Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Монгол хөөмэйн олон улсын II наадамд 500 гаруй хөөмэйч оролцов

Монгол хөөмэйн олон улсын II наадамд 500 гаруй хөөмэйч оролцов

huumei

Монгол хөөмэйн олон улсын II наадам энэ сарын 7-9-ний өдрүүдэд хөөмэйн эх нутаг Ховд аймагт боллоо.Наадамд Ховд аймгаас нийт 500 хөөмэйч, мөн Улаанбаатар хотоос язгуур урлаг хөөмэйн хамтлагууд, БНХАУ-ын Шинжаан Уйгар, ОХУ-ын Тувагийн хөөмэйчид, Монгол, ОХУ, Хятад болон бусад улсуудаас хөөмэй судлаачид ирж оролцов.

Хөтөлбөр ёсоор 7 сарын 8-ны өдөр Ховд хотын төв талбайд цэцэг өргөх ёслол, Хүүхэд залуучуудын ордонд хөөмэйчид болон зохион байгуулах хороо судлаачдын уулзалт, хурал болж орой нь 20 цагаас аймгийн төвөөс баруун тийш 10 орчим км-т орших түүхт Баатархайрхан уулнаа 500 хөөмэйч, 500 бийч оролцсон хөөмэй болон бий бийлгийн тоглолтыг зохион байгуулав.

Уулын хормойд бийч хөөмэйчид гэр хэлбэрээр “суурь барин” байрлаж, баруун Монголын уран хөдөлгөөнт бийг бүжгийг бүжиглэн, уянгат хөөмэйг эгшиглүүлсэн нь нэн сүрлэг хийгээд санаанаас гарамгүй содон сэтгэгдэл төрүүлж байв.

Энэхүү үйл ажиллагааг сурвалжлахаар Улаанбаатар хот болон оролцогч орнууд, БНХАУ-ын үндэсний СС ТВ, мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирсэн байв.

7 сарын 9-ний өдөр Ховд хотын төв талбайд хөөмэйчид, бийчид, ардын авьяастнуудын тоглолт үргэлжилж, аймгийн ХДТ-т нэгдсэн тоглолтыг зохион байгуулав.

Монгол хөөмэйн урлагийг геннесийн номонд мөнхлөн үлдээх зорилгыг агуулсан эл арга хэмжээ ийнхүү болж өндөрлөв.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ