Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан сумдын удирдах ажилтнуудын сургалт зөвөлгөөний үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Худалдан авах хөтөлбөр, арга хэмжээний стратегийн ач холбогдол, тоо хэмжээ, чанар, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сум аймгийн
Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар тус суманд үзүүлэх төрийн болон нийгэм эдийн засгийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү гэрээний гол зорилго оршиж байгаа юм. Гэрээнд нутгийн захиргаа, батлан хамгаалах, санхүү, төсөв түүнчилэн эрүүл мэнд, боловсрол, соёл, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг бүхий л салбарт хамтарч ажиллах шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тодорхой заасан байна.