Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Усанд уусдаг аминдэм

Усанд уусдаг аминдэм

tosond-uusdag1

Бүх аминдэмүүд амьдралын чухал ач холбогдолтой. Хүний бие махбодод нэн чухал ач холбогдолтой усанд уусдаг аминдэм бол С, В1, В2, РР аминдэмүүд юм.
С аминдэм /Аскорбины хүчил/ С Аминдэмийг өөрөөр аскорбины хүчил гэж нэрлэдэг. С аминдэм нь биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж өвчин эмгэгээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Энэ аминдэм дутагдахад арьсан дээр хөх толбо үүсч ажлын чадвар алдагдан амархан ядардаг. Нохойн хошуу, улаан ба ногоон чинжүү, үхрийн нүд зэрэг жимс ногоонд ихээхэн агуулагддаг.

В1 аминдэм /тиамин/  Энэхүү аминдэм нь нүүрс усны солилцоог зохицуулж бие махбодыг элчээр хангахад чухал үүрэгтэй. В1 аминдэм дутагдахад мэдрэл, зүрх судас хоол боловсруулах эрхтэний тогттолцооны үйл ажиллагаа алдагдаж толгой өвдөх, ой тогтоолт муудах, зүрх өвдөх хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ аминдэм нь үр будаа бүдүүн гурил жимс ногоонд агуулагддаг.
В2 Аминдэм /Рибофлавин/ В2 аминдэм нь нүүрс ус уураг, өөх тосны солилцоонд оролцож нүдний хараа хэвийн байх гемоглобины нийлэгжилт явагдахад чухал үүрэгтэй. Энэ аминдэм дутагдахад хоолонд дургүй болж жин багасч бие суларч нүд улайж ам хуурайшна. Сүү мах, махан бүтээгдэхүүн өндөгний цагаа вандуй зэрэгт ихээр агуулагдана. РР Аминдэмүүд /Никотины хүчил/ Эсийн дотор явагдах эсэлдэн ангижрах урвалд идэвхтэй оролцоно. Энэ аминдэм дутагдахад ходоод гэдэсний замын эрхтэн өвчлөх мэдрэлийн системийн хэвийн ажиллагаа алдагдаж, арьс шархлан пеллагра өвчнөөр өвчилнө. РР аминдэм нь ногоо, жимс, сүү, загас амьтны элэг, бөөр зэрэгт агуулагдана.

Comments 

 
#1 скрафт 2015-05-13 18:08
:lol:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ