Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол

Боловсрол

Цөмийн физикч Б.Далхсүрэнгийн нэрэмжит олимпиад тав дахь жилдээ

Жил бүрийн хавар улс орон даяар зохион байгуулагддаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадын өмнөхөн нь Ховд аймгийн хэмжээнд тусгайлан хэд хэдэн нэрэмжит олимпиадыг зохион явуулж хэвшээд байгаагийн нэг нь Ховд аймгийн Манхан сумын харьяат Монгол улсын гавьяат багш, цөмийн физикийн шинжлэх ухааны доктор, профессор Баажгайн Далхсүрэн агсаны нэрэмжит физикийн олимпиад ажээ. Энэ олимпиадыг нэрт цөмийн физикчийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд нь санаачлан, өөрсдийн зардлаар, төрөлх Манхан сумынх нь сургууль дээр зохион байгуулах болсоор тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм байна.

Б.Далхсүрэн багшийн отгон шавь, өдгөө Ховд их сургуулийн физикийн багш /төгсөлтийн дараах сургалтын албаны дарга асан/ доктор Ц.Цэрэнгомбо, 12 жилийн гуравдугаар сургуулийн багш Б.Дэлгэрмаа Ховд их сургуулийн физикийн багш доктор Л.Мөнхбат, прогресс сургуулийн физикийн багш Ж.Даваажав, Ховд их сургуулийн түүхийн багш доктор, профессор М.Ганболд болон Манхан сумын сургуулийн удирдлагууд, багш нар, мөн Ховд аймгийн төвийн 12 жилийн сургуулийн багш нарын хамтарсан баг энэ 2016 оны ээлжит олимпиадыг өнгөрсөн гуравдугаар сарын дундуур  Манхан сумын дунд сургууль дээр зохион байгуулсан. Тэрчлэн энэ ажилд Монгол улсын их сургууль, Ховд аймгийн БСГ, Ховд их сургуулийн физикийн тэнхим, Жаргалант сумын ИТХ, Манхан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын бүрэн дунд сургууль, ШУА-ын харьяа Газар хөдлөлийг бүртгэх Ховд станц, САММИТ ХХК-ны PC mall сүлжээ дэлгүүрийн Ховд салбар, Говь хангай мебель ХХК-ны салбар, SMART – Элекроникс ХХК –ууд хамтран зохион байгуулагчаар оролцсон байна.

Олимпиадад аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд, Манхан, Мөст, Мөнххайрхан, Алтай, Булган, Дарви, Мянгад, Дөргөн, Буянт сумдын нийт 40 -өөд сурагчид оролцсон юм. Бусад сумууд болон аймгаас оролцож буй сурагчид, багш нарыг зохион байгуулагчид нь нэгдсэн журмаар аймгийн төвд цуглуулан, тусгай автобусаар Манхан суманд хүргэж, буцаан аваачих ажлыг зохицуулж байв. Бид олимпиадыг голлон зохион байгуулагч Ц.Цэрэнгомбоос уг ажлыг санаачлах болсон учир зорилго хийгээд зохион байгуулалттай холбоотой зарим зүйлийг сонирхсон юм.

Цэрэнгомбо багш хэлэхдээ энэ олимпиадын гол зорилго нь Монгол улсын гавъяат багш, нэрт цөмийн физикч, доктор, профессор Б.Далхсүрэнгийн ажил амьдралын түүхэн замналыг нутгийн ард түмэнд сурталчлан  таниулах, үлгэр дууриал, бахархал болгох, орон нутагт боловсролын салбарт хийгдэж буй оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг дэмжих, ЕБС-ийн сурагчдын физикийн хичээлд суралцах идэвх оролцоог нэмэгдүүлэх, улмаар хүүхэд багачуудын сэтгэн бодох, эргэцүүлэх ур чадвар, авьяасыг хөгжүүлэх, зохион бүтээхүйн үйлийг дэмжих, аймгийн хэмжээний физикийн мэргэжлийн Багш нарын заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах, улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд физик сэтгэлгээг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх бодлогод түлхэц өгөх, хувь нэмэр оруулахад чиглэгдэж байгаа юм.

Улс орны ирээдүйг хөтлөж явах хамгийн том хөдөлгөгч хүч нь өнөөдрийн болон маргаашын сурагчид маань юм. Өнөөгийн нөхцөлд манай оронд байгалийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэн, багш нарыг чанартай сайн бэлтгэж, инноваци, технологийг эрчимтэй хөгжүүлэх явдал амин чухал зүйл болсоор байна. Хоёрт гэвэл хөдөөгийн сургуулийн сурагчдыг тал бүрээр хөгжүүлэхийн төлөөнөө олон төрлийн ажлуудыг санаачлан зохион байгуулж, сурагчдаа аль болох өргөнөөр хамруулж байх нь багш нар бидний үүрэг болохоос гадна бас л улс орны хувь заянаас урган гарсан чухал шаардлага гэж болно. Чухам эдгээрээс үүдэн Б.Далхсүрэн багшийн шавь нар болох бидний хэдэн нөхөд, багшийн маань гэр бүл, үр хүүхдүүд анх энэ санаачлагыг гаргаж ажил хэрэг болгосноор олимпиад маань тав дахь жилдээ амжилттай явагдаж байна. Нөгөө талаараа энэ маань физикийн хичээлдээ түлхүү сонирхолтой, сонирхон судлагч сурагчдын элсэлтийн шалгалтанд бэлтгэхэд нь ихээхэн хувь нэмэр болох зүйл юм. Олимпиадын материалд бид аль болох ахисан түвшний, елементарний биш зүйлүүд тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын болон элсэлтийн шалгалтын хөтөлбөрт ч байдаггүй бодлогуудыг хүртэл оруулж ирж, сурагчдыг сорихыг бас эрхэм болгосон. Эдгээр нь практик ач холбогдол илүүтэй зүйлүүд юм. Энэ олимпиадыг санаачилж жил бүр зохион байгуулсан өнгөрсөн таван жилийн хугацаанд, оролцсон ахлах ангийн сурагчид маань бүгд элсэлтийн шалгалтандаа энэ чиглэлээрээ өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэцгээсэн. Мөн МУИС-д шалгалтгүйгээр элсүүлэх гэх мэт болзлууд байдаг. Энэ удаад гэхэд олимпиадад амжилттай дүн үзүүлж, шагналт байр эзэлсэн 12 дугаар ангийн сурагчдад Ховд их сургуулийн физикийн ангид төлбөрийн хөнгөлөлттэй элсэн суралцах болзол хүлээж байна. Бас мөнгөн урамшуулал ч олгож байгаа. Ирэх жилээс бид зөвхөн фикизийн олимпиадаар хязгаарлахгүй сурагчдыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бусад төрлийн ажлуудыг ч хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байгаа. Зарим нь ч хийгдэж ирсэн. Тухайлахад бид энэ хүрээндээ физикийн багш нарын мэргэжлийн семинар лекц, туршлага, санал солилцох уулзалт, мөн бусад төрлийн түгээмэл шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн лекц семинар, мөн олимпиадад оролцогсдын дунд явагддаг спортын нөхөрсөг тоглолтыг  хөтөлбөрийн нэг хэсэг болгож ирсэн.

Энэ жил гэхэд сургуулийн багш нарт түүх, өв соёлын чиглэлийн лекц уншуулахаар Ховд их сургуулийн түүхийн багш доктор, профессор М.Ганболдыг урьж авч ирлээ. Энэ бүхэн маань Далхсүрэн багшийнхаа ачийг хариулахыг хичээж буй бидний хичээл, зүтгэл юм гэж бодоцгоодог. Багш маань улс орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй сайхан эрдэмтэн, маш их нөлөө хаялгатай хүн байсан болохоор бид бахархаж, ийм зүйлийг санаачлан явуулахаас аргагүй юм” хэмээсэн. Олимпиадын нээлтийн үеэр Манхан сумын Засаг дарга Гантөмөр болон сургуулийн захирал, түүнчлэн зохион байгуулагчид үг хэлж, сургуулийн авьяслаг сурагчид урлагийн үзүүлбэрүүд үзүүлсэн юм. профессор М.Ганболд Манхан сумын багш нарт Ойрд Монголчуудын өв соёлын өвөрмөц, онцлогууд болон түүний хэрэглээ, хамгаалан үлдэхийн ач холбогдлын талаар сонирхолтой лекц уншив. Физикийн багш нарын зөвлөлдөх уулзалт ч амжилттай болсон.

Олимпиадыг 9 дүгээр анги болон 12 дугаар ангийн сурагчдын дунд явуулсан ба оролцсон 9 дүгээр ангийн сурагчдаас Аймгийн төвийн зургаадугаар сургуулийн сурагч Э.Отгонсүх 6.5 оноогоор нэгдүгээр байр, Дарви сумын сургуулийн сурагч У.Ганчөдөр 4,3 оноогоор хоёрдугаар байр, зургаадугаар сургуулийн сурагч Г.Сувдаа 2.0 оноогоор гуравдугаар байр тус эзэлсэн бол нэгдүгээр сургуулийн Г.Мөнгөнцоож, Манхан сумын П.Эрдэнэтуул, Алтай сумын Г.Отгонцэцэг, Мөнххайрхан сумын М.Ариунзаяа нар мөн шагналт байранд шалгарсан.

Арванхоёрдугаар ангийн сурагчдаас Цаст-Алтай цогцолбор сургуулийн О.Доржсамбуу 10.0 оноогоор нэгдүгээр байр, мөн Цаст-Алтай сургуулийн У.Төмөр-Очир 6.5 оноогоор 2 дугаар байр, Булган сумын Минжит Булган сургуулийн сурагч Э.Булганбаяр 4.7 оноогоор гуравдугаар байр, Прогресс сургуулийн Ч.Хурцболд, нэгдүгээр сургуулийн Г.Оюунтүлхүүр, хоёрдугаар сургуулийн Ж.Оюунбат, Манханы сургуулийн М.Энхтуул нар тус тус шагналт байранд шалгарсан. Мөн зургаадугаар сургуулийн сурагч Б.Нямцолмон уран бодолтын шагнал, нэгдүгээр сургуулийн сурагч Б.Ганбат тусгай байрын шагнал хүртсэн юм. Шагналт байранд орсон сурагчдаас хоёрдугаар сургуулийн сурагч Ж.Оюунбатад МУИС-д элсэн суралцах урилга гардуулсан юм.

Г.Төрмөнх

Сургуулийн нөхөрлөл - Улс орны нөхөрлөл

Хөршийн тухай холын сонин  

Vizite zurag

Монгол улсын Баян-Өлгий аймгийн “Зайд” хувийн лицей сургуулийн төлөөлөгч багш нар өнгөрсөн амралтын өдрүүдийг АБНУ-ын Горно-Алтай хотод өнгөрүүлэв. Үүнээс сар хүрэхгүй хугацааны өмнө тус хотод хотын дарга болон хөрш улсын Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд багш нарын энэхүү айлчлал нь уг гэрээний хүрээнд явагдаж буй үйл ажиллагаа юм.

Зочин багш нарыг хамгийн эхлээд хотын арвангуравдугаар сургууль хүлээж авав. Энэ сургуулийн хичээлийн эрхлэгч нь сургуулийн техник хөдөлмөрийн тэнхим хийгээд мастерийн газар, анги танхимуудаар аялуулахаар хөтөлбөр бэлдсэн байжээ. Зочид маань сургуулийн сургалт хариуцсан захирал Ирма Шнайдерийг дагалдан явж сургуультай танилцсан бөгөөд сурагчдын гараар хийсэн бүтээлүүд тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлцгээсэн. Эдгээр нь сургуулийн сурагчдын урласан цаснаа явагч, унадаг дугуй, моторт завь, уурын машин зэрэг бөгөөд бүгдийг нь модоор болон гарын доорхи материалаар хийсэн нь зочдын сонирхол, гайхширлыг төрүүлж байлаа.

Дараа нь ёстой л түүхэн үйл явдал болсон нь хоёр тал боловсролын болон өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх салбар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал байв. Энэхүү баримт бичигт “Зайд” сургуулийн захирал Жолаушыбай Зулхарнай, Горно-Алтай хотын арвангуравдугаар сургуулийн сургалтын удирдагч Ирма Шнайдер нар гарын үсэг зурав. Ингэснээр энэ мөчөөс эхлэн Горно-Алтайн багш нар Монголд очиж, тэндхийн сургууль, багш нартай танилцах, тэргүүн туршлагыг нь судлах, солилцох, нөхөрсөг аялал амралт зохион байгуулах зэрэг олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой болж байгаа юм.

Тэрээр юуны өмнө Горно-Алтай хотын боловсролын газраас Монгол хүүхдүүдийг хүүхдийн “Космос” лагер, мөн Телецка нуурын дэргэдэх “Адамант” лагерт хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Дашрамд нь зочин багш нараа ч мөн адил  “Адамант” лагерт урьлаа. Зочид маань лагер дахь хүүхдүүдийн чулуу, шавраар урласан гар урлал, зураг зэргийг ихэд сонирхож бас “Колобок” хэмээх хүүхэлдэйн жүжгийг тухлан үзсэн юм. Энд бас нэг чухал арга хэмжээ болж, “Зайд” сургууль, “Адамант” лагерийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав. Зочид тэндээсээ Горно-Алтайн дөрөвдүгээр сургууль, арванхоёрдугаар сургуулийг зорив.

Тэгтэл манай зочдыг сонсогчийн сургуулиас урин дуудсан нь бүүр ч онцгой баярт үйл явдал байлаа. Зочид тэнд үлээвэр найрал хөгжмийн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй уулзав. Захирал Галина Красикова анги тэнхимүүдээ үзүүлж, Оросын соёлын музейд зочлуулав. Музейн “ээлжгүй захирал” Вера Бондарева тэднийг халуун хоолоор дайлахын зэрэгцээ, оросын зан үйл, ахуй заншлын талаар олон зүйлийг таниулсан яриа дэлгэв.

Вестник Горно-Алтайска сонины редакцийн санаачлагаар хотод хэдэн сарын турш орос хэл дээрх сурах бичгүүд болон шаардлагатай бусад ном цуглуулах аян өрнүүлснээр Монголынхоо зочин багш нарыг 200 гаруй ном сурах бичигтэй буцаах боломж бүрдсэн нь талархууштай. Цугларсан номууд дотор сурах бичгүүд болон тайлбар толь, төрөл бүрийн нэвтэрхий толь, Чехов, Пушкин, Гоголь, Набоков зэрэг сонгодог зохиолчдын зохиол бүтээлүүд олноороо байлаа. Энэ бол гүн гүнзгий утга бэлэгдэл бүхий үйл хэргийн эхлэл ч гэж хэлж болно. Монголын сургууль дээр өөрийн номын санг байгуулж өгөх, улмаар тэнд буюу Өлгий хотод Оросын соёлын төвийг бий болгох ажлын эхлэл энэ байж болно шүү дээ.

Монгол зочид маань хотын Боловсролын газрын дарга Екатерина Петренко, арга зүйч Ирине Санарово, “Космос” лагерийн захирал Виктор Мишенко нарын найрсаг зочломтгой байдлын төлөө халуун талархалаа илэрхийлж байв. Хотын сургуулиуд ч зочдоо хүндэтгэн үдэж өглөө.

Энэ бүхнийг ажиглахад өнгөрсөн намар хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр шийдэгдсэн харилцан визгүй зорчих шийдвэрийн чухам үр өгөөж нь энэ юм даа хэмээн бодогдож байваа.  

Любовь ИВАШКИНА. /Фото автора/.

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

              

              

 

 

Англи хэлний бүтээлчээр зохион бичих уралдаан

Artikle zurag 01

Жил бүр Америкийн энх тайвны корпусаас зохион байгуулдаг Олон улсын бүтээлч бичлэгийн уралдаан 5 дахь жилдээ зохион байгуулагдаж 2014оны 3 сарын 15, 16 буюу Бямба Ням гаригуудад Ховд аймгийн төв номын санд ЕБС-ийн 6-11дүгээр ангийн 183 гаруй сурагч,оюутан болон мэргэжлийн багш нар оролцлоо.   Дунд сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнууд төдийгүй орон нутгийн багш нарт өгөгдсөн сэдвээр англиар бүтээлч эсээ бичих 60 минутын хугацааг өгсөн бөгөөд эсээний сэдвүүд нь оролцогчдын төсөөлөн бодох чадварыг дээшлүүлж, уран сайхны мэдрэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн байлаа. “Хэрвээ чи нэг өдрийн турш шоргоолж шиг жижиг бол юу хийж үзэх байсан вэ”, “30 жилийн турш ухаангүй байж байгаад 2044 онд ухаан орвол дэлхий ямар байх бол”, “Чи ангараг гариг дээр эхний жилээ амьдарчихаад байгаа анхны хүн бол тэр нэг жилийнхээ тухай бичнэ үү” гэх мэт сэдвээр та юу гэж хариулах байсан бол...?

Write on тэмцээн 2006 онд Гүрж улсад анх зохиогдсон бөгөөд Кавказын бүс нутгууд болох Армен, Азербайжан нь 2009 онд энэхүү зохион бичлэгийн олимпиадад нэгдэн орсон. 2011 он гэхэд Монгол улс төдийгүй Европ, Төв Ази дахь мянга мянган залуучуудад бүтээлч чадвараа харуулах боломж олгосон тэмцээн болон өргөжсөн байна. Ховд аймаг энэ уралдаанд анхнаасаа амжилттай оролцож ирсэн бөгөөд 2012 онд Прогресс сургуулийн сурагч Б. Мандухай олон улсын түвшинд 2 дугаар байр, өнгөрсөн 2013 онд Прогресс сургуулийн сурагч Б. Юндэрмаа, Ховд Их сургуулийн В. Нарангэрэл нар олон улсад амжилттай оролцсон болно.

Artikle zurag 03Ховд аймагт энэ жил тэргүүн байр эзэлсэн эсээнүүд Монгол улсын бусад аймгаас шалгарсан шилдэг эсээнүүдтэй Улаанбаатар хотод дахин өрсөлдөх ба Улсын хэмжээнд тэргүүлсэн эсээ нь этоп, Лэсото, марокко, Гана, Мадагаскар, Армени, Азербайжан, Гүрж, Болгари, Албани, Молдав, Филиппин, Хятад, Микронес, Камбож, Панам зэрэг улсын сурагчдын эсээнүүдийн хамт Олон улсын хороогоор шүүгдэн шилдэг нь шалгарах болно.

Ховд аймгийн бүтээлч бичлэгийн уралдааны ялагчид, АНУ-ын Энх Тайвны Корпусын СДА, зохион байгуулагч Боловсролын газар болон Америк соёлын төвийн ажиллагсдын хамт

Ерөнхий боловсролын сургууль

6 дугаар анги                                                                    

I байр Х. Дашням   Прогресс сургууль

II байр М. Халиун Цаст Алтай сургууль

III байр Б. Мөнхтуул   Цаст Алтай сургууль

7 дугаар анги

I байр Б. Мишээл Прогресс сургууль

II байр Ү. Батхүрэл   Прогресс сургууль

III байр П. Бат-Эрдэнэ Прогресс сургууль

8 дугаар анги

I   байр Б. Жамцаа   Прогресс сургууль

II   байр Б. Мичидмаа Прогресс сургууль

III байр Т. Баярцэцэг  7 дугаар сургууль

9 дүгээр анги

I байр Н. Солонго Прогресс сургууль

II байр Б. Амгаланбаатар 1 дүгээр сургууль

III байр Г. Ганмарал   6 дугаар сургууль

10 дугаар анги

I байр О. Дуламсүрэн   Прогресс сургууль

II байр Т. Хосбилэг Прогресс сургууль

III байр Г. Буянхишиг Прогресс сургууль

11 дүгээр анги

I   байр Б. Юндэрмаа   Прогресс сургууль

II   байр Т. Бэлгүтэй   Прогресс сургууль

III байр Т. Дэлгэрмаа   Прогресс сургууль

Их сургууль 2 дугаар курс

I   байр н. Марзияа

II байр н. Лхайжав

III байр К. Маржан

3 дугаар курс

I   байр н. Оюунбилэг

IV дүгээр курс

I байр Д. Алтанбилэг

Мэргэжлийн түвшинд

I байр Д. Лхамзаяа Прогресс сургууль

II байр З. Буянхишиг   Прогресс сургууль

III байр н. Харашаш Прогресс сургууль

АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнууд бид Ховд аймгийн Боловсролын газар, Америк соёл мэдээллийн төв болон Ховд аймгийн гадаад хэлний багш нартаа дэмжлэг туслалцаа үзүүлсэнд, ялангуяа энэхүү тэмцээнд оролцож өөрсдийн санаа бодлоо бидэнтэй хуваалцсан нийт багш сурагчиддаа талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Эрдэнэбүрэн сумаас оролцсон 16 сурагчиддаа гайхалтай хичээл зүтгэлийг нь онцгойлон хэлмээр байна. Ирэх жилийн тэмцээнд бусад сумаас илүү олон сурагчид оролцоно гэж найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнууд болон Ховд аймгийн боловсрол соёлын газрын Гадаад хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн М. Бердигүл нараас лавлана уу.

Artikle zurag 02

 

International Creative Writing Competition

Artikle zurag 01On Saturday and Sunday, March 15 and 16, over 150 students and professionals took part in the annual Peace Corps Write On! International Creative Writing Competition at the Khovd Central Public Library. Secondary school and university students, as well as local English teachers, were given 60 minutes to write a creative English essay based on surprise prompts. Essay questions aimed to stimulate writers’ imaginations and inspire artistic responses. How would you respond to questions like: “Pretend that you have been shrunk down to the size of an ant for a day. What do you do and see?” “You've been in a coma for 30 years. You wake up in the year 2044. Describe what the world is like.” or “You are one of the first settlers on Mars. You have lived there for one year. Write about your first year.

8th-10th grade students (left) and 11th grade, university, and professionals (right) hard at work.

The Write On! competition began in 2006 in Georgia and quickly gained popularity in the Caucasus region, with Armenia and Azerbaijan joining to form the Trans-Caucasus Writing Olympics in 2009. By 2011, countries throughout Europe and Central Asia, including Mongolia, were participating allowing thousands of young writers a chance to showcase their creative talents. Students from Khovd aimag have always had a strong showing in the top national rankings, and two students from Khovd (B. Yundermaa and V. Narangerel) placed at the international level in last year’s competition.

B. Yundermaa (2013 international winner) with Peace Corps Volunteers

               Artikle zurag 03The winning essays of this year’s competition in Khovd will be sent to Ulaanbaatar where they will compete against the top essay submissions from 8 other aimags in Mongolia. The winning submissions at the national level will then be forwarded to the International Committee where they will be judged against students’ writings from the Ethiopia, Lesotho, Morocco, Ghana, Madagascar, Armenia, Azerbaijan, Georgia, Bulgaria, Albania, Moldova, Philippines, China, Micronesia, Cambodia, and Panama.

The winners of this year’s Khovd Aimag, Write On! Competition:

Winners of this year’s Write On! International Creative Writing Competition with Peace Corps Volunteers and organizers from the Department of Education and the American Center.

Secondary School

   6th Grade

1st Kh. Dashnyam—Progress

2nd M. Khalium—Tsast Altai Complex School Second

3rd B. Monktuul—Tsast Altai Complex School

     7th Grade

1st   M. Misheel—Progress

2nd U. Batkhurel—Progress

3rd P. Bat-Erdene—Progress

     8th Grade

1st   B. Jamtsaa—Progress

2nd B. Michidmaa—Progress

3rd T. Bayartsetseg—Seventh School

   9th Grade

1st N. Solongo—Progress

2nd B. Amgalanbaatar—First School

3rd G. Ganmaral—Sixth School

     10th Grade

1st O. Dulamsuren—Progress

2nd T. Hosbileg—Progress

3rd G. Buyankhishig—Progress

   11th Grade

1st   B. Yundermaa—Progress

2nd T.Belgutei—Progress

3rd   T.Delgermaa—Progress

University

     Second Year

1st Marziya

2nd Lkhaijav

3rd K. Marjan

     Third Year

1st Oyunbileg

     Four Year

1st D. Altanbileg

Professional

1st D.Lkhamzaya—Progress School

2nd Z.Buyankhishig—Progress School

3rd B.Kharashash—Progress School

The Peace Corps Volunteers of Khovd aimag are grateful for the support of the Khovd Central Public Library, the American Center, the Department of Education, and Khovd’s English language teachers. We would especially like to thank all of the students and teachers who shared their creativity by participating in the competition. We would also like to extend special recognition to the 16 students of Erdeneburen soum and thank them for their fantastic submissions. We hope to see more soum students represented in next year’s competition. For more information please see a Peace Corps Volunteer or M. Berdgul, Officer-in-Charge of Foreign Languages and Technology Training, Department of Education and Culture of Khovd Aimag.

Artikle zurag 02

 

 

П.Өлзийбуян: ЭЛСЭГЧИД ТЭТГЭЛЭГИЙГ ГОЛЛОН СОНИРХОЖ БАЙГАА НЬ АЖИГЛАГДДАГ

Ховд Политехник коллежийн сургалтын үйл ажиллагааны

тухай сургалтын албаны дарга П.Өлзийбуянтай ярилцлаа.

 

Kollej Ulziibuyan

-Сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааныхаа тухай ерөнхийд нь танилцуулах уу?

-2013-2014 оны хичээлийн жилд манай сургууль 1234 оюутантай, 71 багш, 51 ажиллагсад, 8 удирдах ажилтантайгайр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол боловсон хүчний бүрэлдэхүүний хувьд 116 багш ажиллагсадтай, үүнээс 71 нь багш, 10 нь удирдах ажилтан, 37 нь үйлчилгээний ажилтан байгаа. Багшлах боловсон хүчнийг эрдмийн зэрэг цолоор нь авч үзвэл: Доктор 1, магистр 22, бакалавр 36, дипломын боловсролтой 12 багш бий. Нийт багш нарын 30 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Мэргэжлийн зэргийн хувьд тэргүүлэх 6, заах аргач 38 багш байгаа.

-Энэ хичээлийн жилд 1200 гаруй оюутан элссэн гэж байна. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн үү, буурсан уу?

-Өмнөх 2012-2013 оны хичээлийн жилд манайх Оюунтолгойн төслийн сургалтанд хамрагдасдыг оруулаад 1718 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулсан.

Оюу толгойн төслийн сургалтанд хэдэн суралцагч хамрагдсан бэ? 300 хүн хамрагдсан. Энэ жилийн хувьд манай элсэлтийн тоо энэ 300 хүнийг оролцуулахгүйгээр 200-гаад оюутнаар буурсан харагдаж байгаа байх

-Элсэгчдийн тоо буурах болсон нь юунаас шалтгаалсан гэж үзэж байна вэ?

- Манайд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй 24-ээс доош насны оюутнууд тэтгэлэг авдаг. 24-ээс дээш насныхан болохоор тэтгэлэгт хамрагддаггүй юм. Үүнээс шалтгаалаад хэдийгээр хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн 24-ээс дээш насныхан элсэх нь бага байдаг. Бид түншлэгч байгууллагаас тавьж буй санал мөн тодорхой судалгааны байдлыг харгалзан, тэтгэлэггүйгээр 1 жил суралцаад ажлын талбарт гарах зориулалтаар элсүүлэн сургах элсэгчид буюу мэргэжлийн сургалтын төрлийн элсэгчдийн тоог нэмж, тэтгэлэгтэй элсэгчдийн тоог тодорхой хувиар бууруулсан. Яагаад гэвэл нийгэмд ийм хэрэгцээ их байна. Сургууль төгсчихсөн ажилгүй залуус, иргэд олон байна шүү дээ. Тэднийг мэргэжил эзэмшүүлээд гаргавал ажлын байр жилээс жилд нэмэгдэх хандлагатай болоод байгаа. Гэтэл дахиад л энэ төрөлд хүмүүс цөөхөн элслээ. Энэ нь юунаас шалтгаалж байна гэвэл хүмүүс тэтгэлэг степендтэй л гэвэл тэр зүг рүү хошуурдаг, тийм биш гэвэл дурамжхан ханддаг явдал байсаар байна. Оюутнууд манайд элсэж суралцахын тулд тэтгэлэгтэй юу л гэж асуудаг юм. Энэ онд мэргэжлийн сургалтын төрөлд элсэгчдийн тоо төлөвлөснөөс нэлээд доогуур байгаа нь бас л үүнтэй холбоотой. Учир нь манайх энэ төрлийн элсэгчдэд тэтгэлэг олгохгүйгээр үнэгүй суралцуулдаг бол Оюутолгой төслийн хүрээнд явагдаж байгаа сургалт нэг суралцагчид сард 190000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Тиймээс сонирхсон хүмүүс нь бүгд тийшээ хошуурч байна. Түүнд багталгүй үлдсэн нь л манайд элсэж байна гэсэн үг.    

-Техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалт гээд ангилаад байгаагийнхаа ялгаа заагийг тайлбарлахгүй юу?

-Техникийн боловсрол гэдэг маань ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 3 жил суралцаад дипломын дээд боловсролтой болно гэсэн үг. Мэргэжлийн боловсрол нь 2.5 жил тэтгэлэгтэйгээр суралцаад бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй бас мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Мэргэжлийн сургалт гэдэг нь насанд хүрэгчдийг элсүүлж 1 жил сургаад зөвхөн мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжлийн зэрэгтэй төгсгөдөг сургалт юм.

-Танай коллеж энэ хичээлийн жилд хэдэн төрөл мэргэжлээр сургалт явуулж байна?

-Энэ хичээлийн жилд нийтдээ 23 төрөл мэргэжлээр сурггалтын үйл ажиллагаа явуулж байгаа.

-Сургалтын үйл ажиллагаатай холбоотой нэг зүйлийг сонирхоход Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл гэж хэрэгжиж байгаа гэсэн энэ төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа юм бэ?

- Энэ төсөл нь баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор зэрэг 6 аймагт 2012 оны 11 сараас эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гаргах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоог боловсруулах, хадгалах, савлах үйлдвэрлэлийн мэргэжлийн ЧСС- хөтөлбөр боловсруулах, тухайн төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах, мэргэжлийн дадлагын сургалтын байрыг засварлах мөн хөдөлмөрийн яармаг, туршилтын сургалт зохион байгуулах, удирдлагыг чадавхижуулах сургалтууд явуулах, нарийн мэргэжлийн багш бэлтгэх ажлууд хийгдэх юм.

-Төслийн явц ямар байна?

- Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог боловсруулах,чиглэлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж дууссан. Энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах зориулалтаар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Ажлын байрыг нь засварлах ажил хийгдэж байгаа. Удирдлагыг чадавхижуулах сургалтууд графикийн дагуу явж байна. Бусад ажлууд цаашид төлөвлөсний дагуу хэрэгжинэ.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

                                                          Ярилцсан Г.Үнэнтоль          

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд

congogchАрдчилсан нийгмийг сонгуульгүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөөр хэлбэл ардчиллын амин сүнс нь сонгууль байдаг. Монгол  улс 1992 оны Үндсэн хуулинд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан нь сонгогчийн боловсролын эрхэм зорилго, үндэс

Оюутны тэтгэлгийг 15-наас олгоно

howd-1Оюутнуудын гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 15-наас олгохоор болжээ.Тэдэнд сар бүр олгодог 70 мянган төгрөгийг сургуулиар дамжуулалгүй хувийн дансанд нь шилжүүлж байхаар болсон бөгөөд тэтгэлэг авах өргөдлийг өчигдрөөр

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой

Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ Ховд хотод энэ сарын 22-23-ний өдрүүдэд болно. Уг баярын үйл ажиллагааг тохиолдуулан “Боловсрол-90” гэрэл зургийн үзэсгэлэн, “Орчин цагийн боловсролын хөгжилд сургалтын байгууллагуудын түүхэн үүрэг оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээнүүд болох юм. Баруун бүсийн анхны ууган сургуулийн тулгын чулууг тулж, гал голомтоо бадраасан 1923 оноос манай аймаг боловсрол, соёлын салбарын 70 гаруй байгууллагаар бүл нэмжээ.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ