Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Оны шилдэг яруу найрагч, зохиолчид тодорлоо

Оны шилдэг яруу найрагч, зохиолчид тодорлоо

Uushiin_Batbold_nairagchЭнэ сарын 17-нд аймгийн Хөгжимт драмын театрт “Эгшиглэнт эхийн хишигт” яруу найраг, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд нийт 35 яруу найрагч, зохиолчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Яруу найргийн төрөлд Мөнххайрхан сумын харьяат яруу найрагч Уушийн Батболд тэргүүн байр эзэлж, мөн Мөнххайрхан сумын Сүрэнгийн Бүрнээ, Буянт сумын Б.Магсаржав нар удаалж, тусгай байранд Н.Бүргэд, С.Батчулуун нар шалгарлаа.

Богино өгүүлэгийн төрөлд нэгдүгээр байранд зохиолч орчуулагч, аймгийн БГХТТ газрын дарга Аварзэдийн Оюунчимэгийн үгүүллэг, хоёрдугаар байранд манай сонины сэтгүүлч  Жавхлантын Саруулын “Тэнгэрийн цаадах тэнгэр” үгүүллэг, гуравдугаар байранд  Ж.Пүрэвдоржийн үгүүллэгүүд орж утга зохиолыг шимтэн сонирхогч түмэн олны оюуны мэлмийг баясгалаа.

Яруу найраг, богино үгүүллэгийн наадмыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, яруу найрагч Г.Бямбаа, утга зохиол судлаач В.Янжиндулам нар шүүн тунгаалаа.

Уншигч та бүхэнд 2012 оны тэргүүн найрагч Уушийн Батболдын шүлгийг толилуулж байна.                           

                       Би 

Хээрийн цэцэгний үнэрнээс өөр

Хэтэрхий нялуунд дургүй юмаа би

Хагацал хүсэхгүй ч хатуу хорвоод чинь

Хааяа хааяа гунидаг юмаа би

Алтайнхаа салхины чимээнээс өөр

Адгуу дөжрөөнд дургүй юмаа би

Үржилтэй дэлхийн алган дээр

Үе үехэн жаргадаг юмаа би

Эртний мэргэдийн сургаалиас өөр

Элдвийн номлолд дургүй юмаа би

Жүнзтэй дарс шиг сайхан орчлонд

Зүрхнийхээ анираар явдаг юмаа би

Амьдралын тухай шүлэг бичнэм

Амьдрал өөрөө бослого учир

Алтаар бус нулимсаараа бичиж

Арчилгүй үлдээнэм би

Халуухан бие минь зарга болохоор

Хаадын хуулинд үл нийцнэм

Харах нүд минь зорго болохоор

Хатадын зүсэнд өгөхөөс буцахгүй

Жүнзтэй дарс шиг сайхан орчлонд

Зүрхнийхээ анираар явдаг юмаа би

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ