Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг Ирээдүйн урлагийн мастерууд үзэгчдийн сэтгэлийн дөлийг үлээн бадраав

Ирээдүйн урлагийн мастерууд үзэгчдийн сэтгэлийн дөлийг үлээн бадраав

Их урлаг ба хүүхэд нас “ХөхТэнгэрийн хүүхдүүд” хүүхдийн урлагийн тайлан тоглолтоос хийсэн сурвалжлага -

Хаа нэгэн газраас гэгээхэн амьсгал тээсэн шувуудын жиргээ сонсогдох шиг санагдаад, тайзнаа эгшиглэх хослол хөгжмийн аялгуунд сэтгэл цэлмэгшин, ахуй элгэнээ хайрлан дотносохын уй баярыг мэдэрнэм. Идэрбатын хөгжим “Морин төвөргөөн” хэмээх эрхэмсэг монгол аялгуугаар “Хөх тэнгэрийн хүүхдүүд” тайлан тоглолт эхлэв. Хүрэлчулууны Пүрэвхүү, Хүрэлбаатрын Идэрбаяр, Сүрэнжавын Идэрхүү, Нямхуягийн Ариунболд, Гантулгын Түвшиндалай, Төрхүүгийн Батзаяа, Энхболдын Чингүн нарын морин хуурч хүүхдүүдийн турьхан

гар хуурын утсан дээгүүр чөлөөтэй гулсан, цээжний гүнээс уярал омогшлын хөх дөлийг үлээн сэргээх ая хэмнэлийн давалгаан чихнээ дуурьссаар, сэтгэлийн гүн алс тийш шингэн шуранхайлж одно.

     Аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх Хүүхдийн ордны хүүхэд хөгжүүлэх морин хуур, төгөлдөр хуур, ёочин хөгжмийн дугуйлангын сурагчдын хамтарсан эл концертыг үзэхэд эгээ томоохон уран бүтээлчдийн тоглолтыг үзэж буйгаас ялгаагүй санагдаж, сэтгэлд гэгээн сайхан мэдрэмж, хайр бахархалыг урин авч ирэх нь таатай.

     Хүүхдүүдийн төрөлх авъяасыг олж нээн, хөгжүүлж, ийм хэмжээний чадварыг эзэмшүүлж буй авъяслаг багш Эрхэмбаярын Төгөлдөрбаян, Бат-Өлзийгийн Ууганзаяа нар шавь нарынхаа тоглолтыг дэглэн удирдаж тоглосон ба үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

     Морин хуурын дугуйлангийн багш Э.Төгөлдөрбаян Ховд аймгийн ХДТ-ын хормейстр, МУСТА, нэрт дуучин Х.Эрхэмбаярын охин юм. Тэрээр СУИС-ын харъяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг 2004 онд төгсөж, Ховд аймгийн Мянгад сумын соёлын төвд хөгжмийн багш, аймгийн ХЗО-ны хүүхэд хөгжүүлэх дугуйланд морин хуурын багшаар ажиллаж олон авъяслаг шавь нарыг бэлтгэж буй залуу уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч. харин төгөлдөр хуурын багш Бат–Өлзийгийн Ууганзаяа нь СУИС-ын харъяа Соёлын дээд сургуулийг 2007 онд төгсөж, Улаанбаатар хотын 45 дугаар сургуульд хөгжмийн багшаар ажиллаж, 2008 оноос Ховд аймгийн ХЗО-нд хүүхэд хөгжүүлэх төгөлдөр хуурын дугуйланг амжилттай хичээллүүлж, дэлхийн сонгодог урлагийн хаан хөгжим хэмээгдэх төгөлдөр хуур хөжмийг Ховдын бяцхан авъястнуудад эзэмшүүлж, хөгжүүлэн, их урлагийн аянд дөрөөлүүлж буй хөдөлмөрч, авъяаслаг уран бүтээлч багш юм.

      Энэ хоёр багшийн шавь нараас гадна тус ордны хүүхэд хөгжүүлэх бүжгийн дугуйлангийн багш Б.Галтуяагийн шавь нар болох бяцхан авъяслаг бүжигчид уран хөдөлгөөнт, уян налархай, цоглог давшингуй бүжгээрээ тоглолтын өнгө аялгууг найралдуулан, улам ч гэгээн сайхан , эгшиглэнтэй болгож байв.

     Бяцхан бүжигчдийн бүжиглэх ур чадвар, мэдрэмж, ая хэмнэлийг хөдөлгөөн лугаа ижилсүүлэн зохилдуулах авъяас нь өөрийн эрхгүй сэтгэл баясгаж, бахархал төрүүлснийг дурьдахгүй орхихын аргагүй.

     “Морин төвөргөөн” хэмээх морин хуурын аялгуу өндөрлөмөгц “Ая эгшигийн зургаан жигүүр” улсын уралдааны болон “Өсвөрийн морин хуурч 2010” улсын уралдааны тусгай байрын шагналт, “Зөнгийн одод” улсын уралдааны алтан медальт Гантулгын Түвшиндалай Төрийн соёрхолт Чойдогийн хөгжим Жалам хар аялгууг эгшиглүүлж, мөн Түвшиндалай, Халиун, Бат-Ирээдүй нар Галмандахын хөгжим “Бага насны он жилүүдийн дуу” - гаар ая өргөв.

     Тоглолт цааш үргэлжилснээр “Торгууд бүжиг”, “Өвлөн бүжицгээе – 2009” уралдааны мөнгө, МХО-ны “Авъяас” хүрэл медальт Хойчбайн Еркежан ёочин хөгжмөөр тоглож, “Хаан хуур – 2009, 2011” наадмын аймгийн уралдааны хошой алт, мөн “Хаан хуур – 2011” хөгжмийн улсын уралдааны тусгай байрын шагналт Даваасүрэнгийн Бат-Ирээдүй    төгөлдөр хуур хөгжмөөр Оросын хөгжмийн зохиолч Д.Кобалевскийн “Токкатина” аялгууг, “Өвлөн бүжицгээе” улсын уралдааны мөнгө, Монголын Хүүхдийн төлөө газрын “Авъяас” алтан медальт,  “Синяя птица” олон улсын хүүхдийн урлагийн наадмын Гран при шагналт Энхболдын Чингүн Төрийн соёрхолт Шаравын хөгжим “Гэгээн алсад одохуй” аялгууг үзэгч олны чихнээ хоногштол эгшиглүүлэв.

      Хүн төрөлхтний нөр зузаан түүхийг бүтээн баринтагласан сая сая жилийн туршид суутнуудын ой ухаанд боловсрон бойжсоор дэлхий дахинаа суу алдраа дуурсгаж, хүмүүний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн сонгодог бүтээлүүдийн тухай бараг л мартагнах аястай болж, зарим соёлын зүтгэлтнүүд урлагийн нэрт хүмүүсийн хэлдэгчилэн “төмөрлөг эрин”-д шүтэх болсон энэ саарал цаг үед хүүхдүүд сонгодог хөгжим тоглон, сонгодог дуу дуулж, сонгодог бүжгийн хөдөлгөөнөөр сэтгэлийн утсыг уянгуулан сэрээж буй ийм амттай мөчийг яахан мартаж болох.

      Хормын төдийд харван орж ирэх ийм нэг сэтгэгдлийг батлах гэсэн мэт хөтлөгчийн үгүүлэх нь “суут Брамс, Моцарт, Штраус зэрэг агуу хүмүүсийн гайхалтай хөг аялгууг хүүхдийн гэнэн томоогүй, сэвтэж булангартаагүй сэтгэлд хоногшуулан сонсгож байж гэмээ нь тэднийг мөрөөдлийн алтан харгуй руу хөтлөж, хүн төрөлхтний урлагийн үнэт өвийг ирээдүй хойчсийн зүрх сэтгэл, тархи оюунд шингээх замаар хадгалан өвлүүлэх гайхалтай боломжыг олгодог” хэмээнэ.

       Энэ сацуу Австрийн хөгжмийн зохиолч В.А Моцартын “Турк марш” үзвэрийн танхимыг хөглөн дуурьсах агаад аялгууг тоглож буй өсвөрийн төгөлдөр хуурч хүүгийн арван хуруу хөгжмийн товчлуур дээр усны долгион мэт жирилзэн цайлалзсаар хүүхэд, томчууд гэлтгүй бүгдийн оюун сэтгэлийг хязгааргүй алсад дагуулан одох шиг санагдана. Эл аялгууг хөгжимдсөн бяцхан авъяастан маань Монголын хүүхдийн дууны улсын анхдугаар уралдааны алт, МХО-ны “Авъяас” алт, БСГ-ын тэргүүний шилдэг сурагч алтан медальт Доржийн Лувсандондив байв.

       Үүнийг залгуулан Хүүхэд залуусын Пентатоник 2011 наадмын наадмын мөнгөн медальт Эрхэмбаярын Дарамренчин Итали ардын дуу “Санта лучия”-г дуулж, морин хуурч хүүхдүүд “Ардын аялгуу”-г хуурын татлагаар амилуулан, сурагч Хойчбайн Еркежан, Аюушбазарын Саранчимэг нар Германы хөгжмийн зохиолч Брамсын “Унгар бүжгийг” ёочин хөгжмөөр хөгжимдөж, “Икэлийн эгшигт нутаг” морин хуурын аялгуу, “Мандухай цэцэн хатан”, “Тань руу нүүж явна” киноны хөгжмүүд эгшиглэн, Эрдэнэчулууны хөгжим “Хөх тэнгэрийн хүүхдүүд дууг тайзнаас цуурайлуулсаар уг тоглолт өндөрлөв.

        Õºõ òýíãýðèéí õ¿¿õä¿¿ä òîãëîëòîíä Õîâä àéìãèéí ÕÄÒ-ûí íàéðàë äóóíû áàãø ÌÓÑÒÀ, íýðò äóó÷èí Õ.Ýðõýìáàÿð, Áàãø Á.óóãàíçàÿàãèéí øàâü ÑÓÈÑ-èéí îþóòàí Ä.Ãàíáàÿð, Ö.Áàÿðõèøèã, Á.Öîëìîí íàð ìºí îðîëöñîí þì.

         Тоглолтыг бэлтгэж зохион байгуулахад авъяслаг оролцогч хүүхдүүдийн эцэг эхчүүд ихээхэн дэм түшиг болж, чухал үүрэг гүйцэтгэжээ.

Г.Төрмөнх

Comments 

 
#2 ZOCHIN 2012-03-06 16:00
NYAMDAVAAGIIN HUULI BUS UIL AJILLAGAATAI TANILTSAHIIG HUSVEL, DOORHI HAYAGAAR ORNO UU.

http://mongolnews.mn/i/28643
Quote
 
 
#1 zochin 2012-02-28 19:03
ter togloltiig uzsen ih saihan toglolt bolj setgel ih hodolson
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ