Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! Манай редакцийн дэргэдэх Өсвөрийн сэтгүүлч бүлгэмийн сурагчид бичиж байна.

Манай редакцийн дэргэдэх Өсвөрийн сэтгүүлч бүлгэмийн сурагчид бичиж байна.

Нууц биш миний үг

Арван жилийн
Алтан босгыг
Алхаж орсон тэр өдрөөс эхлэн багш хүний сайхан инээмсэглэл, дулаан харц, өгөөмөр сэтгэл ямар агуу байдгийг ойлгосон. Толгойг минь илж, сэтгэлийг минь дулаацуулж байдаг багш тандаа баярлаж талархсанаа энэ захидлаар дамжуулан илэрхийлье. Би таныг нартай зүйрлэдэг. Яагаад гэвэл та надад илчээ хайрлаж, энэ биеийг минь гэрэлтүүлдэг. Намайг даарахад бүлээцүүлж, халууцахад сэрүүцүүлж өгдөг бурхан шиг ачтан. Таны тухай бичээд байвал орчлонгийн бүх сайхан үг багадмаар. Сурагч бага насандаа сурлагаараа мандаж, сургууль дүүргэж гүйцээд эх орондоо хувь нэмэртээ хүн болно.

                                   Ч.Байгалмаа багшид 1-р сургуулийн 9а ангийн сурагч Энхзаяагаас

Ачтан багш

        “Нарт ертөнцөд эгнэшгүй
      Нандин сайхан алба гагцхүү багш хүнд л заяагджээ” хэмээх нэрт сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский хэлсэн байдаг. Тэр тусмаа бага ангийн багш гэдэг бол учир мэдэхгүй нялх балчир хүүхдийн оюуны хоосон савыг нь эрдмээр дүүргэж өгдөг ачтан билээ. Эрдэм гэдэг төгсгөл нь үгүй цацраг шиг билээ. Багш хүн нийгэмд идэвхитэй байр суурьтай бие хүнийг бүтээхийн тулд оршин тогтнож байдаг бөгөөд хүнийг сурган хүмүүжүүлдэг болохоор багшийн мэргэжил хамгийн хүнд хөдөлмөрт тооцогддог. Энэ хөдөлмөрийг эрхэлж байгаа нийт 1-р сургуулийн бүх багш нарт багш нарын баярын мэнд хүргье.

Ж. Загдзүсэм 1-р сургууль 9а ангийн сурагч

Цэнхэрхэн ширээний ард
Цэцэг шиг суусан намайгаа
Цэвэрхэн таныхаа сэтгэлд
Цэвэрлэж боломгүй хар толбо үлдээснийг минь
Багшаа багшаа уучлаарай багшаа
Багшаа багшаа уучлаарай
Гартаа байгаа чулууны ширхэгийг тоолж
Гавъяатай багш таныгаа дурсана
Шавиа гэж эрдэм заасан
Сайхан сэтгэлт таныгаа дурсана
Багшаа багшаа уучлаарай багшаа
Багшаа багшаа уучлаарай
Хүзүүндээ байгаа шүрний ширхэгийг тоолж
Хайртай багш таныгаа дурсана
Хүсэл мөрөөдлийг жигүүрийг дэлгэсэн
Хүмүүнлэг багш таныгаа дурсана
Хайрт багшдаа багш нарын баярын мэнд хүргье
Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

                                Ж. Загдзүсэм 1-р сургууль 9а ангийн сурагч

Багшдаа хэлэх миний үг

             Багш минь та өдөр бүр сурсан эрдмээ бидэнд харамгүй хуваалцаж бидний оюунд мэдлэг бэлэглэж байдаг. Магадгүй хааяахан бид таныгаа гомдоодог байж магадгүй тэр бүхэнд уучлаарай багшаа. Таныгаа хуурай шохой бужигнуулан өөрийнхөө эрүүл мэндэд сөрөг зүйл хийн байж бидэнд эрдэм мэдлэг өгч байхад түүнийг бид ойлгодоггүй байжээ. Таныгаа өдөр бүр дууддаг багш гэдэг нэр дөрөвхөн үсэгтэй үг ч утга санаа нь хязгааргүй билээ. Та минь бидэнд зааж сургасан эрдмээсээ хариу нэхдэггүй ачтан билээ. Таны энэ их ачлалыг тань бүгдийг нь бичье гэвэл магад үзэг цаас эс хүрэлцэх бизээ. 12 жилийн 1-р сургуулийн багш Ч.Байгалмаа багшдаа багш нарын баярын мэнд хүргье

                                                             Б.Батцэцэг 1-р сургуулийн 9а ангийн сурагч

Багшдаа хэлэх үг

         Чин сэтгэлээсээ хийж байгаа үйлдэл бүхэн бусдын сэтгэлийг хөдөлгөнө гэж би боддог.
         Монгол хэл хэмээх далайд умбаж
         Багш хэмээх завинд сууж
         Үг хэмээх сэлүүрээр
         Үргэлж сэлүүрдэх сурагч би хүндэт багш нарынхаа амар амгаланг тань эрэн, баярласан сэтгэлээ цагаахан цаасан дээр буулгаж сууна. Хааяа таньдаа гомдох үе байсан ч баярласан удаа минь түүнээс мянга мянгаар илүү билээ. Зөв төлөвшиж, зөв сэтгэх чадварыг та л бидэнд суулгаж өгсөн. Сургуулийнхаа алтан босгыг давж ороод таны шавь болж таниар тэтгэгдэж яваадаа үргэлж баярлаж явдаг шүү. Сургуулийнхаа нийт багш нартаа баярын мэнд хүргье

                                                    Л. Алтанцэцэг 1-р сургууль 9а ангийн сурагч

Бүх багш нартаа

       Дэлбээлж амжаагүй нялх цэцэг шиг бага балчир насанд минь та намайг бүлээхэн сэтгэлээрээ эрдмийн хөрсөнд суулгасан. Тэр цагаас хойш таны л надад өгөх илч туяагаар би амьдарч өдөр өдрөөр дэлбээ минь нээгдэж байна. Алдааг минь засаж эрдмээр намайг тэтгэх багш нартаа би хайртай. Цэцгийн дайтай цэцэг болгохсон гэж хичээх та нарынхаа үнэлж ч барамгүй сэтгэлийг мэдэрсэн болохоор би тийм л цэцэг болохоор тэмүүлсээр байх болно. Бүх багш нартаа хайртай шүү та нартаа баярын мэнд хүргье

                                                  Б. Айкүмс 2-р сургууль 10а ангийн сурагч

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ