Аймгийн Залуучуудын холбоо, Нийтийн номын сангаасөнгөрсөн 4 сарын 1-ны инээдмийн баярын өдөрт зориулан 4 сарын 2-нд Онигооний тэмцээн зохион байгуулав. ХДТ-т болсон уг тэмцээнд 13 онигоочин оролцсоноос Мөнххайрхан сумын 12 жилийн сургуулийн багш, яруу найрагч С.Бүрнээ тэргүүн байр, ХДТ-ын жүжигчин Б.Батдорж дэд байр, Цэцэрлэгийн хөгжмийн багш Ж.Пүрэвдорж гуравдугаар байранд тус тус шалгарч, 7-р сургуулийн багш С.Хоролсүрэн, ХДТ-ын морин хуурч Д.Мөнхсүх, Ховд их сургуулийн оюутан О.Энхтүвшин нар тусгай байрыг эзлэв.
Тэмцээнд оролцсон онигоочид эхлээд чөлөөт сэдэв, дараа нь улс төрийн сэдэв, эцэст нь эзэнтэй онигоо гэсэн шатлалтайгаар үе шат бүрд гурав гурван онигоо ярьсан ба нийлбэр онооны дарааллаар байр эзлүүлж, шалгарагсдад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал дурсгалын зүйл гардуулсан. Онигооны тэмцээнийг аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч Шүүхийн тамгын газрын дарга, яруу найрагч Д.Даваасүрэн, яруу найрагч, Ховдын толь сонины эрхлэгч Г.Төрмөнх, ХДТ-ын жүжигчин Отгонжаргал нар шүүн тунгааж, аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид бусад асуудлыг хариуцан зохион байгуулжээ.