Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Их сэтгэгч Д.Урианхайн бодь сэтгэлийн соёл дор мөргөмүү....

Их сэтгэгч Д.Урианхайн бодь сэтгэлийн соёл дор мөргөмүү....

/Судлаач, доктор Насанжаргалын ЭНХТӨР/ Зууны мэдээ сонины 2010 оны 10 дугаар сарын 14 -15 ны өдрийн дугаарт Монголын философийн холбооны тэргүүлэгч гишүүн, Еншөөбүү Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхайн бичсэн “Даяаршил... Дангааршил... Монголчуудын соёлын өвийн гүйцэтгэх үүрэг...” \Миний хувьд дэлхий бөөрөнхий эргэсээр!...\ хэмээх Монгол үндэстэн биднийг хийгээд ерөөс

Хүн төрөлхтнийг эерэг зөв хараа, шинжлэхүйн бодлогын нэн шинэхэн нууцлаг хэрнээ тодорхой үзүүрт интеграл тайлал тийш дуудсан шураган оюун билигт бичвэрийг уншаад, тодорхой ч шиг тодорхой бус ч шиг тэрхүү эерэг сурвалжид гайхшран өнгөрөөгүй хүн үгүй байх...

                Энэхүү утга соёлын цөмлөг хандлага хийгээд хүмүүн төрөлхтний харилцааны дээд ширэлдээн авцалдаа бүхий НИЙТЛЭЛИЙН ЭССЕ нь басхүү суурь шинжит мэдээж саяхны бодит онтологи үйл явц, оюун билгийн үнэнийг гүйцсэн нэгэн даацад хөтлөгдсөн шинж бүхэлдээ мэдрэгдэхийн учир их ...

Удиртгал буюу эхлэл хэсэгтээ, эдийн засгийн хөгжил манайд тэгтлээ  өөдрөг бус эдүгээ хүн бүхний хэлж ярьж буй төрхшлийг дурдаад өнгөрсний гол учрас нь ерөөс хөгжил болбоос хүний хийгээд нийгмийн чанартай дотоод чинадын суурилаг, кодлог асуудал гэдгийг л сануулах гэсэн хэрэг байх. Тиймдээ ч, тэрээр “...Өөрийн үндэсний оюун санаагаар бүтээсэн өндөр соёлтой, цаашаа, ертөнцийн оюун санаанд нэвтэрсэн, хүний амьдралын үндсэн зүй тогтлыг танин мэдсэн эш онолтой, хамгийн хүнлэгээр амьдрах арга ухааны түүхэн туршлагатай Монгол шиг аугаа үндэстний хувьд бол дэлхий хавтгай биш бөөрөнхий хэвээр үргэлжилнэ...” \Энд “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх аргаар” дамжин нэн шинэ үеийн философи - танин мэдэхүйн үнэмлэхүй дээд оюун санааны төрх төлөв \ҮҮД\ “харагдаж буй үнэнийг“ нэмэн нэрмээслэе...\

Өнөөдөр дэлхий даяараа экологийн сүйрэл, ёс суртахууны доройтолтой тулгараад байна... Тэгвэл, дээрх обзаци хийгээд эдүгээгийн энд бичсэнтэй дүйцүүлэн: “Монгол нутагт ч гэсэн их хэмжээний газар нутаг хуурайшиж, цөлжиж байгаа ч дэлхийн соёл иргэншлийн нэн эртний хэд хэдэн эх сурвалжуудын нэг үүтгэлд яалт ч үгүй хамрагдах түүхийн баримт, хэрэглэгдэхүүн мөн” хэмээжүхүй. Энд хоёр зах үзүүрийн найдвар зэрэгцэн оршиж буй дээд үнэнийг хэлжээ. Түүнчлэн: “Дэлхийн бөмбөрцөг дээр дэлхийг хавтгай гадаргуутай гараг эрхэс бус олонлог хэмжээст бөмбөрцөг болгож буй Алтай, Химлай ... сүндэрлэн оршсоор байна...” зэргээр бичсэн нь ерөөс оршихуйн хийгээд хөгжил дэвшлийн мөнхийн суурилаг чинадын чанарыг \биднийхээр Монгол гэрийн аналоги төрх төлөв буюу Эх Дэлхийн оршихуйн шинжлэх ухаан, соёл, боловсрол хийгээд гэгээрэл, ёс суртахууны дээд логик бүхий вербаль хэдий ч орон зайн сэтгэлгээний нууцлал ерөөс энэ хосгүй эртний хийгээд эдүгээ ч буй бидний оршин амьдрах үндсэн сууц ГЭР модул төсөөд нэгдэж буй үнэн...\ голлон хэлсэн хэрэг байх... Үүнийг тайлсан мэт цаашид ингэж бичжээ. Үүнд: “Тэнгэр, газрын завсархи орчилдонги зайд тохиолдлоор бөгөөд тохиолдол бусаар шүтэлцэх эерэг, сөрөг харилцаанд зохицон амьдарч чадах зөв, ариун, гоо сайхан амьдралын тогтолцоог нээн олж амьдарсан үгүйсгэшгүй туршлагатай, аман болон бичгийн сонгодог уран зохиолын ховор, гайхамшигт дурсгалуудтай, хүн төрөлхтний өвөг хэл, өвөг шашин шүтлэг, аж төрөх бурханлаг хэв загварын үндсийг дагуудаа, гүндээ шив шинэхнээр нь хадгалж үлдсэн тэгээд уламжлан хөгжүүлж яваа үндэстний хувьд монголчуудын соёлын үнэт өв дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаанд нээгдсэн геометрийн бүх дүрс хэлбэрээр ч нээгдээгүй, мэдэгдээгүй дүрс хэлбэрээр ч дэлхийн бусад соёл иргэншилтэй ойр нь ойр зайд, хол нь хол зайд харилцан шүтэлцсээр байх болно...  ”

... Бодит төрх бүхий нийгэм, эдийн засгийн шинжлэлээс эерэг хийгээд идеал мөнхийн санааг сануулж, шургуулж бичсэн дээрх хэсгээ ийн жаргаасан шиг ээ.

Цаашид: “...Өнөөгийн монголчууд бидэнд хүн төрөлхтний ирээдүйн түүхэнд гүйцэтгэх ямар нэгэн түүхэн үүрэг байна уу? Эсвэл үгүй юу?

Дээрээс... Тэнгэр бурханаас, байгалиас бидэнд оноон хариуцуулсан нууцлаг ч юмуу, ил шууд утга агуулгатай ажил үйлс бий юу, үгүй юу? Бий бол юу вэ? ... Үүнийг бид хааяа ч болов боддог уу? Өөрөөсөө, бусдаасаа асуудаг уу?” гэх буюу “Бодоод байтал, асуултууд цааш цаашаагаа задран, маш олноор үүсэх нь ээ: Даяаршлын нөхцөл дэх дэлхийн анхаарлыг өөртөө татах, төвлөрүүлэх, дэлхийн үйл явцад ямар нэгэн үйлдэл, үйлчлэлээр, үг хэлээр нөлөөлж чадах ямар нэг онцгой, бусад үндэстэнд байхгүй өвөрмөц үнэ цэнэтэй, “өөрийн” гэж өмчлөхүйц, орь чанартай юм Монголчуудад юу байна вэ? “Байх”, “Байлгах” оюун санааны болоод биет үйл ажиллагааны заяамал өгөгдөхүүн боломж Монголчуудын генд, бие махбодын нь бүтэц, физиологи үйл ажиллагаа нь бүрэн үү, дутуу юу? Монголчууд ямар нэг бүтээлийг дэлхийн өмнө дангаараа, бие даан хариуцаж хүн төрөлхтөнд өөрийн эрхгүй үгүйлэгдэхүйц том тус нэмэр болох, дэлхийгээс тийм найдвар хүлээн амьдрах чадвартай ард түмэн үү? Үгүй юу? зэргээр бичээд тэрээр \Их хүмүүн Д.Урианхай\: “Тийм”, “Бий” гэж бардам, баттай хариулна гэжээ... Энэ бол, Монгол тоонот... бидний хувьд “Соёлын өв...” хэмээжүхүй. Энэ их хүмүүн маань юунд ч сатаараагүй сэтгэн дээд оргил бүтээсээр ирсэн. Иймд оюун ухаанд нь гэнэтийн ч гэмээр ийм нуттай итгэл үнэмшил төрүүлэхүйц “ойрхны мөртлөө холыг нарны цацраг лугаа дагуулан тиглэж, басхүү даллаж сэрүүцүүлэн, дулаацуулах” содон туурвил байснаас л ингэж нууцлаг хэрнээ тодорхойг \басхүү НЭЭЛТТЭЙ БҮТЭЦ бүхий\ бичсэнээс диалектикийн хамгийн доод шат гэгддэг логикт бүдрэхгүй болов уу?! Учир нь, бусад ард түмнээс илүү “ид шидлэг орь нэгэн орчин үеийн шинжлэх ухаанч байж болох бүтээц” бий гэж \түүнээс улбаалан бусдыг жишиж...\ ОМОГШИЛ төрүүлж харсан нь бидний “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга хэмээх ета шинжлэх ухааны шинэ код, нээлт буюу...” Бид ингэж бодоход, өөрийн эрхгүй хүрч байгаа...

Их бодь сэтгэлт Д.Урианхай цааш нь бичихдээ: “Энэ өв бол дэлхийн нэгдмэл, харилцан шүтэлцээт оюун санааны интеграл онол эшийг багтаасан, хүн төрөлхтний дотоод сэтгэлийн гэгээрэл, бүх төрлийн эрчим мэдээллийн хамгийн нарийн нийлмэл, чинадлаг, хамгийн язгуур гарваллаг, хамгийн синергетик, хамгийн бурханлаг бодь Үүсэл-Төгсгөлийн системлэгдсэн том сан хөмрөг, агуу том “агуулах” юм... Цоож, цуурга... бичсэнийг бодвол, эргээд л “Монгол гэрээр бүтээгдсэн аналоги төсөө” бодогдоно... Ер энд тэмдэглэхэд, Д.Урианхай багштан хамгийн ерөнхий тайллыг хийгээд хамгийн ийм бодгаль тиглэлийг ч гаргаж бичжээ. Ийм ч учраас манай нийгэм эдүгээ омогшлын давалгаанд бүхэлдээ тал тал тийшээ хөвж эхэллээ... “Хэт замбараагүй аянд бүү дайван даялаг!” хэмээн үзэж, энэ удаа хандаж буй...

Бидний өмнө зөв гараанаас цаг алдалгүй хийж бүтээхийн эерэг орон зай нэгэнт нээгдсэн юм. Тиймээ, энэ болбоос Өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн интеграл ололт буюу “Цогцолбор үзэл баримтлал, аргачлал, нээлт буюу илрүүлэлт” билээ... Түүнчлэн хүн төрөлхтний боловсрол, гэгээрэхүйн хөгжлийн зөв - эерэг, шинэлэг - хүчирхэг шураган оюун төлөвт  гараа биежих буюу бүхий л төрлийн ЭХ БУЮУ ТЕКСТИЙГ эрэмбэлэх, цогц хийгээд толгой ба хөлтэй, аргазүйтэй хийгээд аргачлалтай болгох ухамсарт шинжлэхүйн үйл хэрэг байх болно... Тэнгэр гарвальт ТА бээр олон туузыг нэг дор хайчиллаа...  

МОНГОЛ ГЭРЭЭР хүн төрөлхтний оюун санааны бичвэрийн урт хугацааны ололт хийгээд ололт бус эрэмбэлэгдэх хувьтай байж. Бумбын гэх Оюун санааны үнэмлэхүй ялалтын шинэ эриний түүх ингэж эхлэх нь дээ... Энэ л Монголчууд биднийг өнөө цагийн хүн төрөлхтний өмнө ҮҮРЭГ хүлээхэд хүргэж буй...

Өөрөөр хэлбэл, бүх шинжлэх ухааны хөгжлийн нэн шинэхэн гарааг, суурь кодыг Утга зохиол шинжлэл гаргах тухайд “Дэлхий даяарын орь хүлээлтийн” бодит ажил хэрэг, РЕФОРМ үйлдэл биежсэн хэрэг!  

Хэний ч өмнө \”Аль ч тивийн боловсрол өндөр уншигчийн өмнө”- Д.У\, аль ч улс үндэстний урьд нүүр улайхгүй, аль ч сэтгүүлд хэвлэгдэх эрхтэй \эдүгээ дэлхийн хийгээд магадгүй манай орны өнцөг булан бүрт уншигдаж буй...\ туурвил бүтээл бий. Үр дүнгийн хэсгээс Америкийн монголч эрдэмтэд орчуулахдаа: “МЕТА ОНОЛЫН ЭССЕ” \This MetaScience is the best of all texts in the World. Because, this Essay on Metatheory is Fundamental Code for all Science. So, it is new scientific discovery. Fundamental Code is having in literature study. About it wrote in the
Modern Philosophy's books. I \we\ discoverid its by Mongolian Ger... about in 2000-2010 year\  хэмээн төрөл зүйлийг “дээдийн дээд орь ганцаар оноосон”. Энэ шинжээр ч тэр,  бидний бодлоор энэ интеграл үр дүн гэхэд, манай дэлхий дээрх хамгийн хамгийн үнэ цэнэт “бичвэр” \текст\ мөн... Түүнчлэн хамгийн амттай оригналь жимс..., хамгийн амттай оригналь ундаа..., хамгийн байгаллаг..., хамгийн эртний мөртлөө хамгийн орчин үеийн гарвальт..., хамгийн соёлт..., хамгийн хүмүүнлэг..., хамгийн уран сайханлаг..., хамгийн философид дөт..., хамгийн танин мэдэхүйд ойр бодит..., хамгийн гоозүйт..., хамгийн үнэт чанарт..., хамгийн төгс бүрэн мэдлэгт..., хамгийн гэгээрэлт..., хамгийн ёсзүйт..., хамгийн нэгтгэгч суурилаг буюу нууцлаг чанарт..., хамгийн системт..., хамгийн шинжлэх ухаан - сургалт – аргазүйн дундын эпистемологи хийгээд онтологи шинжит, хамгийн орон зайн хийгээд дээд логик - вербаль сэтгэлгээт... гээд хамгийн хамгийн чансаалаг цөмлөг, нейтрон хэрнээ сүнслэг шидэт, энерги бүхий бурханлаг зүйл мөн...! Үүний нэр бол, “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга” болон бусад ТИГЭН СҮНСЛЭГ ДҮРСТ хоосон чанарын ёс эцсийн дүндээ хэрэгжсэн ГУРАМСАН бичвэрүүд билээ...

ЮНЕСКО-д Монгол ГЭРИЙГ бүртгүүлэхдээ: Нэгд\. Монгол үндэстний оршихуйн ҮНДСЭН СУУЦ...\биет өв\  Хоёрт\. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН УНИВЕРСАЛ АНАЛОГИ ТӨСӨӨ \биет бус өв\ гэдгээр хандах явдал уг нь чухал...        

Их сэтгэгч энэхүү эрхэм \Д. У\ цаашид, “Бодь сэтгэлийн соёл” буюу угтаа хүнлэг чанарын тухайд ёс суртахууны асуудлыг хөнджээ. Аливаа чанарын илэрэл болсон чансаат бичвэр бүтээгч хүмүүн гэгээрэлд хөтлөгдсөн байдаг тэрхүү үнэнийг дурдахдаа олон талаас бодмоглосон хийгээд лавшруулан үзсэн нь лавтайг зориуд тэмдэглэе!

Түүнчлэн Монголчууд бидэнд эдүгээ буй тэрхүү орь гайхамшигт неопарадигм бүхий сэтгэлгээний бүтээцийг юмуу тэрхүү бүтээгчдийг “Хувилгаан чанарын ид шидтэй холбон... түүнчлэн ертөнцийн олон зуун дээд бурхад авшиг хүртээсний дүнд... ” хэмээснийг нэмэн тунгаах болтугай! Зохиогч өөрөө ч нэгэн сонин мэдрэмж зүүд зөнд автаснаа ч дурдсан билээ...

Аван зүйлд “самгардахгүй шахуу” оюун энэ удаа энэхүү шураган бичвэрт багагүй “эргэлдлээ” \олонход нааштай эерэг хэрнээ хүндэвтэр тусч байж болох...\ “Дуусгах тухай” бодож төвдөөд ч хэрэггүй бололтой... Жинхэнэ суурь шинжтэй нэн шинэхэн үеийн Мета шинжлэхүйн интеграл эхлэл ийм эерэг адармаатай хэрнээ ХЭРЭГЛЭЭНИЙ буюу ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЦОГЦ ШИНЖЛЭХҮЙ болж Дотоодод төдийгүй Гадаад ертөнцөд хүчиллэг төрхөөр түгэж буй нь энэхүү гэгээн гэрэлт баримтууд болой...

                Тун товчдоо, монгол гэрийн аналоги төсөө маань дэлхий дахины оюун санааны инновацийн хувьд цөм технологийн хийгээд хүмүүнлэгийн шинжлэх ухааны атомт тоосонд универсаль дээд төрх төлөв, дээд мандала болж нэгэнтээ батлагдсан нь эргээд монголчууд бидний оюун санааны хийгээд монгол өв соёлын дэлхийн нэн шинэхэн БУМБЫН ЭРИНИЙ АВРАЛ ГОРИМЫН түүхэнд гүйцэтгэх орь ваакум дахь цөм энерги бүхий үүргийг өргөж буйг л Монголын утга соёл, уран зохиолын салбарын иррациональ оргил, их сэтгэгч, философич Д.Урианхай багштан билиг билгүүндээ тамшаалан басхүү өөрт нь шударгаар ногдсон ч байж болох өөдрөг буян тэгширсэн эрх, үүрэг юугаа биелүүлсэн хэрэг ажээ...

                Монголчууд бидэнд боломж  буй... Цаашдын ажил хэрэг ч тодорхой...

                Бодлыг нэгтгэгч мэргэн уншигч Та бүхэндээ дахин дахин гийн гийж гялайх ажаамуу.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ