Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Төсвийг жинхэнээс нь ил тод болгохын тулд...

Төсвийг жинхэнээс нь ил тод болгохын тулд...

TosovРедакцын үгүүлэл Монгол улсын төсвийн тухай шинэ хууль батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Хуулийн эхний хэсгийг өнгөрсөн оны 12 сараас, зарим хэсгийг нь энэ оны эхнээс  гэхчилэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ба 2013 он эхлэхэд уг хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэх гэнэ.

 

 

Тодруулбал хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг он дамжуулан  санхүүжүүлэх харилцааг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулж батлах, жилийн төсвийн төсөл боловсруулах, өргөн  мэдүүлэх, батлах, тэрчилэн 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг аудитаар баталгаажуулах  харилцааг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, хуулийн бусад зүйл заалтуудыг  нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн

мөрдөхөөр тогтоосон байна. Уг хуулийн 5-р зүйлд Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална гээд тэдгээрийг төсвийн тогтвортой, иж бүрэн, үнэн зөв ил тод, хариуцлагатай байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хэмээн таван хэсэг болгон эрэмбэлжээ.

Үүний дотроос иргэд олон нийтэд хамгийн чухал ач холбогдолтой нь төсвийн ил тод байдлын зарчим. Өнөөг хүртэл бидний дунд төсвийг зөвхөн төрийн албаны хүмүүс, албан тушаалтнууд мэддэг. Жирийн иргэдийн толгойноос давсан хэтэрхий том ойлголт учир тэдгээр мэдэлтэй, чадалтай хүмүүсийн л хийдэг ажил гэсэн “хайхрамжгүй”  үзэл хандлага давамгайлсаар ирсэн. Тэгтэл үнэн хэрэг дээрээ төсвийг ард түмэн бүрдүүлж бий болгодог ба ард түмний тусын тулд улс орны хөгжил, ирээдүйн төлөө зориулагдах учиртай билээ.  Төсвийг хэрхэн яаж төлөвлөх, батлах, захиран зарцуулах, хяналт тавих зэрэг нь нийт иргэдийн хүсэл зоригт нийцсэн, бүхэнд хамаатай асуудал гэдгийг өмнө нь төдий л анзаардаггүй байв.
        Барагцаалбал 2000 он гарснаас хойш төсвийн үйл явцад иргэд хяналт тавьдаг, буруу зөрүүг нь засаж залруулахад оролцдог байх талаар идэвхтэй яригдаж, төрөл бүрийн санал санаачлагууд өрнөн, төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй ил тод болгох, оролцоонд суурилж асуудлыг шийдэхэд чиглэгдсэн “шилэн түрийвч” аян гэх мэтийн үйл ажиллагаанууд явагдаж эхэлсэн.  
       Өдгөө энэ үзэл хандлагыг бүх түвшинд хүлээн зөвшөөрч “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэгчийн ач холбогдлыг ухаарсан алхмууд хийгдэж эхэллээ. Түүнчилэн төсвийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уг асуудлыг анхааран авч үзэж, саяхан шинээр батлагдсан төсвийн тухай хуулийн үндсэн зарчмуудад энэ тухай үзэл санааг суулган өгчээ. Төсвийн ил тод нээлттэй байдлыг хангахад баримтлах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар хамтран орон даяар хэлэлцүүлэн боловсруулах болов.  
        Эрх зүйн хувьд ийм таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн ч иргэд нь өөрсдөө идэвх, санаачлага гаргахгүй, өөрсдийнхөө төлөө, баг, сум, аймаг, улсынхаа төлөө санаа сэтгэл зориулахгүй бол энэ боломж талаар өнгөрнө.             
       Нээлттэй нийгмийн хүрээлэн зэрэг зарим газруудын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Ховд аймаг төсвийг нээлттэй, ил тод болгох талаар харьцангуй ахиц дэвшлийг олж, улсдаа нэг, хоёрдугаарт бичигдсэн тухай манай сонины 2012 оны дугаар 02-т мэдээлж байсан. Гэвч хангавал зохих шалгуурын дөнгөж 40 хувьд л хүрсэн үзүүлэлтээр ийм амжилттай дүгнэгдсэн гэх.
       Дээр үгүүлснээр Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газраас зохион байгуулсан аяны хүрээнд Ховд аймаг иргэний танхимдаа талуудыг тэгш оролцуулсан хэлэлцүүлэг явуулж, журманд тусгуулах тодорхой саналуудаа илгээсэн. Гэсэн ч уг журманд хэлэлцүүлэгт оролцогсодын саналууд бүрэн тусгагдсан эсэх, тухайн журам нь төсвийн ил тод нээлттэй байдлыг жинэхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд үйлчилж чадахуйц баримт бичиг болон гарч ирэх эсэх нь тодорхойгүй байна.
      Төсвийг ил тод нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангахын тулд юуны өмнө иргэд олон нийтийг төсвийн тухай мэдээлэлтэй, мэдлэгтэй болгож, зөвхөн мэдээлэл авч, хөндлөнгийн хяналт тавихаас илүү төсвийг төлөвлөх боловсруулахад идэвхтэй оролцдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Аймагт ажиллаж буй төр иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт түншлэлийн гэрээний хүрээнд энэ чиглэлийн жилийн аян явагдаж, тодорхой үр дүнгээ өгсөн ч дээр үгүүлсчилэн иргэд, олон нийтийг төсвийн бүх үе шатанд (төлөвлөх, бүх нийтийн санал авч хэлэлцүүлэх, боловсруулах, хэлэлцүүлж батлах, гүйцэтгэлд болон бүх үйл явцад, хяналт тавих, алдаатай зүйлийг засан залруулах талаар санал гаргах гэхчилэн) оролцуулах боломжийг бодитоогоор бүрдүүлэх талаар тодорхой шийдлийг олж чадсан нь хараахан үгүй байна.
      Төсвийн шинэ хуулинд тусгалаа олж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас журамлан зохицуулахаар ажиллаж буй эл үзэл санааг орон нутагт жинэхэнэ утгаар нь цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье гэвэл саяхан батлагдсан 2012 оны төсөвт хууль эрх зүйн ямар нэг зөрчил бий эсэх, түүнчлэн иргэд олон түмний болон аймаг орон нутгийн нийтлэг эрх ашигт хэрхэн нийцэж байгаа талаар үнэлгээ хийх шаардлагатай гэсэн саналыг тус аймаг дахь Ховдын толь сонины редакци болон зарим байгууллага хүмүүсийн зүгээс дэвшүүлж байгаа юм.
      Батлагдсан төсөв хөрөнгө оруулалтын жагсаалтаас харахад чухам ямар тодорхой зорилгын үүднээс хэний санаачлагаар төлөвлөгдөн,  төсөвт суусныг тодруулмаар, аймгийн болон тухайн салбарын, эсвэл иргэд олон түмний хувьд зайлшгүй шаардлагатай бус, харин хэсэг нөхөд ч юм уу, тодорхой сонирхол эрх ашигт үйлчлэхүйц мөнгө хөрөнгө батлагдсан нь мэр сэр байна гэсэн шүүмжлэл  ч гарч ирж байна. 
       Тухайлбал улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад хэд хэдэн суманд нутгийн удирдлагын ордон барина хэмээн сум тус бүрт 210.0 – 480.0 сая төгрөг төсөвлөн баталсан нь тийм чухал зүйл гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байгаа юм.
       Мөн Казакстан улсын “Казакстан” телевизийг хүлээн авч цацах болон казак хэлээр ярьдаг Шалхар радио өргөн нэвтрүүлэг хүлээн авах станц суурилуулах, орон нутгийн Ховд телевизэд санхүүжилт олгох зориулалтаар 50.0 сая төгрөг батлагдсан нь ганц хоёр байгууллага, хүний эрх ашигт үйлчилсэн явцуу шийдвэр болсон байна хэмээн салбарын байгууллагууд эсэргүүцэж байгаа.  
        Зэрэг суманд багшийн хөгжлийн төв байгуулах зориулалтаар хөрөнгө батлагдсаны бодит үр өгөөж яаж гарах гарах вэ, “гэр” хөтөлбөр, “хөдөөгийн залуусын хөгжил мэдээллийн хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд чухам юу хийх гээд байгаа юм бол хэмээн сонирхсон, мэдэхийг хүссэн хүмүүс ч олон бий.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа Оюунлаг Ховд хөтөлбөрт зориулсан хөрөнгө хэр зэрэг үр өгөөжтэй зүйлд зарагдаж байгаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн хөшөө босгох нь нийгмийн захиалга мөн үү, Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын заалны ширээ сандлыг яасан ойрхон ойрхон шинэчилдэг юм бэ гэх мэт асуулт саналууд бидэнд ирээд байгаа юм.   
      Аймгийн гурван талт түншлэлийн хороо иргэдийн эдгээр санал захиалгыг анхааралдаа авч нягтлан үзэхээс гадна. Төсвийг ил тод нээлттэй болгох аяныг цааш үргэлжлүүлж, манай редакциас болон зарим байгууллага иргэдээс дэвшүүлж буй 2012 оны батлагдсан төсөвт тодорхой чиг зорилгын хүрээнд үнэлгээ хийх саналыг ч бас хүлээн авч хэрэгжүүлээсэй гэж хүснэ.
      Энэ санаачлагын хүрээнд манай www.tsahim-toli.mn вэб сайтаар олон нийтийн дунд санал асуулга өрнүүлж эхлээд байна. 
    Та бүхэн манай сонины www.tsahim-toli.mn цахим хувилбарт зочилж, санал асуулгад идэвхтэй оролцоорой!                 Г.Төрмөнх

Comments 

 
#4 ss 2012-03-06 15:57
ta buhen doorhi hayagaar orood uzeerei.
http://mongolnews.mn/i/28643
Quote
 
 
#3 enh 2012-02-07 15:31
unen sh de tusviig il to bolgoh l heregtei ene bidnii medeh yostoi asuudal
Quote
 
 
#2 Gunj 2012-02-06 23:52
He he tosviig il tod bolgono geel yaridiin. Ikh l saiahn sanaa shu te
Quote
 
 
#1 Mondoroo 2012-02-06 23:51
Zov kho naadahind chini bi ch bas oroltsmoor b.na!!
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ