Ховд аймгийн Булган сумын нутаг юм байна.

Тиймээс Ховд аймгийн Булган су¬мтай эднийхэн 1994 онд эгч дүүсийн ба¬рилдлагатай болсон ажээ. Үнэндээ эл түүхийг мэ¬дэхгүй байхдаа Д.Дэм¬бэ¬рэл даргыг тойргоосоо нэг сумын засаг даргыг л да¬гуулаад явж байгаа юм байна гэж бодож байснаа нуух юун. Гэвч үнэн хэ¬рэгтээ Рубрукийнхны хү¬сэл захиалгаар, хоёр ул¬сын харилцааны энгийн боловч нот баталгаа нь тэр байсан учраас С.Баяр¬сайхан ах багт маань багтсан хэрэг байжээ.

С.Баярсайхан засаг даргатай зиндаа нэг Руб¬рукийн засаг дарга хатаг¬тай Кристин Дэвюльдер гэж жинхэнэ улаа бу¬тар¬сан хацартай фландер эмэгтэй биднийг угтан авав. Гурван жилийн өмнө Рубрукийн захирагчаар сон-гогд¬сон аж. Тэрбээр Руб¬рукт парламентын за¬саг¬лалтай Монгол ул¬сын спи¬кер ирж байгаад хяз¬гаар¬гүй баярлаж бай¬гаагаа илэрхийлж бай¬лаа. Сүүлийн 17 жи¬лийн хуга¬цаанд хамтын ажиллагаатай байгаа болохоор Булган сумаас төлөөлөл авчир¬санд нь баярлаж байгаа¬гаа хэлсэн юм. Харин Д.Дэмбэрэл дарга “Одоо та бүхэн өөрс¬дөө Булган суманд очих боллоо доо” гээд хөнгөн хошигноод авч байгаа харагдсан. Үнэ¬хээр ч тэднийхний хэлж байгаачлан Францын ард түмэнд Монголын соёлыг түгээдэг газар нь Рубрук тосгон, тэнд ажилладаг Рубрук нийгэмлэг билээ. Уг нийгэмлэгийн дарга Эрик хэмээх халзан эр Монголтой холбоотой бүх юманд хичээнгүйлэн зүт-гэдэг. УИХ-ын даргыг тос¬гонд нь зочлох сургаар Рубрук нийгэм¬лэ¬гийнх¬нээс гадна хавь ойрд байх Монголд элэгтэй бүхий л франц иргэд цугларчээ. Тэд Парисаас буйд энэхүү тосгонд Монголын Их Хур¬лын дарга хэрэг зориг болгон ирсэн нь хоёр ор¬ны харилцаанд нэгэн ша¬тыг нэмж байгаа хэрэг хэмээн хэлж байсан юм. 1996 онд анхны Ерөнхий-лөгч П.Очирбат уг тосгонд зочилж, Рубрукийн му¬зейд очиж байжээ. Харин одоо бол Их Хурлын даргыг ирсэнд хөөрсөн уугуул тосгоныхон музейн аль ханандаа Д.Дэмбэрэл даргыг зочилсон тухай дурсамжаа хадах вэ гээд өөр хоорондоо ярьж байгаа харагдсан.

Жижиг боловч сэтгэл шингэсэн нь илт энэхүү Рубрукийн гэр музейд гурван жилийн өмнө ирэх тохиол таарч байсан юм. Рубрукийн аял¬сан зам мөрийг харуулахаас гадна энэ музейн гол онцлог нь монгол гэдэг үндэстний тухай таниулах зорилготой. Монгол дээл хувцас, бас нялх хүүхдийн хантааз, жижиг¬рүүлсэн монгол гэр гээд француу¬дад дэндүү содон санагдах зураг хөрөг тэнд бий. Улбар эмжээртэй цэнхэр хантааз өмнө ирэхэд ямар байсан яг л тэр янзаараа, цэмций¬тэл индүүдлэгтэй харагдаж байх юм. Гэхдээ өнгө нь ганджээ.

2008 онд Францад Элчин сайдаар сууж байсан Р.Алтангэрэл сайд сэтгүүлч хүмүүс энэ тосгонд заавал очиж үзэх хэрэгтэй гэсээр дагуулж ирж байж билээ. Тэр үеийн үзмэрүүд нэмэг¬дэж гавиагүй ч эмх цэгцтэй, үнэ цэнэтэй хэвээрээ байгааг харахад монголчууд энэ тосгоныг ах дүү гэсэн нэрээр багагүй торгодог ч өөрсдөө нэмэрлэж хандивлах нь татуу хүмүүс юм даа гэж өөрсдийгөө буруутгамаар санагдаж байв. Бас хөөрөгний даалин боловч аваад ирэхгүй яав гэж өөрийгөө зэмлэх бодол төрсөн. Тэр ч оюутны тэтгэлэг, энэ ч арга хэмжээний хандив гээд тэднээс мөнгийг бол манайхан татдаг л юм билээ. Ховдын Булган суманд гэхэд хамгийн сүүлд сургуулийн дотуур байранд тусламж дэмжлэг өгсөн гэсэн. Энэ музейнхэнд малын шагай ч гэсэн багадахгүй чухал үзмэр болно. Тэнд эрэгтэй, эмэгтэй хүний дээлийг дэлгүүрийн хуванцар өл¬гүүрт өмсгөн тавьсан байгаа нь багагүй яриа дагуулсан юм. БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл үүнийг тайлбарлахдаа Бельгиэс эрхэм спикерт хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хөрш Элчин сайд А.Баттө¬рийн дээл болохыг онцолж, харин С.Эрдэнэ гишүүн “Эрхэм Элчин сайд ямар тааруу дээлтэй байгаа вэ” гээд А.Баттөр сайдыг явуулж байна лээ.

А.Баттөр сайд музейд бэлэглэх үзмэр¬гүй¬дээ бантахдаа өөрийнхөө дээлийг, эхнэрийнхтэйгээ хамт өгсөн нь ийнхүү уг музейн гол үзмэр болсон гэх. Ямартай ч монголоор “өвчил¬сөн” франц хүмүүст тэр дээл ихээхэн мэдээллийг өгөх нь дамжиггүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гэргий М.Долгорсүрэн гуай үндэсний дээл хувцсаараа их гоёдог юм билээ. Биднийг явахын урьд өдөр Элчин сайд Ш.Алтангэрэлд өөрийнхөө өмсч явсан улаан хүрэн торгон хантаазыг Рубрукийн музейд зо¬риу¬лан өгөөрэй гэж байсан. Гандуу цэнхэр хантаазтай тэдний хамгийн гол үзмэр тэр болох байх даа. Бас дараа дараагийн зочдод нэгэн шинэ уламжлалыг тогтоож ч таарах биз.

Элчин сайд Ш.Алтангэрэл саяхан Вилгельм Рубруктай Монгол нутагт ирсэн Бартолеомо Крело¬ногийн төрсөн газар Крелонод очихоор зориуд Италийг зорьсон гэдгээ ярьж байлаа. Католик ша¬шинтны хатуу дэг жаягаар хувраг хүмүүс туйлын ядуу байх ёстой гэдгээ батлан хуруу нь гарсан улавч өмсдөг байж. Тийм гуталтай холын орныг зорьсон хоёр ламыг жавар тасхийсэн Монголын өвөл тун ха¬туухан угтсан ажээ. Аль аль нь хөлөө хөлдөөж, хөөрхий итали лам холын Монгол гүрэнд ясаа тавьсан байна. Харин Рубрук тосгоны Вил¬гельм нутгаадаа буцаж ном бичиж үлдээсэн нь Монголыг Францчуудад төдийгүй, өрнө дахинд таниулах чухал бүтээл болсон байна.

Их хурлын даргыг ирэх сургаар тэнд Монголыг гэсэн чин сэтгэлтэй францчууд цугларсан байсныг дээр хэлсэн. Тэдний нэг болох Лилийн их сургуулийн профессор Ален Дежакийг монголчууд андах¬гүй. Монголч эрдэмтэн тэрбээр энэ өдөр хэлмэрчийн үүргийг гойд гүй¬цэтгэв. Бас монгол эхнэртэй Рене Бури хэмээх эр ойролцоо хотоос Рубрукийг зорин иржээ. Тэрбээр “SUGJE” буюу “Сайн үйлсийн жим Европод” гэсэн байгууллага бай¬гуулж, монголчуудад тусалсаар иржээ. Өөрөө Парисын тээврийн газрын удирдлагын багийг хянах газарт санхүүгийн зөвлөхөөр ажил¬ладаг аж. Сөүл, Өмнөд Африкт метроны төсөл дээр ажиллаж бай¬сан өндөр горзгор франц эр мон¬голчуудад ч энэ тал дээр туслах бүрэн боломжтой гэх.

Тэнд цугларсан хүмүүс дундаас нэгэн эрийг онцлон хэлэхээс аргагүй. Дүр төрхийн хувьд эрэлхэг цэрэг Швейк л нэг ийм байсан даа хэмээн бо¬до㬬дуу¬лах мань эр Рубрук дахь монгол наадмын гол зохион бай¬гуулагч. “Улаанбаатарт наадам долду¬гаар сарын 11-нд болдог бол бид наадмаа 17-24-ний хооронд хийдэг юм” гэж тэр сонирхууллаа. Нут¬гийнхаа лам хөгшин болох Вил¬гельм Рубрукийн номноос анх мон¬голчууд наадам хийдэг тухай унш¬сан гэнэ. Дараа нь нэг сэтгүүлээс наадмын тухай зураг харжээ. Тэгээд л улаан хацартай, бүдүүн эр тос¬гондоо Монгол наадам хийхээр шийдсэн байна. Угаасаа энэ хүний талаар урьд нь ирэхдээ сонсч байсан хэдий ч үг сольж байсангүй. Тухайн үед наадмаар монгол дээл малгай өмсч, морь унаад явдаг, магадгүй өөрийгөө монгол гэж боддог нэгэн эр бий гэсэн түүний талаархи хөгжилтэй яриаг сонсч байсан билээ. Харин тэрхүү хөгжил¬тэй эртэй энэ удаа тухлан ярилц¬лаа. Жил бүр наадам хийж, монгол соёл ахуйг тэндхийнхээ хүмүүст танилцуулах хүсэлтэй байдаг. Францад анхны наадмаа 2007 онд хийжээ. Жил бүр үзэгчид нэмэг¬дэж, Бельгид амьдардаг монголчууд ч олноороо ирдэг болсон байна.

2009 онд тэндээс автобустай мянга шахам хүн ирсэн гэж байгаа. Тэр наадам хийхийн тулд эрийн гурван наадмыг заавал байлгах ёстой гэж хатуу боджээ. Ингээд морин той¬руул¬гаас морь олж, спорт клубээс нум сум авсан аж. Гэвч нэг асуудал боссон нь бөх олдохгүй явдал байв. Харин ярьж байгаад элчингийн жолоочийг бас Бельгиэс нэг монгол залуу ирснээр хоёр бөхтэй болж эрийн гурван наадамтай монгол цэнгүүнийг хийсэн түүхтэй гэнэ. Одоо нэмэгдээд шагайн харваа ч хийдэг болсон аж. Эрэлхэг Швейк шиг эрийг Ми¬шель Дескот гэдэг юм билээ. Дескот гуай наадмынхаа хамгийн гол юмыг нь хийдэг гэдгээ надад сонир¬хуу¬лаад авав. Тэр нь хорхог. Өнгөрсөн жил гэхэд 50 кг хонины мах, 40 кг лууван, 75 кг төмс, 10 кг сонгиноор хорхогоо хийжээ. Порц энэ тэр нь тун давгүй гэсэн. Нэг порцоо 10 еврогоор зардаг, тэгж байж л наадмаа хийж, хөгжимчин энэ тэрээ хөлсөлдөг юм шүү гэж учирласан.

Удахгүй наадам болно. Дес¬кот гуай Монголоос 250 евро өгч захиж авахуулсан монгол дээл, малгай, ээтэн гутлаа өмсөөд морио унаад тосгоноороо явах байх даа. Ямартай ч өөрийнх нь тухай бичсэн нийтлэлээ өгч явуулна гэж түүнд амласнаараа явуулна аа. Манай элчин сайдын яамныхан Ховдын Булганы засаг дарга С.Баяр-сайхантай э- мэйлээр хол¬бог¬дох гээд интернэтгүй учраас утсаар ярьсан гэж байсан. Булган сумын “эгч” Рубрукийнхан ч ялгаагүй бололтой. Дескот гуайг цахим хаягаа өгөөрэй, нийтлэлээ онлайнаар явуулчихна гэхэд интернэт ашигла¬даггүй гэж байв.

Талын Монго¬лын тухай ярихдаа тэнгэрийн орны тухай ярьж байгаа мэт санадаг тийм л хүмүүс Францын Рубрукт амьдардаг ажээ. Рубрукийн засаг дарга Крис¬тин Дэвюльдер, Ховдын Булганы засаг дарга С.Баярсайхан нарт уг нь аминчилж ярих зүйлс их байгаа бололтой. Даанч хэлний бэрхшээл тэдэнд багагүй түвэг учруулсан.

Хатагтай Кристин Дэвюльдерийн санааг зовоож байгаа зүйл бол тосгонд төрөлт тун бага. Жилд 15 шинэ хүн мэндэлдэг. Харин Булганд 300 илүү гардаг. Тэгэхээр Булганы хүн ам 10 мянга, Руб¬ру¬кийнх 900 гээд бодоод шилжүүлээд үзлээ ч Ховдын Булганд нөхөн үржихүй үзүүлэлт хорь дахин өндөр байв.

Эрхэм спикерт хүндэтгэл үзүү¬лэн Парисаас хөдөөний буйд тос¬гон руу довтолгон ирсэн сенатын гишүүд ч “Бид энд тал талаас цугларан уулзах хувь ерөөлтэй байжээ” гэж байсан нь оргүй үг биш. Тэр хол замыг явган нүцгэн туулж Монгол орныг зорин ирсэн хувраг Вилгельм Рубрукийн гаргасан зам мөрийг улам бүр тодосгоход энэ удаагийн айлчлал үнэтэй хувь нэмэр оруулсан нь мадаггүй.

Дэлэгнямын Нямаа /Аймгийн ЗДТГазрын ГХ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор/                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Алтанхуяг тамгаа хүлээлгэн өглөө

  • PDF

Улс төр

Tamga avlaaУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Өнөөдрийн хуралдаанд 66 гишүүн суусан бөгөөд тэдний 36  нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөнөөр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа огцорч байгаа юм. Харин шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Тэгвэл дөнгөж сая Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид тамгаа хүлээлгэн өглөө.

Б.Сансартуяа
Olloo.mn

 

 

Н.Алтанхуяг огцорлоо

  • PDF

altanhuyag 1

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж 54,5 хувийн саналаар Н.Алтанхуяг үүрэгт ажлаа өглөө. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Тэрбишдагвыг сонголоо.

Ийнхүү ах дүү, гэр бүлийнх ар араасаа цуварсан “мөнгө идсэн” гэх хэргүүд, Монгол Улсын өрийн хэмжээ 17,7 их наяд төгрөгт хүрч, жилийн ДНБ-ээс давсан, Шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлогын алдааны улмаас хоёрхон жилийн өмнө 17,5 хувь байсан эдийн засгийн өсөлт жил дараалан буурч, энэ оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,3 хувь болсон зэрэг хэдхэн жишээ түүний “зөөлөн суудал”-аа өгөх сэжүүрийг түлхээд өгөв бололтой.

Г.Туяа

“Хайнань” аралд амрах дараагийн азтан хэн байх бол?

  • PDF

Byambatsogt zurag 01

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт жил бүрийн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, ажлын товч тайлан бүхий хуанлийг аймгийнхаа өрх бүрийн тоогоор илгээдэг уламжлалтай.

Өнгөрсөн жилээс эхлэн хуанли бүрийг азийн сугалаатай болгож, шинэ жилийн дараа сугалааны тохирлоо явуулсан. 2013 оны супер азтанаар Булган сумын малчин Ш.Цэрэнхүү тодорч Хайнань аралд амраад ирсэн. Мөн 8 азтан цахилгаан барааны эзэн болсон.

Энэ жилийн хувьд хуанлийн хуудсыг буцааж авах хугацааг сунгаснаар олон иргэн азтан шалгаруулах сугалаанд оролцох боломжийг бий болгосон ажээ. Мөн өмнөх онд азын дугаараар шалгаруулж байсан бол энэ жил хуудсаа бөглөж ирүүлсэн иргэний овог, нэр, регистрийн дугаараар азтанг тодруулахаар болжээ.

Морь жилийн азтан шалгаруулах сугалаанд нийт 11550 хуанлийг оролцууж, овог, нэр, эсвэл регистрийн дугаараа дутуу бөглөсөн, баллаж цохолсон буюу нийт 3760 хуудсыг азтан шалгаруулах журмын дагуу сугалаанд оролцуулах боломжгүй тул хассан байна.

Сугалаанд оролцсон иргэдээс 1 супер азтан тодорч Хайнань аралд амрах дараагийн хүнээр тодрох бол 8 азтан цахилгааны барааны эзэн болох ажээ. Мөн сугалаанд оролцох боломжтой 11550 хүн дотроос гишүүний ажлын албанд удаа дараа мессеж ирүүлж, утсаар санал зөвлөмжөө өгч идэвхитэй харилцаж буй 99 идэвхитэнээ шалгаруулж гарын бэлгээ гардуулах гэнэ. Та бүхнийг азын тэнгэр ивээх болтугай.

 

 

Нөхөрлөлд хил зааг үгүй

  • PDF

 Хил дамнасан хамтын ажиллагаа

Монгол улсаас Кызыл хотод суугаа ерөнхий консул Дамирангийн Ганболд дагалдагсдын хамт Алтайн хязгаарт ажлын айлчлал хийв. Хөтөлбөрийн хүрээнд тэд эхний өдрөө Барнаул хотын 38 дугаар сургуульд зочиллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны түүхийг сөхвөл энэ сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль болж байсан гэдгийг мэдэх болно. Харин одоо бол тэрхүү суурин дээрээ тулгуурлан Зөвлөлт, Монголын найрамдалт хамтын ажиллагааны түүхэн үйл явцуудыг үзүүлсэн музейг сургууль дээрээ нээжээ. Айлчлалын явцад ноён Д.Ганболд 38 дугаар сургуулийн удирдлагатай уулзалт хийхдээ, тус сургууль болон Монголын ижил төстэй сургуулийн хооронд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой төслийг хамтран хэрэгжүүлэх тухай ярилцав. Үүний үр дүнд сурагчдын багийг харилцан солилцож сургуультай танилцуулах ажлыг зохион байгуулахаар болсон юм.

Үүний дараа ерөнхий консул Алтайн хязгаарын амбан захирагчийн орлогч Виталий Снасеритай уулзаж хүмүүнлэгийн болон боловсролын салбарт түүнчлэн худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэв. Хамтын ажиллагаа нь ОХУ-ын сибирийн бүс нутаг болон Монгол улсын баруун аймгуудыг хамаарсан асуудал юм. Түүнчлэн агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд Монгол улсад тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.

Мөнхүү И.И Ползуновын нэрэмжит Алтайн хязгаарын техникийн их сургуульд зочлох дашрамд тус сургууль дээр нүүдэллэн ирээд байсан Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Г.К. Жуковын нэрэмжит Цэргийн түүхийн музейн “Халхын гол 1939” сэдвийн хүрээнд явагдаж буй нүүдлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд ерөнхий консул болон түүнийг дагалдагсдаас гадна Техникийн улсын их сургуулийн дэд захирал Александр Ситников, Орон нутгийн ахмадын хорооны дарга, ахмад дайчин Николей Распопов, Монгол улсын Цэргийн түүхийн музйн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Эрдэнийн Мөнхчулуун нар оролцсон юм.

Оролцогсод энэ үеэр түүхэн үйл явдлын гэрч болсон хоёр улсын баатарлаг дайчдынхаа түүхэн гавьяаг ямагт дурсаж, тэрхүү дайны гал дунд гагнагдсан найрамдал нөхөрлөлөө сэргээн бататгахын чухлыг онцлон тэмдэглэж байлаа.

Хөтөлбөрийн төгсгөлд консул Д.Ганболд Барнаул дахь гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон тэдний удирдагч Михайл Королевтэй уулзаж Алтайн хязгаарын хүн амын амьдарлын нөхцөл байдал, Сибирийн бүс нутгууд болон Монголын баруун бүс хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар танилцуулсан юм.

ОХУ-ын Алтайн хязгаарын хэвлэлээс орчуулан нийтлэв.

Булган голын хөндийгөөс шинэ чулуулаг олж нээжээ

  • PDF

Chuluu

ОХУ-ын Томскийн эрдэмтэд Монгол Алтайн нуруунаас хоёр төрлийн шинэ чулуулаг олж нээсэн тухайгаа саяхан мэдэгдсэн. Үүний нэг нь Ховд аймгийн нутаг Булган голын хөндийгөөс олджээ.

Урьд өмнө илэрч байгаагүй хийгээд эрдэмтэд судлаачдын сонирхлыг гойд татаж буй энэ чулуулаг нь кварцын төрлийн олон зүйл талстлаг эрдэсүүдийн холимогоос тогтсон хатуу боржинлог чулуулаг бөгөөд судлаачдын тооцоолсноор 6.06-6.30 г/см куб нягтшилтай, барзгар гадаргуутай ажээ.

Г.Мөнх

 

Цаг агаарын мэдээ