Download Firefox
Download Firefox

Thursday, Jun 29th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй

Шинжлэх ухаан - Танин мэдэхүй

Ойрад судлалын оюутны эрдэм шинжилгээний хурал Ховд их сургууль дээр болов

Ойрад Монголын түүх соёлын судалгаа” оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4 сарын 18-нд Ховд их сургууль дээр зохион байгуулагдав. Ойрад Монголчуудын түүх соёл, хэл бичгийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оюутан, залуу судлаачдыг татан оролцуулах, дэмжих зорилгоор  “Тод номын гэрэл” төв, “Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, “Тод дөрвөлжин” клуб, “Тод түүх” клубээс хамтран зохион байгуулсан уг хуралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд МУИС, МУБИС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Ховд их сургууль, СУИС, ОХУ-ын Тувагийн Их сургууль, БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун Хойтын ҮИС, Өвөр Монголын Их сургууль, Бээжингийн төвийн Үндэсний их сургуулийн оюутнуудаас ирүүлсэн илтгэлүүдээс 17 илтгэл шалгарч, үүнээс 10 илтгэлийг гуравдугаар шатны хуралдаанд хэлэлцүүлэхээр болж үлдсэн 7 илтгэлд хэвлүүлэх эрх олгосон аж. Хэлэлцэгдсэн илтгэлүүдэд тухайн сэдвээрх судалгааны зангилаа асуудлуудыг олж хөндсөн, түүхчид судлаачдын дунд маргаантай байдаг нэг мөр болоогүй зарим асуудлуудад шийдэл олохыг эрэлхийлсэн, судалгааны шинэлэг арга зүйг нэвтрүүлэхийг оролдож, хичээсэн нь цөөнгүй байснаараа олзуурхууштай байлаа.

МУБИС-ын түүх нийгэм судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Л.Энхсаруулын “Зүүн гарын хядлагатай холбоотой түүхийн зарим асуудал” илтгэлд тухайн үйл явдалтай холбоотой Манжийн хааны зарлиг, үйл явдлын үргэлжилсэн он цагийн судалгаа, тэрчлэн тэрхүү геноцид буюу хомроглон устгах балмад ажиллагааг зогсооход нөлөөлсөн хүчин зүйлүүдийг сурвалжууд болон архивын баримт, судлаачдын бүтээлүүдэд шинжилгээ хийх замаар тодруулахыг хичээсэн, МУИС-ийн ШУС-ын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Буян-Оршихын Зүүн гарын Засаг захиргааны зохион байгуулалт /Отгийн тухай/ илтгэлд отгийн зохион байгуулалтай холбоотой эртний уламжлал хийгээд дундат зууны үеийн зарим түүхэн үйл явцыг сурвалжуудад тулгуурлан нягтлахад ихээхэн анхаарсан, “Улаанбаатар” их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Дагвадоржийн “Хаан ор суусан хэмээгдэх Эсэхү” илтгэлд дундат эртний үеийн Ойрадын дээрх язгууртны тухай тэр бүр судлаагдаагүй зүйлүүдийг илрүүлж, шинэлэг санаа дэвшүүлсэн, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл, уран зохиолын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Орломын “Баяд аялгууны “көкрэгч”, “нам” хэмээх үгсийн утга зүй хэрэглээний зарим онцлог” илтгэлд ойрад аялгууны дээрх үгс нь үгүүлж буй зүйлстэйгээ холбоотойгоор үгүүлбэрүүдэд янз бүрийн утгыг илэрхийлдэг тухай болон утгуудын тогтсон холбоосын талаар ажиглалт хийсэн, Ховд Их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн гуравдугаар ангийн оюутан Г.Золжаргалын “Торгуудын Төмөржин гүн” хэмээх илтгэлд тэрхүү түүхэн зүтгэлтэнтэй холбоотой сурвалжуудыг харьцуулан нягтлаж, зарим маргаантай асуудлуудад шийдэл олохыг хичээн, МУИС-ийн ШУС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Амгаланбаатарын “Ховд хотын түүхийн зарим асуудал” илтгэлд Ховд хотын анхны ул мөр гэгдэх Ховд голын хөвөөнд буй туурийн хэв шинжийг сансрын зураг зүйг ашиглаж, харьцуулан судлах замаар хэн анх барьсан болохыг нь тогтоохыг оролдсон зэрэг нь ихээхэн сонирхол татаж байв. Хуралдааны дундуур оюутнууд болон багш нар, судлаачид оролцогчдын зүгээс илтгэгчдэд асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг өрнөж байснаас гадна хуралдааны төгсгөлд Ховд их сургуулийн профессор багш нар илтгэгч оюутнуудын илтгэлүүд дээр санал бодлоо хэлж зөвлөгөө өгсөн юм.

Эрдэм шинжилгээний хурлын дүн гарахад доктор, дэд профессор На.Сүхбаатарын удирдсан МУБИС-ын түүх нийгэм судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Л.Энхсаруулын “Зүүн гарын хядлагатай холбоотой түүхийн зарим асуудал” илтгэл тэргүүн байр, доктор Д.Баярсайханы удирдсан “Улаанбаатар” их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Дагвадоржийн “Хаан ор суусан хэмээгдэх Эсэхү” илтгэл дэд байр, доктор, дэд профессо Б.Цэрэндаваагийн удирдсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл, уран зохиолын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Орломын “Баяд аялгууны “көкрэгч”, “нам” хэмээх үгсийн утга зүй хэрэглээний зарим онцлог” илтгэл гутгаар байр, доктор О.Оюунжаргалын удирдсан МУИС-ийн ШУС-ын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Буян-Оршихын “Зүүн гарын Засаг захиргааны зохион байгуулалт /Отгийн тухай/” илтгэл дөтгөөр байрыг тус тус эзэлсэн байна.

Г.Төрмөнх

Юрий Ожередов: БАРУУН МОНГОЛЫГ СУДЛАХ АЖИЛД ХОРИОД ЖИЛ ЗҮТГЭЖ БАЙНА

Баруун Монгол судлалын ажилд олон жил хүч хөдөлмөрөө зориулж байгаа түүхийн шинжлэх ухааны дэд доктор /кандидат/, ОХУ-ын Мэргэжлийн дээд боловсролын тэргүүний ажилтан, Ховд хотын хүндэт иргэн Ожередов Юрий Ивановичтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Yu.O 2

- Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл, соёл” олон улсын эрдэм шинжилгээний энэ удаагийн хуралдаан болон урьд нь болж байсан хурлуудын тухайд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл соёл” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал маань өнгөрсөн 9 дүгээр сард арван хоёр дахь удаадаа Монгол улсын Ховд аймагт болж өнгөрлөө. Энэ хурал Оросын нутагт гурван удаа болсон юм. Тодруулбал 1999 онд Томскд, 2005 онд Кызылд, 2007 онд Горно-Алтайскд тус тус болсон. Азаар ч гэх юм уу миний бие бүрэлдэхүүнийхээ хамтаар Монгол, Оросд болсон бараг бүх хуралдаануудад оролцсон. Тодорхой шалтгааны улмаас 2013 онд болсон хуралдаанд ирж оролцож чадаагүй маань надад их харамсалтай байсан.Оросод бол эрдэм шинжилгээний хурлууд төрөл чиглэлээрээ тус тусдаа хийгддэг л дээ. Харин Ховдод бүх салбар чиглэлийн эрдэмтэд нэг дор цуглаж, судалгаа шинжилгээний асуудлуудыг хэлэлцдэг нь гадаадынханд сонирхолтой байгаа байх. Чухам иймээс л энд илүү сонирхолтой тусгаж авууштай зүйлүүд байна гэж үзээд би бүүр 1999 оноос хойш тасралтгүй оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Ховдод болсон бүх л хурлуудад тэд хоорондоо нэлээн ялгардаг, байсан. Яг чиглэл чиглэлээ барьдаг гэх үү дээ.

1997 онд Орос улсын Томскийн Улсын их сургууль энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран үүсгэгчдийн эгнээнд элсэж, анх удаа сургууль дээрээ Монголын эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж байсан нь хамгийн сонирхолтой дурсамж юм. Чухам энэ үед Томскийн их сургуулийн захирлын зүгээс энэ хурлыг эрдэм шинжилгээний формод оруулж, тогтмол зохион байгуулж байх саналыг тэр үеийн Ховд дахь МУИС-ын салбар сургуулийн захирал Г.Нямдаваад тавьсан бөгөөд Монголын зочид маш таатай хүлээж авч баярлаж байсан юм.

Монгол дахь хамтран ажиллагчид маань анхны энэ хандлага санаа бодлыг олон жилийн турш гол чиг зорилгоо болгон хадгалж ирсэн нь аятай сайхан санагддаг. Эрдэм шинжилгээний арга хэмжээний үнэлж цэгнэхэд хүрвэл таатай, таагүй хүчин зүйлүүд аль аль нь илэрч байдаг жамтай. Оролцогсод болон бүрэлдэхүүний зүгээс хоёр чиглэлээр үр дүнг нь үнэлж, цэгнэдэг л дээ. Энэ нь эрдэм шинжилгээний ач холбогдол болон зохион байгуулалт гэсэн чиглэлүүд.Оросын ихэнх эрдэмтэд түүнчлэн бусад орны эрдэмтдийн хувьд Ховд руу хүрч ирэх, буцахад унааны машины нөхцөл хүндрэлтэй байлаа. Гадаадын аль орны оролцогчид маань онгоцоор ирэхэд үнэ өндөртэй. Ийм болохоор эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсэж буй олон мэргэжилтэн судлаачдыг оролцуулья гэвэл зам унааны асуудлыг бодлоготойгоор зохион байгуулбал зүгээр. Нарийн ширийн зүйлийг ярих юм бол 2013 оны хуралд Томскоос нэлээн чухал оролцогчид ирж чадаагүйн учир нь мөн л зам, унаатай холбоотой байсан. Хоёр улсын хооронд визгүй зорчих болсон нь нөхцлийг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж байна л даа.

Урьд нь Оросоос виз авахын тулд Иркутск эсвэл Кызылээс очиж авдаг журам хэрэгжиж байлаа. Тэгээд хуралд оролцох зорилгоор виз авах гэж жил болгон бас л нэлээд төвөг чирэгдэл учирдаг байв. Харин одоо энэ явдал арилсан.Зам унааны асуудлаас болж оролцогчдын тоо хязгаарлагддаг нь харамсалтай байгаа юм. Чухам энэ байдлын улмаас хүрэлцэн ирж амжаагүй судлаачдын багшаархан дараалал үүссэн гэдгийг өмнө хэлсэн. Сүүлийн жилүүдэд хуралдаанд оролцож буй эрдэмтэн судлаачид илтгэлийн товчлолоо олон улсын хэл дээр хийсэн байх шаардлага тавигдсан нь хоёр талт үр дагавартай байх шиг.

Тухайлбал шинжлэх ухааны түвшинд ойлгогдохоор хийж чадаж буй эсэх гэсэн асуудлыг бий болгож байна. Секцийн хуралдаанууд, тухайлбал байгалийн шинжлэх ухааны салбар, философи, хүмүүнлэгийн ухааны салбар дахь илтгэлүүдийг хэлэлцэхэд надад нэлээн хүндрэлтэй санагдаж байсан. Энэ нь оролцогчдын илтгэлийн тоог цөөн байхад нөлөөлсөн биз. Нэг секцид л гэхэд цөөн хэдэн илтгэл амаар хэлэлцэгдэж байсан. Нэг талаасаа энэ нь илтгэлүүдийг зэрэгцүүлж, хоршуулж сонсоход сонирхолтой байсан ч харамсалтай нь илтгэлүүдийн талаар дотор нь орж дүн шинжилгээ хийх, өргөн хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх, ялангуяа Монголын угсаатны зүй, археологийн салбарын нарийн ширийнийг уудлах боломж хомс байлаа. Энэ нь жаахан тоогүй. Дараагийн хуралдаанд төрөл бүрийн салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээлэлтэй болгох нь зүйтэй гэж бодогдож байна.

Бас нэг асуудал гэвэл бүс нутгийн хүрээнд хуралдаануудыг төлөвлөхдөө харилцан хэл ул авалцаж байж шийдэл гаргаж байх нь зүйтэй санагдаж байна. Тухайлахад Горно-Алтайскийн улсын их сургууль дээр 10 дугаар сарын эхээр “Археологи, угсаатны зүйн судалгааны интеграцчилал” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахар бэлтэл хангагдсан байсан. Гэтэл Ховдын хурал түүнтэй маш ойрхон хугацаанд болсон болохоор нэн ялангуяа хуралдаанд тогтмол оролцдог Барнаул, Горно-Алтайн зарим судлаачдын хувьд Монголын хуралд оролцож амжихгүйд хүрч, хуралдааны ач холбогдол саармагжих тал бас ажиглагдсан. Холбоо харилцаандаа хайнга хандсанаас энэ мэтчилэн хийдэл гарах болзошгүй олон улсын хурал зохион байгуулахдаа хамтран ажиллагч орнууд өөр хоорондоо харилцан холбогдол бүхий календарчилсан төлөвлөгөө гаргаж байх нь зөв биз.

- Та энэ хуралдаанд яг хэд дэх удаагаа оролцож байна вэ?

- Аль эртнээс л оролцсон. Би зөвхөн 2013 оны хуралдаанд л оролцож чадаагүй. Бусад бүх хурлуудад оролцож, амаар болон ханаар илтгэл хэлэлцүүлж байсан.

Yu.O 3

- Хуралдаан дээр өөрийн тавьсан илтгэлийн тухай болон судалгааны ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?

- Миний илтгэлийн гол зүйл нь археологийн асуудалд зориулагдсан. Угсаатны зүйн судалгааны чиглэлд хамаатай зарим нэг зүйлүүд, тухайлбал судалгааны тодорхой обьектуудтай холбоотой зүйлүүд бий. Амаар хэлэлцүүлсэн хэсэг маань ерөнхийдөө мэдээллийн шинж чанартай. Өнгөрсөн хугацаанд нээж олсон хөшөө дурсгалууд, түүнчлэн судалгааны үйл явцын тухай байсан. Түүхэн дурсгалуудын нарийвчилсан судалгаа болоод шинжлэх ухааны талаасаа тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн нарийн зүйлүүд бий л дээ.

2005 онд Кызылд болсон “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан миний илтгэл хийгээд баруун Монгол түүний эргэн тойронд хийсэн судалгааны ажлыг маань Монгол Алтай судлалын институтын захирал, профессор К.Цоохүү ихэд сонирхож, анхаарсан юм. Түүнээс хойш бид байнгын харилцаатай болж, Монгол Алтай судлалын институд миний хүндэтгэн ханддаг эрдэм шинжилгээний гадаад түнш маань байсаар байна. Чухам энэ үеэр бид баруун Монголын таван аймгийг хамруулсан археологийн дурсгалуудыг судлах, үүнийхээ үр дүнг харуулсан ном бүтээл хэвлүүлэх зорилготой эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөр гаргаж ажилласан юм. Манай экспидицийн даалгавар эрэл хайгуул, судалгаа боловсруулалт тэрчлэн Ховд аймгийн хойт хэсгийн хоёр сумын /Эрдэнэбүрэн – Ховд/ археологийн дурсгалын тухай мэдээллүүдэд анализ хийх явдал байлаа. Экспедиц маань 2010-2012 онд “Баруун Монголын нүүдлийн соёлын олон янз байдал ба нэгдэл” хэмээх олон улсын хөтөлбөрийг гүйцэтгэж үр дүнг нь Оросын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан /Российским гуманитарным научным фонд /РГНФ/ болон Монголын Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд /МинОКН/ өргөн барьсан. Хээрийн судалгааны маань бас нэг хэсэг нь эрэл хайгуулын үр дүнд олдсон эртний болон дундат зууны үеийн дурсгал, чулуу, металл хийгээд эд зүйлүүдийг лабораторийн аргаар шинжлэх явдал юм. Манай экспидиц нэрэлсэн хоёр сумын нутагт 4000 гаруй обьектийг илрүүлсэн. Шинжлэх ухааны үүднээс илэрхий болоогүй нарийвчлан судлах шаардлагатай зүйлүүд маш их бий. Эдгээр түүхэн дурсгалуудын тухай мэдээ баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах үүднээс миний бие Монгол Оросын эрдэмтэн судлаачидтай хамтран 73 эрдэм шинжилгээний үгүүлэл бэлтгэж, Голланд, Хятад, Солонгос, Монгол, Орос, Турк болон Японд хэвлүүлсэн.

- Энэ удаагийн хуралдааны онцлогийн тухайд ямар бодолтой байна?

- Хурлын мэдээллүүд надад болон миний судалгааны обьектуудтай ойрхон холбогдож байгаагаараа миний хувьд онцлог байлаа. Яг хоттой зэргэлдээ газруудын дурсгалуудын судалгаан дээр би одоо ажиллаж байна. Энэ ажил маань эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцэгдсэн, одоо судлагдаж байгаа цаашид судлагдах хэд хэдэн сонирхолтой дурсгалуудтай нягт холбоотой зүйлүүд юм. Энд эртний хүмүүсийн хойтын буянд зориулсан тахилын байгууламж, баримал, хэрэм цайз, дацан сүм болон бусад томоохон дурсгалууд орно.

- Монголын шинжлэх ухаан дээд, боловсролын байгууллагууд түүний дотор Ховд их сургууль болон ОХУ-дахь таны харьяалагддаг хамтран ажилладаг байгууллагуудын хоорондын цаашдын харилцаа хамтын ажиллагааны тухайд юу хэлмээр байна?

- Юуны түрүүнд Ховд их сургууль болон Томскийн улсын их сургуулийн хоорондын хамтын ажиллагаа улам гүнзгий хөгжих учиртай гэж бодож байна. Улам олон төрөл хэлбэрээр хамтран ажиллахаас гадна шинээр хийгдэж байгаа хамтарсан судалгаануудыг чанаржуулах, үр дүнг нь гүнзгийрүүлэх тал дээр ч цаашид хамтарч хийх ажлууд бий. Хамтын ажиллагааг ийн хөгжүүлэх хүчтэй обьектив шалтгаануудын нэг нь бие биендээ энэ тэргүүнд хэрэгцээтэй, шаардлагатай байгаа явдал юм.

- Энд олон удаа ирж танил дасал болсон хүний хувьд манай баруун Монгол нутаг хийгээд манай хотын тухайд ямар сэтгэгдэлтэй явдаг бэ? Одоо дахиж ирэхэд ямар шинэ сонин сэтгэгдэл төрж байна.

- Энэ удаагийнхтай нийлээд би Монгол оронд арван найм дахь удаагаа ирж байна. Олон жилийн туршид Монголын баруун чиглэлийн бүх аймгуудын нутгаар, уул нурууд, говь, цөл, хээр тал гээд хаа сайгүй явж ажиллалаа. Нэг удаа Ховдоос Улаанбаатар ороод дахиад Ховдод буцаж ирсэн. Хаана ч надтай таагүй юм тохиолдож байгаагүй. Ер нь Монголд ажиллахад надад их таарамжтай байдаг. Монголын ийм гайхалтай сайхан оронтой бүх талаар харицаатай амьдрах болсон хувь заяандаа талархдаг шүү. Энэ орны байгаль газар нутаг, болон хүмүүстэй танилцах бололцоо олдсоныг би хувь заяаны бэлэг гэж боддог.

Ховдын тухай сэтгэгдэл гэснээс би энэ хотыг 1997 оноос хойш мэдэх юм. Тухайн үед Ховд хотын цахилгаан дулаан, түлш, шатахуун, усан хангамжийн нөхцөл хүнд. Орон сууцнуудын цонхоор яндан гаргачихсан утаа бургилж харагддаг, байшингийн хана туурга нь утаанд харлаад түймэрт өртсөний дараахан юм шиг л санагддаг байлаа. Түүнээс хойш намайг ирэх бүрийд энэ нутаг асуудлуудынхаа ард бага багаар гарсаар байгаа нь илхэн мэдэгддэг байв. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд Ховд хот эрс өөр болж ирсэн. Гудамж талбай байшин барилгуудын өнгө зүс сайжирч, орон сууцны барилгууд баригдан, орчин үеийн дэлгүүрүүд, зочид буудлууд, гудамжинд хөлхөлдөх төрөл бүрийн маркийн машинууд нь нэн олширчээ. Орчин үеийн хотын түвшинд хүрэхэд ойртсон дэд бүтэцтэй болж, хүмүүсийн амьдралын түвшин ч харьцангуй сайжирсан бололтой. Тэрчлэн надад нэн таалагддаг зүйл нь хотын тайван, амар жимэр байдал төрх. Цаашид ч энэ нутаг миний ирэх дуртай дотны сайхан газар маань байх болно.

Ярилцсан Г.Төрмөнх

Yu.O 1

Юрий Ожеродов: ДЕЯТЕЛЬЕМ ОКОЛО ДВАТЦАТЬ ГОДЫ

НА РАБОТА ИССЛЕДОВАНИЕ ЗАПАДНОЙ МОНГОЛИЯ

Довелью к все читателем переделаль это интервью с кандидат исторических наук, почетный работник высшего профессионального образования Российской Федерации и почетный гражданин г. Ховда аймака Монголия Ожередов Юрий Иванович.

Ojerodov 2

- Какой вам печатление об это кратний и перед проведение конференци?

- 2015 г. конференция «Природные условия, история и культура Западной Монголий и сопредельних регионов» проводилась уже двенадцатый раз, три из которых состоялось на территории России (Томск-1999 г., Кызыл-2005 г., Горно-Алтайск-2007 г.). Мне посчастливилось участвовать в большинстве из прошедших в Монголии и во всех трех состоявшихся на российской стороне. К сожалению, по независящим от меня причинам не пришлось участвовать лишь в конференции 2013 г.

Конференции состоявшиеся в России в той или иной мере разнились между собой, но в целом проходили в привычном для российских ученых режиме. При этом, все они сильно отличались от тех, которые прошли в Ховде. Лично мне, видимо, как иностранцу интереснее были именно ховдские, наиболее полно отразившие дух территории, исследованием которой мне довелось заниматься начиная с 1999 г.

Наиболее запоминающейся стала конференция 1997 года, когда Томский государственный университет впервые выступил в качестве соучредителя этого международного научного форума, организованного монгольскими учеными. Именно с этого года под руководством ректора, тогда еще Ховдского филиала Монгольского национального университета, Нямдаваа при проведении конференции были заданы международный научный формат и заложены принципы монгольского гостеприимства и радушия.

целом монгольским коллегам удалось сохранить первоначальные тенденции на всем многолетнем пути, который прошла конференция вплоть до 2015 года. Оценивая научное мероприятие всегда вольно или невольно, приходится оценивать две ее составляющие: организационную и научную. Серьезным препятствием для большинства российских ученых, а может быть и ученых других стран, является труднодоступность самого г. Ховда, обусловленная отсутствием удобной транспортной инфраструктуры и кроме то, высокие тарифы для иностранцев на авиационном транспорте. Поэтому, для многих специалистов, имеющих желание посетить конференцию бывает весьма сложно организовать поездку. частности этим объясняется, что в 2013 г. из Томска не смогла прибыть полноценная делегация участников. Всего лишь не удалось решить вопрос с транспортом.С отменой визового режима ситуация стала несколько легче. Ранее дорогостоящую процедуру получения визы можно было осуществить в Иркутске или в Кызыле. При этом, с каждым годом получение виз становилось все более сложными и дорогим удовольствием. Теперь этого нет, но проблема транспорта для многих остается непреодолимой преградой.

Транспортная проблема, к сожалению, не только впрямую, но косвенно ограничивает число участников, сокращая ряды исследователей труднодоступной территории, а это, в свою очередь, ведет к сокращению ученых заинтересованных в проведении данной конференции.

Два названных обстоятельства, видимо, стали одной из причин сокращения международного представительства данной конференции в последние годы.Доступность конференции, в свою очередь может отражаться и на ее научном уровне. Мне трудно судить о научном представительстве на секций работавших в области естественнонаучных дисциплин, но гуманитарная секция, в этот раз в основном состояла из монгольских и российских ученых. При этом в силу их малочисленности в одну секцию вошли представители нескольких наук. С одной стороны интересно послушать доклады ученых из смежных наук, но, к сожалению, не было возможности иметь широкий диалог с представителями профильных дисциплин, в частности из области археологии и этнографии Монголии. И это огорчает. При организации следующих конференции, думаю, нужно принимать дополнительные усилия для привлечения более широкого круга специалистов из разных областей знаний. 

Еще одной причиной, например, отсутствия постоянных участников из Барнаула и Горно-Алтайска, стала подготовка в Алтайском государственном университет крупной международной конференции «Интеграция археологических и этнографических исследований». силу того, что данный научный форум был запланирован на начало октября, то он отвлек на себя часть потенциальных участников монгольской конференции. связи с такими, возможными накладками, видимо следует более активно сотрудничать с зарубежными научными центрами при формировании календаря проведения конференций, например, в Монголии и в России.

- Вам участвовал сколько раз на это конференци (Природные условия, история и культура Западной Монголий и сопредельних регионов)

- Как уже сказано выше, я не участвовал только в конференции 2013 г. работе остальных посчастливилось принять непосредственное участие с устными докладами в форме презентации.

Ojerodov 1

- Позвольте к меня сведения о выступил своя доклади и работа следование?

- Мои доклады были посвящены преимущественно вопросам археологии, но некоторые касались итогов изучения этнографических объектов. Часть выступлений имела информационный характер, где речь велась о проведенных исследованиях, открытых и обследованных памятниках прошлого. Другие носили аналитический характер и были посвящены отдельным памятникам или акуальным научным проблемам. 2005 г. на очередной конференции «Природные условия, история и культура Западной Монголий и сопредельних регионов», проходившей в Кызыле, на мой доклад об исследования в Западной Монголии обратил внимание директор «Института исследования Монгольского Алтая» (МАСХ) в Улан-Баторе профессором Цоохуу. ходе нашего общения им было сделано мне почетное предложение стать иностранным сотрудником МАСХÂÂÂÂÂ С этого момента работы экспедиции были подчинены исследовательской программе МАСХ, направленной на создание серии книг-сводов археологических памятников всех пяти аймаков Западной Монголии. Нашей экспедиции были поручены поиск, обследование, обработка и анализ сведений об археологических памятниках двух северных сомонов Ховдского аймака – Ховд и Эрдэнэ бурэн. 2010-2012 гг. наша экспедиция выполняет международный грант «Единство и разнообразие кочевых культур Западной Монголии», поддержанный Российским гуманитарным научным фондом (РГНФ) и Министерством образования, культуры и образования (МинОКН) Монголии. На выделенные средства была проведены полевые работы и целая серия междисциплинарных лабораторных исследований камня и металлов, послуживших сырьем для всевозможных древних и средневековых изделий - артефактов

На территории двух названных сомонов нашей экспедицией было изучено более 4000 объектов, большая часть которых была не известна науке. Для введения этих памятников в научный оборот мною индивидуально и в соавторстве с коллегами из Монголии и России было опубликовано 73 статьи, которые вышли в Голландии, Китае, Корее, Монголии, России, Турции, Японии.

- Как думаеш о особенности этократного конференце?

- Для меня особенность данной конференции состоит в том, что она максимально приближена к объектам моих исследований. Буквально рядом с городом и даже в нем самом имеются памятники, которые я изучаю. Эта связь настолько тесная и постоянная, что порой даже будучи на конференции удается поработать на некоторых из интересующих объектов. А это керексуры, поминальники, изваяния, крепости, дацаны и сумо, эндэры и петроглифы.

- Об дальнейшего сотрудничество между Монголия организация наук и образования тоже Ховдского университет и ваша страна похожие направление организатором.

- Думаю, что сотрудничество между Ховдским и Томским государственными университетами должно развиваться и углубляться. Расширяться в сторону преумножения форм сотрудничества, а углубляться в сторону качественно новых результатов. Представляется, что в силу объективных причин формы сотрудничества с той и другой стороны должны быть индивидуальными, в зависимости от приоритетов надобности друг для друга. Одним, может быть в большей мере требуется расширение научных исследований, другим образовательной сфера. Или получают предпочтение какие-то другие виды взаимодействия.

- Ваша приехаль много раз в наша край. Как вовсе печатлание о наша край и наша город. А приехаль это раз как возбуждал печатления который нового или с интересном.

- этом году я приехал в Монголию в 18-й раз. За многие годы работы мне довелось побывать во всех аймаках Западной Монголии, на равнинах и в горах, в пустынях и оазисах. Однажды удалось проехать от Ховда до Улан-Батора и обратно. И нигде не мне не было плохо или дискомфортно. Монголия удивительная страна во всех отношениях и я благодарен судьбе, что она мне даровала возможность познакомиться с этой страной и ее людьми. Что касается впечатлений о Ховде, то я его знаю с 1997 г., когда город пребывал в тяжелейших условиях нехватки электроэнергии, отопления, водоснабжения. Из окон многоквартирных домов выглядывали печки-буржуйки, стены домов и квартир были закопчены как после пожара. Но с каждым новым приездом мы отмечаем, как город побеждает трудности. последние, может быть, 5-6 лет Ховд сильно изменился. Многие улицы поменяли свою внешность, появилось много новых жилых и общественных зданий, современные магазины и гостиницы, на улицах интенсивное движение на современных автомобилях. Есть ощущение, что Ховд выходит на уровень современного города с развитыми инфраструктурами и достаточно высоким уровнем жизни населения.

И что еще удивляет и радует, так это то, что жизнь в городе течет спокойно и размеренно. За всем этим ощущается целеустремленность в будущее и надежда на долгое благополучное существование.

Беседовал журналист Г.Турмунх.

“Баруун Монгол”-ыг судлаачдын олон улсын чуулган

DSCN0194“Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний хэл соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймаг дахь Ховд их сургууль дээр 2015 оны 9 сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.   

Энэ хурлыг 1993 онд анх санаачилан явуулж, түүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа, Монгол, Орос, Хятад улсуудад зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд өдгөө арван хоёр дахь удаагийн хуралдаан нь болж байгаа юм.

Энэ удаагийн хуралдаанд Монголын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудаас гадна ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс, БНХАУ, Герман, Япон, Польш улсуудаас эрдэмтэн судлаачид оролцлоо.

9 сарын 18-ны өглөө Ховд их сургуулийн хуралдааны танхимд эхэлсэн уг арга хэмжээний нээлтэн дээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТГ-ын дарга доктор Б.Батмөнх, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа, ОХУ-ын Томскийн Улсын их сургуулийн профессор А.С.Ревушкин, Барнаул хотын Усны Экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор София Александровна нарын хүмүүс үг хэлж, хуралдааны зорилго ач холбогдлын талаар тайлбарлан үгүүлэв.

Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа энэ үеэр уг хуралдаан нь тус сургуулийн төдийгүй, баруун Монголын эрдэм шинжилгээ, судалгааны болон дээд боловсролын байгууллагуудын судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх энэ талаар хөрш болон бусад гадаад орнуудтай үр ашигтай хамтран ажиллах явдлыг эрчимжүүлэх чухал хөшүүрэг гэдгийг дурьдсан бол доктор Б.Батмөнх, профессор А.С.Ревушкин, доктор Ч.Лхагвасүрэн нарын эрдэмтэн судлаачид энэхүү хуралдааныг анх санаачилсан хийгээд түүнээс хойш хэрхэн өргөжиж хөгжиж ирсэн талаар сонирхолтой түүхэн дурсамжуудыг оролцогчидтой хуваалцаж байв.

Доктор Б.Батмөнх энэхүү хуралдаанаар анх дан ганц байгаль шинжлэлийн салбар дахь судлаачдын илтгэлүүдийг хэлэлцдэг байсан бол 1995 онд болсон гуравдахь удаагийн хуралдаанаас эхлээд нийгмийн салбар тэр дундаа хэл соёл, түүх угсаатны зүйн чиглэлийн илтгэлүүдийг хэлэлцэх болсон нь илүү ач холбогдолтой болсон гэдгийг онцолсон. Профессор А.С.Ревушкин шинжлэх ухаан, боловсролын энэхүү хамтын ажиллагааны явцад бүс нутгийн хамтарсан судалгааны үр дүнд тулгуурласан “Ховдын процесс” хэмээх шинэ нэр томьё үүсэн бий болсныг онцлоод “Ховд процесс” маань улмаар баруун Монгол болон Сибирийн шинжлэх ухаан боловсролын нэгдмэл орон зайг бий болгох суурь нөхцөл болсон юм. “Ховдын процесс”-ийн гол хөдөлгөгч хүч нь хоёр жил тутам болдог энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Одоо бидэнд хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх хэрэгцээ ч бий гэж бодож байна. Хамтын ажилагааг санаачилж эхлүүлэн улмаар хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн профессор Г.Нямдаваа нэгэнтээ баруун Монгол болон ойролцоох бүс нутгуудыг судалдаг судлаач эрдэмтдийн холбоог байгуулах талаар бидэнтэй санал солилцож байсан явдал бий. Хэрвээ үүнийг хэрэгжуүлэх юм бол бидэнд илүү их өргөн боломж нээгдэнэ гэдгийг та бүхэн анхаараасай гэж хүсэж байна гэлээ.

Профессор А.С.Ревушкин өөрийн сургууль буюу Томскийн Улсын их сургуулийн захирлын хуралдаанд оролцогчдод хандсан мэндчилгээг видео бичлэгээр авч ирж уламжилсан. 

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ даяаршилд Алтайн болон баруун бүс нутаг юугаараа дангааршиж үлдэх вэ гэдгийг ялгаж гаргаж ирэх, уур амьсгалийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох. Азийн хамтарсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Орос, Хятад, Казакстаны хилийн хэсгээр хийн хоолой барихаар төлөвлөж байгаад анхаарлаа хандуулах, Алтайн нурууг юнескогийн өвд бүртгүүлэхээр төлөвлөж байгааг анхаарах гэх мэт санаануудыг онцолсон.

Тэрчлэн Ховдын хувьд нийт газар нутгийн 35-аас доошгүй хувийг дархлан хамгаалах, угсаатны онцлогийг хадгалж, хамгаалж, хөгжүүлэх явдлыг чухалчилан ажиллаж байгаа хэмээн танилцуулсан юм.

DSCN0163

Нэгдсэн хуралдаан дээр профессор А.С. Ревушкин “Ховдын процесс ба түүний Сибирийн талбар хийгээд төв азийн шинжлэх ухаан, боловсролын интеграцид гүйцэтгэх үүрэг” (Ховдский процесс и его роль в интеграций научно-образовательного пространство Сибирий и центральной Азий. Ховд их сургуулийн МХУЗ-ын тэнхимийн профессор Б.Даваадорж, доктор А.Батсуурь нар “Ойрд түмний хэл аялгуу, аман билэг, соёлын судалгаа, түүний чиг хандлага”, Ховд их сургуулийн багш доктор Ч.Аюурзана “Монгол Алтайн бүс нутагт явуулсан газар зүйн судалгаа, цаашдын зорилт”, мөн сургуулийн профессор Г.Пүрэвдорж “Баруун бүс нутгийн түүх, угсаатны зүйн судалгаа цаашдын зорилт” гэсэн ерөнхий илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Үүний дараа салбар хуралдаанууд эхэлсэн бөгөөд эдгээр нь Байгалийн нөхцөл нөөц, Биологийн олон янз байдал ба түүнийг хамгаалах, Усны нөөц болон ашиглалт, Боловсрол, нийгэм эдийн засаг, Түүх археологи, аялал жуулчлал, хэл шинжлэл, соёл гэсэн зургаан салбар хэсгүүдэд хуваагдан явагдав.  

DSCN0197

Байгалийн нөхцөл нөөцийн салбар хэсгийн хуралдаанд оролцогчид 20 гаруй илтгэл ирүүлснээс 14 илтгэлийг амаар илтгэж, танхимд хэлэлцүүлсэн. Эдгээрээс ОХУ-ын Барнаулын Усны экологийн хүрээлэнгийн эрдэмтдийн Алтайн олон улсын хил дамнасан бүс нутгийн эрдэс баялгийн нөөцийг үнэлэх туршилт (Опыт оценки минеральных ресурсов в пределах международной трансграничной территорий Алтай), Ховд их сургуулийн багш доктор Цэрэнгомбын Баруун Монголын бүс нутагт хийсэн хөрсний радио идэвхт бодисын харьцуулсан судалгааны үр дүн. (Сравнительние результаты исследования радиоактивности в почвах Западной Монголий)  ОХУ-ын Алтайн УИС-ын  эрдэмтэн Г.А. Ефремов, И.Н.Ротанов, Ховд их сургуулийн дэд захирал, профессор Ч.Лхагвасүрэн нарын “Их Алтай, Байгаль, Түүх, Соёл” (Большой Алтай природа, история, культура), “Газар зүйн зураглалын (атласын) үндсэн суурь, зохист бүрдэл” Подходы к составлению, базовых, карт атласа” гэх зэрэг чухал илтгэлүүд хэлэлцэгдсэн бол Биологийн төрөл зүйлийн  салбар хэсгийн хуралдаанд нийт 27 илтгэл ирснээс 12 илтэлийг амаар хэлэлцүүлсэн. Үүний дотор Профессор О.Мөнхтогтох, Д.Сэргэлэн нарын Жаргалант, Бумбат хайрхан уулын ирвэсний тоо толгойн судалгааны үр дүн, профессор С.Дорж, доктор Б.Гантөмөр, доктор Б.Цэндээ, магистр Б.Цагаанбилэг нарын Дөрвөлжин далавчит царцааны химийн судалгааны зарим үр дүн гэх зэрэг илтгэлүүд Усны нөөц ба ашиглалт салбар хэсгийн хуралдаанд мөн 20 гаруй илтгэл хэлэлцэгдэхээс ОХУ-ын Барнаулын эрдэмтэн Винокуров, Ю.И.Красноярова нарын “Оросын Азийн бүс нутаг дахь хил дамжсан урсгалтай гол мөрний усны нөөцийн менежмент” (Стратегические управление водными ресурсами трансграничных рек Азиатской Россий) ХИС-ын доктор Д.Отгонбаярын “Монгол Алтайн усны нөөцийн судалгаа”, доктор Ц.Сэр-Од, Я.Гансүх, Ч.Аюурзана, магистр Б.Гурвандаваа, А.Отгонзориг нарын Монгол Алтайн нурууны Мөнхцэвдэгийн судалгаа зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Түүнчлэн боловсрол нийгэм, эдийн засгийн секцийн хуралдаанд нийт 34 илтгэл ирүүлснээс амаар 17 илтгэл, Түүх археологи, аялал жуулчлалын секц мөн 30-аад илтгэлээс 20 орчим, Хэл шинжлэл, соёлын секцийн хуралдаанд 18 илтгэл ирүүлснээс 10 гаруй илтгэлийг тус тус амаар хэлэлцүүлж, санал шүүмжлэл өрнүүлсэн тухай хурал даргалагчид танилцуулсан.

Салбар хэсэг бүрийн хуралдаанууд дээр хуралдааны зохион байгуулалт, бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилттой холбоотой санал авсан ба тэдгээрийг нэгтгэж үзэхэд 

- Хуралдаанд оролцогдын цар хүрээг илүү өргөн болгох

- Ханын илгэлүүдийг нэмэгдүүлэх

- Тийнхүү хурлын цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг өргөхийн төлөөнөө хөрөнгө санхүүгийн хүрэлцээ, төлөвлөлтөн дээр урьдаас сайтар анхаарч байх

- Хэлэлцэгдэж буй илтгэлүүдийн чанар чансаа, ач холбогдолд анхаарах

- Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг татан оролцуулж хэлэлцүүлж байх

- Технологи инновацийн чиглэлийн илтгэлүүдийг мөн нэмэгдүүлэх,

- Дэлхий нийтийн шинжтэй тулгамдсан асуудлууд түүний дотор усны нөөц, ус ашиглалттай холбоотой шинжлэх ухааны судалгаа түүний үр дүнг өргөнөөр хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэх

- Хуралдааны тухай мэдээлэл сурталчилгааг бүх талаар өргөжүүлэх

- Баруун бүсийн байгалийн нөөц, технологийн судалгаан дээр хамтарч ажиллах боломжуудыг нэмэгдүүлэх

- Хуралдааны илтгэлүүдийг Орос, Англи хэл дээр байгаа бол Монгол хэл дээр, Монгол хэл дээр байгаа бол Орос, Англи хэл дээр хөрвүүлэн хэвлэх нь зүйтэй гэсэн гол гол саналууд гарсан байна.

Хуралдаан өндөрлөсний дараа бид гадаадын оролцогчид тухайлбал ОХУ-ын Алтайн хязгаар,  Сибирийн бүс нутгийн Их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирсэн зарим оролцогчидтой уулзаж, ярилцсан бөгөөд тэдгээрийг дараагийн дугааруудад цувралаар нийтлэх болно.

Мөнхүү хуралдаанд хүрэлцэн ирсэн зарим нэг зочид судлаачид тус тусынхаа эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиг үүргийн хүрээнд богино хугацааны хамтарсан экспидиц зохион байгуулж хээрийн судалгаа хийсэн явдал ч бий. Ховд их сургууль хийгээд ОХУ-ын Новосибирскийн Дорно дахины судлалын Социологи эрхийн хүрээлэнгийн эрдэмтийн хамтарсан түүх, археологи болон философийн чиглэлийн хээрийн судалгааны багт редакцын төлөөлөл оролцож хамтран ажиллах завшаан бүрдсэн бөгөөд энэ тэмдэглэлийг мөн дараа нийтлэх болно.   

 

Г.Төрмөнх

Холыг зорих залуу эрдэмтэн

Дэлхийн нэр хүндтэй сургуулиуд болох Harvard, MIT хоёр хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерийн салбарыг хослуулан Harvard-MIT Health, Science and Technology (HST) нэртэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эндээс гарсан шинэ санаа, нээлтүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа Forbes сэтгүүлийн дэлхийг өөрчлөх “30 хүртэлх 30” жагсаалтад энэ сургуулиас олон залуучууд ордог. Тэгвэл HST-ийн докторын дараах сургалтын судлаач оюутан Бямбаагийн Батзаяаг бид дэлхийд нэрээ гаргасан том эрдэмтэн болохыг бэлгэдэн энэхүү буландаа урилаа.

Zaluu erdmtn 3Америкийн MIT-ийн оюутны хотхонд байрлах HST-ийн лабораторид оюутнууд хонон өнжин байрлана. Давхар болгондоо шүршүүртэй, саван шампуниас эхлээд унтдаг ор гэх мэт хүний хэрэгцээний бүхий л зүйл тэнд байна.

Дэлхийн шилдэг сургуульд  сурч байгаа магистр, докторын оюутнууд гэдэг зүгээр нэг хичээлд явдаг хүмүүс биш, тухайн салбартаа шинэ санаа, нээлт гаргаж, түүнийгээ лабораторид туршин, шинэ бүтээгдэхүүн бий болгож байдаг тул зогсолтгүй ажилладаг.

Ялангуяа биотехнологи гэдэг минут, секундээр шинэчлэгдэж байдгаараа маш өрсөлдөөнтэй салбар.“Одоо биотехнологийн салбарт эсийн инженерчлэл хүч түрэн орж улам бүр нарийсаж байна.Гаргасан шинэ санаа, нээлтээ туршихад 24 цаг, долоо хоногоор цаг тутам шалгаж хэмжилт хийх хэрэгтэй болдог тул лабораторидоо бараг амьдардаг даа” гэж ярих энэ эмэгтэйг Бямбаагийн Батзаяа гэдэг. Тэрбээр уйгагүй хөдөлмөрч зан, шинжлэх ухаанд дурласан сэтгэлийнхээ хүчээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг эрдэмтэн залуустай эн зэрэгцэн ажиллаж, сурч байна.

Б.Батзаяа долдугаар анги хүртлээ Нийслэлийн 97-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байв. Харин наймдугаар ангид орох жил ээж нь түүнийг Нийслэлийн 33-р сургуулийн химийн сонгонд эмч болгох зорилготойгоор оруулжээ. Тус сургууль гурван шаттай элсэлтийн шалгалт авдаг байв.

Эхний өдөр математик, дараагийн өдөр химийн шалгалт, хамгийн сүүлийн өдөр ярилцлага авна. Үнэндээ дассан сургуулиасаа шилжих дургүй байсан тэрээр эхний өдөр албаар унтаад шалгалтандаа оройтож очжээ. Гэхдээ шалгалтын комисс хоцорсон ч гэсэн дундаас нь орохыг зөвшөөрөв.

Математикийн сонгонд сурдаг байсан түүний хувьд шалгалт амархан байлаа. Харин химийн шалгалтандаа авах ёстой 30 онооноос дөнгөж 1.5 оноо авчээ. Гэсэн ч тухайн үеийн шалгалтын комисст байсан, анги дааж авсан химийн багш Т.Дандар “Чи маш бага оноотой тэнцлээ. Гол нь чиний математикийн суурь оноо сайн байсан болохоор бид чамайг авлаа.

Чи бусдаасаа түвшин муу байгаа тул хичээл эхлэхээс өмнө бэлдэх хэрэгтэй” гэж хэлээд химийн 800 бодлогыг зуны даалгаварт өгчээ.

Биотехнологи гэдэг минут, секундээр шинэчлэгдэж

байдгаараа маш өрсөлдөөнтэй салбар.

Химийн хичээлд төдийлөн сайн бэлтгэгдээгүй байсан ч Т.Дандар багшийнхаа ачаар тэрээр хагас жилийн дотор улсын химийн олимпиадаас хүрэл медаль авах хүртлээ сайжирчээ.

Шинэ орсон сургууль нь түүнд таалагдаж байсан ч дахиад л шилжих хэрэгтэй болов. Энэ удаад дөнгөж шинээр нээгдээд байсан “Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэнийг бэлтгэнэ” гэх уриатай Шинэ Монгол ахлах сургуульд 9-р ангиасаа элсэн оржээ.

Хичээлийн анхны өдрөөс л эхлэн сургууль нь бусад сургуулиудаас тэс өөр болохыг ойлгов. Урьд нь үдээс хойш нэг, хоёр гээд хичээл нь тарчихдаг байсан бол шинэ сургууль 17, 19 цаг хүртэл хичээллэх нь жирийн явдал байв. Өглөө үндсэн хичээл нь орж, үдээс хойш 13-15 цагийн хооронд хими, физик, математик гэсэн сонгоны хичээлүүд орно. Ингээд 15-17 цагийн хооронд дугуйлан секцэд явдаг байв.

 

 

 

Аэробик, бүжгийн дугуйланд явах болсон нь биеийн тамирын хичээлд төдийлөн сайн биш байсан түүний хувьд зөв сонголт болжээ. Тухайн үед сургууль нь жилийн 200 долларын төлбөртэй байсан бөгөөд хагас жилдээ дүнгээр тэргүүлбэл 120 долларын тэтгэлэг авдаг байв. Б.Батзаяа анхнаасаа л сургуулийнхаа шилдэг тавд багтан тэтгэлэгтэй сурдаг байжээ.

Химийн хичээлдээ онцгойлон анхаарах болсон түүнд Э.Уранбаатар, Ш.Адилбиш зэрэг химийн шилдэг багш нар хичээл зааж, хэсэг хүүхдүүдийн хамт шөнө орой болтол олимпиадад бэлтгэдэг байв. Энэ хөдөлмөр нь талаар болсонгүй. Б. Батзаяа 10-р ангидаа Улсын химийн олимпиадаас алтан медаль авчээ.

Түүний дараагийн очих цэг нь Япон орон байлаа. Байгалийн ухааны ангийнханд Япон хэлний хичээл долоо хоногт хоёрхон удаа ордог байсан ч Япон багшийнхаа ачаар Япон хэлийг сайн сурчээ. Мөн сургуулийнх нь захирал Ж.Галбадрах Тохокугийн их сургуульд доктрантур байсан тул Японд сурахад ямар байдаг талаар сурагчдадаа байнга зааж зөвлөнө.

Ингээд 2003 онд ахлах сургуулиа төгсөн Япон руу сургуульд явах болоход ерөнхий боловсрол нь 12 жилийн сургалттай байдгаас Монгол, Вьетнам, Хятад зэрэг орноос ирсэн хүүхдүүд дутуу жилийг нөхөхийн тулд хэлний бэлтгэлд сурах хэрэгтэй болдог байв. Тухайн үед цөөн хэдэн улсын сургууль л хэлний түвшин нь сайн бол шууд элсүүлж авдаг байв. Үүнийг мэдсэн Шинэ Монгол сургуулийн багш нар, сурагчид нэлээн хайсны эцэст гадаадын оюутнуудаас шалгалт авч элсүүлдэг улсын долоон сургууль олжээ. Ингээд хүүхдүүд шалгалтаа сайн өгч сургуульдаа шууд орох болов.

Энэ мэдээ Японы боловсролын бодлого зохицуулалтын газрын (JASSO) сонорт хүрч тэдгээр Монгол оюутнуудтай уулзан ярилцлага хийж, Японы хуучинсаг уламжлалт боловсролын системийг шинэчлэхэд жишээ болгон оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш Японы их сургуулиуд энэ тал дээр харьцангуй уян хатан болж, сурсан жилээс илүүтэйгээр чадварыг харгалзан сонгон шалгаруулдаг сургуулийн тоо нэмэгджээ. Ийнхүү Батзаяа Японы Чиба их сургуульд шууд элсэн суралцаж, химийн инженерчлэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалаад үргэлжлүүлэн Токиогийн их сургуульд докторын зэргээ хамгаалжээ.

Тэрбээр Японд 10 жил сурахдаа боловсролдоо нэг төгрөг ч зарцуулаагүй гэдэг. Мабучи, Ротари клубийн тэтгэлгүүдийг авсан тэрбээр зөвхөн сурахдаа л бүх анхаарлаа хандуулдаг байжээ. 

Зарим Япон оюутнууд ухаан алдталаа хичээл хийж байж сайн судлаач эмч болно гэж үздэг. Харин энэ бүх хичээлийн стрессийг давахад Монгол хүний уужуу тайван ухаан их хэрэг болдог гэлээ. Тэр хэчнээн их хичээлтэй байсан ч аливаад тайван, цэгцтэй ханддаг. Иймдээ ч сургуулиа амжилттай төгсөж чаджээ.

Япон оюутнууд ухаан алдталаа хичээл хийж

байж сайн судлаач эмч болно гэж үздэг.

Zaluu erdmtn 1

Б.Батзаяа доктороо хамгаалдаг жил Харвардын докторын дараах хөтөлбөрт төсөл бичээд явуулсан аж. Удсан ч үгүй Харвардаас “Таны төсөл болоод мэдлэг боловсрол тань их сонирхолтой санагдлаа. Бид таны судалгаатай холбоотой зардлыг зуун хувь санхүүжүүлнэ” гэсэн хариу иржээ.

Энэхүү санхүүжилт нь Америкийн хамгийн том шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн болох NSF-ээс ирсэн байж. Харин нэг болзол дурдсан байсан нь амьдрах өртгөө өөрөө даах хэрэгтэй гэсэн байв. Үргэлж шилдэг нь байсаар ирсэн түүнд “Хүрээ” ротари клуб тэтгэлэг олгохоор болжээ. Ийнхүү 2013 оны намар тэрбээр АНУ-ын Бостон хотыг зорив.

Япон, АНУ гэсэн хоёр том гүрэнд хими, био инженерийн чиглэлээр суралцсан Батзаяа энэ хоёр орны ялгааг өөрийн салбар дээр жишээ татан дурдсан юм. MIT-ийн инженерийн сургууль дээр гарсан санаа Харвардын эмнэлгийн сургууль, Бостоны Brigham and Women’s hospital дээр туршигдан зах зээл дээр бүтээгдэхүүн болж гарахад бэлэн болно. Энэ бол Америк загвар юм. Харин Японд эсрэгээрээ, суурь судалгаа сайн боловч бүтээгдэхүүн болж гарах үйл явц нь шат дараалал ихтэй, удаан байдаг гэнэ.

Жишээ нь Токиогийн их сургууль жилд 500 илүүтэй олон улсын патент авдаг байхад Стэнфордтүүнээс бага 450 орчмыг авдаг хэрнээ сургуулиас төрөн гарч байгаа бизнесийн тоогоор Токиогийн их сургуулийг хол хаядаг байна. Японд шинжлэх ухаан ч чанар нь давамгайлдаг бол Америкт менежмент нь илүү жин дардаг.

Америкт судалгаанаасаа төсөв авдаг ба зах зээл дээр эрэлттэй бүтээгдэхүүн гаргах ёстой байдаг.Харин Японд туршилт судалгаа хийх төсөв нь хангалттай байдаг гэнэ. Жишээ нь Токиогийн их сургууль Япон улсын боловсролд төлөвлөсөн төсвийн 40 хувийг дангаараа эзэмшиж, лабораторийн төсөв нь илүүдэлтэй гарах нь олонтаа.

Мөнгө санхүүд төдийлөн санаа зовох хэрэггүй тул туршилтандаа бүх анхаарлаа хандуулж, аливаад бизнес сэтгэлгээгээр бус цэвэр шинжлэх ухаанчаар ханддаг байна. Японд лабораторийн үр дүнг хүн дээр туршихад маш болгоомжтой ханддаг ба хуулийнхаа хүрээнд дор хаяж 1-2 жил болж байж туршдаг бол Америкт энэ нь харьцангуй хурдан. Гэхдээ Америк иймэрхүү туршилтуудыг ихэвчлэн Солонгос болон Азийн орнуудад хийдэг гэнэ. Батзаяаг Японд байхад сургуулийнх нь нэр хүндтэй профессоруудтай уулзахаар том том корпорацуудын төлөөлөгчид сар болгон амттан барьсаар ирдэг байжээ.

Тэд оюутнууд, профессоруудаас сүүлийн үед хийж байгаа ажлынх нь талаар болон хамгийн дэвшилтэт технологийн талаар тандан асууна. Эдгээр хүмүүс нь шинэ санаа, шинэ технологи хайж явдаг компанийн агентууд гэнэ. Америкт ч гэсэн том корпорациуд их сургуулиудтай ойр ажиллана.

Гэхдээ Америкт шинэ санаа, технологи гаргахад хурд хамгийн чухал байдаг. Харвардад хоёр жилийн өмнө гарсан 3D printing буюу bioprinting технологи Японд өнгөрсөн жил л Боловсролын яаман дээр нь танилцуулагдаж, төсөвт нь орж байх жишээтэй. Гэтэл энэ салбар нэг жил байтугай нэг хоногт ч өөрчлөгдөж байдаг тийм шинэлэг салбар юм.   

Эрдэмтдийн хувьд ч мөн ямар хүрээлэлд байх нь чухал. Б.Батзаяагийн докторын ажлыг удирдсан багш нь Ишихара Казүхико хэмээх нэртэй эрдэмтэн байдаг. Ишихара багш MPC хэмээх өндөр молекулт нэгдэл гаргасан ба MPC-ээр бүрэлдсэн материалыг хүний биед хиймэл эрхтэн суулгахад хэрэглэхэд ямар нэгэн харшил, эсэргүүцэл үүсгэдэггүй.

Эрдэмтдийн хувьд ч мөн ямар хүрээлэлд байх нь чухал.

Ишихара багшийн найз Окано Тэруо гэж бас мундаг эрдэмтэн байдаг ба түүний бүтээлүүд Б.Батзаяагийн судалгаанд өргөн хэрэглэгддэг байна.

Профессор Окано нь Tokyo Women's Medical University-д ажилладаг бөгөөд “cell sheet” технологийн нээлт хийснээрээ олонд танигджээ. Окано багш энэ нээлтэн дээрээ тулгуурлаж Japan Tissue Engineering гэдэг компаниа Японд байгуулжээ. Гэвч клиник application дээр туршилтаа эхлүүлэх гэтэл хууль эрх зүйн бичиг баримт хөөцөлдөхөд наад зах нь долоон жил шаардагдах болсон тул Франц улсад компаниа байгуулжээ. Ингэснийхээ ачаар тэрээр хоёр жилийн дотор бүх эмчилгээний эрхээ аваад, дараагаар нь Солонгос, АНУ, Японд компанийнхаа салбарыг нээж байжээ. “Cell sheet”технологи нь маш энгийн, хэтэрхий энгийн гэж хэлж болохоор технологи дээр суурилан гарсан байна.

Тухайн үед хүмүүс тулгуур эсийг (stem cell) гаргаж авсан ч түүнтэй хэрхэн яаж харьцахаа мэддэггүй, яаж их хэмжээгээр ургуулаад, яаж идэвхтэй чигээр нь эмчилгээнд хэрэглэх, бас яаж хадгалах зэргийг мэддэггүй байж. Харин профессор Окано Poly(NIPAAm) гэх өндөр молекулт нэгдлийг ашиглаад тулгуур эсийг нимгэн давхарга хэлбэрээр ургуулах аргыг бодож олжээ.

Poly (NIPAAm) нь аль 1950-аад онд Вашингтоны их сургуулийн профессор Аллан Хоффманы гаргаж авч байсан, бараг лаборатори болгонд хэвтэж байдаг түгээмэл бодис байсан ч үүнийг тулгуур эсийн ургуулалтад ашиглаж болох юм гэдгийг Окано багш 2004 онд олох хүртэл хэн ч анзаараагүй байсан гэнэ.

Энэ Poly (NIPAAm) нь 37С градус тагшиж эсийг наалдуулах бөгөөд энэ үед эсээ тарьж нимгэн давхарга хэлбэрээр ургуулаад, харин 32С градуст Poly-г (NIPAAm) сунаж гадаргуу нь hydrophobic чанартай болох үед наалдуулсан эсээ салгаж болдог.

Гайхалтай нь, энэ температурын зөрүү нь хүний биеийн температурын хүрээнд нийцэж байдаг болохоор тулгуур эсийг ргуулахад тохиромжтой нөхцөл болдог гэнэ. Энэ технологоор ургуулсан тулгуур эсийн нимгэн давхаргыг ашиглан арьсны түлэгдэл, хоолойн хорт хавдар, нүдний болор бүрхүүлийн гэмтэл зэргийн эмчилгээг хийж байна.

Жишээ нь, арьсны түлэгдэлтэй хүн арьс нөхөн шилжүүлэх мэс заслын  оронд өөрийн эсээ ашиглан арьсаа лабораторид ургуулаад, ургуулсан арьсаа түлэгдсэн хэсэгтээ таван минут наагаад хуулахад тулгуур эсүүд арьсны эс болон нөхөн төлждөг.

Мөн төрөлхийн нүдний болорын бүрхүүлийн гэмтэлтэй, ор тас хараагүй өвчтний гэмтэлтэй хэсгийг нь тайрч аваад sheet-ээ 5-10 минут тавиад буцааж хуулахад тэр наалдсан эсүүд болрын эс болж хувиран төлждөг. Энэ туршилт Батзаяагийн багшийн лабораторид 2007 оноос хойш хийгдэж байгаа бөгөөд төрснөөсөө хойш хараагүй байсан хүн одоогийн байдлаар 65 хувийн хараатай болж туршилт амжилттай үргэлжилсээр байгаа гэнэ. 

Б.Батзаяа залуу эрдэмтэн ч гэсэн олон улсын хоёр ч патентын эрх эзэмшдэг. Токиогийн их сургуульд байхдаа авсан түүний хоёр патентын нэгийг нь Хитачи компани худалдаж авчээ. Олон өдөр нойр хоолоо хасан байж хийсэн ажил нь ийнхүү том компанид тоогдон худалдагдсанд хэдий патентын хувь гэж шалихгүй мөнгө авсан ч гэлээ маш их баярлажээ. Энэхүү патент нь профессор Оканогийн нээлтийг илүү нарийвчилж тулгуур эсийн ургалтыг гэрлээр удирдах аргыг нээжээ.

Гэрлийн тусламжтайгаар молекулын бүтцээ хувирган өөрчилдөг өндөр молекулт нэгдэл болох PMB-PL нэгдлийг синтезлэн гаргаж авсан бөгөөд энэ синтез аргаараа нэг патент, харин PMB-PL нэгдлийг ашиглан тулгуур эсийг гадаргуугаас салгаж авах аргыг боловсруулж хоёр дахь патентаа авчээ.

Гэрлийг ашиглах болсон шалтгаан нь яг тухайн байрлал дахь (in situ) ганц эсийн мэдээллийг бүрэн удирдах боломжтой болдог гэнэ. Харин температураар бол аль нэг хэсэг газрын мэдээллийг удирдахаас, яг нэг эсийн байрлалыг удирдах боломжгүй.

Энэ патентыг нь Хитачи компани хорт хавдрын эмчилгээнд ашиглахаар худалдан авсан байна. Нэг ёсондоо тэд микроскопоор хавдрын эсийг хайж олоод яг тэр хэсэгт нь гэрлээр шарж, хавдартай эсийг нь хуулан авч нэг эсийн түвшинд эмчлэх бололцоотой болжээ. Оюутан байхдаа уг патентыг авсан тул патентых нь 50 хувийг сургууль нь, 30 хувийг удирдсан багш, мөн тухайн компанийн ажилтан эзэмшдэг бөгөөд Батзаяагийн хувьд гуравхан хувийг эзэмшдэг байна. Олон улсын патент түүний ажилладаг салбарт 20 жилийн турш хүчинтэй байсны эцэст олон нийтэд нээлттэй болдог аж. Патент авах хүртлээ судалгааны үр дүн нь нууц байдалд явагдаж, олон улсын эрхээ авах хүртэл доод тал нь зургаан сар шаардагддаг гэнэ.  

“Хүн гэдэг эсийн бүрдэл. Тэрхүү эсийг нь ашиглаад хүнийг өөрийг нь эмчлэх бүрэн бололцоотойг хүн төрөлхтөн уураг, ДНХ-ийн нээлтийн дараагаар саяхнаас анзаарсан. 1998 онд “эс эдийн инженерчлэл” гэдэг нэр томьео анх бий болсноос арваадхан жилийн дотор шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар болтлоо эрчимтэй хөгжиж, хэрэглээ нь эмчилгээнд асар хурдтайгаар хэрэглэгдэж байна. Бид нэг хэсэг хүн төрөлхтөн бүхнийг инженерчлэн шинээр хийж чадна хэмээн бардам байсан.

Гэтэл сүүлийн үед эргээд байгаль эхээсээ суралцъя, өөрөөр хэлбэл эхлээд байгаль дээрх зүйлсээ сайн ажиглая, тэгээд түүний үндсэн механизмыг нь ашиглаад багахан инженерчлэл хийгээд өөрсдийн хүссэн зүйлээ гаргаж авъя гэсэн санаа ноёрхох болсон. Учир нь боломжит хувилбаруудаас хамгийн зөв шийдлийг байгаль өөрөө сонгон үлдээсэн байдаг. Эдийн инженерчлэл бол энэ санаанаас гарсан анагаахын салбарын онол юм.

Одоо бараг бүх эрхтэнг лабораторид хиймлээр ургуулах боломжтой болсон. Онолоор бол хүн өвчлөхгүй, өтлөхгүй, үхэхгүй байх бүрэн бололцоотой болсон. Гэхдээ энэ нь дан ганц шинжлэх ухаанаас гадна этик, хүн төрөлхтний жам ёсны хуультай зөрчилдөж байдаг тул олон түмэнд түгээмэл биш байна.” гэх зэрэг сонирхолтой зүйлүүдийг тэрбээр хэллээ.

Түүний Харвардад сурч байгаагийн нэг давуу тал нь хамгийн сүүлийн үеийн нээлт, хамгийн сүүлийн үеийн технологийг яг дунд нь орж судлах боломжийг олгодог байна. Б.Батзаяа хэзээ нэгэн цагт сонгосон салбартаа өөрийн гэсэн арга барил, аргачлалыг бий болгох том амбицтай явдгаа ч нуусангүй.  

Монголын дээд боловсролын системд олон өөрчлөлт хэрэгтэй байгааг мөн онцолж байлаа.

“Миний гаргасан амжилт бүр багаас суурийг минь сайн тавьж өгсөн багш нарын минь ач гавьяа” гэж хэлэх тэрээр Монголын дээд боловсролын системд олон өөрчлөлт хэрэгтэй байгааг мөн онцолж байлаа. 

Жишээ нь 1950-аад оны сүүл үеэс АНУ-д академик хоёрдугаар хувьсгал өрнөж сургуулиудаасаа гарааны компаниуд гаргах болсон. Нэг ёсондоо их сургууль зөвхөн боловсрол олгож суурь судалгаа хийдэг байгууллага байхаа больж, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэн аж үйлдвэртэй холбосон энтрепренер их сургуулиуд бий болжээ.

Уг ажиллагааг АНУ-ын засгийн газраас дэмжин, улмаар энэ дэвшилтэт хэлбэрийн сургалтыг үндсэн зорилгоо болгосон МIТ, Стэнфорд  зэрэг сургуулиуд технологи, гарааны компаниараа дэлхийд тэргүүлэх болсон юм. Тэрээр Монголд ч гэсэн энэ зарчмаар явахад асар их бололцоо байгааг онцоллоо.

“Наад зах нь биотехнологийн салбарын хувьд зэрлэг эмийн ургамлын ханд, мал амьтнаас ялгарах уураг фермент зэрэг асар их нөөцтэй. Энэ чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортод гаргах бүрэн боломжтой.

Их сургууль энтрепренер суурьтай болвол шинжлэх ухаан, технологи нь бизнесийг төрүүлнэ, тэр нь нийгэмд баялаг бий болгоно. Ийм маягаар хэрэгжүүлж чадвал бид Азидаа цойлоод л гараад ирнэ” хэмээн өөдрөгөөр ярих түүнийг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа нь илэрхий.

 Эх сурвалж "Порбес" сэтгүүл 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Галдан бошигт судлал - 370" эрдэм шинжилгээний хурал боллоо

 

SANY0257

XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жилийн ойн хүрээнд “Галдан бошигт судлал 370” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 07 сарын 24-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхид зохион байгуулагдав.

Уг хуралдаанд Монгол, ОХУ-ын Халимаг, Тува, Дундат улсын Шинжааны эрдэмтэн, судлаачид оролцож, нийт 37 илтгэл хэлэлцүүлэв.

SANY0254

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Боловсрол шинжлэх ухааны сайд К.А. Бичелдей, ОХУ-ын Москвагийн хүмүүнлэгийн их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн агсны охин Анна Цэндина, Тод номын гэрэл төвийн тэргүүн, МУБИС-ын багш доктор, дэд профессор На.Сүхбаатар, Монголын суу ухааны “Манукол” акедемийн ерөнхийлөгч доктор Б.Бат-Отгон, Монгол Алтай судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Б.Цэндээ, Шинжаан Ойрадын Монгол судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У.Эрдээ, Батлан хамгаалахын ЭШХ-ийн профессор Х.Шагдар, Үндэсний архивын эрдэм шинжилгээний ажилтан, профессор Г.Дашням, Халимагийн Хүмүүнлэгийн ухааны хүрээлэнгийн Монгол судлалын хэлтсийн дарга Омакаева Эллара, ОХУ-ын Москвагийн их сургуулийн доктор, профессор Д.Б.Гедеева, Монголын үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга доктор, дэд профессор Б.Батмөнх болон өдий төдий нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлүүдийг ном болгон хэвлэж, судлаач сонирхогчдын хүртээл болгох юм байна.

Уг хуралдаанд шинэлэг санаа дэвшүүлж, тодорхой асуудлуудыг хөндөж гаргасан цөөнгүй илтгэл байсан нь нэн ач холбогдолтой хийгээд илтгэлүүд ном болон хэвлэгдэж хүмүүсийн гар дээр очсоны дараа тэдгээрийг нухацтай тунгааж, улам дэлгэрүүлэн судлах бололцоо нээгдэх нь магад юм.

Сарны гадаргын талаарх шинэ мэдээлэл ил боллоо

Нийтлэлийг: nationalgeographic.mn
Гэрэл зургийг: AP/NASA

Garag erhis

АНУ-ын Сан Франциско хотноо болж буй Америкийн геофизикчдийн зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр танилцуулсан мэдээлэл олны сонирхлыг нэлээд татаж байна. Энэ оны эхээр сар руу хөөргөсөн NASA-гийн Эбб, Флоу хэмээх ихэр сансрын аппаратаас ирүүлсэн дэлгэрэнгүй газрын зураглалаас дэлхийн дагуулын гадаргын талаарх сонирхолтой дүр зургийг харж болохоор байгаа ажээ.

Эрдэмтдийн мэдээлж буйгаар сар нь үүсч бий болсон анхны үедээ ихээхэн бөмбөгдөлтөнд өртөж байжээ. Сарны өнгөн гадаргын доор асар ихээр ан цав гарч, сүйдсэн гүн хэсэг нуугдаж буй нь нотлогдсон бөгөөд ингэснээр бусад гаригууд, тэр дундаа дэлхий нь үүсэн бий болсон анхны үедээ солирт мөн ихээр бөмбөгдүүлж байсныг илтгэж байгаа юм.

Эбб, Флоугийн илгээсэн мэдээллээс үзвэл сарны гадарга нь урьд төсөөлж байснаас хамаагүй нимгэн буюу ердөө 25 милийн зузаантай аж.
Сарны таталцлын хүчийг өмнө нь судалж байсан ч Эбб, Флоу нь зөвхөн энэ зорилгоор хөөргөсөн анхны аппаратууд билээ. Угаалгын машины хэмжээтэй тус хоёр аппарат нь сарны гадаргаас 35 милийн зайд тойрон эргэлдэж байгаа юм.

Энэхүү судалгааны ажил энэ сарын сүүлч буюу Эбб, Флоу хоёр сарны гадарга дээр унаж сөнөх хүртэл үргэлжлэнэ.

Дэлхийн бүтцийн тухай та хэр мэдэх вэ?

Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ. Температур нь газрын гадаргуу орчим ойролцоогоор агаарын температуртай, харин Мохийн зааг орчим дээд мантийн температур болох 900°C-тай ойролцоо байна. Царцдасын 2 төрөл байдаг нь: Далайн царцдас 5-10 км зузаан, базалтлаг найрлагатай, дундаж нягт нь 3.3 гр/см3. Далайн царцдас нь Далайн голч нуруунд тасралтгүй шинээр үүсэж байдаг. Өөрөөр хэлбэл халуун магма гүнээс түрж гарч ирэн царцдаг бөгөөд дараагийн магм нь өмнөхөө түрэн хоёр тийш нь холдуулж, царцах байдлаар тасралтгүй явагдана. Далайн голч нуруунд далайн царцдас шинээр үүсэж байхад плитийн ойртох (конвергент) заагт далайн царцдас нь эх газрын царцдас доогуур, манти руу живж (субдукцлагдаж) байдаг. Учир нь далайн царцдас нь эх газрынхаас илүү хүнд юм. Плит тектоникийн нэг гол судлагдахуун бол энэ процесс болно. Эх газрын царцдас 20-70 км зузаантай, тунамал, боржинлог,

Авиа, үг, хэлний увидас

Baatarhuu ah(Хүн хэмээх сэтгэлийн амьтны тухай оюунаа чилээх ину)Орчлон ертөнц нь цахилгаан, соронзон болон таталцлын гэдэг чандмалсан хүчээр тодорхойлогддог, эрчимт мэдээллийн(энергийн) түгээмэл нэгдэл билээ. Эрчмийн тэнцвэр дээр орших Орчлон ертөнцийн(Замбуулин хорвоогийн) зүй тогтол нь ухаант амьтны дээд төрөл хүмүүний танин ухаарч, шинжлэн судлах үйлээр  үгний учиг, тооны зангилаагаар илэрхийлэгдэх ажээ.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ