Ховд аймгийн Залуучуудын холбооноос санаачилга гарган 2014 оны 04 сарын 26-ны бямба гарагт “Цэмцгэр – Ховд” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг Ховд Их Сургууль, Ховд Хөгжил Политехник коллеж, Хөдөлмөрийн хэлтэс, Хар нуур- Ховд голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, Эрч хүч ОНӨҮГазар, Хотын захирагчийн ажлын алба зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэхүү уриалгад нийтдээ 3000 гаруй оюутан залуус хамрагдаж Буянт гол орчмоо хогноос нь салгалаа.
Цэвэрлэгээг Улаан богочийн Рашаанаас дээш Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим – Ус” ОНӨҮГазрын 5-н худаг хоорондох, Их бага голын хооронд гэсэн маршрутын дагуу хийсэн юм.
Г.Одонтуяа