Download Firefox
Download Firefox

Monday, Jun 17th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Хүн, ус хоёр

us
us1

Хүн гэж хэн билээ, ус гэж юу билээ, ус уухын заяа  гэж энэ орчлон хорвоогийн оньсого,  ховорхон төгөлдөр   үзэгдлийн нэг  юм.Японы эрдэмтэн доктор Эмото Галилео усны орон торын  бүтэц нь  хүрээлэн буй орчноос хүлээж авах мэдээллийн улмаас хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар маш сонирхолтой судалгаа хийж  дэлхий нийтийг шуугиулж байна.  Ус нь  үг яриа, тоо, бичгийг  хүлээн авч  ойлгодог шиг хөгжмийг (орчлон хорвоо гэдэг хэлбэлзлэл билээ) маш сайн мэдэрдэг учраас эхийнхээ хэвлийд  үр нь өсөн торнихдоо ээжтэйгээ үргэлж  хүйн харьцаатай байдаг.

Ус  бол  бурханы бүтээл бөгөөд шинжлэх ухааны хаан математикийг(тоог)  геометрийн дүрсээр болон урлагийн  хаан яруу найргийг үгийн  ид шидээр ойлгож харьцдаг билээ. Бурхан шашны судруудаас их эрдэмтэн Пифагор аравтын  тоон системыг авч  мөн алдарт яруу найрагч Гете үгийг авахдаа Фаустдаа  “Эхлээд үг үүссэн гэжээ”.  Дэлхийн гадаргын  далан хувь усаар  бүрхэгддэг, мөн хүний биеийн далан хувийг  ус эзлэдэг нь тохиолдлын зүй тогтол биш юм.

Усыг амьд гэж улмаар увьдаст  рашаан хэмээн ойлгож, шүтэн  хүртэж, харилцан шүтэлцэн ойлголцож ирсэн  нүүдэлчин ард түмэн минь үнэхээр агуу юм. Монголчууд усны амьтайг мэддэг болохоор  залбирч, тарнидан эмчилгээнд өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Ус амьд ч учраас үргэлжийн хөдөлгөөнд оршихдоо  цэвэр ариун  байдаг, хүн мөн цусныхаа эргэлтээр шим тэжээл авдаг.

Шинэ эмчээс ширгээсэн ус ч гэдэг үг бий,  мөн тогооны тагны хөлсөөр эм танг даруулж уудаг,эхийнхээ рашаан ус  хүртсэн хүн элдэв бусын өвчин зовлонд өртдөггүй гэдэг.

Хүн, малын  бие уснаас л бүрддэг болохоор намар даарахыг эм , хавар даарахыг хор гэж үзэн  жин тээх ат, хавар унах морио намар сайтар хөлөргөн уяж хонон чийрэгжүүлж уналга эдэлгээнд тэсвэртэй болгодог.  Бороо болгоны ус ургамал, амьтны  ертөнцөд өөр өөрөөр үйлчилдэг болохоор   малчид  зарим бороог ямар сайхан шимтэй хур вэ гэдэг билээ. Дэлхийн брэнд усан  бүтээгдэхүүнүүд тухайлбал пиво, архи, дарс  нь усны  чанараар  тодорхойлогддог  тийм  ч болохоор зарим булаг, шанд,   худгийн усыг энэ лав эгэл жирийн ус биш шүү гэж  шүтэн бишэрч ундаалдаг.

Булган хангай, Архангайн  бүсгүйчүүд  намрын дунд сарын арван таванд зайр гүйх  Орхон, Тамирын усанд булхаж шумбан  биеэ ариусган чийрэгжүүлэн,  нүүрнээсээ ааль  бутруулж, нүднээсээ оч гялалзуулан тэмдэглэдэг  өвөрмөц  нэгэн уламжлал тогтжээ.

Тамирын голыг эрт цагт “Болор толь “ гэдэг байсан нэгэн домог сонссон юм. Үзэсгэлэнт гоо төрсөн Тамир бүсгүй,  үс зүсээ голын усандаа тольддог байж гэтэл хар буруу санаатан голыг нь  бохирдуулж толь  үгүй болсоноор тэр голдоо үйж түүнээс хойш Тамирын гол нэртэй болсон гэдэг.

Зайр  гэдэг бол мөсний талст үүсэх эх булаг болохоор усны анагаах чанар түүний орон торын  бүтэцтэй шууд холбоотой юм.  Найз залуугаа хангай руу аян жинд явахад   хайрт бүсгүй  нь   хар сайхан үс гэзгээ,   Хатан Туулын усаар нэг угаахсан хэмээн мөрөөдөж мөс  захиж  байдаг билээ. Хайрыг өнгөөр илэрхийлбэл цэнхэр байх гэж боддог  тэр тусмаа мөс, ус, тэнгэр шиг тув  тунгалаг цэв  цэнхэрхэн... Цэнхэр, алаг нүдэн дэлхий, усан цэнхэр огторгуй гэдэгдээ. Монголын уран үгсийн шилдэг мастерууд- найрагчид хөдөө орон нутагт олуулаа очицгоон  “хайр дурлал, сэтгэлийн гэгээрлийн” шүлгээ дуудахад бороо хур  ордог нь цаанаа гүн утга учиртай...

Төрийн найр эхлүүлдэг уртын сайхан дуу шиг түмэн олон түрцгээдэг     Тунгалаг Буянт голоо хайрлацгаая, хамгаалцгаая  Оюунлаг Ховдчуудаа !

Угаасан ус минь мяралзана

Тооны цамхраагаар, цохио өнгийж

Тэнгэрийн дуу, айдас төрүүлнэ

Аягатай цайнд минь,  янгир хөвөн

Айлын тоонон дээр,  аргаль тургилана

Зүүдний цагаан зэрэглээнд,  угаасан ус минь мяралзан

Зүрх сэтгэл минь нялхарч, хүүхэд нас бүртэлзэнэ

Алтайн хонгор салхи, зүс үнсэн илбэж

Ариун Буянтын сэлгээнээс, зүссэн тарвас үнэртэнэ

Бусгаа цагаан салхинд, алтайн уул хөөмийлж

Буянт голын харгианд, ятга сулдаа эгшиглэнэ

Зэгст голын адагт,  чуулах шувуун цуглаан

Зэллээ аргадах,  шувуун зудны хялмаа

Хулс зэгс мэгшиснээ, хэнгэнэтэл санаа алдахуй

Хушуурах шувууд далласаар, хурмастад цэг болж шингэнэ.

Хаврын хайлсан ус, шар усны хор нөлөө ургамал, амьтан болон уул уурхайн баяжуулалтын технологид ч  сөргөөр нөлөөлдөг,  хаврын ногооны хор,  сульдаж   орсон малд муугаар нөлөөлж, адуу усан жилбэнтэж, үйлдвэрийн технологи эвдрэх нь түгээмэл тохиолддог үзэгдэл.   Хүний бие  уснаас л тогтдог болохоор монголчууд  нар буцаж  “усны хор”  гарахаас өмнө хүүхэд багачуудаа   задгай усанд орохыг хориглодог байсан юм. Харин үр хүүхдээ намрын мөнгөн шүүдэр  дээгүүр хөл нүцгэн явахыг эрхэмлэн намар  орой болтол гутал өмсгөдөггүй байсан уламжлал нь чийрэгжүүлэлтийн нэг арга хэлбэр байж дээ. Манай нутгийн Дарвийн Хөдөлмөрийн баатруудын “Хөрвөжүүлэн, мөсжүүлэх” арга туршлага л юм даа. Намрын мөнгөн шүүдрээр,  цай чанаж өгсөн биш дээ  ээждээ, насны нь буян хишгийг,  хариулсан биш дээ үр  чинь   өнөөдөр. Ээждээ   үр нь ус ирдэг, энэ хорвоод мэндлэхдээ ус байдаг, ирээдүйд жанч халахдаа  харин хуурай ус болдог нь ертөнцийн нэгэн жам билээ

Монголын толгой лам нар шанага усыг өөртөө  шингээсэн хонины хорголын чинээ хуурай ус бүтээж ундандаа  хэрэглэн их говиудыг туулж ирсэн түүх бий.  Харин өрнийн эрдэмтэд тухайлбал Британийн Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер  өнгөрсөн жил л хуурай усыг гарган авлаа гэдгээ Америкийн химичдын нийгэмлэгийн 240 дэх үндэсний их хурал дээр   зарлаж байх. Юм гэдэг сонин шүү. Өрнийн болон Дорнын гүн ухааны ялгаа гэдэг л энэ дээ.

Өнөөдөр хүн төрлөхтөн зөвхөн хэрэглээний үүднээс байгаль дэлхийтэй хайр гамгүй харьцсаны уршгаар  гор нь гарч нэгэнт тарьсан үйлийн үрийнхээ лай ланчигийг эдлэх цаг мөч тулгараад байна. Тухайлбал Гайти улсад ундны цэвэр усны гачаалаас үүдэн олон зуун хүмүүс орчлон хорвоог орхих боллоо. Монгол улсад минь хичнээн нуур, гол, горхи, булаг, рашаанууд ширгэж үгүй боловоо ?. Үнэхээр харамсалтай, үгээр илэрхийлэхэд ч хэцүү юм. Хүрээлэн буй онгон байгаль орчин тэр тусмаа ус бол амьдрал юм. Учир нь гэвээс байгаль хорвоо хүмүүст хишиг буянаа  хайрлахаа ч хайрладаг бас авахаа ч авдаг юм шүү дээ.

Ф.М.Достоевскийн   “Гоо сайхан ертөнцийг аврана” гэсэн мэргэн үг байсан бол өнөөгийн түүхэн цаг хөгжлийн хорин нэгдүгээр зууны  эрин үед “Сэтгэлийн ухаарал, гэгээрэл ертөнцийг аврах”  болж байна.  Хүмүүсээ ?.

Ж.БААТАРХҮҮ (Шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт  Эрдэнэт хот. 2012 он.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ