Download Firefox
Download Firefox

Thursday, Apr 09th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол Ж.Баатаржав: Сургууль ашиглалтанд орсноос хойш засвар огт хийгдээгүй

Ж.Баатаржав: Сургууль ашиглалтанд орсноос хойш засвар огт хийгдээгүй

Бид энэ удаагийнхаа дугаарт Булган сумын 2 дугаар сургуулийн захирал Ж.Баатаржавыг урьж сургуулийнх нь үйл ажиллагаа болоод тулгамдаж буй бэрхшээлүүдийнх нь талаар ярилцсан юм. -Сургуулийнхаа тухай танилцуулахгүй юу?
-Манай сургууль нийт 1329 сурагчтай. Бага ангийн 24 бүлэгтэй. Үдийн цайнд 730 гаруй хүүхэд хамрагдаж байна. Сургуулийн дотуур байранд нийт 127 хүүхэд суудаг. Хүүхдийн амьдрах орчныг сайжруулах үүднээс төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай нэлээд хамтран ажиллаж байна. Тухайлбал,  Норвегийн тусламжийн байгууллагаас хүүхдийн ая тухтай байдалд зориулж багагүй дэмжлэг үзүүлсэн. Мөн Хүүхдийн эрх,

хөгжил төслөөс хүүхдийн дундах сургалт, дотуур байрны багш ажилчдын сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
-Хүүхдүүдийн дотуур байранд хамрагдалт хэр байдаг вэ?
-Дотуур байранд орох хүүхдүүдийн хувьд орох хүсэлтэй хүүхдүүд бараг хамрагддаг байгаа. Харин нэг асуудал байдаг нь дотуур байрны нэг давхарт нь цагдаагийн хэлтэс байрладаг дээд давхарт нь манай сургуулийн зарим бага ангийн хичээл ордог байгаа. Тэгээд нэг л корпуст нь хүүхдүүд авдаг.
-Танай сургуулийн хувьд туслах аж ахуй гэвэл юу юу байна вэ?
- Сургууль туршлагын талбайтай. Туршлагын талбайгаасаа 4.5 тн хүнсний ногоо авдаг. Эндээсээ бүх төрлийн хүнсний ногоогоо авчихдаг. Хавар нь хөдөлмөрийн хичээл дээр хүүхдүүд туршлагын талбайдаа ногоогоо тарьдаг. Тэгээд намар нь хурааж авдаг. Дотуур байрны хүүхдүүдийн бүтэн жил хэрэглэх хүнсний ногоог авчихаж байгаа юм. Мөн дээрээс нь багш ажилчдад туршлагын талбайгаас хөнгөлөлттэй үнээр ногоо олгож байгаа.
-Сургуулийн үдийн цайг хэдэн байгууллага нийлүүлдэг вэ?
-Үдийн цайны хувьд тендерт шалгарсан гурван аж ахуй нэгж гэрээний дагуу нийлүүлдэг. “Булган баян алтай”, “Амин булган”, “Булган баян өндөр” гэсэн гурван аж ахуй нэгжтэй гэрээ хийн ажиллаж байна.
-Багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Дунд ангийн багш нарын хувьд хангалттай. Харин бага ангийн багш нарын дунд мэргэжлийн бус таван багшийг энэ намраас эхлэн мэргэшүүлэхээр явуулсан. Оронд нь мэргэжлийн болоод сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн багш нар ажиллаж байна.
-Сургууль компьютер тоног, төхөөрөмжийн хувьд хэр вэ?
-Компьютер тоног, төхөөрөмжийн кабинет ер нь бололцооны. Мөн багш хөгжлийн төв 15 компьютертэй.
-Танайд одоо тулгамдаж байгаа гол бэрхшээл юу байна?
-Сургуулийн тулгамдаж байгаа гол бэрхшээл гэвэл манай сургуулийн барилга 1985 онд ашиглалтанд орсон байр байгаа юм. Түүнээс хойш бид нар их засвар хийсэнгүй. Өнгөрсөн жил төсвөөс 50 сая төгрөг суугдсанаар зөвхөн сургуулийн халаалт л шийдсэн. 2012 оны төсөвт болж өгвөл хичээлийн байрны их засварын ажлыг хийх шаардлагатай  байгаа. Манай хичээлийн байр олон жил засвар хийгдээгүй учраас дээвэр таазнаас борооны ус гоождог. Цонх, хаалга их муу, өвөлд их хүйтэн байдаг гэх зэрэг төвөгтэй асуудлууд байна. Засвар хийгдээгүй учраас цонхнууд нь гажсан байдаг. Тэгээд шиллэхээр цонхнууд хагараад байдаг юм.
-Хичээлийн байранд засвар хийхэд хичнээн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ?
-Засвар үйлчилгээ хийхэд манай сургуульд 360-аад сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа. Үүнээс 50 сая төгрөгөөр нь халаалтын асуудлыг шийдсэн. Одоо 310 сая төгрөгийн төсөв дутагдаж байна. Хичээлийн байрны хувьд дээврийн бүрэн засвар, цахилгааны засвар, барилгын засвар, цонхны засварууд хийгдэхээр байгаа юм. Мөн сургуулийн дотуур байрны хувьд засвар хийх шаардлагатай болж байгаа. Мөн манай сум албан байгууллагууд түлшиндээ заг оруулахыг хориглосон. Манай сургуулийн дотуур байр энгийн халаалттай учраас гал тогоонд цахилгаанаар ажилладаг тогоо шаардлагатай байгаа.
-Анги танхимын хүрэлцээ муу байдаг уу?
-Тийм. 640 хүүхдийн хичээлийн байранд 1300  гаруй хүүхэд хичээллэж байгаа. Тэгэхээр ачаалал маш их байгаа биз. Харин удахгүй 3 дугаар сургууль ашиглалтанд орвол ачаалал багасах байх.
-Та энэ сургуульд хэдэн жил ажиллаж байна вэ?
-За, би энэ сургуулийн дэд захиралаар 3 жил, захиралаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Математик-физикийн багш мэргэжилтэй.

 

Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ