Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Танд хэрэгтэй зар

Байр түрээслэж сууна

"Нэгдсэн халаалтанд холбогдсон, дулаан, байнгын халуун устай, банн буюу дүштэй, гал тогоо тусдаа, тавилгатай 2 болон 3 өрөө байр удаан хугацаанд түрээслэж сууна".
Утас 89183910, 96062332
 


Шинэ ажлын байр гарлаа

Германы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН) нь дэлхий дахинд Холбооны засгийн газрын болон түүний түнш орнуудын хөгжлийн бодлого, зорилтуудын хэрэгжилтийг дэмжин ажилладаг.

ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлд “ЖОЛООЧ” албан тушаалд нэг (1) ажилтанг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх ажил үүрэг

               Төслийн баг болон бусад эрх бүхий хүмүүсийг тээвэрлэх, зорилгоор төслийн автомашиныг жолоодох

               Шуудан, бичиг баримт болон бусад эд зүйлийг түгээх, цуглуулах болон зөөвөрлөх

               Хүлээлгэн өгсөн төслийн автомашины баримт бичиг болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

               Баян-Өлгий, Увс аймгууд руу тогтмол явж ажиллах боломжтой байх

               Албан ажлаар явсан газрууд, туулсан зам буюу километр, хэрэглэсэн шатахуун болон тос тосолгоо гэх мэт мэдээллийг замын хуудсанд ГОУХАН-ийн дүрмийн дагуу тэмдэглэх, замын хураамжийн тасалбар болон бусад санхүүгийн баримтыг төсөлд хүлээлгэн өгөх

               Хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгслийн өдөр тутмын цэвэрлэгээ болон засвар үйлчилгээг хариуцах

               Шаардлагатай засвар үйлчилгээг оношлон мэдэгдэх болон бага хэмжээний засварыг бие даан гүйцэтгэх

Тавигдах шаардлага

               Бүрэн дунд боловсролтой

               BCD ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байх

               Жолоочоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай

               Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага, санаачлагатай, аливаа буруу зуршилгүй

               Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлох, жижиг засвар үйлчилгээ хийх, хөнгөн гэмтлийг засварлах чадвартай байх

               ГОУХАН болон бусад олон улcын байгууллагад ажиллаж байсан туршлагатай

               Зам тээврийн осол, зөрчил гаргаагүй байх

Бүрдүүлэх материал:

               Ажилд орохыг хүссэн өргөдөл

               Товч намтар (хүснэгтэн байдлаар бөгөөд хаяг, утас болон 3X4 хэмжээтэй цээж зургийг агуулсан байх)

               Иргэний болон жолооны үнэмлэх мөн боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

               Өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт

               Зам тээврийн осол, зөрчил гаргаагүй, жолооны эрхээ хасуулж байгаагүйг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс материалуудыг дугтуйнд хийж битүүмжлэн шуудангаар эсвэл доорхи и-мэйл хаяг руу 2014 оны 4 дүгээр сарын 14-ний дотор хүргүүлнэ үү.

ГОУХАН-ийн суурин төлөөлөгчийн газрын хаяг:

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)

Найман зовхис барилга

Сөүлийн гудамж 21, ш/х 1264

Улаанбаатар 14251, Монгол улс

Утас: +976-70115340

Факс: +976-11-315342

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Вэб: www.giz.de

Таних үг: Жолооч Ховд (таних үгийг хүргүүлэх дугтуй/и-мэйл дээр бичнэ үү)

 

 

Оросын холбооны улсад суралцуулна

Оросын холбооны улсын Томскын Улсын Их сургуульд оюутан, магистрант, докторантурт элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна. Холбоо барих утас 99038975 

Ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалт явагдана

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2.2 дахь заалтанд заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэлээ.

Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минутаас эхлэн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mnцахим хаягт хандан холбогдох мэдээлэлийг үнэн зөв бүрэн гүйцэт оруулж, баримт бичгийг файл хэлбэрээр оруулах болон хэддүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд өрсөлдөхөө сонгон баталгаажуулан бүртгүүлнэ.

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллгааг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэжлийн хороо хэрэгжүүлнэ.

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явуулна.

Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь www.shuugch-songon.mn хаягт хандан холбогдох мэдээллийг оруулан дараах баримт бичгийг файл хэлбэрээр хавсаргана. Баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх болон цаасан хэлбэрээр ирүүлэх шаардлагагүй болно.

1.             Өргөдөл

2.             Шүүгчид нэр дэвшигчийн мэдээллийн загвар /шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулсан “Шүүгчид нэр дэвшигчийн мэдээллийн загвар”./

3.             Монгол Улсын иргэний үнэмлэх

4.             Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ

5.             Дээд боловсролын диплом /Магистр, докторын зэргийн диплом байгаа бол хавсаргана/

6.             Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг оруулан Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай Хууль зүйн сайдын тушаалыг өөрийн нэр орсон хавсралтын хамт өгнө/

7.             Нийгмийн даатгалын дэвтэр

8.             Эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт.

9.             Шүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт/

10.          Бусад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл /Нэр дэвшигч өөрөө бичиж өгнө./

11.          Байнга оршин суугаа хаяг, ам бүл, эд хөрөнгийн байдлын мэдэгдэл /авлигатай тэмцэх газар гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулбарлан өгөх эсхүл өөрийн хөрөнгө орлогын орлогын мэдүүлгийг Эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-аас авах зөвшөөрлийг бичгээр өгч болно./

12.          Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүх эрх мэдэл”, Улсын дээд шүүхийн “Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хууль дээдлэх ёс”, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй, 2 болон түүнээс дээш өгүүлэл нийтлүүлсэн талаар тухайн өгүүллийн хэвлэгдсэн “сэтгүүлийн нэр, хэвлэгдсэн огноо, дугаар, өгүүллийн нэр бүхий” жагсаалтыг ирүүлнэ.

 

Сонгон шалгаруулалт зарлагдсан давж заалдах болон анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгчийн сул орон тоо

Д/д         Шүүхийн нэр      Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарлах орон тоо

Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1.             Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх /Ховд/               1

Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

2.             Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх /Ховд/            1

Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх

3.             Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх /Ховд/    1

Дөрөв. Сум дундын шүүх

4.             Сум дундын 25 дугаар шүүх /Ховд/             1

5.             Сум дундын 26 дугаар шүүх /Ховд аймгийн Булган сум/       1

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Ажилд урьж байна - Vacancy announcement

The Deutsche Gesellschaft fьr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH is an international cooperation enterprise for sustainable development with worldwide operations. It provides viable, forward oriented solutions for political, economic, ecological and social development in a globalised world.

The Deutsche Gesellschaft fьr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH Country Office in Mongolia is accepting applications for 1 Project officer for Public Finance Management-Capacity Building for the Project “Energy efficiency in the networked energy supply“ based in Khovd Aimag.

Duties and Responsibilities

The Project officer for Public Finance Management-Capacity building shall be responsible for:

          Coaching on local public administration level in implementing sound and transparent processes including planning, calculating, budgeting, budget execution, reporting and controlling of participative energy efficiency projects.

          Developing and executing short trainings on central aspects of the public financing management for administrative staff on local level with special consideration of strategic planning, participative processes and ensuring correct financial management, budgeting, budget controlling and control of the results.

          Documentation of PFM-relevant practical experiences concerning energy efficiency projects, identification of systematic PFM weak points and participative development of possible solutions and their publication.

          Organizing platforms to exchange experiences, developing guidelines, checklists etc. in cooperation with project partners.

Essential qualifications

•           University degree in public administration, business or political economics or comparable further education

•           Practical experience in the public administration sector

•           Experience in communication and coaching

•           Willingness to learn, ability to work in teams, structured way of working

•           Good text editing skills

•           Required language skills: Mongolian, English

•           Good health, flexible way of working (locally and time)

All applicants should submit the following documents:

•           Letter of application

•           CV in tabular form (with complete contact details and 1 copy of 3x4 size photo)

•           Notarized copies of all diplomas and certificates

•           Reference or Recommendation Letters from current and/or previous employer

 

Via E-Mail before 15 March 2014

GIZ-Office Mongolia

Deutsche Gesellschaft fьr

Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH

Naiman Zovkhis Building, Seoul Street 21

C.P.O.Box 1264

14251 Ulaanbaatar

Mongolia

Tel: +976-70115340

Fax: +976-11-315342

E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

I: www.giz.de

Цаг агаарын мэдээ