Download Firefox
Download Firefox

Friday, Aug 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал “Цэнгэг, хүрэлцээтэй усны нөөцийг хойч үедээ өвлүүлье”

“Цэнгэг, хүрэлцээтэй усны нөөцийг хойч үедээ өвлүүлье”

tsengeg-us

Өнөөгийн хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хурдацтай хөгжил цэнхэр гарагийнхаа байгалийн нөөц баялагт тулгуурлан явагдаж байдаг. Байгалийн баялгийн үүсэн бий болох нөхцөл их урт удаан хугацаа шаарддаг тул хөгжлийн энэхүү хурдыг хэрхэн гүйцэх билээ. Ийм ч учраас өнөөдөр дэлхий дээрх байгалийн нөөц баялаг улам бүр хомсдсоор байна. Гэвч байгалийн зарим нөөц баялаг урт удаан боловч тодорхой хугацааны дараа нөхөн сэргээгдэж байдаг бол ус хэмээх нэгэн баялаг нөхөн сэргээх юм уу, эсвэл шинээр бий болгож болдоггүй онцлогтой баялаг юм.

Өнөөдөр дэлхийн олон орон цэвэр усны хомсдолд ороод байна. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр нийт 350 сая хүн усны ноцтой гачаалтай нөхцөлд амьдардаг бол 1.1 тэрбум хүн баталгаагүй ундны ус хэрэглэдэг байна гэсэн тоо баримт байдаг. Монгол орон ч ийм орнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог юм.
         •    Ховд хот нь Буянт голын усыг хотын ногоон байгууламж болон хотын цэвэр усны хэрэглээнд ашигладаг  ганц хот.
         •    Ховд хот орчимд Буянт голын усыг дуртай газраараа хүссэн хэлбэрээр ашиглаж, усны үрэлгэн хэрэглээ их байна.
         •    “Шим ус ” орон нутгийн өмчит ААТҮГазрын бохир ус цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэршилт нь 36.0%- тай,  орон нутгийн цаг агаар, нөхцөл байдалд тохирохгүй, хоцрогдсон технологитой үйл ажилллагаа явуулж байна.
Жил бүрийн 3 сарын 22 өдрийг Усны өдөр болгон онцолж дэлхийн олон оронд байгалийн хязгаарлагдмал нөөц болсон усыг хайрлах, түүнийг зохистой хэрэглэхэд олон  нийтийн анхаарлыг хандуулахаар олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ховд, Буянт голын сав газрын зөвлөл энэхүү өдрийг угтан “Цэнгэг, хүрэлцээтэй  усны нөөцийг хойч үедээ өвлүүлье” сэдэвт сарын аяныг аймгийн ДБХС-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, БОАЖГ,  Жаргалант сумын Засаг Даргын тамгын газар, , ХОИС, БСГ, ус цэвэрлэх “Шим ус”ХХК,  Ховд ТВ, “Ховдын толь” сонин, www.tsahim-tolli.mn, мөн Ховдын мэдээ сонинтой  хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аяны зорилго нь орон нутгийн ард иргэдэд усны бохирдол, түүний үр дагавар, усны ахуйн бохирдлыг бууруулах арга замын талаар мэдээлэл хүргэх, олон нийтийг идэвхижүүлэх, усны ахуйн бохирдлыг бууруулахад уриалан дуудах,  усны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангах талаар бодит үр дүн гаргахад оршино. Сарын аяны хүрээнд аймгийн Ховд хотын төвлөрсөн шугам, сүлжээний усны алдагдлыг бууруулах зорилгоор аймгийн ИТХ-р тодорхой шийдвэр гаргуулах, ХОИС-н байгалийн шинэчлэл, технологийн сургуулийн оюутнуудын дунд “цэвэр, хүрэлцээтэй  усыг хойч үедээ өвлүүлье” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулах, Клубын сурагчид орон сууц, албан байгууллагын сантехникийн эвдрэл, усны алдагдлын талаар “Хүүхдийн дуранд”  сэдэвт цуврал нэвтрүүлэг хийх,  Хүүхдийн ордны жүжгийн дугуйлангийн сурагчдын оролцоотой “усны нөөцийг хойч үедээ үлдээх”  сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлдүүлэн цэцэрлэгүүдээр тоглолт хийх байдлаар бага насны хүүхдийг усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлийн мэдлэг олгох, зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ