Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Оюутан залуус Мэдээлэл Нүүрний хэлбэрт тохируулж үсээ яаж засах вэ ?

Нүүрний хэлбэрт тохируулж үсээ яаж засах вэ ?

Урт гонзгой нүүртэй бол: Танд тэгш бус хэмтэй үс засалт зохино. Гэхдээ туг үс дух руугаа унжуулаарай.

Нүүрний хэлбэр төрх өргөн том бол: Танд том томоор сулхан ороосон үс зохино.

Нүүрний хэлбэр төрх жижиг бол: Танд жижиг буржгар үс зохино, дух, хацраа далдалвал зүгээр.

Дугуй нүүртэй бол: Yсээ хойш самнан боож, дух, шанаа, хацар луугаа хэдэн туг үс унжуулвал зохино.

Буржгар, долгиолсон үс хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд бараг хүн болгонд зохидог. Yсээ буржийлгах хамгийн энгийн бөгөөд гэм хоргүй арга бол бигуди ороох. Бигуди зөв ороож сурах хэрэгтэй. Богино үсийг бүдүүн, эсвэл дунд зэргийн, харин урт үсийг зөөлөн бигудээр ороовол дээр. Бигуди байхгүй бол цаас, туузаар ороож болно. Yсний хайч үс хуурайшуулж, гэмтээдэг тул заавал тусгай лосьон, мусс түрхэж ороогоорой.

Богино үсний засалт
Чийгтэй үсэнд мусс түрх, дараа нь самна. Дагзны үсээ сэнсээр хатаана, дороос дээш. Хажуу талын үсэнд бигуди орооно, зүүн талын үсэнд бүдүүн, баруун талынхад дунд зэргийн бигуди орооно. Дараа нь үсээ хажуу тийш самнахад зүүн талын туг үс нүүр лүү унжиж ирнэ. Yсээ хэлбэр оруулж самна.

Урт үсний засалт
Чийгтэй үсэнд кондиционер түрхэж, жаахан хатаана. Хагас дугуй сойзоор үсний угаас үзүүр хүртэл самнаж хатаана. Урд талын туг үсийг дээш сэвсийлгэн самнаж, толгойн оройн үсийг бага зэрэг арзайлга.

Comments 

 
#1 halzan 2013-01-21 00:39
:-*
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ