Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Танд хэрэгтэй зар

Үнэлгээний хорооны гишүүдийг бүрдүүлэхэд баримталбал зохих нийтлэг журам

Төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий Боломж үр нөлөө дэд төслийн хүрээнд Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг бүрдүүлэхэд

баримталбал зохих нийтлэг журам”-ыг нийтлэж байна. Уг төслийн хүрээнд энэхүү журмыг хэрхэн хэрэгжүүлж байгаад иргэдийн оролцоотойгоор хяналт үнэлгээ хийх юм.

    

БАТЛАВ: ХОВД АЙМГИЙН ХАА-НЫ ТҮНШЛЭЛИЙН ХОРООНЫ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                 Г.МӨНХЖАРГАЛ  

Mersi logo                                                                                                               Hovdiin toli logo

I.Хууль эрх зүйн хүрээн дэх шаардлагуудыг биелүүлж ажиллах

     1. Төрийн худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүдийг сонгохдоо ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47.3.1, 47.3.2, 47.3.3 дахь заалтуудыг мөрдлөг болгоно.

II.Эрх бүхий эсэхийг хянан нягтлах

1.А3 болон түүнээс дээш зэрэглэлийн сертификаттай байх.

2.Туршлагыг харгалзан үзэх: Үүнд худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан эсэхийг нягтлаж, тухайн ажлынх нь туршлага, үр дүнгийн үзүүлэлтийг харьцуулан үзэх

3.Хууль эрх зүйн мэдлэгийг чухалчилан, гол шалгуур болгох

III. Ёс зүйн үнэлэмж

1.Ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой аливаа асуудалд холбогдож байсан эсэхийг нягтлах

2.Урьд нь үнэлгээний хороонд ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаж байсан эсэхийг нягтлах

3.Төрийн бус байгууллагаас сонгогдохоор нэр дэвшсэн иргэдийн талаар иргэний нийгмийн сүлжээ, мэргэжлийн холбоодын саналыг харгалзан үзэх

4.Ажлын ур чадвар, туршлага, ёс зүйн байдлын талаар ХАА-ны мэргэжлийн байгууллагын мэдээллийг харгалзан үзэх      

IV.Сонгон шалгаруулалт явуулах арга зүй

1.Сонгон шалгаруулалт явуулахын тулд бүртгэлд байгаа А3 болон түүнээс дээш зэрэглэлийн сертификаттай бүх хүний бүртгэлийн санг бүрдүүлнэ

2.Бүртгэлтэй оролцогчдоос дээрх шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг судлах асуулгын анкет бөглүүлж авах

3.Уг анкетийг үндэслэн эхний шалгаруулалтыг хийх

4.Шалгарсан нэр дэвшигчдийн талаар журамд заагдсан холбогдох газрууд (иргэний нийгмийн сүлжээ, мэргэжлийн холбоод, ХАА-ны мэргэжлийн байгууллага) –ын саналыг авна. ХАА-ны газар үүний дараа өөрт байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаж дахин нягтлах замаар эцсийн сонголтоо хийнэ.

5.Сонголтыг үндэслэн, тухайн жилд үнэлгээний хороонд ажиллах эрх бүхий оролцогчдын нэрсийн жагсаалтыг гаргана.

6.Батлагдсан зарчим, журмын дагуу сонголт явуулах замаар жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргана.

V.Сонгон шалгаруулалт явуулах бүрэлдэхүүн

       1. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах бүрэлдэхүүнийг ХАА-ны хэлтэс хариуцан бүрдүүлнэ.

                2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэлтсийн мэргэжилтнүүдээс гадна, ХАА-ны Түншлэлийн хороо, иргэний нйигмийн сүлжээ, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулна.

                3. Сонголтын үр дүн болон жагсаалтыг эрх бүхий албан тушаалтан (ХАА-ын хэлтсийн дарга, эсвэл аймгийн Засаг дарга )-ны шийдвэрээр баталгаажуулна.

                4. Жагсаалтыг хугацааны хувьд жил бүрийн худалдан авах ажиллагааны жагсаалт төлөвлөгөөтэй хамт бэлэн болгоно.    

 

МЕРСИ КОРПС ХОВД – “ХОВДЫН ТОЛЬ” ТББ

“МЭДЭЭЛЭЛ ОРОЛЦОО ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

    

Тендерийн урилга

Огноо: 2014-04-17

Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн төвийн барилга угсралтын ажил

           Тендер шалгаруулалтын дугаар: ТШ-2014-Ажил-33

         Ховд аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн төвийн барилга угсралтын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 70 сая төгрөгнөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 сая төгрөгнөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: -

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 дахь нөхцөл шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй байх.

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1200000 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 5-р сарын 19 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 5-р сарын 19 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан банк

Дансны дугаар : 160051008

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 4 давхар 412 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс Утас: 70434401, вэб: www.khovd-tender.mn

 

Тендерийн урилга

Тендер зарлах өдөр: 2014-03-18 Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн төвийн барилгын ажил Тендер шалгаруулалтын дугаар: ТШ-2014-Ажил-01/4 Ховд аймгийн Дарви сумын засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн төвийн барилгын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: 38,5 сая төгрөг Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 11,0 сая төгрөг Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Уг ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх Тендерийн хамт 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2014 оны 04-р сарын 17-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04-р сарын 17 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй Дотоодын давуу эрх тооцно Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын ажилтан Д.Мөнхжаргал Утас: 95814279, 98814279

“Мянгад түмний урлагийн наадам”-ын зар

Ховд аймаг дахь Мянгад сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мянгад түмний урлагийн наадам” 2014 оны 5 сарын 2-.нд аймгийн ХДТ-т болно.

Оролцох хүмүүсийг аймгийн ХДТ-т уран сайхны удирдаач Х.Эрхэмбаяр бүртгэж байна.

Холбоо барих утас:   99055848

99986667

99432290  

Оролцогчдод тавигдах шаардлага:

Мянгад түмний дунд урьд нь дуулагдаж байсан болон шинээр сэргээн гаргаж ирсэн бүтээл, мөн Мянгад угсаатан, Мянгад нутаг ус, бусад зүйлтэй холбоотой уран бүтээл /зохиолын/ байх.

Мянгад угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй байх.

Уралдаанд оролцогчид уран бүтээлийнхээ үг, зохиолыг 2 хувь хэвлэж ирэх

                                              ХОВД АЙМАГ ДАХЬ МЯНГАД СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

 

 

“Мянгад түмний спортын наадам”-ын зар

Ховд аймаг дахь Мянгад сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мянгад түмний спортын наадам” 2014 оны 5 сарын 3-4-ны өдрүүдэд Ховд их сургуулийн спорт зааланд болно.

Спортын наадам гар бөмбөг, олс таталт, шатар гэсэн 3 төрлөөр явагдах ба Мянгад сумын баг тус бүрээс нэг баг, мөн албан байгууллага, Мянгад иргэдийн хамтлагууд дундаасаа чөлөөт багуудыг бүрдүүлж оролцоно.

Багийн оролцогчдын тоо: Гар бөмбөг – эрэгтэй 4, эмэгтэй 4 хүнтэй

Олс таталт: эрэгтэй 6, эмэгтэй 4 хүнтэй

Шатар оролцох хүний тоо хязгааргүй

Тавигдах шаардлага: Жигд хувцастай байх, оролцох багууд албан ёсны мэдүүлэгтэй байх

Багууд бооцоо тавьж оролцоно. Бооцооны хэмжээ:

Гар бөмбөгийн төрөл нэг баг 40000

                                                                Олс таталт - нэг баг 50000 төгрөг

                                                                Шатар - нэг оролцогч 5000 төгрөг

Оролцах багууд 5 сарын 3-ны өглөө 9.00 минутад Ховд их сургуулийн спортын зааланд мэдүүлэгтэйгээ ирнэ үү.

 

                                                                ХОВД АЙМАГ ДАХЬ МЯНГАД СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Цаг агаарын мэдээ