Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин Ховд голын сав газрын зөвлөл Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд

Ховд голын сав газрын зөвлөл Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд

khovd-sab copy

Ховд голын сав газрын зөвлөлөөс саяхан Баян-Өлгий аймгийн  “Баяннуур сумын усалгаатай газар тариаланд усалгааны хэмнэлтэт хэрэглээ бий болгоход талуудын оролцоо” сэдэвт уулзалт зорион байгуулав. .Хар нуур-Ховд голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд өмнө нь Ховд гол болон  бусад цутгал голын усны нөөцийг зохистой ашиглах Баяннуур сумын усалгаатай газар тариаланд усны хэмнэлтэт хэрэглээ би болгоход чиглэгдсэн санал зөвлөмжийг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудад хүгүүлсэн юм. Баяннуур суманд болсон уулзалт нь дээрх ажлын үргэлжлэл бөгөөд бэлчээр,

тариалангийн ургацын гарцыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаа дэмжих боломжийг судлах, улсын болон бусад санхүүжилтээр усалгааны шинэчилсэн технологийг нэвтрүүлэх асуудлыг чухалчилан авч үзэв. Мөн Баяннуур сумын усалгаатай газар тариалангийн ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгааны дүн танилцуулж, усалгааны хэмнэлтэт хэрэглээ бий болгох, технологийн шинэчлэл хийхэд талуудын оролцоог тодорхойлон, талуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэл тогтоож, төлөвлөлт гаргах зорилго тавьсан юм.

Газар тариалан эрхлэгчид бага хэмжээний газарт хүнсний ногоо тариалан, хадлан хураах байдлаар өөрийн амьжиргаагаа авч явдаг. Тэдний хувьд нэгдсэн зохион байгуулалтгүй, төр захиргааны зүгээс газар тариалан хөгжүүлэн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого байхгүй байгаа нь тухайн сумын газар тариалангийн цар хүрээ өргөжин, тариаланчдын амьжиргаа дээшлэхгүй байгаа шалтгаан болж байгаа нь харагдсан. Тиймээс орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой бодлого зохицуулалт хийж,  усалгааны гол сувгийг доторлох, тариаланчдын талбайгаа услах ажлыг нь нэгдсэн зохион байгуулалтанд оруулах замаар усны зохистой ашиглалтыг бий болгох нь чухал болж байгаа юм. Түүнчилэн газар зохион байгуулалт нь эмх цэгцгүй,  голын сав газрын ойн нөөцийн ашиглалтыг бодлогоор зохицуулдаггүй  зэрэг сул талууд байна Усалгааны усны алдагдал их байгаагаас Ховд голоос толгойн барилгаар гаргасан ус нь сумын төвд ирээд олон салаа сувгаар сарнин газарт шингэдэг байна. Үүнээс болж  доод хэсгийн ногоочдод ус очих боломжгүй болдог тул зөрчил маргаан гарах нь элбэг байдаг аж.Эндхийн газар тариалан эрхлэгчдийн ихэнхи нь бага хэмжээний газарт усалгаа болон тариалалтын хуучирсан арга барилд шүтэн аж ахуйгаа эрхэлдэг, нэгдсэн зохион байгуулалт орж чадаагүй бөгөөд багаахан хэмжээний ургац авч амьжиргаагаа аргацаадаг.

Задгай усалгааны аргаар иргэн бүр өөрсдийн дур зоргоор дуртай газраараа суваг, шуудуу татаж үрэлгэн байдлаар усалгаа хийдэг нь зөрчил маргааны гол шалтгаан болсоор байна. Ховд голоос татсан усыг тариаланчдын тодорхой хэсэгт хувиарлан хүргэх зорилгоор толгойн барилга барьсан бөгөөд Хустайн хэсгийн 15 айлд чиглэгдсэн энэ ажлыг тогтвортой амьжиргаа төслийн санхүүжилтээр хийжээ. Мөн Алимны хэсгийнхэн дахин ус гаргах толгойн барилга  байгуулахаар санхүүжилтээ хайж байгаа аж. Эдгээрийг харахад бага ч гэсэн юм хийх гэж санаачилж ажиллаж буй нь сайшаалтай ч судалгаа тооцоогүйгээр, нийт олны эрх ашгийг огоорон өөрсдийн дураар ингэж ажиллах нь усны хомсдолыг улам ч ихдүүлэх нэг хүчин зүйл болох магадлалтай. Тиймээс уулзалтад оролцогчдын анхаарлыг эдгээр асуудалд хандуулснаас гадна нутгийн малчдад учирч буй бэрхшээлийг хамтран тодорхойлж, энэ бэрхшээлээс хэрхэн гарах арга зам, боломжийн талаар ярилцсан. Нутгийн тариаланчид, казак ард иргэд гэр бүл, төрөл садангаараа хоршиж ажилладаг, усалгааны суваг болон тариалангийн талбайн байршлаараа нэгдсэн зохион байгуулалтанд ороход ихээхэн дөхөмтэй байгааг ашиглан Баяннуур сумын усалгаатай газар тариалангийн нэгдсэн зохион байгуулалтыг бий болгохын чухлыг олон хүн хэлж байсан бөгөөд Талууд багаар ажиллаж өөрсдийн тулгамдаж буй асуудал, гарах арга замаа тодорхойлон ярилцаж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөө гаргалаа.Хэлэлцүүлэгт орон нутгийн шийдвэр гаргагч, албан хаагч, газар тариалан эрхлэгчид оролцсон нь асуудалд тал бүрээс хандах боломжийг олгож, оролцоонд суурилсан төлөвлөлтийг хийж чадсан нь уулзалтын гол үр дүн байв. Мөн Баян-Өлгий аймгийн ХХААЖДҮГ-н агрономич уулзалтанд оролцон мэдээлэл хийж, нутгийн иргэдийн саналыг сонсон, нөхцөл байдалтай танилцан, Баяннуур сумын усалгаатай газар тариалангийн хөгжилд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Comments 

 
#1 ZOCHIN 2012-03-06 16:02
ene zuvluliinhun ene hayagaar orood neg uzdee

http://mongolnews.mn/i/28643
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ