Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Утааны асуудалтай уг нь аль эрт тэмцэх байсан юм

Утааны асуудалтай уг нь аль эрт тэмцэх байсан юм

araar

-Агаарын бохирдолтой тэмцэх дэд хөтөлбөр батлагдана- Хотын доторх саарал тэнгэр, хар утаа, харанхуй манан жилээс жилд нэмэгдсээр. Өглөө ургах нартай уралдан Ховд хотыг бүхлээр нь бүчээд авах харанхуй утаанаас Ховдчууд хэзээ салах юм бол гэж хэн хүнгүй амны уншлага мэт хэлнэ. Жил ирэх бүр нэмэгдэж буй утаанаас салж чаддаггүй юмаа гэхэд нэмэгдүүлэхгүй байх тухай бодох ёстой байх. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Агаар бохирдуулах эх үүсвэрийн тоо тооллогын дүнгийн талаар ЗДТГазрын хурлын зааланд холбогдох алба болоод мэргэжилтнүүдийн хамтарсан хурал болж Ховд аймгийн Агаарын бохирдлын эсрэг тэмцэх дэд хөтөлбөр боловсруулахаар  ажлын хэсэг томилогдлоо.

хэлж байгаагаар агаарын бохирдол энгийн хүний нүдээр харахад бол аюултай түвшинд хүрсэн мэт харагдавч лаборторийн нарийн шинжилгээгээр хараахан тийм аюулт түвшинд хүрээгүй гэнэ. Энэ нь ч шинжилгээний дүнгээс харагдаж байгаа юм. Ховд аймагт өмнө нь утааны судалгаа явуулдаг байсан харуулын цэгийн байрлалыг сольж өөр газар байрлуулснаар агаарын бохирдлын хэмжээ бодит байдалд харьцангуй ойртож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байлаа.

Агаар бохирдуулах эх үүсвэрийн тоо тооллогын дүнгээр Ховд аймагт нийт 1135 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 1012 аж ахуй нэгж тооллогод хамрагдсан байна. Мөн Жаргалант сумын 12 багийн 787 аж ахуй нэгж, 4184 айл уурын болон усан халаалтын систем хэрэглэдэг байна. Эдгээрийг дүгнэн үзэхэд дунджаар Ховд хот 174.23.7 тн нүүрс жилд түлшиндээ хэрэглэж байна.  Мөн 3200 суудлын авто машин, 344 автобус явж байна. Агаар бохирдуулж буй гол хүчин зүйлүүд бол айл өрх, аж ахуй нэгжүүдийн яндангаас гарч буй утаа хэдий ч авто тээврийн хэрэгсэл ч бас агаар бохирдуулах том хүчин зүйл байдаг.

Дээр дурдсанчлан утаа, тоосонцорын хэмжээ агаарт ялгаруулж буй байдлаараа дан нүүрснээс ялгаруулж байгаа утаа дийлэнхийг нь эзэлж байгаа учраас Улаанбаатар хот шиг дугуйны хамер, гутал, яс гээд л элдэв зүйл түлшиндээ хэрэглэдэг айл өрх ховор байдаг. Гэхдээ бид ингэлээ гээд санаа амар сууж болохгүй. Хүн амын төвлөрөл, ядуурал жилээс жилд ихэсч байгааг санаж даруйхан утааг багасгах талаар дорвитойхон ажил эхлэхгүй бол Улаанбаатарын жишигт хүрэх нөхцөл ойрхон байгаа.

Манай аймгийн тухайд утаатай тэмцэх гэж одоо л дэд хөтөлбөр боловсруулж байгаа нь харин ч оройтож байгаа юм. Монголчуудын аливаа зүйлийг аман дээр нь тулгаж байж шийдвэрлэдэг хойрго зангийн нэг илрэл болов уу. Одооноос дэд хөтөлбөр боловсруулагдаад, утааг багасгах элдэв арга, санал санаачилгууд гарч ирнэ. Тэгээд тэднээс нь таарч тохирох, нөхцөл байдалтай уялдах нь хэр байх бол гээд л асуудал их л дээ. Бид яагаад заавал бүх зүйлийг өөрсөд дээрээ туршиж бүх сайн муу замыг туулах ёстой гэж гадны олон улс орны утаатай тэмцсэн сайн жишиг зөндөө байгаа шүү дээ. Тэднээс судлаад шууд хэрэгжүүлбэл бидэнд боломж байгаа юм.

Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах, шинэ технологи нэвтрүүлэх. Тухайлбал, суудлын машиныг шингэрүүлэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлж, автобусын тоо нэмэгдүүлэх, утааны бохирдлыг бууруулах зориулалттай төхөөрөмжийг суурилуулах гэхчилэн хийвэл бодит үр дүн нь харагдсан сайн жишээ олон байна л даа.

Мөн Цэвэр  түлшний  үйлдвэрлэл,  хэрэглээг  нэмэгдүүлэх. Монгол Улс төдийгүй Ховд аймаг нүүрснээс гаралтай байгалийн хийн нөөцийн эх үүсвэртэй учраас хийн түлшний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх гэх зэрэг. Судалгаанаас үзэхэд манай улс нүүрсний нөөцөөрөө одоогийн байгаа эрчим хүчний хэрэгцээнд шилжүүлэхэд 2000-3000 жилээс илүү хугацаанд ашиглах бололцоотойг мэргэжилтнүүд  тооцсон байна. Иймээс өөрийн орны нөөц баялаг, түүний  дотроос  нүүрсийг  хийжүүлэх, нүүрснээс нийллэг хий  гарган  авах, үйлдвэрлэх, нүүрсний  давхаргын  метан буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, олборлох санал санаачлагуудыг өрнүүлэх, илүү хямд хийн түлшийг эрчим хүчинд ашиглах  боломж бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж болох юм.

Цаашид нүүрсийг хийжүүлэн, гадаад зах зээлээс өндөр үнээр авч  хэрэглэж буй шингэрүүлсэн шатдаг хий буюу пропан, бутаныг дотоодын эх үүсвэрээр хангах асуудлыг эрчимжүүлэн Улаанбаатар хотын алслагдсан  дүүргүүдийг  хэсэгчлэн  хангах  зорилт  тавин  ажиллаж байгааг ч бид бас Ховд хотруугаа татах боломж байгаа юм.

Манай аймгийн тухайд хамгийн сайн, чанартай, бүрэн шаталттай нүүрстэй газар бол Хөшөөтийн уурхай. Гэтэл үүнийгаа БНХАУ- руу бараг зүгээр шахуу гаргах гэж байгаа нь гайхмаар. Ховд аймаг төдийгүй Монгол улсдаа томоохонд тооцогдох энэхүү уурхай гадныханд бэлгийн морь шиг л шилжих гээд байна. Татварт төлөх хэдхэн төгрөгийг эс тооцвол шүү дээ. Хүүхэд хуурч байгаа мэт энд тэнд ганц нэг бүтээн байгуулалт бариулахаас өөрөөр нэг их гавьсан хөрөнгө оруулалт манайд үлдэхгүй байгаа юм. Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэл барьсан хатуу хучилттай зам ч гэсэн тийм тааламжтай, чанартай зам болоогүй. Тухайлбал, Барлагын хөдийнд тавигдсан зам л гэхэд аваар осол их гардаг аюултай замын эгнээнд аль хэдий нь шилжсэн. Нүүрс  тээвэрлэх машин одоогоор явж эхлээгүй байх үед аваар осол их гарч байгаа юм чинь нүүрс тээвэрлэх томоохон тээврийн хэрэгслүүд яваад эхлэхээр юу болох нь ойлгомжтой. Мөн Мо Эн Ко компаний хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барьж байгуулна гэж байгаа ч одоохондоо бол чихэн дээр цэцэг ургуулах төдий л байгаа. Ингэж гадныханд байдгаа тавьж тууж байх араар бид өөрсдөө амьдралын ядуу тарчиг байдалдаа туйлдан утаа униартаа хортоод байгааг сануулах нь зүйтэй болов уу.

Утаанаас үүдэн олон хүний эрүүл мэнд, амь нас хохирч байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг. Өглөө, оройд бол ойролцоогоор 25-50 метрийн зай л харагдах төдий тэгээд дээр нь гашуун утаа хоолой хорсуулж байгааг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа бизээ.

                                                                                                                                                                                                                                                         Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ