Download Firefox
Download Firefox

Tuesday, Jun 02nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС Аймгийн Барилгачдын холбоо үйл ажиллагаандаа шинэчлэл хийнэ

Аймгийн Барилгачдын холбоо үйл ажиллагаандаа шинэчлэл хийнэ

      Ховд айSANY0551мгийн барилгачдын холбоо хуралдаж, салбарын хүрээнд дэвшүүлэн тавих, боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай, тэрчлэн тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэв.Хуралдааны үеэр хамгийн их яригдаж байсан асуудал нь барилгын компаниуд үйл ажиллагааныхаа уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн зохион байгуулалтанд орох явдал байв. Аймгийн барилгачдын холбооны тэргүүн Б.Даваасүрэн хэлэхдээ бид орон нутгийн хөгжлийн төлөө нэгдсэн нэг байр суурьтай, нэгдмэл бодлоготой ажиллаж тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

       Компаниуд өөр өөрийн жижигхэн эрх ашигт хүлэгдсэн, хувиа бодсон байдлаар ажиллах юм бол бусдаасаа хоцорсоор байх болно гээд аймгийн барилгын салбарт сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, инженерүүдийн хүч нөөцийг нэгтгэх, зөвхөн эздийн бус салбарын нийт ажиллагсадын эрх ашигт үйлчилж ажиллаж чадах цогц шинжтэй тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн тодорхой санаануудыг танилцуулав.

     Барилгын материалыг аймагтаа үйлдвэрлэх боломжийг судлах хэрэгжүүлэх талаар ч мөн ярилцав. Тэрээр аймагт шинээр байгуулах шаардлагатай үйлдвэрлэлийн төрөл бол төмөрлөгийн үйлдвэр гэдэгт барилгачид санал нэгдлээ. Компаниуд нийлж консорциум байгуулах, мэргэжилтэй ажилчидын холбоог үүсгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэв. Барилгачид сар бүрийн 10-ны өдөр иргэний танхимд цуглаж, тулгарч буй асуудлаа зөвлөн ярилцаж байхаар тогтлоо.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ