Download Firefox
Download Firefox

Thursday, Jun 29th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал

БАЙГАЛЬ БА АСУУДАЛ

Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт явуулж байна

Voliprom 4

Байгалийн баялаг гэгчээр хүн төрөлхтөн тэжээгдээд хэдэн зууныг үдэж байна. Дэлхий дээр байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтворжоод, иргэд нь хоосон хонохгүй амьдарч байгаа улс орон нилээдгүй. Манайх бол байгалийнхаа баялгийг ашиглаж эхэлж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж амжаагүй орон. Байгалийн баялгаа ашиглаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч уул уурхай дагасан эдийн засаг, нийгмийн хөгжил өнөөдөр манай оронд орхигдсон гэхэд хилсдэхгүй байх. Бид гуравхан саяулаа. Гуравхан сая хүнийг тэжээгээд аваад явчих баялаг нь хангалттай л гэдэг. Гэвч уул уурхайн хөгжил монгол оронд зөв голдиролоороо явж байна уу гэвэл үгүй. Ард түмнээсээ нуусан, хаалттай гэрээнүүдийг байгуулсаар... Үр өгөөжийг нь хүртэнэ хэмээн горьдсоор өдий хүрлээ. Байгалийн баялгийг олборлож байгаа бол нөхөн сэргээнэ гэдэг хамгийн гол ажил байдаг. Баялгийг дагах уулыг тал, усыг шалбааг болгох их аян эх орны дөрвөн зүг найман зовхист өрнөж байна.

Монгол орны газрын доорх баялгийг дагасан шунал, хэн нэгний хөлжих хүсэл сонирхол хязгааргүй их юм шиг ээ. Энд алт гарч, тэнд тийм баялагтай гэнэ гэх сургаар өнөөх бидний нэрлэж заншсанаар нутаг нутгийн ”нинжа” нар хурдан хөлгийн тоосоо манарган зорьцгооно. Замдаа тааралдсан болгоноос “Энүүхэнд алт гарсан гэнэ. Хаана юм” гээд хэнэг ч үгүй сураглана. Ай даа хүний шунал, хөлжих хүсэл гэж аугаа их юмаа даа. Газрын доорх баялгаар амьдраад сурчихсан хүн хэзээ ч өөр ажил хийж чаддаггүй. “Чулууны амт”-нд орсон хэн ч буцдаггүй юм даа” гэж олон жил алт олборлосон нэгэн хүнээс сонсч байсан юм.

Байгалийн баялагаар баян Монгол орон минь хоосон гуу жалганууд,эрдэс баялгийг нь ухаад ав¬чихсан уурхайн хаягдлууд нь газар сайгүй хөөрхийлөлтэй дүр дүрслэл хэдийнээ бий болжээ. Өнгөрсөн он жилүүдэд бидэнд уул уурхайн салбар үр өгөөжөө өгсөн ч алтыг нь аваад авдрыг нь сүйдлээд орхисон уул толгод, газар нутаг Монголоор дүүрэн. Уул уурхайн үйл ажиллагаанаас үр шимээ хүртээд, нөхөн сэргээлттэй нь хослуулаад явбал унаган байгаль биш юмаа гэхэд ухаж сэндийчсэн, гуу жалга үүсэхгүйсэн. Манайд уул уурхайн нөхөн сэргээлт туйлын хангалтгүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагтаа хүртэл нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр ашигт малтмалыг нь олборлуулж байна. Ашигт малтмал олборлогчид гэхээр л “нинжа” нараар төсөөлж, нөхөн сэргээлтийг зөвхөн ухсан нүхээ булаад, дээр нь цэцэг но¬гоо тарьснаар  хязгаарлаж  болохгүй. Ирээдүйн амьдралаа уул уурхай, ашигт малтмалдаа даатгачихаад байгаа бид холоо харж сэтгэх цаг нэгэн болжээ.  

 

Ашигт малтмалын ор¬дыг тогтцынх нь хувьд гурав ангилдаг юм байна.Хүдрийн биетийн ашигтай давхарга нь газрын гадаргуутай параллель тогтоцтой байвал хэвтээ уналт¬тай орд,  бага зэргийн на¬луугаар газрын гүн рүү шургасан бол налуу уналттай, огцом бол босоо уналттай орд гэж ялгадаг байна. Уул уур¬хайн ашиглалтын тех¬но¬логи, үйл явц, нөхөн сэргээлт эд¬гээрээс хамаараад өөр өөр байдаг байна. Өнөөдөр манай оронд мөрдөгдөж буй ихэнх баримт бичигт зааснаар уул уурхайн компаниудаас “Эвдэрсэн газраа булж хэвгийжүүлээд, дээрээс нь ургамал ногоо тарь” гэсэн агуулгатай зүйл л шаарддаг.

Нэг тэрбум төгрөгийн олборлолт явуулсан уу?

Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 1960-1970 онд гянтболд /вольфрам/-ын орд илэрч судлагдаж албан ёсоор олборлолт хийгдэлгүй хамгаалалтанд авчээ. Гэвч иргэд сүүлийн хэдэн жилийн турш хууль бусаар вольфрам олборлож, тухайн газар нутагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг. Мянган угалзатын нурууны БЦГ-ын Цагаан эрэг хэмээх газарт иргэд 2000 оноос хойш хууль бусаар гянт болд олборлож байгаа бөгөөд зөвхөн манай аймгийн бус, Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор гэх мэт аймгуудын “нинжа” нар ч ирдэг байна.

Нинжа нарын бусармаг, шунахай явдал ч Алтай, Цэцэг сумдыг тойроогүйгээр үл барам Цэцэг суманд 13 орчим га талбай сүйдсэн, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Вольфрам буюу гянтболд нь дэлхийн зах зээлд маш өндөр үнээр борлогддог бөгөөд манай орны хэд хэдэн газарт нөөц илэрсэн байдаг байна. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ Баяндавааны гянтболд, цагаантугалгын орд Баянчандмань суманд, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын орд, Цэцэг сумын Цагаан эрэг гэх газруудад орд.

Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширгээдэг, хүчилдтэсвэртэй.Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд каталазатор болгож хэрэглэдэг гэнэ.Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх байдаг гэнэ.Учир нь гянтболд өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг төдийгүй хамгийн хүнд металлд тооцогддог байна.Атомын зэвсэг, сансрын техник, чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс хийдэг төдийгүй, зэр зэвсэг хийхэд өргөн ашигладаг.

Цэцэг сумын иргэдийн өгч буй мэдээллээр “Ашид Алтай Майнинг” ХХК-ны ард  БНХАУ-ы гурван иргэн байдаг гэх. Өнөөдрийн байдлаар 60-70 тонн вольфрам олборлоод байгаа юм. Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000 төгрөг, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай байна. Энэ нь “Ашид Алтай Майнинг” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн вольфрам олборлосон тооцоо гарч байна. “Ашид Алтай Майнинг” ХХК нь голын голидролыг өөрчлөн, шуудуу татаж вольфрам угааж Усны тухай хуулийг зөрчиж байна.

“Ашид Алтай Майнинг” ХХК-ийхныг дураараа дургих боломжийг аймгийн ИТХ баталгаажуулж өгсөн гэж нутгийн иргэд хэлж байна. Тодруулбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон, унаган төрхөө алдсан газруудад нөхөн сэргээлт хийх зорилгоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталжээ. Энэ нь  журам нь эвдэрч сүйдсэн газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах эсвэл нөхөн сэргээлт хийх туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээх талбайн хүлээн авахыг журмын зорилго гэж тодорхойлжээ. Мөн журамд нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж заажээ.

Түүнчлэн нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөлтэй, ажиллах хүч, тоног төхөөрөмжөөр хангагдсан, татвар нийгмийн даатгал, банкны хугацаа хэтэрсэн өргүй, хуулийн этгээд байх тухай шаарлагыг тусгаж өгчээ.

2015 оны 07-р сарын 3-нд нэхүү журмыг баталсны дараахан буюу 07-р сарын 09-нд “Ашид Алтай Майнинг” ХХК-д Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт хамаарах Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийг олгосон байгаа юм. Журам батлагдаад долоо ч хоноогүй нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл олгосон нь хэний эрх ашигт нийцсэн үйлдэл вэ? Хөндөгдсөн газраа нөхөн сэргээх нь чухал ч хэд хэдэн хууль зөрчиж байгааг сануулан нутгийн 30 гаруй иргэн сумын ИТХ-даа шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “...Гэрээ нь: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, аймгийн ИТХ-ын 82 дугаар тогтоол”-ыг зөрчиж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолт явуулж байгаа тул таслан зогсоохыг шаардаж буйгаа илэрхийлжээ.

Мөн БОАЖГ-аас аймгийн ЗДТГ-ын ХБХ-т ирүүлсэн албан бичигтээ “...Ашид алтай майнинг ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт хийхэд Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, аймгийн ИТХ-ын  дугаар тогтоолын хавсралт журам, Усны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22.2.1, 22.8 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон тул зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Өнөөдөр энэ талаар арга хэмжээ авсан төрийн байгууллага, албан тушаалтан нэг ч алга. Үнэхээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үр дүнтэйгээр хийвэл нутгийн иргэдийн зүгээс эсэргүүцэх шаардлагагүй. Гэтэл голын голдиролоос ус татаж, хууль бусаар ашигт малтмал олборлосноор нөхөн сэргээлт явуулж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. Дараагийн дугаарт Цагаан эрэгт болж буй үйл явдлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Г. Энхжаргал

Ухаалаг хэрэглээ уур амьсгальд нөлөөлнө

Uur amisgal 1

Хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийгээ хамгаалах, жил ирэх тусам өсөн нэмэгдсээр буй уур амьсгалын дулаарал, хуурайшилт цөлжилтийн хурдыг сааруулах, багасгаж бууруулахад нөлөөлөх, эко орчинг бий болгох, ойжуулж цэцэрлэгжүүлэх тухай хаа сайгүй яригддаг ч хэлсэн ярьсан маань ажил хэрэг болох, дээр дурьдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд дөхөм үзүүлэх талаар дорвитой үр дүн гарч буй эсэх нь тун эргэлзээтэй.

Судлаачид болон мэргэжлийн хүмүүсийн судлаж тооцоолсноос үзэхэд ирээдүй хойч үеийн маань гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдрал хувь заяаны эсрэг хамгийн том “дайсан” нь өнөөгийн бидний амьдралын чиг хандлага, дадал хэвшил, ойлголт төсөөлөл ажээ.

Мэргэжилтнүүдийн үгүүлснээр өнөөдөр бидний амьдралын хэрэглээ болсон малтмал түлш, (нүүрс), шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах гэх мэтийн улмаас хэт улаан туяаг шингээн авч, буцаан туяаруулах шинж чанартай нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын давхар исэл (N2O), фторт нүүрстөрөгчүүдээс бүрдэх хүлэмжийн хийн агаар мандал дахь агууламж тасралтгүй нэмэгдэн, дэлхийгээс туяарах дулааны цацрагийг дэлхий рүү буцаан ойлгосноор уур амьсгал өөрчлөгдөж, ноцтой асуудлуудыг бий болгосоор. . 

Уур амьсгалийн өөрчлөлтөнд дасан зохицох үндэсний хөтөлбөрт дурьдсанаас үзэхэд Монгол Улсын хэмжээгээр хүлэмжийн хийн нийт ялгаралт 2006 онд 15,628 мян.тн-CO2-экв байсан бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг авч үзвэл ихэнх хөгжиж байгаа орон болон дэлхийн дунджаас ихээхэн дээгүүр үзүүлэлттэйд тооцогдох болжээ. 

Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлага ихээхэн ажиглагдаж байгааг эрсдэл, аюулын дохио гэхээс аргагүй. Тэрчлэн Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10,000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 орчим болж өссөн байна.

Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдцаар үргэлжилбэл экологийн томоохон сүйрэлд хүргэж болохын дээр улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно хэмээн уг баримт бичигт анхааруулсан байна.

Uur amisgal 3

Ийм таагүй нөхцөл байдал байсаар байтал бид мөнөө л бахь байдаг хэрэглээндээ чөдөрлөгдөж, хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг, дулааралд нөлөөлдөг үйлчилгээ бүхий ахуйн хэвшил дадлаа өөрчилөх, засаж залруулах талаар огтхон ч анхаарахгүй байсаар. Зөвхөн өөрийн амьдран суудаг Ховд хотын тухайд гэхэд сүүлийн 5 жилийн дотор шатах тослох материалаар ажилладаг авто машин хэрэглэгчдийн тоо хэд дахин нэмэгдэв. Малтмал түлшийг хэрэглэх хэмжээ мэдээж буурсангүй. Дээрээс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ ч үлэмж өсөж, гудамж, өргөн чөлөө, зам талбай бүхнийг гэрэлтүүлэгтэй болгох, албан байгууллага, байшин барилга бүхэн гэрэлтдэг хаягтай болох гэх мэт бодлогыг ихэд чухалчилсаар. Эдгээр нь өнгө үзэмж, чимэг зүүлт талаасаа таатай санагддаг ч, эрчим хүчийг үйлдвэрлэх арга технолгийн хувьд өнөөдөр хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг малтмал түлш хэрэглэх аргаа өөрчилж чадаагүй тул мөнөөх дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөнд хүч нэмж байгаа нь гарцаагүй. Дээрээс нь  дулаан, цахилгаан хэрэглэгч айл өрх, албан газар, үйлдвэр аж ахуй улам л өссөөр.

Ийнхүү экологийн томоохон сүйрэлд хүргэж болох аюулаас сэрэмжлэх нь байтугай аюулыг улам л өдөөж нэмэгдүүлэх харалган, цалгар хэвшил, бодлого ажиллагаандаа шимтсэн хэвээр.

Ядаж байхад аймаг орон, бүс нутгийн хөгжлийн бодлогод харгалзаж үзэхүйц, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, бууруулж багасгахад чиглэгдсэн хөтөлбөр, бодлогын баримт бичиг байхгүй. Ард нийтэд энэ талаар мэдээлэл өгөх мэдлэг олгоход чиглэгдсэн санаачлага, үйл ажиллагаа ч хомс байгаа учир хүмүүсийн санаанд эдгээрийг эргэцүүлж, хувь хувьдаа дүгнэлт хийх хүсэл зориг төрөхгүй байна гэхэд хилсдэхгүй.

Манайхан сүүлийн үед аливаа зүйл дээр хүмүүсийн хандлагыг өөрчлөх, сэтгэлгээнд нь шинэчлэлт хийх гэхчлэн цэцэрхэх нь элбэг ажиглагддаг болсон. Тэгвэл чухамхүү хандлагаа өөрчилж, сэтгэлгээ, амьдралын арга хэвшилдээ шинэ хандлага нэвтрүүлэх шаардлага энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, болж өгвөл бууруулж багасгах шаардлагын үүднээс амин чухал зүйл болох ёстой.

Үүнийг хамгийн энгийн байдлаар ямар ч зардал шаардахгүй, харин ч амьдралын өртөг зардлаа улам бууруулах замаар хэрэгжүүлэх боломжууд нээлттэй. Хамгийн наад захын жишээ гэхэд авто  машины хэрэглээг багасгах явдал. Өнөөдөр хаа сайгүй авто машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс гэхээсээ илүү чамин тансаг хэрэглээнд хэт шүтэх сэтгэлгээнд чөдөрлөгдсөн, даган дуурайх, ач холбогдолгүй мөртлөө бага сагахан зүйлээр өрсөлдөх хандлага газар авсан зэргээс ихээхэн шалтгаалж байна гэхэд гүтгэсэн болохгүй байх.

Хөдөө аж ахуйд болон зарим тохиолдолд хот суурингийн доторх зарим хэрэгцээнд ч ялгалгүй ердийн хөсгийг ашиглах явдлыг зарим улс орон идэвхтэй нэвтрүүлж байна. Энэ тухай Германы улсын жишээг танилцуулсан бидний нэгэн нийтлэлийг уншигчид санаж байгаа байх. Германы хүмүүс авто машин, мотоцикл гэхээсээ унадаг дугуйгаар зорчих нь хавьгүй элбэг. Суурингийн төвд ажилтай сургуулийн захирал тэндээс 7-8 км хол орших гэрээсээ өглөө болгон дугуйгаар ажилдаа ирдэг. Газар тариаланд гэхэд л тариаланчид газар хагалахдаа трактор, хүчит техникээр бус морь, үхэр зэргээр анжис чирүүлж газар хагалах нь хэвшил болсон аж. Дөнгөж жилийн өмнө Монголоос тэнд ажлаар очсон нэгэн тэдэнтэй уулзаж ярилцахад ийнхүү ердийн хөсөг ашиглах нь олон талын ач холбогдолтой. Нэгд байгальд ээлтэй, хоёрт өртөг зардал маш бага зарцуулдаг, гуравт эрүүл мэндэд тустай, байнгын эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр амьдрах хэвшилтэй байснаар өвчин хууч багасдаг, дээрээс нь элдэв чимээ нүргээн үгүй амгалан тайван байх нь жаргал биш үү гэж тайлбарласан гэдэг.

Uur amisgal 2

Түүнчлэн эрчим хүчний зарцуулалтыг аль болох багасгах, хэмнэх нь чухал гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Үүнд нэвтрүүлж болох санаанууд гэвэл нэгд хэрэгцээгүй газар хэрэгцээгүй үед эрчим хүч ихээр зарцуулах, байнгын асаалттай байлгахаас аль болох татгалздаг болох, за тэгээд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү нэвтрүүлэх нь ач холбогдолтой. Монгол орны хувьд нарны эрчим хүч ашиглахад хамгийн боломжтой. Жилийн бүх өдрүүдийн 90 гаруй хувьд нь ямар ч үүлгүй цэлмэг байдаг хэмээн тухайн чиглэлийн судлаачид ярьж бичсэн нь ч элбэг байна. Ер нь бол бүх баг, сумын төвүүд багашигхан аймгийн төвүүдийн хувьд ч ялгаагүй боломжтой газруудад нь  сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээг нь хангадаг болоход саад тотгор үгүй гэж бодно. Герман, япон зэрэг оронд бүх суурингуудыг , ер нь хөдөө тосгонуудын эрчим хүчний хэрэглээг тэр чигээр нь сэргээгдэх эх үүсвэрээр шийдэх зорилт тавьж 70-80 хувьтай хэрэгжиж байгаа жишээ баримт байна. Нарны зай хураагуурын өртөг хэдий үнэтэй ч удаан хугацааны дараа таны нийт төлөх цахилгааны зардлаас хавьгүй хямд тусдаг, мөн байгаль орчинд ээлтэй гэдгийг судлаачид мэргэжилтнүүдийн ном бүтээлээс олонтоо харж болно. Салхины эрчим хүч ашиглах нь ч Монгол оронд хаа сайгүй тохиромжтой гэнэ 

Мэдээжийн хэрэг энэ мэтийг санаачилж хэрэгжүүлэхэд хүмүүсийн хандлага сэтгэлгээ, энэ талын мэдээлэл мэдлэг чухал нөлөөтэй. Иш татаж буй орны захын сэхээтэн тэр ч байтугай хэн нэгэн иргэнтэй ярилцахад дэлхийн бөмбөрцөгийн газрын хөрсөн доорх эрдэс баялгийн нөөцийг өнөөгийн эрчмээр, энэ хандлагаараа ашиглах юм бол бараг 60-аас илүүгүй жилийн настай гэдгийг үндэслэл, тооцоо дэлгэн тайлбарлаж байсан тухай тэнд биеэр очиж ажилласан хүн ярьж байв.

Ийнхүү арга барилын шинэчлэлт хийхийн зэрэгцээ айл өрх, байгууллага хувь хүн бүр хэрэглээндээ ухаалаг хандах нь ихээхэн чухал. Тухайлахад эрчим хүчний хэрэглээг хэмнэхийн тулд  шаардлагагүйгээр гар утас, зөөврийн компьютер цэнэглэж орхихгүй байх, угаасан хувцасаа хатаагчаар бус нар салхинд тавиж хатаах гэх мэт энгийн зүйлсийг тусгаж авах хэрэгтэй юм. Гэрэлтүүлгэндээ улайсдаггүй чийдэн хэрэглэх, ингэснээр эрчим хүчний зардлаа 50 хувиар хэмнэх боломжтой бөгөөд, жилд 68,1 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгарахаас сэргийлдэг байна. Түүнчлэн байр сууцныхаа дулаан хадгалалтыг зөв тооцоолж, дулааны алдагдалгүй болгох нь нэн ач холбогдолтой. Хэрэглэгчид маань ухаалаг, сайжруулсан технологи ашиглан аль болох бага эрчим хүч зарцуулж хэрэглээгээ хангахыг хичээх нь бас нэг гол хүчин зүйл. Тиймийн тулд ахуйн болон бусад төрлийн эрчим хүчний хэрэглээнийхээ үр ашиг, хэмнэлттэй байдал, байгаль орчинд ээлтэй эсэх талаар байнга шинэ соргог зүйлийг эрэлхийлж, амьдралдаа нэвтрүүлэхийг эрмэлзэж байх нь олон талын ач холбогдолтой.

Энэ талаар шинийг сэдэгч, технологи бүтээгчдийг өдөөх, санаачлагыг нь дэмжиж хөгжүүлэх ажил манай төр засгийнхан болоод холбогдох мэргэжлийн байгууллагынхны анхаарал тавих ёстой гарцаагүй чухал зүйлийн нэг. Гэвч Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрт ийм санаа бараг байхгүй байгаа нь тоогүй санагдав. Бүс орон нутгийн хэмжээнд өөрсдийн онцлогт тохирсон тухайн чиглэлийн хөтөлбөр гэх мэтийг бий болгох шаардлагатай ч ямар ч санаачлага гаргахгүй байна гэдгийг дээр үгүүлсэн. Үүнтэй холбоотой бас нэг чухал хүчин зүйл бол иргэд олон нийтэд энэхүү глобаль шинжтэй, дэлхий нийтийн, өөрсдийн болоод ирээдүй хойчийн хувь заяатай холбоотой мэдээллийг сайтар түгээх, иргэдэд наад захын ойлголт мэдлэг олгох явдал юм.

Мэдээжийн хэрэг энэ тал дээр хэвлэл мэдээллийг өргөн ашиглах, хэвлэл мэдээллийн салбар ч энэ тал дээр санаачлагатай хандаж, санаачлагыг нь төр засаг байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага, Уур амьсгалын үндэсний хороо, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбар байгууллагууд нь дэмжиж, ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.

Гэвч амьдрал дээр тийм биш байгааг бодолцон, санаж сэрэх, анхаарлаа хандуулж, хүч боломжоо дайчлахад нь бага ч атугай нэмэр тус болох болуужин хэмээн энэхүү бичвэрийг тэрлэв.

Г.Төрмөнх  

 

 

 

 

Уулын барс - Унаган байгаль

“Ховдын толь” сонин болон “Вестник Горно – Алтайска” сонины хамтын ажиллагааны хүрээнд 

Tsasnii bars 02

Алтайн бүгд найрамдах улсад “цасны барс” нэртэй их наадам болов. Тавдугаар сарын хоёр дахь арав хоногийн төгсгөлтэй зэрэгцэн өндөрлөж буй энэхүү арга хэмжээнд хөрш Монгол улсаас хүүхдүүд ирж оролцож байгаа бөгөөд нэг талаараа олон улсын чанартай үйл явдал болсон тухай сэтгүүлч Любовь Ивашкинагийн сурвалжилсныг орчуулан хүргэж байна.

Хилийн бүсэд орших Кош-Агачийн районд чуулсан оролцогч хүүхдүүд үнэнхүү сэтгэлээсээ цасны барсыг хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж байгаа нь бахархалтай санагдана. Тэрээр районы төв дэх ахмадын клубт таван жил дараалан зохиогдож ирсэн бөгөөд жилээс жилд улам хөгжүүн сайхан болж байгаа нь улам ч таатай юм.

“Амар тайван бүс нутаг” буюу /Зона покоя Укок/ нэрт байгаль, газарзүйн хүрээлэн болон Алтайн бүсийн тогтвортой хөгжлийн сангаас анх санаачилж, 2010 онд АБНУ-ын хилийн районд энэ үйл ажиллагааг эхлүүлж байв. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай - Саяны салбараас энэ санаачлагыг уухайлан дэмжиснээр АБНУ-д экологийн сэдэвт уралдаант шалгаруулалт, цаст уулнаа эзэн суугч ирбис гэрийн муураас эхлээд зэрлэг араатны амьдрах нөхцлийг хамгаалахтай холбоотой сургалт гэгээрлийн үйл ажиллагаа давхар явагдсаар одоо дөрөв дэх жилийг үзэж байна.

              Нэгэнт хэвшил болж олон түмнээр мэддэг болсон энэ үйл ажиллагааны таван жилийн ойг тохиолдуулан

Tsasnii bars 03

“Сайлюгемск”-ийн үндэсний хүрээлэн /парк/ -аас дээрх байгууллага газруудтай нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр барахгүй, Аргут голын хөндийгөөр төвтэй Алтайн зэрлэг амьтад, цасны ирвэс болон аргаль хонь зэргийн нутагших орчин дахь хамгаалалтын бүсийг бий болгохоор болов.

            Их наадмын нээлтэн дээр Дэлхийн унаган байгалийг хамгаалах сангийн Алтай – Саяны салбарын төслийн зохицуулагч Елена Репутанова энэхүү наадмыг “Өөдрөг зан төлөв хийгээд энэрэх сэтгэлийн баяр” гэж нэрлэмээр байгаагаа хэлсэн.

Мөн районы депутатуудын зөвлөлийн дарга Сергей Майхиев энэхүү баярт оролцогч хүүхдүүдийн хүрээлэл улам өргөжиж байгаад баяртай байна хэмээгээд, уламжлал болгоод буй ажлууд маань улаан номонд орсон ховор амьтдыг хамгаалахад дорвитой хувь нэмрээ оруулах, бүс нутгийн экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цасны ирвэс болон бусад зэрлэг амьтдын нутагшин амьдрах таатай орчинг нь хамгаалан бэхжүүлэх чухал хөшүүрэг, Алтайн бүс нутгийн нэрийн хуудас болохуйц үйл хэрэг байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн. Бид цасны барсыг хамгааллаа. Энэ үйл хэрэг маань бидний сэтгэл зүрхэнд үргэлж итгэл үнэмшил төрүүлж, цасны барсууд бидэнтэй үргэлж хамтдаа тайван амьдрах болно хэмээн тэр бас үгүүлсэн юм.

Энэ удаагийн их наадмын баатруудаар цасны барсаас гадна Алтайн аргаль хонь, начин, шонхор шувуу зэрэг амьтад, цармын арц хийгээд усны самар зэрэг ховор ургамалууд тодорсон.

Монголоос ирсэн зочид маань энэ арга хэмжээнд Алтайн нурууны тусгай хамгаалалтай газрын хамгааллалтын захиргааны дарга Атай Аятхан, Ховд аймаг дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай - Саяны бүсийн салбарын ажилтан Лхагвасүрэнгийн Алтанцэцэг нараар ахлуулан оролцлоо.

Түүнчилэн энэ үеэр АБНУ-ын “Сайлюгемск”-ийн үндэсний хүрээлэн /парк/-ын захиргаа, Зона покая Укок” буюу “Амар тайван бүс нутаг” байгаль газар зүйн хүрээлэнгүүд ирвэс болон ховор, ховордсон амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамжид гарын үсэг зурав.

            Кош-Агачийн районд 2010 онд эхэлж байсан санаачлага одоо “Цасны барс” нэртэй, өргөн цар хүрээг хамарсан олон улсын арга хэмжээ болж, түүнд хөрш Монгол улсын маань өсвөр үе, хүүхдүүд ирж, тун ч идэвх зүтгэлтэй оролцсонд зохион байгуулагчид болон бид бүхэн баяртай байлаа.

Tsasnii bars 01

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын “Бастама” сургууль Алтайн бүгд найрамдах улсынхтай нэгэн адил ийм чиглэлийн клубыг бий болгож, идэвхтэй ажиллуулж байгаа юм байна. Түүнчилэн Монголоос ирсэн багачууд уралдаант хөтөлбөрөөс гадуур үндэсний урлагийн тоглолтуудыг үзүүлсэн ба тэдний тоглосон эдгээр номерууд бүгд өндөр түвшинд бэлтгэгдсэн байсан нь фестивалын бас нэг томоохон гэнэтийн бэлэг болсон юм.

Хүүхдүүдийн уншсан шүлэг, дуулсан дуу, театрчилсан тогтлолтын уран чадварыг үнэхээр бахдам байлаа. Унаган байгаль шигээ үзэсгэлэнтэй, хийгээд эмзэг турьхан хүүхдүүдийг энэхүү их наадмын зонхилох оролцогчид болгосон нь ч учиртай. Тэд нар хийгээд бид бүгд цаст уулсын унаган амьтад, онгон дагшин байгальтайгаа үеийн үед нэгэн амьтай байж урт удаанаар амар тайван орших учиртай.

Кош-Агачид болсон энэхүү фестивалыг ДБХС-гийн Алтай – Саяны бүсийн салбар, “Сайлюгемск”-ийн үндэсний хүрээлэн /парк/-ын захиргаа, Алтайн бүсийн тогтвортой хөгжлийн сангууд идэвхтэй дэмжиж, “Амар тайван бүс нутаг” - /Зона покая Укок/ байгаль газар зүйн хүрээлэн ерөнхий зохион байгуулагчаар ажилласан юм.

Наадмын үеэр   “Сайлюгемск”-ийн үндэсний хүрээлэн /парк/-д ирвэсийн багт наадам болсон ба зохион байгуулагчид нутгийн оршин суугчидтай хамтран өмнө нь зохион байгуулагдаж байсан наадмуудын тухай дурсаж, энэхүү ховор амьтныг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэдгийг ч товойлгон үзүүлсэн билээ.    

                                             Сэтгүүлч Любовь Ивашкина /АБНУ. "Вестник Горно - Алтайска" сонин/

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

 

 

 

“Мөнгөлөг шагшуурга”-ын наана, цаана

SANY0011

Ховдчууд бид Хар ус нуурын Мөнгөлөг шагшуургаар “наадаад” таван жилийн нүүрийг үзлээ. Уг наадмыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь хөтөлбөрийн газраас байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд мөс цасны баяр зохион байгуулж эхэлснээс улбаатай гэлцдэг. Энэ жилийн хувьд УИХ-ынгишүүн, УИХ дахьолонхийнбүлгийндаргаД.Эрдэнэбат, УИХ-ынгишүүн, УИХ дахь МАН-ынбүлгийндаргаД.Бямбацогт, НББСШУ-ынбайнгынхорооныдарга, УИХ-ынгишүүнД.Батцогт, ССАЖ-ынсайдЦ.Оюунгэрэл, ХАХНХ-ындэдсайдЭ.Тамир, Байгальорчин, ногоонхөгжлийндэдсайдБ.Тулга, ГХЯ-ныдэдсайдД.Ганхуяг, ГИХАЭГ-ындаргаБ.Пүрэвдоржнарыналбаныхүмүүсээсгаднааймагороннутгийнудирдлагууд, нутгийниргэднийлсэн12000 гаруйхүноролцлоо.

Баруун бүсийн гэх тодотголтой энэ үйл ажиллагаанд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтайаймгийнтөлөөлөл,Увсаймгийнудирдлагуудоролцсоныг эс тооцвол бүсийн аймгуудын хэмжээнд болсон гэхэд арай л учир дутагдалтай байв. Бүсийн том арга хэмжээ гэж зарласан зар сурталчилгаанаас ч болсон уу,Ховд аймгийнхний хувьд их л олон хүн цуглаж, ёстой л эх адаг нь мэдэгдэхгүй бужигнаан болж байв. Хэв журам сахиулахаар очсон цагдаа нар нь хүртэл ёстой учир нь олдох юм алга,бүр толгой эргэчихлээ гэцгээж байсан. Хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй юм гэцгээж гайхсан хүмүүстэй ч олон тааралдаж байв. Уг арга хэмжээнд манай аймгийн 17 сумаас төлөөлөл болсон урлагийн авъяастнууд олон үндэстэн ястны урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээрээ үзэгчдийн сонорыг мялаав.

Аймгийн удирдлагууд энэ үеэр ярихдаа 2016 гэхэдХовдод ирэх гадаад дотоодын жуулчдыг 5000 –д хүргэж,ороннутгийнэдийнзасгийнхөгжилдбодитойхувьнэмэроруулахголзорилготойгэдгийг онцолж байв. Жуулчлалыг хөгжүүлэхийн тулд жил болгон нуурийн мөсөн дээр ийм арга хэмжээ зохиож улам өргөн дэлгэр хийдэг болгоно гэсэн санаа гэдэг нь ойлгомжтой.Үүнийг сонсоод нэг талаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн сууриа сайжруулах нь сайн хэрэг ч, Хар ус нуурын экосистемийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөхийг бодолцох хэрэгтэй дээ гэсэн бодол төрж байв. Мөнгөлөг шагшуурга арга хэмжээг сурталчилсан зар мэдээллийг харахад эх нутгийнхаа унаган дагшин байгалиар бахархах, байгаль хамгаалах сэдэл санаачлагыг дэмжих гэсэн утгыг агуулсан гэж ойлгогдохоор байсан.Тодруулбал хөтөлбөрийн зорилгод “Аймаг орон нутагтаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, олон үндэстэн ястны өв соёлыг сурталчлах, ард иргэддээ байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх” гэжээ.

Өвлийн спорт болон олон ястны өв соёлыг хөгжүүлэх чиглэлийн ажлууд энэ хүрээнд амжилттай хийгдэж байгаа нь харагдсан. Гагцхүү байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлнэ гэсэн утга санаа нь орхигдоод, урвуугаар эргээд байх шиг санагдсаныг бичилгүй орхиж чадаагүйдээ холбогдох нөхдөөс хүлцэл өчье.

Миний бодлоор бол хөтөлбөрт тусгагдсан дээрх гурван зорилтоос ард олны язгуур эрх ашигтай холбоотой хамгийн чухал нь байгаль экологийн тухай хэсэг юм. Наад хоёр нь бас л чухал, гэхдээ байгальд сөрөг нөлөөлөлгүйгээр зохион байгуулж хөгжүүлэх боломжууд ч бас байгаа. Нуурийн мөсөн дээр ийнхүү өргөн зугаалга, наадам зохион байгуулах явдлыг нэг талаас нь харвал орон нутгаа сурталчлах зэрэгт сайн талтай ч нуурын усанд бохирдолүүсгээгүй гэж үзэх боломжгүй. Урин цаг ирэхээр тэр олон машин тэрэгний дугуй, хүн амьтны хөлөөр дамжиж, буртаглагдсан мөс хайлж нуурийн усанд уусан шингэнэ. Өргөн зугаалга, наадмын төгсгөлд байгаль орчны газрын ажилтнууд, нутгийн иргэдтэй хамтран хог хаягдыг нь цэвэрлэсэн ч мөсөнд шингэсэн буртагийг бүрэн арилгаж чадаагүй нь лав. Түүнчлэн хүмүүс нуурийн захын шагшуурга руу олон, цөөнөөр орж сонирхох, зугаалах нь нь ч түгээмэл харагдаж байсан. Жил болгон ийм арга хэмжээ зохиогдож, жилээс жилд улам олон хүн ирдэг болж, хөөр хөгжөөн нэмэгдсээр байна гэж бодоход зугаатай сайхан юм шиг санагдавч, тэр хэмжээгээр жилээс жилд нуурийн мандлын бохирдол зузаарсаар, захынх нь шагшуурга аажим аажмаар гишгэчүүлэн талхлагдсаар, тэмээ малын уралдаан, хүн олны бужигнааны хөлөөр тэр хавийн газрын хөрс нь элэгдэж, ургамалын нөмрөг нь нимгэрсээр байх болно гэдгийг тэнд очиж нэг хоёр өдөр зугаацсан сайд дарга нараас эхлээд төрийн албаны улсууд, ялангуяа байгаль орчны мэргэжлийн хүмүүс огт бодож санахгүй байгаа юм болов уу гэж гайхалзана.

. Хөвсгөл аймагт гэхэд Монгол улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох мөсний баяр зохион байгуулагддаг ч энэ жил тухайн арга хэмжээг зохиосонгүй. Учир нь гэвэл нэгд мөс нимгэн учраас эрсдэл гарахаас болгоомжилсон, хоёрт цас мөсний баяр нуурын усыг бохирдуулж эрсдэл дагуулж буйг анзаарсан хэмээн тэндэхийн байгаль орчны мэргэжлийн хүмүүс олон нийтийн байгууллагуудын төлөөлөл тайлбарлаж байна лээ. Бид ч үнэн голоосоо байгалиа хайрлан хамгаалъя гэж байгаа бол дахин зохион байгуулах хэрэг байна уу?

Одоо энэ бодлоо орхиод “Мөнгөлөг шагшуурга” баярын зарим сонирхолтой хэсгээс уншигчдад сонирхуулбал наадмыг зорин ирэгсдэд зориулж мөсөнхотхонбайгуулж, таван хошуу мал, хотон шувуу, хун, аргаль, янгир, ирвэс гэх мэт амьтдыг мөсөөр хийсэн нь олны анхаарлыг татаж байв. Мөс цасны баярын хамгийн эрэлттэй зүйл багачуудын хувьд мөсөн гулгуур л зав чөлөөгүй тоглоомын хэсэг болж харагдсан. Наадамд сум бүхэн өөрсдийн нэрийн үйлчилгээгээр үйлчилж харагдсан. Тухайлбал,Моринчаргапоркат, фотозургийнүзэсгэлэн, чаргацана, тэшүүрийнпоркат, морьтэмээгээрүйлчлэхүйлчилгээгзохионбайгуулагчдынзүгээснутгийниргэдтэйхамтранүзүүлж байлаа.

SANY0026

Наадмынүеэраймгийнаваргашалгаруулахтэшүүрийнтэмцээн, урианхаймөсөнсурынхарваа, олстаталт, сумобөхийнтэмцээн, бүхнийтийнгүйлт, дээлтэйМонгол хүүхэд-2014 тэмцээн, цэнгээнтбүжгийнуралдаан, тэмээнийуралдаан, сайхантэмээтэйхос, тэмээтэйбуухиазэрэгтэмцээнуралдааныгзохионбайгуулжтусбүртшилдгүүдийгшалгаруулахаасгаднанийлбэрдүнгээрбагийнтөрөлдшилдгийншилдгийгшалгарууллаа. ТэмцээнийнийлбэроноогоорДөргөнсумтэргүүлжцом, 1 саятөгрөгийнэзэнболсонболХовдихсургууль, Нисэхбуудлынхамтолонтустусудааллаа.

"Мөнгөлөгшагшуурга" мөснийбаярынтэмцээнуралдаан дүнгийн мэдээлэл

ХовдОлонулсыннисэхбуудлыннэрэмжитТэшүүрийнаймгийнаваргашалгаруулахтэмцээндэрэгтэй 114, эмэгтэй 26 тамирчиноролцлоо.Үүнд: эрэгтэй 200м, 3000м, эмэгтэй 200м, 2000м зайнуралдаанууд 2 өдөрявагдажаваргуудаатодрууллаа.

Эрэгтэй 3000 м:

1-р байрТэгшжаргал /Тагнуулынгазар/,

2-р байрРахат /Жаргалантрашаант ХХК/,

3-р байрЭнхтөр /Дөргөн/

Эмэгтэй 2000м

1-р байрБатхишиг /ХИС/,

2-р байрНарангэрэл /1-р сургууль/,

3-р байрОюунмөнх /Мянгад/

 

SANY0044

Эрэгтэй 200м

1-р байр 1-р байрТэгшжаргал /Тагнуулынгазар/,

2-р байрЭнхтөр /Дөргөн/,

3-р байрСэр-Од /ЗХ-ний 123/

Эмэгтэй 200м

1-р байрТогтохсүрэн /Прогресссургууль/

2-р байрБатцэцэг /ХИС/, 3-р байр

Нарангэрэл /1-р сургууль/

Олстаталтынтэмцээнийг ССАЖГ, ХИС-тайхамтранзохионбайгууллаа.Тэмцээнднийт 48 байгууллагын 480 тамирчиноролцсон.

1-р байрОнцгойбайдлынгазар,

2-р байрЗэвсэгтхүчний 123-р анги,

3-р байрХовдИхСургууль

Тэмээнийуралдаан

Тэмээнийуралдаанднийт 80 гаруйтэмээуралдлаа.ЗДТГ, ХовдаймагдахьЖи-Мобайлсалбархамтранивээнтэтгэж, Манхансумзохионбайгуулсан.

МөстсумБямбадоржийнхартэмээ

МанхансумЗэрэгголбагАриунбаатарынхөхтэмээ

ЗэрэгсумБаатархүүгийнбортэмээ

МанхансумынНямсүрэнгийнхартэмээ

МанхансумынНямсүрэнгийнбортэмээ

“Сайхантэмээтэйхос” Жаргалантсумивээнтэтгэж, Дөргөнсумзохионбайгууллаа.

1 байрДөргөнсумПүрэвсүрэн ,Намжилцэрэн

2 байрМанхансумДэмүүл, Ариунтуяа

3 байрЧандманьсумЭрдэнэбаатар, Тогтохбуян

“Тэмээнийбуухиа” тэмцээн

1 байрМанхансум Х. Алтангэрэлахлагчтайбаг

2 байрЗэрэгсумНямдоржахлагчтайбаг

3 байрДөргөнсум С. Нямхүүахлагчтайбаг

“Сумо” бөхийнтэмцээнийгаймгийнБоловсролынгазаривээнтэтгэж, эрэгтэй 118, эмэгтэй 78 тамирчиноролцлоо.

Эрэгтэй

 

1 байр М. Эрдэнэжаргал /ЗХ-ний 123 /

2 байрС.Мухтар /Ховдсум /

3 байр М. Даваадалай /Холбооныгазар/

Эмэгтэй

 

1 байрОтгонцэцэг /Алтайсум/

2 байрУрнаа /Жаргалантсум/

3 байрНямтуяа /ХГБХХ/

Гүйлтийнтэмцээнийг ССАЖГ, ЭМГ ивээнтэтгэжзохионбайгуулсан.

16 насэмэгтэй 1500м

1-р байрГэрэлмаа /Манхансум/

2-р байрАриунзаяа /Алтайсум/

3-р байрАмарзаяа /Зэрэг/

16 насэрэгтэй 2000м

1-р байрОтгонбаасан /Чандмань/

2-р байрЭрдэнэбилэг /2-р сургууль/

3-р байрУртнасан /Манхан/

Насандхүрэгчидэмэгтэй 2000м

1-р байрОтгонбилэг /Дуут/

2-р байрПүрэвтуяа /ХИС/

3-р байрГэрэлмаа /Манхан/

Насандхүрэгчидэрэгтэй 3000м

1-р байрЭрдэнэ-Очир /ХИС/

2-р байрБуянхишиг /2-р сургууль/

3-р байрАлтангэрэл /ЗХ-ний 123-р анги/

Аймгийнаваргашалгаруулахурианхаймөсөнсурынхарваа

1-р байрБ.Зулхүү /Баян-Өлгий/

2-р байрЦ.Батзориг /ХовдЖаргалант/

3-р байрБ.Баатар /ХовдЖаргалант/

4-р байрО.Эрдэнэбилэг /Баян-Өлгий/

5-р байрД.Лхагвасүрэн /ХовдЖаргалант/

                                                                                                                                                                Г.Энхжаргал

Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нь

gazarhudlult 090e4e6122010

Шинжлэх ухаан дээд түвшинд хөгжиж, Дэлхийн эрдэмтэд бүхий л зүйлийг шинжлэх ухааны онолоор тайлбарлаж чадаж байгаа ч зөвхөн Газар хөдлөлт яг хэдийд болохыг урьдчилан таамаглаж, баттайгаар хэлж чадахгүй байгаа юм.

Тиймээс нэгэнт урьдчилж таамаглах боломжгүй учраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ авран хамгаалах чиглэлээр маш олон чиглэлийн ажлууд, сургалтууд явагдаж байдаг.

Дөргөн сумын Засаг дарга Х.Дэлгэрнасан: Алт олборлуулахгүй гээд хааж боогоод үр дүнд хүрэхгүйг ойлгосон

dorgon-alt-Та хэзээ энэ албанд томилогдсон бэ?
-2012 оны 12 сарын дундуур ажлаа хүлээж авсан.
-Дөргөний алтны орд хэдийнээс эхлэн нээгдсэн бэ?
-Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх эрэг” хэмээх газарт 2012 оны 12 дугаар сарын 04-нээс эхлэн алт гарч эхэлсэн байгаа. Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар-Ус нуурын

Эко сургуультийхан дэлхийн ойн өдрийг угтаж...

VI-r surguuli 01Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургууль эко сургууль болох зорилт тавин ажилласнаар байгальд ээлтэй амьдралын орчинг бий болгох олон ажлуудыг зохион байгуулж ирэв. Тухайлбал сургуулийнхаа гадна орчны ногоон байгууламжийн ургалтыг сайжруулах зорилгоор 3 сарын 1, 2-нд Наран багийн иргэн

Хүн, ус хоёр

usХүн гэж хэн билээ, ус гэж юу билээ, ус уухын заяа  гэж энэ орчлон хорвоогийн оньсого,  ховорхон төгөлдөр   үзэгдлийн нэг  юм.Японы эрдэмтэн доктор Эмото Галилео усны орон торын  бүтэц нь  хүрээлэн буй орчноос хүлээж авах мэдээллийн улмаас хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар маш сонирхолтой судалгаа хийж  дэлхий нийтийг шуугиулж байна.  Ус нь  үг яриа, тоо, бичгийг  хүлээн авч  ойлгодог шиг хөгжмийг (орчлон хорвоо гэдэг хэлбэлзлэл билээ) маш сайн мэдэрдэг учраас эхийнхээ хэвлийд  үр нь өсөн торнихдоо ээжтэйгээ үргэлж  хүйн харьцаатай байдаг.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ