Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Холын хүний үгийг сонсоход

Холын хүний үгийг сонсоход

“Холын хүний үгийг сонс” гэдэгчилэн уншигч та бүхнийг энэ удаа Германы эрдэмтэн, Швейцарь улсын Цюрихын их сургуулийн угсаатны зүйн тэнхимийн профессор Петер Пинкетэй уулзуулж байна. Профессор Петер Пинке өнгөрсөн  8 дугаар сарын сүүлчээр манай аймагт ирж 20 орчим хоног ажилласан ба эл үеэр нь түүнтэй уулзаж, сонирхсон сэдвээр ярилцсан билээ.

Петер Пинке: “КАЗАК, ӨӨЛДҮҮДИЙН ЖАР
ОРЧИМ ХУВЬ НЬУЛАМЖЛАЛААСАА ТӨСӨӨРСӨН”

-Таныг урьд нь манай Монгол орны Ховд аймагт ажиллаж амьдарч байсан гэж сонслоо. Анх хэдийд энд ирж байсан бэ?-1990 онд анх Монгол ирээд шууд танай Ховд аймагт ажилласан. Тэгэхэд би Германы Берлин хотын өрнийн их сургуульд аспирантур байлаа. Аспирантураа төгсөөд кандидатад элссэн. Дорно дахины судалгаагаар дагнахаар сэтгэл шулуудсан учир улмаар Монголд ирж Ховд аймагт хоёр сарыг өнгөрөөсөн. Тэгэхэд би Мянгад, Дөргөн зэрэг сумуудад очиж, нутаг орон, хүмүүсийн аж амьдралтай танилцан судалгааныхаа холбогдолтой мэдээлэл цуглуулдаг байлаа. Тэгээд Германдаа очсоны дараа 1994 онд дахиж ирсэн. Тэгээд 1994-1996 онуудад

Ховд аймагт амьдарсан. Гэхдээ энэ хоорондоо нутагтаа байн байн очиж байлаа.

 -Судалгааны ажлаа л хийгээд байсан уу?

-Тэгсэн. Тэр үед би Монголын хөдөө аж ахуй дахь “нэгдэл”-ийн зохион байгуулалт задарсны дараа малчдын нүүдлийн амьдрал яаж өөрчлөгдөж байна вэ гэдгийг голлон судалж байлаа. Судалгааны ажлынхаа үр дүнг 1999 онд Германы их сургуульд хамгаалсан. Хамгаалснаас хойш Монголд нэг л удаа ирсэн.
-Дахиад яагаад ирэхээ байчихсан юм бэ? Боломж олдохгүй байна уу? Эсвэл хэргээ бүтээчихсэн юм чинь одоо дахиж тийшээ очоод дэмий гэж бодоод байна уу?
-Яалаа гэж дээ ээв (инээв) Тэгж бодсон юм байхгүй. Дахиад наашаа ирэх боломж олгохгүй байна. Эрдмийн ажлаа хамгаалснаас хойш би дундат азийн орнуудаар явж судалгаа хийсэн. Казакстан, Узбекстан, Тажик гээд. Казакстанд нэлээн удаан хугацаагаар ажилласан.
-Одоо казак хэлээр сайн ярих уу?
Сайн ярина. Азийн хэлүүдээс миний хамгийн сайн сурсан хэл казак хэл болоод байна. Монгол хэлийг тухайн үедээ гайгүй сурч байсан. Ярихгүй удахаар мартагдаад байна.
-Та ер нь хэдэн хэлээр ярьдаг вэ?
-Би Герман, Англи, Орос, Монгол, Казак гээд таван хэлээр ярина. Францаар бас жаахан ярих гэж оролдоно.
-Таныг энд ажиллаж, судалгаа хийж байхад Монголын амьдрал өнөөгийнхтэй харьцуулахад ямар байв?
-Тэр үед амгалан биш байсан. Хөдөөний амьдрал ёстой хэцүү байсан. 1994 онд ирэхдээ би аймгийн төвд ганц хоёр сар болоод л Ховд суманд очсон. Тэндхийн ихэнх хүмүүс казак болохоор би казак хэлийг энд байх үедээ л сурч казакаар ярьдаг болсон. Ховд сумынхан намайг бараг бүгдээрээ таньдаг болчихсон байсан. Сая би Ховд суманд 10 гаруй хоноод ирлээ. Тэндхийн хүүхдүүд ирээд 15 жилийн өмнө би таныг харж байсан би таныг танина гэцгээж байна. Надад сайхан санагдаж байна. Гэтэл би болохоор тэр хүмүүсийг танихгүй байдаг (инээв).Бас их олон таньдаг хүмүүстэйгээ уулзаж, таньдаг айлуудаараа очлоо. Энд байснаас хойш ирэлгүй удсан болохоор би одоо 1996 оноос хойш энэ нутагт нийгмийн байдал,ард түмний аж амьдрал ямар байгааг судалж байгаа.
- Ер нь малчдын талаар голлож судалж байгаа гэж ойлгож болох уу?
- Тийм. Гэхдээ одоо малчид багассан. Намайг өмнө нь энд байхад малчин байсан хүмүүс ийн зарим нь өөр ажил эрхлэж, төмс, хүнсний  ногоо тарих, наймаа хийх нь ихэссэн байна. 
- Германы их сургуулиас тухайн үед та ганцаараа ирж байсан уу?
- Анх 1990 онд ирэхдээ бид тавуулаа ирсэн. Дараа нь 1994 онд би ганцаараа ирсэн.
-Бусад судлаачид нь хаана ажиллаж байсан бэ?
-Надтай хамт ирсэн судлаачид бүгд хамтдаа Ховд аймагт ирсэн. Ирээд Мянгад, Дөргөн суманд голлож судалгаа хийгээд буцацгаасан ч надаас бусад нь дахиж ирээгүй.
Харин та бол нэлээн тууштай судалгаа хийж байгаа юм байна
Тийм. Би 2000 оноос хойш Монголд ирж чадсангүй. Уучлаарай.
Одоо та хаана ажиллаж байна вэ?
Швейцар улсын Цюрихийн их сургуулийн угсаатны зүйн тэнхимд багшилж байна Тэнд ажиллаж эхлээд таван жил болж байна. Оюутнууддаа Монголын тухай заадаг. Тэгээд энэ жил хоёр оюутантай ирсэн. Тэдний нэг нь Монгол хэл, нөгөө нь казак хэл сурч байгаа.
-Та Монголын их дээд сургуулиудтай харилцаатай ажилладаг уу?
-Монгол улсын их сургуультай харилцаатай ажиллаж байна.
-Ямар түвшинд харилцаж байна вэ?
-Угсаатны зүйн тэнхимтэй хамтарч ажиллаж байна.
Таныг үндсэндээ Монгол судлаач гэж хэлж болохоор болсон байна шүү дээ?
Тийм ээ тийм. Би Монголын тухай, казакын тухай их юм мэднэ. Бас хятадын тухай мэднэ. Тэгээд Цюрихийн их сургуульд эдгээр Азийн орнуудын талаар хичээл заадаг юм. 
-ЕвроАзийн улсуудын талаарх бүх судалгаа бий юу?
- Надтай хамт дөрөв таван оюутан байна. Өөр хүн байхгүй. Евроазийн орнуудын судалгаа бүгдийг нь хийх боломж надад алга байна. Одоогоор чадаагүй байна.
- Та Манай Монголын угсаатны чиглэлээр мэргэшсэн ямар ямар эрдэмтэдтэй танил вэ?
- Би 1994-1996 онд Монголын угсаатны зүйн багш нартай хамтарч ажиллаж байсан. Эрдэмтэн Нямбуу агсан бас Бадамхатан агсаныг танина. Өөр олон хүн байгаа. Би нэрийг нь сайн санахгүй байна.
- Анх ирэхдээ яагаад Ховд аймгийг сонгож ажиллах болов?
- Олон угсаатан, ястны нутаг гэдгээр нь голлож сонгосон.
- Үүнийг анх хаанаас мэдэж авсан бэ?
- 19-р зууны үед байсан Жамсран гэдэг эрдэмтний бичсэн ном мөн Бямбын Ренчиний номноос энэ тухай уншиж мэдсэн. 
- Ховдод одоо арван гаруй ястан, угсаатан байгаа. Та хэдийг нь судалж амжив?
- Би казакыг сайн судалсан. Бас Мянгад, Өөлдийн талаар бага зэрэг судалсан Тийм олон газраар явж олон угсаатаныг судлахад тусгай нөхцөл хэрэгтэй. (инээв)
Манай угсаатан зүйн танхимд нэг зүйлийг сайн мэдэж заах хэрэгтэй байдаг. Тиймээс олныг мэдэж чадсангүй.
-Та манай нутагт дахиж ирэх үү?
-Ирэх жил бас ирж магадгүй. Тийм санаа байна.
-Ирвэл Ховдод ирэх үү?
-Тэгнэ. Нэгэнт Ховдод суурилж судалгаа хийж байгаа болохоор Ховддоо л ирнэ.
-Монгол хэлийг хэр сайн сурсан бэ? Гайгүй сайн ярьж байна шүү дээ?
- Уул нь сайн сурсан. Гэхдээ мартчихаж байна. Ирээд буцсанаас хойш арван таван жилийн турш монгол хэлээр яриагүй болохоор одоо тааруухан л ярьж байна.
- Швейцарт Монгол хүмүүс олон байна уу? Та уулздаг уу?
Миний мэдэх цөөхөн хүн байдаг. Миний мэдэхгүй хүмүүс олон байгаа байх. Манай сургуульд нэг Монгол оюутан байгаа. Гэхдээ Германд миний таньдаг Монгол хүн олон байдаг.
Таны амьдарч байгаа Цюрих хот Швейцарь улсдаа томд тооцогдох уу?
Тийм шүү? Швейцарийн нийслэл нь Берни хот л доо.  Гэвч миний амьдарч байгаа Цюрих хот олон тооны банк санхүүгийн байгууллагууд төвлөрсөн. Швейцарийн эдийн засгийн төв хот нь болдог. Тэгээд ч цар хэмжээний хувьд нийслэлэсээ том. Тэндээс нийслэл рүү нэг цаг яваад орно. 
Манай Монголтой харьцуулахад юмны өртөг нь хэр их вэ?
Өндөр. Монголд анх ирэхэд гурилаа авч идэхэд хэцүү байсан. Одоо харьцангуй өөр болжээ. Цаашдаа энд амьдралын нөхцөл нь улам аятайхан болно гэж бодож байна. .
Таныг анх ирэхээс өмнө судлаачдыг Монгол руу их явуулдаг байв уу?
-Баруун Герман, зүүн Герман гэж байсан шүү дээ. Би баруун Германы хүн. Манайхны хувьд 1991 оноос өмнө Монголтой харилцаа бараг байсангүй. Харин Зүүн Германыхан Монголд олон ирдэг байсан. Зүүн германд Монгол судлалын тэнхимтэй байлаа. Тэнд Монгол хэл ч сурах  боломжтой байсан. Харин одоо тэр танхим урьдынх шигээ сайн ажиллахгүй байна. 
-Монголыг судалдаг Германы эрдэмтдээс таны хамгийн сайн мэддэг эрдэмтэн хэн бэ?
- Глобцев гэж герман эрдэмтэнийг нэлээн сайн мэднэ. Надаас илүү олон жил Монголыг судалсан. Монголын талаар өргөн мэдлэгтэй. Маш сайн Монгол хэлтэй хүн бий. Бас л надтай адил Германд Монгол судлалыг голлон эрхлэж их сургуулиудад энэ чиглэлээр хичээл заадаг хүн.
- Ховд суманд дахиад ирэхэд 1990-н хэдэн оныхоос хэрхэн өөрчлөгдөж вэ?
- Ховд сумын зарим хүмүүс Казакстан руу шилжсэн байна. Өмнө нь уулзаж танил болсон байсан хүмүүсийн зарим нь шилжээд явсан. Хүн ам нь бага зэрэг цөөрсөн ч ардын амьдрал сайжирсан байна. Гэхдээ Казакстан явсан айл өрхүүд буцаж ирж суурьшиж байгаа нь ч нэлээд байгаа гэсэн. Тэр үед судалгаа хийж байхад казакын уламжлалт зүйлсийг сайн мэддэг байсан настай хүмүүс нь бас цөөрөөд энэ талаар сайн мэддэг хүн ховор болжээ.  
-Судлаачын нүдээр харахад Ховдын казак болон өөлдүүд уламжлалт өв соёлоо хэр сайн хадгалж үлдсэн байна вэ?   
-Ер нь бол хадгалж үлдэж чадсан. Зарим хэсэг нь буюу 60 орчим хувь нь шинэ үе шинэ соёлд хандаад хуучнаасаа нэлээн хөндийрч, уламжлалт зүйлсээ сайн мэдэхгүй болсон нь ч харагдаж байна. Гэхдээ уламжлалаасаа нэг их гажсан юм байхгүй.
- Герман, Швейцарь улсын сургуулиуд таньтай хэр хамтарч байна. Таны судалгаа хэр зэрэг өргөжих боломжтой байна вэ?
Ажиллаж байгаа сургуулийнхаа гадаад хамтын ажиллагааны хүрээнд ямар ч байсан  МУИС-тай хамтарч ажиллах суурь тавигдсан. Цаашдаа аль болох эрчимжүүлэх санаатай байгаа. Энэ талаар өөрөөс шалтгаалах зүйлүүдийг хийнэ гэж бодож байгаа.
Швейцариас Монголд оюутан суралцдаг уу?
Одоогоор манай чиглэлээр Монголд суралцаж байгаа оюутан алга. Гэхдээ оюутан солилцох ажиллагаа эхлэнэ гэж бодож байна. Болгоно оо.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсъе.
-Баярлалаа.

Ярилцсан Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ