Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Манай сонины эрхлэгч олон улсын яруу найргийн наадамд оролцохоор шалгарлаа

Манай сонины эрхлэгч олон улсын яруу найргийн наадамд оролцохоор шалгарлаа

ОХУ-ын Буриадын Улаан үд хотод болох Итгэл хамбын мэлмий гийсний 160 жилийн ойд зориулсан олон улсын яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтад дэлхийн яруу найрагчдаас ирүүлсэн бүтээлүүдийг шүүн хэлэлцээд, нийт гучин яруу найрагч шалгаруулсны дотор Монгол улсаас Ховд аймгийн яруу найрагч манай сонины эрхлэгч Гонгоржавын Төрмөнх оржээ.Буриад-Монголын Итгэл хамба буюу Бандид лам Дашдорж Итигэловын тухай манайхан

сайн мэддэг болсон. 1927 онд жанч халснаасаа хойш өнөө хэр гүн бясалган суугаа, оршуулахад нь ямар ч занданшуулах арга хэрэглээгүй, гэдэс дотор нь тэр хэвээрээ буй атал өдий олон жилд огтхон ч муудаагүй, орчин үеийн анагаах ухаан арьс үсний нь ширхгээс шинжлээд "амьд байна" хэмээн дүгнэсэн гэхчлэн энэ аугаа оньсого мэт гэгээнтний тухай яривал барагдахгүй.

ХХ зууны буриад түмний оюун санааны удирдагч, буддын шашны нэн шинэхэн домог, үхэлгүй мөнхийн өлзий хутаг олсон энэ гайхамшигт хүн мэндэлсний 160 жилийн ойд зориулсан их наадмыг 2012 оны 6-р сарын 23-нд Улаан-Үүд хотын дэргэдэх Ивэлгийн дацанд зохиох юм.

Уралдааны бүтээлүүдийг 2012 оны 5-р сарын 15-наас 6-р сарын 1-ны хооронд цахим шуудангаар авсан ба олон улсын шүүгчдийн зөвлөл саналаа онлайн хэлбэрээр нэгтгэж их наадамд оролцуулах 30 найрагчийг  ийнхүү сонгон урьжээ.

Буриадууд энэ арга хэмжээг монгол угсаатны их баяр болгохоор тун ч чармайж байгаа гэнэ. Дацангийн эргэн тойронд дан монгол гэр барьж зочдыг байрлуулна. Түүнчлэн эрийн гурван наадам, монгол хоточ нохойн үзэсгэлэн гээд л чухамхүү нүүдэлчин ардын онцлогоор цалгисан үйл явдлууд өрнөнө гэцгээж байна. Наадмын хүрээнд яруу найрагчдын болон хөгжмийн зохиолчдын тэмцээн, мэргэжлийн зураачдын болон хүүхдийн уран зургийн үзэсгэлэн, буриад-монгол үндэсний хөгжмийн уралдаан, буриад хувцас зан заншлын наадам зэрэг арга хэмжээ зохиогдох юм байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ