Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ хөшөөт ба хүлээлт

хөшөөт ба хүлээлт

hushuut

Хөшөөтийн нүүрсний уурхайн лицензийг эзэмшин, тэнд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компаний удирдлагууд 2012 оны нэгдүгээр сарын 23-нд Ховд аймагт хүрэлцэн ирж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзалт хийв.Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтад  бүртгэх асуудлыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-аар хэлэлцүүлэх болсонтой холбоотойгоор

Мо Эн Ко компаний төлөвлөсөн ажлууд зогсонги байдалд ороод байгааг анхаарч, ажлыг аль болох хурдан хугацаанд үргэлжлүүлэн явуулах ямар боломж бололцоо байгааг судлах, гарц олох явдал уулзалтын гол зорилго нь юм гэдгийг тус компаний Монголыг хариуцсан захирал Жеймс Долин танилцуулсан.

УИХ-аар Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгосон нөхцөлд бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн байна хэмээн захирал Жеймс Долин мэдэгдсэн бөгөөд Монгол улсад болон орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч дээрх шалтгаанаас болж удаан хугацаагаар төлөвлөсөн ажил тасалдаж, хүлээлтийн байдалд орсон нь хүндрэлтэй байна гэсэн өнгө аясыг илэрхийлж байлаа.
Уулзалтанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан болон орон нутгийн холбогдох албаны хүмүүс, “Мо Эн Ко” компаний Монголыг хариуцсан захирал Жеймс Долин, Уурхайн захирал Кевин Девис, Ерөнхий геологич Бат-Ирээдүй, Бизнес эрхэлсэн захирал Аюуш, эрх зүйн зөвлөх Оюунчимэг, Санхүүгийн менежер Оюундэлгэр, орон нутаг хариусан захирал Батзаяа болон бусад ажил хариуцсан хүмүүс оролцов.      
Хөшөөт төслийг эхэлснээс хойш Монгол улсын төсөвт нийтдээ 157,7 тэрбум төгрөг оруулсан. 2012 онд улсад 6.3 тэрбум төгрөг, орон нутагт 1.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Орон нутагт тэр дундаа уурхай орчмын сумуудад үнэ төлбөргүй нүүрс олгосон, Цэцэг сумын Соёлын төв гэхчлэн барилга байгууламж барих, чацарганын төгөл, мод ургамал тарихад хөрөнгө мөнгөөр тусалсан гэхчилэн олон сая төгрөг зарцуулсан, Зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд 1,4 тэрбум төгрөгийг зориулсан тухай компанийхан танилцуулсан.
Орон нутгийнхан болон Монгол иргэдийг ажлын байраар хангах талаар ч чамлалтгүй үзүүлэлтэй байгаа бололтой. Тэдний ярьснаар уурхай дээр Ховдоос 173 хүн, Хөшөөтөөс 89 хүн, Улаанбаатараас 109 хүн, бусад аймаг хотуудаас 86 хүн ажилладаг. Ажиллах хүчний бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ хамгийн эхлээд Хөшөөтийн иргэдийг, дараа нь Ховд аймгийн, түүний дараа Улаанбаатар болон бусад газрын хүмүүсийг авах ёстой гэсэн зарчим баримталдаг аж.  
Статистик судалгаагаар Хөшөөт тосгонд 560 гаруй иргэн амьдардагаас 370 нь хөдөлмөрийн насных бөгөөд тэдний 52 хувь нь Хөшөөт төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

Төлөвлөсний дагуу одоо усны хайгуулын эцсийн үр дүнг гаргаж, газар ус ашиглах технологийн шийдлийг боловсруулан, хуурай баяжуулах үйлдвэр барих бэлтгэл ажлыг хангах, тухайлбал суурийн ажлыг эхлүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, мөн дулааны цахилгаан станц барих бэлтгэл хангах гэх мэтээр олон чухал ажил хүлээгдэж байгаа аж.
Усны хайгуулийн урьдчилсан үр дүнгээр 18765 метр куб усны нөөцтэй гэж  тогтоогдсон ба “Мо Эн Ко” компаний инженерийн хэлснээр хайгуулын явцад гүний усны доод ероолыг олж тогтоохын тулд 400 метр өрөмдөөд усны давхаргыг нэвтлэж чадаагүй гэнэ
“Мо Эн Ко” компанийг энэ ордын лицензийг эзэмшсэнээс хойш буюу 2007 оноос хойш хийгдсэн хайгуул судалгааны баталгаажсан үр дүнгээр тус уурхайн ашиглах боломжтой нөөцийн хэмжээ 87.4 сая тонн, ордын нийт баялаг нь 303.6 сая тоннын хэмжээтэй гэж тогтоогдсон. Өнгөрсөн.хугацаанд 190.0 мянган тонн нүүрс олборлон, БНХАУ-д экспортлож , 42.6 мянган тонн нүүрсийг орон нутгийн хэрэглэгчдэд  нийлүүлсэн байна.
2007 онд Хөшөөт төсөл хэрэгжиж эхлэх тэр үеэс л уурхайн нөөцийг нутаг оронд нь аль болох үр өгөөжтэй ашиглах зарчим баримтлахыг орон нутгийн удирдлага, иргэний хөдөлгөөнүүд, холбогдох байгууллага, хүмүүсийн зүгээс эрхэмлэж ирсэн ба аймгийн ИТХ-ын тогтоолд түүхий нүүрс хилээр гаргахгүй хэмээн зааж, Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч тусгасан байсан нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нэрийдлээр няцаагдаж, уурхайгаас олох үр ашгийн дийлэнхийг гадагш алдчихгүйн тулд эрх зүйн өөр гаргалгаанд тулгуурласан шинэ арга зам хайхаас өөр аргагүй болж байсан нь саяхан.
Хөшөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг дахин боловсруулахгүйгээр түүхийгээр нь их хэмжээгээр экспортлосноос дахин боловсруулалт хийж, угааж цэвэршүүлэн, болж өгвөл цаашид коксжуулж байж гадагш гаргавал хэд дахин илүү үнээр зарагдаж, бидэнд унах ашиг нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг мэдэхгүй иргэн одоо алга болсон.

Компаний төлөвлөснөөр эдгээр ажлын эхний шат нь болох угаах үйлдвэрийг ирэх 3 сард барьж байгуулж эхлэх ёстой. Бэлтгэл ажлууд бараг хангагдах шатандаа явж байсан ч стратегийн ордод оруулах, оруулахгүй тухай ацмаг хүлээлт үүссэн нь ажилд сөргөөр нөлөөлж, ажил зогсонги байдалд орж, улмаар мөнөөх угаах үйлдвэр, цахилгаан станц барих том зорилтыг хойш нь татаж байна хэмээн” Мо Эн Ко”-гийнхан  учирлаж, орон нутгийн удирдлагыг энэ асуудлыг хурдан нэг тийш нь болоход нөлөө үзүүлж өгөхийг хүссэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хариу хэлэхдээ “нэгэнт эхлээд ийм түвшинд хүрсэн том төслийг цаашид үргэлжүүлэн үр дүнд хүргэх асуудлыг дэмжих нь зөв. Гэхдээ Засгийн газар нэгэнт зөвшөөрөөд байгаа стратегийн ордод оруулах асуудлыг ч бас дэмжиж ажиллах байр суурьтай” байна гэсэн ерөнхий хандлагаа илэрхийлснээс өөр тоймтой зүйлийг хэлсэнгүй.
Хэлэлцээр ийнхүү мэдээлэл хийх төдийгөөр дуусгавар болсноор, Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг хүлээн, хэрхэхийг ажиглаж суух л зам үлдэв бололтой.

Г.Төрмөнх

Comments 

 
#5 Уншигч 2013-03-18 21:01
Санаа байсан ч сачий нь хүрэхгүй ээ гэж бас нэг үг байдаг даа. Хэмжээ гэж юм байдаг юм шүү дээ хөөрхий хэхэххэ
Quote
 
 
#4 Зочин 2013-03-18 20:59
За за хөөрхийг та нар бас тэгж болохгүй. Хийе бүтээе гэсэн сэтгэлтэй юм байна лүү шү дээ хөөрхий
Quote
 
 
#3 Зочин 2013-03-18 20:57
хэ хэ Цэвээнравдан тиймэрхүү асуудлыг шийднэ гэвэл хэмжээ нь дутна даа хөөрхийв Одоо тэгээд яах юм бүү мэд Ховд аймаг маань хаашаагаа явахаар болчихов доов Мэдэхгүй байнав Ирээдүй их бүрхэг шүү ард түмэн минь........!
Quote
 
 
#2 зочин 2013-03-11 19:37
Боловсролгүй, худалдан авсан 2 дипомооны цаад сургуулиа ч төгссөн сургууль гэж хэлж зүрхлэдэггүй хүн шүү дээ.
Аймгийн Засаг даргаар дэвшсэн анхдугаар хуралдаан дээр тэр төгссөн сургуулиа нэрлэж, бахархаж чадаагүй шүү дээ. бид бүгд л харж байсан.
Тэгээд боловсролгүй түүнийг дарга боллоо гээд таахалзахлаар ажил бүтээд эхлэх үү
Цэвээнравданг бодвол боловролтой ч, Г.Нямдаваа бие тоосон зангаасаа болоод бас чадаагүй.
Quote
 
 
#1 зочин 2013-03-11 19:34
Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг хүлээн, хэрхэхийг ажиглаж суух л зам үлдэв бололтой. зөвөө
Наад боловсролгүй нөхөр чинь таахалзахаас өөрч юу ч чадахгүй
Ядаж дээд сургуулийн нэг өдрийн хичээл бүрэн сонссонч болоосой.
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ