Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Ховд нутгийн дархан ээжүүдийн хүндэтгэлийн чуулган болов

Ховд нутгийн дархан ээжүүдийн хүндэтгэлийн чуулган болов

Энэ сарын эхний өдөр аймгийн төвд Ховд нутгийн дархан ээжүүд цуглан, нутаг орон, түмэн олныхоо төлөө сайны ерөөл өргөв. Монголчууд 5 –аас дээш хүү дараалан төрүүлсэн эх хүнийг ихэд бэлэгшээн хүндэтгэж дархан ээжээр өргөмжилдөгийг уншигчид мэднэ. Ийнхүү өргөмжлөгдөх гавъяатай 30 гаруй эх аймгийнхаа төв талбайд, их хаан Галдан болон Ард Аюушийн хөшөө дурсгалыг тойрон сүүн цацал өргөж, ерөөл юугаа шившин байх нь хэн хүнд эрхэм сайхан  сэтгэгдэл төрүүлж байв.

Энэхүү үйл ажиллагааг Монголын дархан ээжүүдийн холбооноос зохион байгуулсан бөгөөд Ховд нутгийн дархан ээжүүдийн баяр, хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос ирсэн тус холбооны тэргүүн Г.Баянжаргалтай  уулзаж энэ тухай тодруулсан юм. Монголын Дархан ээжүүдийн холбоо байгуулагдаад жил гаруйхан хугацаа өнгөрч байгаа ч Монгол улсынхаа 12 аймагт хүрч ажиллажээ. Дэлхий ээжийгээ урт удаан, энх тунх сайхан оршоосой гэсэн эх хүний сэтэглийн ерөөлийг нэгтгэн өргөх, үйлс ажлаа нэгтгэх гол зорилготойгоор холбоог санаачлан үүсгэсэн тухай тэргүүн Г.Баянжаргал ярьж байна. Энэ холбооныхон дээрх 12 аймгийн дархан ээжүүдийн тухай мэдээлэл цуглуулж, дархан ээжүүдийг урьж, хүндэтгэлийн цэнгүүн, баярыг зохион байгуулах тэрчлэн бусад ажлуудыг аймгуудын Үйлдвэрчний эвлэлийн болон Эмэгтэйчүүдийн байгууллага.

Урлагын ажилтны  холбоо, Гандан хийд зэрэгтэй хамтран амжилттай өрнүүлж чадсан аж.   Ховд нутгийн дархан ээжүүдийн хүндэтгэлийн цэнгүүнд ирсэн ээжүүдийн хамгийн ахмад нь  Эрдэнэбүрэн сумын 87 настай Өлзийтогтох, хамгийн залуу нь Чандмань сумын 27 настай Өнөрзаяа нар байсан бол хамгийн олон буюу есөн хүү дараалан төрүүлсэн ээж Дөргөн сумын Сайнхүү ажээ. Хүндэтгэлийн цэнгүүнийг Монгол улсын гавъяат эх баригч Зэрэг сумын н.Янжмаа эмч нээж үг хэлсэн байна. Дархан ээжүүдийн энэхүү үйл ажиллагаа Баян-Өлгий, Увс аймгуудаар дамжин цааш өртөөлөх болно гэж Сайнбилэг ярьлаа.

 

Г.Мөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ