Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Нойрны хямрал гэж юу вэ?

Нойрны хямрал гэж юу вэ?

sleep1

Хэрэв танд нойрны хямрал байгаа бол энэ нь танд биемахбодын болон сэтгэл зүйн асуудал байна гэсэнтэй адил юм. Ерөнхий шинжүүд: -Нойр хулжих -Өглөө эрт сэрэх -Олон дахин сэрэх – Унтаад сэрэхэд нойр ханаагүй амарч чадаагүй байх

 
2. Нойрны хямрал юунаас болоод үүсдэг вэ?
•    Сэтгэлзүйн
•    БМБ-ийн эмнэлзүйн асуудлууд
•    Амьдралын хэв маяг
•    Хүрээлэн буй орчин гэсэн үндсэн 4 хүчин зүйлээс үүдэлтэй.
Сэтгэл зүйн Биемахбодын Амьдралын хэв маяг Хүрээлэн буй орчин – Сэтгэл гутрал – Сэтгэл түгшилт – Санаа зовинох – Стресс Эмнэл зүйн асуудлууд – Илүүдэл жин – Зүрх судасны дутагдал – Чих хамар хооой, уушгины эмгэгүүд – Нойрон дунд амьсгал тасалдах – Нарколепси /өдрийн цагаар гэнэтийн нойронд автаж унтах эмгэг/ • Хэт халуун эсвэл хэт хүйтэн орчин • Цай кофе, согтууруулах ундаа хэрэглэх • Унтахын өмнө хүнд хоол идэх • Унтахын биеийн болон оюуны хүчний ажил хийх • Өдрийн цагаар их унтах • Тогтмол бус цагт унтах • Дуу чимээ ихтэй • агаарын бохирдол • Ганцаардах Хэт олуулаа байх
3 .Та өөрт нойрны хямрал тохиолдсоныг яаж мэдэх вэ?
Дараах үр дагаврууд гарна.
•    Өдрийн туршид нойрмоглоно
•    Ядарна
•    Анхаарал төвлөрүүлэх чадвар алдагдана
•    Тогтоох ой муудна
•    Шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ
•    Уур уцаартай болно
•    Сэтгэл гонсойно, урам хугарна
•    Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ
Нойрны эмгэгийг тодорхойлоход доорх шинж тэмдэг чухал: Иймээс та доорхи асуултын талаар бодоорой.
•    Таныг маш чанга хурхирдаг гэж хэн нэгэн танд хэлж байсан уу?
Хэрэв тийм бол танд нойрон дунд амьсгал тасалдах эмгэг байна гэсэн үг бөгөөд энэ нь маш аюултай шинж тэмдэг юм. Үүнд тохирсон эмчилгээний үр дүнтэй хэлбэр байдаг.
•    Хэзээ нэгэн цагт өдрийн цагаар гэнэтийн нойронд автаж өөрийн мэдэлгүй унтан сэрж чадахгүй тохиолдол байсан уу?
Хэрэв тийм бол танд нарколепси байна гэсэн үг. Энэ нь өдрийн цагаар гэнэтийн нойронд автаж өөрийн мэдэлгүй хэдэн секундээс хагас цаг хүртэл унтах эмгэг. Энэ нь ялангуяа машин жолоодож байхад эсвэл ямар нэг тоног төхөөрөмж ажиллуулж байгаа үед маш аюултай. Үүнд тохирсон эмчилгээний үр дүнтэй хэлбэр байдаг.
•    Унтахаас өмнө таны хөлд тааламжгүй мэдрэмж төрж байсан уу?
Огцом, хүчтэй хөдөлгөхөд дээрх мэдрэмж арилдаг уу? Хэн нэгэн танд таны булчин татвагнаад, чичигнээд байна гэж хэлж байсан уу? Эдгээр асуултнуудын аль нэгэнд тийм хэмээн хариулж байсан бол та магадгүй “шөнийн булчингийн таталт”-тай бөгөөд энэ нь шөнийн турш таны булчин татсан гэсэн үг. Энэ нь эмчлэгдэх бүрэн боломжтой. Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь “тийм” гэж хариулсан бол эмчид хандах хэрэгтэй.
4. Хэрэв нойрны эмгэгтэй болсон бол та ямар арга хэмжээ авах вэ?
Эмийн эмчилгээ
Дараах 2 эмчилгээ танд зайлшгүй хэрэгтэй.
•    Эмийн эмчилгээ
•    -Дэмжих эмчилгээ
• Эмийн эмчилгээ нь:
-Богино хугацааны үйлчилгээтэй эм – үр дүнг үнэлж эмчилгээг хянаж байх нь чухал -Удаан хугацааны үйлчилгээтэй эм – Удаан хугацааны турш хэрэглэсэн тохиолдолд эмчилгээг шууд зогсоож болохгүй бөгөөд эмийн хараат байдал үүсч болзошгүй. Эмийн эмчилгээний талаар Таны нойрны хямралыг ганц эмийн эмчилгээгээр шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхаарах нь маш чухал. Эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл хараат байдал үүсгэж болно. Өөрөөр хэлбэл эмээ шууд зогсоох нь таны асуудлыг улам хүндрүүлнэ. Хэрэв та эмийн эмчилгээг хийлгэхээр шийдсэн бол богино хугацаагаар эсвэл завсарлагатайгаар хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл: Нойрны хямралтай байгаа бол эмийн эмчилгээг богино хугацаагаар хэрэглэх хэрэгтэй (хэдэн өдрөөс 2-3 долоо хоног).
Нойрны эмийн талаар анхааруулах зүйлс:
•    Донтолт үүсгэдэг
•    Өндөр настай хүмүүс согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл хортой үр дагавартай
•    Хэрвээ та жирэмсэн бол таны урагт сөрөг нөлөөтөй
• Дэмжих эмчилгээ нь:
Амьдралын хэв маягийг өөрчлөх аргууд
•    Таны унтах орчин дуу чимээгүй байх, хэрэв шаардлагатай бол чихний бөглөөс хэрэглэх
•    Таны унтах өрөө хэт халуун эсвэл хэт хүйтэн биш байх
•    Согтууруулах ундаа, кофе, цайг ялангуяа орой цагаар бага хэрэглэх
•    Унтахын өмнө юм идэхээс татгалзах
•    Оройн хоолоо аль болохоор эрт идэхийг хичээх
•    Орондоо орж унтахаа хүлээн бүү хэвтээрэй. Босоод ядартлаа ямар нэгэн зүйл хийх
•    Өглөө, орой тогтмол цагт унтаж, босож байх
•    Оройн цагаар оюуны болон биеийн хүчний ажил хийхээ багасгах
•    Өдрийн туршид хийх биеийн хүчний ажлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж занших
•    Унтахаас өмнө өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх
•    Алжаал тайлах аргуудыг хэрэглэх: жишээ нь тайвшруулах амьсгалын дасгал
Тайвшруулах амьсгалын дасгал
•    3 секундын турш аажим амьсгал авах
•    3 секундын турш аажим амьсгал гаргах
•    Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турш амьсгал түгжих
•    Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх / огт хийхгүй байснаас 5 минутын турш хийх нь илүү үр дүнтэй/
5. Та хаана хандаж болох вэ?
Та нойрны хямралыг хэрхэн эмчлэх болон зөвөлгөө авахыг хүсвэл өөрийн оршин суугаа хорооны өрхийн эмнэлэг, мэргэжлийн эмчид хандаж болно.

БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн ахлах сувилагч Х.Долгор

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ