Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ

СУДАЛГААНЫ ШИНЭ НОМ

Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Батмөнх 2011 онд “Торгуудын их нүүдэл”, “Монголын Ойрадуудын DSCF0284уламжлалт аж ахуй” хэмээх нэгэн сэдэвт бүтээлүүд бичиж туурвижээ. Чингээд эл хоёр зохиолын талаар товч танилцуулъя.

1.Торгуудын их нүүдэл (1771 оны нүүдлийн жишээн дээр) “Соёмбо принтинг”

хэвлэлийн компани. УБ., 2011 (11.5 хх)

Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах Торгуудууд баялаг түүх, давтагдашгүй соёлтой зон олон. Тэдний түүх соёлыг нэхэн судлахад бахархан дууриах, омогшил, харуусал төрөх олон үйл явдлууд сүлэлдэн буй. Тэдгээрийн нэг нь 1771 онд алс холын Европын Ижил мөрний саваас Зүүнгарыг тэмцэж ирсэн их нүүдлийн түүх юм. Тэгээд ч байгалийн чөмөг царцам хүйтэн, гал ноцом халуунд Хасаг, Хиргис болоод бусад нүүдэлчин аймгуудын довтолгоон, хориглолтыг үл ажран Евро-Азийн нутгийг наймхан сарын хугацаанд туулсан “ИХ НҮҮДЭЛ” бол талын зоригт эрс язгуур угсаа, хэл соёл, эрх чөлөөнийхөө төлөө амь биеэ хэрхэн зольж чаддагийн тод нотолгоо билээ. Иймд эл бахархалт түүхийг судлан шинжих нь Монголын дундад үеийн түүх судлалын чухал асуудлын нэг мөнөөс мөн. Харамсалтай нь Монгол улсад Торгуудын их нүүдлийн түүхийг дагнаж бичсэн судалгааны ном зохиол, өгүүлэл тэр бүр үгүй. Түүхч, судлаачид энэ асуудлыг их төлөв Торгуудын түүх соёлыг бичих явцдаа дашрамын байдлаар дурдах төдий өгүүлсэн зүйл ажиглагдана. Иймд доктор Б.Батмөнх 1771 оны Торгуудын их нүүдлийн түүхийг нэгэн бүхэллэг болгон бичжээ. Уг зохиолд:


1.XVI зууны эцэс XVII зууны эхэн үеийн Монгол орны гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал
2.XVI зууны эцэс XVII зууны эхэн үеийн Дөрвөн Ойрадын гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал
3.Торгуудын Хоо өрлөг албатаа авч Ижил мөрөн рүү нүүсний учир шалтгаан, үйл явц, өрнөл
4.Ижил мөрөн дэх Торгуудын хант улсын нийгэм улс төрийн нөхцөл байдал
5.1771 оны Торгуудын их нүүдлийн учир шалтгаан, өрнөл
6.Торгуудууд Зүүнгарт буцаж ирж төвхнөсөн нь, тэдний засаг захиргааны зохион байгуулалт, нутагшилт


7.Ижил мөрөн дэх Торгуудын хант улсын хувь заяа зэрэг асуудлыг тодруулан авч үзжээ.Толилуулан бүхий зохиол нь Монгол улсад Торгуудын их нүүдлийн талаар бичсэн эрдэм шинжилгээний анхны зохиол тул эрдэм судалгааны хийгээд танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм.

2.“Монголын Ойрадуудын уламжлалт аж ахуй” (XIX-XX зууны зааг үе) “Соёмбо принтинг”

хэвлэлийн компани. УБ., 2011 (20.8 хх

Түүхч Б.Батмөнх эл зохиолыг зураач, судлаач А.Баасанхүүтэй  хамтран бичжээ. Ойрад монголчуудын аж ахуй эрхлэн хөтлөх арга ажиллагааг дотоод, гадаадын судлаачид олон жилийн турш судлан шинжилсээр иржээ. Чингэвч нэлээд зүйл бүдэг бүрхэг, басхүү ямар нэгэн хэмжээгээр судлагдсан боловч нэг мөр болгон шийдвэрлээгүй маргаантай асуудлууд ч байсаар байна. Иймд зохиогчид эл зохиолд XIX-XX зууны зааг үеийн монголын ойрадуудын уламжлалт аж ахуй эрхлэн хөтлөх арга ажиллагааг гүнзгийрүүлэн судлах зорилго тавьсан байна. Сайхь зохиолд:Нэгдүгээрт: Ойрад монголчуудын мал аж ахуй эрхлэн хөтлөх арга ажиллагаа (Малыг сонгон шалгаруулах ур ухаан буюу ардын селекци, мал аж ахуйн мэдлэг ухаан, малын тоног хэрэгслүүд, мал хөнгөлөх, имнэх, тамгалах ёсон, малын арьс шир, нэхий боловсруулах технологи)Хоёрдугаарт: Ойрад монголчуудын уламжлалт ан ав (ан авын төрөл, хэлбэр, анчны хувцас хэрэгсэл, ан агнах аргууд, зэвсэг хэрэгсэл, ан авын зан үйл, ан амьтны нөөцийг зүй зохистой агнаж хамгаалж ирсэн уламжлал) Гуравдугаарт: Ойрад монголчуудын уламжлалт газар тариалан (түүх ажил, газар тариалан эрхлэн хөтлөх арга ажиллагаа, тариалангийн багаж хэрэгслүүд, мэдлэг ухаан)-гийн талаар тус тус өгүүлжээ.Толилуулан бүхий зохиолын судалгааны ач холбогдлыг доктор На.Сүхбаатар өндрөөр үнэлж: “...Зохиол бүхэлдээ Монголын ойрадуудын уламжлалт аж ахуйн түүхийг нэгтгэн бичсэн анхны бүтээл болно. Ахмад судлаач, угсаатны зүйч, зураач А.Баасанхүү, Ховд Их сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Батмөнх нарын хамтран бичсэн эл бүтээл нь Ойрад монголчуудын аж ахуйн түүхийн суурь бүтээлүүдийн нэг болоод зогсохгүй зүүн монголчууд төдийгүй бусад ойрад монголчууд (Халимаг, Шинжааны ойрад, Хөхнуурын ойрад, Алашаа, Эзэнээ голын ойрадууд)-ын аж ахуйн түүх, уламжлалыг судлахад харьцуулах гол бүтээл болох юм” гэж бичсэн байна.Batmonkh_nom_1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Batmonkh_nom

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ