Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Танд хэрэгтэй зар

Ажилд урьж байна - Vacancy announcement 02

The Deutsche Gesellschaft fьr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH is an international cooperation enterprise for sustainable development with worldwide operations. It provides viable, forward oriented solutions for political, economic, ecological and social development in a globalised world.

The Deutsche Gesellschaft fьr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH Country Office in Mongolia is accepting applications for 1 Project officer for Monitoring and Public Relations for the Project “Energy efficiency in the networked energy supply“ based in Khovd Aimag.

Duties and Responsibilities

The Project officer for Monitoring and Public Relations shall be responsible for:

          Planning, steering and implementation of a result-based monitoring system on local level.

          M&E reporting and evaluation on project activities

          Supporting the local staff in Uliastai/ Zavkhan with M&E activities and coordinate works closely with the M&E project staff in Ulaanbaatar

          Preparation of media-effective presentations and performances, hand-outs and brochures especially on citizen’s participation and energy efficiency.

          Planning and preparation of conferences, workshops and round table discussions to energy efficiency, decentralization and citizen participation

          Maintenance of the internet presence

          Support in daily, administrative processes

Essential qualifications

•           Bachelor or Master degree in marketing, administration or similar

•           At least three working experiences, preferably in puclic realtions or monitoring

•           Independent working even under difficult conditions

•           High frustration tolerance

•           Willingness to learn, ability to work in teams, structured way of working

•           Very good communication skills (verbal and written) in Mongolian and English

•           Good health, flexible way of working (locally and time)

 

All applicants should submit the following documents:

•           Letter of application

•           CV in tabular form (with complete contact details and 1 copy of 3x4 size photo)

•           Notarized copies of all diplomas and certificates

•           Reference or Recommendation Letters from current and/or previous employer

 

Via E-Mail before 15 March 2014

GIZ-Office Mongolia

Deutsche Gesellschaft fьr

Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH

Naiman Zovkhis Building, Seoul Street 21

C.P.O.Box 1264

14251 Ulaanbaatar

Mongolia

Tel: +976-70115340

Fax: +976-11-315342

E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

I: www.giz.de

 

Жолоочоор ажиллахыг урьж байна

Германы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН) нь дэлхий дахинд Холбооны засгийн газрын болон түүний түнш орнуудын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжин ажилладаг.

ГОУХАН-ийн Суурин төлөөлөлгчийн газар Ховд аймагт “Хангалтын сүлжээн дэх эрчим хүчний үр ашиг” төсөлд жолоочийн албан тушаалд нэг (1) ажилтанг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх ажил үүрэг

  • Төслийн баг болон бусад эрх бүхий хүмүүсийг тээвэрлэх, зорилгоор төслийн автомашиныг Ховд болон Завхан аймгуудын төв болон суманд жолоодох
  • Шуудан, бичиг баримт болон бусад эд зүйлийг түгээх, цуглуулах болон зөөвөрлөх
  • Хүлээлгэн өгсөн төслийн автомашины баримт бичиг болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Албан ажлаар явсан газрууд, туулсан зам буюу километр, хэрэглэсэн шатахуун болон тос тосолгоо гэх мэт мэдээллийг замын хуудсанд ГОУХАН-ийн дүрмийн дагуу тэмдэглэх, замын хураамжийн тасалбар болон бусад санхүүгийн баримтыг төсөлд хүлээлгэн өгөх
  • Хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгслийн өдөр тутмын цэвэрлэгээ болон засвар үйлчилгээг хариуцах
  • Шаардлагатай засвар үйлчилгээг оношлон мэдэгдэх болон бага хэмжээний засварыг бие даан гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд шатны боловсролтой
  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Жолоочоор 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Сүүлийн 5 жилд авто машины осол гаргаагүй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага, санаачлагатай,

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс дараах материалуудыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны 18:00 цагаас өмнө ГОУХАН-ийн И-Мэйлээр илгээнэ үү. Үүнд:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Товч намтар (хүснэгтэн байдлаар бөгөөд хаяг, утас болон 3X4 хэмжээтэй цээж зургыг агуулсан байх)
  • Нотариатаар баталгаажуулсан иргэний болон жолооны үнэмлэх мөн боловсролын гэрчилгээний хуулбар
  • Өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт

ГОУХАН-ийн суурин төлөөлөгчийн газрын хаяг

Германы олон улсын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)

Найман зовхис барилга

Сөүлийн гудамж 21, ш/х 1264

Улаанбаатар 14251, Монгол улс

Утас: +976-70115340

Факс: +976-11-315342

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб: www.giz.de

 

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН) нь ХБНГУ-ын Засгийн газрын захиалгаар тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг дэмжин дэлхийн 130 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг юм.

ГОУХАН нь “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын чанарыг сайжруулах зорилгоор сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. ХБНГУ-аас Ховд аймгийн Политехник Коллеж дээр урт хугацаагаар хөгжлийн зөвлөх ажиллуулахтай холбогдуулан Герман-Монгол хэлний орчуулагч (төслийн ажилтан) ажилд шалгаруулж авна.

             Гүйцэтгэх ажил үүрэг:

•           Хөгжлийн зөвлөхийн Герман-Монгол хэлний орчуулагч хийх,

•           Бичгийн орчуулга болон албан уулзалт, сургалт, семинарын үед аман орчуулга хийх,

•           Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) байгууллага, аж ахуй нэгж, төрийн байгууллага, төслийн нэгжийн хооронд түншлэлийг бэхжүүлэх,

•           Увс, Баян-Өлгий аймгууд дахь МБС байгууллага дээр хөгжлийн зөвлөхтэй хамт очиж сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах,

•           МБС-ын байгууллага, төслийн нэгжийн хооронд мэдээллээр хангах,

•           Олон нийтийн ажил болон мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх ажилд оролцох,

•           Залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг үзүүлэх,

•           Төслийн бусад мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих,

             Тавигдах шаардлага:

•           Герман хэлний бичгийн болон ярианы маш сайн чадвартай

•           Мэдээлэл зүй, компьютерийн хэрэглээний программ MS-Office дээр сайн ажиллах чадвартай

•           Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай, хувийн зохион байгуулалт болон цаг төлөвлөлт маш сайн байх

             Бусад:

•           Механик, техникийн мэдэгдэхүүнтэй, техникийн мэргэжлийн орчуулга хийх туршлагатай бол давуу тал гэж тооцно

            Бүрдүүлэх материал:

•           Ажилд орохыг хүссэн өргөдөл

•           Товч намтар CV (3X4 хэмжээтэй цээж зурагтай)

•           Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар (и-мэйл хаяг руу эх хувийг сканнердан), герман хэл дээр орчуулсан орчуулгын хамт

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс материалуудыг дугтуйнд хийж битүүмжлэн шуудангаар эсвэл доорхи и-мэйл хаяг руу 2014 оны 2 дугаар сарын 16-ны дотор хүргүүлнэ үү.

 

ГОУХАН-ийн суурин төлөөлөгчийн газрын хаяг:

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)

Найман зовхис барилга

Сөүлийн гудамж 21, ш/х 1264

Улаанбаатар 14251, Монгол улс

 

Утас: +976-70115340

Факс: +976-11-315342

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб: www.giz.de

 

                                                    Таних үг: Орчуулагч Ховд ПК (таних үгийг хүргүүлэх дугтуй/и-мэйл дээр бичнэ үү)

 

 

Tetgelegt tusliin zar

Mersi zar 01

 "Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод

тогтолцоог бэхжүүлэх " төсөл

Mersi zar 021.Дэд тэтгэлэг хэрэгжүүлэх үндэслэл, зорилго:

Мерси Кор Монгол байгууллага нь 2012 оны 05 р сараас эхлэн Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Засаглалыг Бэхжүүлэх, Төвлөрлийг Сааруулах” хөтөлбөрийн хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх“ төслийг 13 аймагт хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагаан дахь иргэдийн идэвхитэй, хариуцлагатай оролцоог хөгжүүлэх, худалдан авах ажиллагаанд оролцогч талуудыг чадавхижуулах, түншлэлийн харилцааг хөгжүүлэх, төрийн худалдан авах ажиллагааны үе шат бүхэнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хөндлөнгийн хяналтыг бий болгох, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр Иргэний Нийгмийн болон Хэвлэл Мэдээллийн байгууллага, сургалтын байгууллагуудын дунд тэтгэлэгт төслийн уралдаан зарлаж байна.

Энэхүү тэтгэлэгт уралдаанд оролцох хүсэлтэй ИНБ, болон ХМБ. Сургалтын байгууллагуудыг төслийн саналаа боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

2.Тэтгэлэгт төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

1.Төрийн худалдан авах ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сан, төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн идэвхитэй оролцоог хангахад орон нутгийн засаг захиргаа, ИТХ-тай хамтран ажиллах дээрх чиглэлүүдээр оновчтой тогтвортой, шинэлэг арга аргачллыг тодорхойлох, хэрэглэх, сайн туршлагыг нэвтрүүлэх

2.Төрийн худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн оновчтой арга хэлбэрүүдийг санаачлах, тендерийн явц, үр дүнг олон нийтэд тогтвортой мэдээлэх боломжит эх үүсвэр, арга, хэлбэрийг тодорхойлох, нэвтрүүлэх,

3.Тендерийн үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах ИНБ, иргэдийн төлөөллийг сонгох/томилох явц, сонгох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, Тендерийн Үнэлгээний Хорооны гишүүнээр ажиллахад гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхойлох, хуриуцлагыг нэмэгдүүлэх, урамшуулалыг шийдвэрлэх, тэдгээрийг практикт турших, орон нутагтаа тендерийн процессыг хуулийн дагуу явуулахад ИНБ-ууд бодлогын түвшинд нөлөөлөн ажиллах, тодорхой асуудал шийдвэрлэх

4.Төрийн худалдан авах ажиллагааны явц /тендерийн өмнөх болон үнэлэх шат/, гэрээний гүйцэтгэлд ИНБ, иргэд хөндлөнгийн хяналт хийх, дэвшилтэт арга механизмыг боловсруулах, турших, сайн туршлагыг тодорхойлох

5.Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг дэмжих, гарч буй гомдол санал хүлээн авахад мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглах арга зам санал болгох

6.Тендерт оролцогч бизнес эрхлэгчдэд хандсан захиалгат сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, тус сургалтын модуль боловсруулах

7.Зорилтот сумдад Төрийн Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах, 3 талт түншлэлийг хөгжүүлэх, мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог хангахад тогтвортой, үр ашигтай арга зүйн дэмжлэг үзүүлэх, өөрчлөлт хийх

8.Олон нийтийн оролцоотой худалдан авалт хийх, төрийн зарим ажил, үйлчилгээг ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр оролцогч талуудыг идэвхижүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх          

3.Төслийн саналд тавигдах ерөнхий шаардлага:

•Төслийн санал нь дээр дурдсан үндсэн чиглэлүүдтэй нийцсэн байна.  

•Тухайн байгууллагаас төслийн санхүүжилтэнд оруулсан санхүүжилтийн хэмжээ нь 30-аас доошгүй байна. Энэхүү санхүүжилт нь мөнгөн хэлбэртэй байхаас гадна мөнгөн бус хэлбэртэй байж болно.

•Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөөг тусгасан байна.

•Төсөл бичих маягтыг Мерси Кор Монгол ОУБ ын Ховд аймаг дахь бүсийн төвөөс ирж авна уу

4.Тэтгэлгийн хэмжээ болон төсөл хэрэгжих хугацаа:

Дэд тэтгэлэгт төслийн зорилго, үйл ажиллагааны онцлог, хэмжээ, гарах үр дүн, хэрэгжүүлэх цаг хугацаанаас хамааран төсөл хэрэгжүүлэгчидэд 5 сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгох ба төсөл 6 хүртэлх сарын хугацаанд хэрэгжих боломжтой. 

5.Мерси Кор байгууллага тэтгэлэгийн хүрээнд дараах зүйлсийг санхүүжүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

•онгоцны зардал

•өөрөө явагч хэрэгсэл худалдан авах

•байлдааны хэрэгслэл, хууль сахиулах хүчний хэрэгслүүд болон бусдыг ажиглах, тагнах тоног төхөөрөмж

•үр хөндөх тоног төхөөрөмж болон үйлчилгээ

•тансаг хэрэглээний эд зүйлс

•цаг агаарын нөхцөл байдлыг өөрчлөх тоног төхөөрөмж

•байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц бордоо, мал эмнэлгийн бүтээгдэхүүнүүд, ургамал хамгаалах бодисууд зэрэг химийн бодис болон үүнтэй төстэй үйлдэл

6. Төслийн санал хүлээн авах сүүлийн хугацаа: 2014 оны 2 сарын 10-ний 17:00 цаг

 

Төслийн санал хүлээн авах хаяг: Мерси Кор Монгол ОУБ ын Ховд аймаг дахь бүсийн төв:

Ховд аймаг Жаргалант сум, Стандарт, Хэмжил зүйн хэлтсийн 1 давхар,

Утас: 70432464:99098143:99062126


Мерси Кор Монгол ОУБ ын Ховд аймаг дахь

бүсийн төв

Тендерийн урилга

тендер зарлах өдөр: 2013-06-28
Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст суудлын автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Б/2013/09

         Ховд аймгийн засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст суудлын автомашин нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай

Цаг агаарын мэдээ