Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Бидэнд үйлчилгээ явуулах тогтсон ажлын байр шаардлагатай байна

Бидэнд үйлчилгээ явуулах тогтсон ажлын байр шаардлагатай байна

Ховд аймгийн Үсчидийн холбооны тэргүүн Ц.Пүрвээгээс дараах тодруулгыг авлаа. 

-Баруун бүсийн үсчин, гоо засалчдын тэмцээний  талаар ярихгүй юу?- Энэхүү уралдаан Ховд хотод бол анх удаагаа зохион байгуулагдаж байна. Баруун бүсэд бол 2006 оноос хойш зохион явагдаж байгаа юм. Анх 2006 онд Завхан аймагт, 2008 онд Говь-Алтай аймаг, 2010 онд Увс аймгуудад зохиогдож байсан. Манай аймагт зохион байгуулагдаж байгаагийн хувьд бид их өндөр үүрэг хариуцлагатай оролцож байгаа. Энэхүү арга хэмжээг угтаад Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн, мастер үсчин Цогзолмаа гуай, “Ирина” салоны мастер үсчин Рина нар манай аймагт

ирж тав хоногийн сургалт явууллаа. Үүнд манай аймгийн үсчин гоо засалчид зуун хувь хамрагдсан. Уг сургалтыг авснаар бидэнд их үр өгөөжтэй зүйл болсон. Мөн манай аймаг энэ жил Увс аймгаас шилжин явах цомоо гардан авч байна. Үүнийг дагаад бидэнд бас өндөр үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэж ойлгож байгаа.

 -Ховд аймгийн үсчин, гоо засалчидад өнөөдөр тулгамдаж байгаа гол асуудлууд юу байх юм?

-Тулгамдаж байгаа асуудал гэвэл бидэнд тогтсон байр савны асуудал л хүндрэлтэй байдаг. Үйлчилгээний төвүүдийг нэгтгэсэн байдлаар нэг байранд байршуулж ажиллуулбал зүгээр юмуу гэж боддог. Энд зохион байгуулалттайгаар ажлын байрыг нь нэмэгдүүлэх талаар төр засгийн зүгээс бодлогоор дэмжвэл олон хүний амьдралд тустай. Үүнийг дагаад мэргэжлийн үсчин, гоо засалчидын ур чадвар ч цаг үетэйгээ хөл нийлэн алхах боломжтой шүү дээ. Гол нь ахуйн үйлчилгээний байр л байгаа юм.

-Үсчин, гоо засалчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Аймгийн ХХҮХ-ээс сургалт зохион байгуулж хүмүүсийг хамруулдаг л даа. Энэ дашрамд тус хэлтсийн хамт олонд биднийг дэмжиж байдагт талархаж явдагаа илэрхийлье.  

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ