Баруун бүсийн сэтгүүлчдэд өнгөрөгч 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд цөлжилтийг сэтгүүлзүйд хэрхэн тусгах, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд зориулан Цөлжилтийг сааруулах төслөөс санаачлан гурав хоногийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар байгаль орчин болоод цөлжилтийн талаарх сүүлийн үеийн тоо баримт, мэдээ мэдээллийг өгснөөс гадна байгаль орчны сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, гамшгийн үед сурвалжлах нь зэрэг үндсэн сэдвүүдийн дор явагдсан юм. Сургалтыг Гео-экологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Мандах, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Бадарч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид, Цөлжилтийг сааруулах мэргэжилтэн зэрэг холбогдох хүмүүс зохион байгууллаа. Энэхүү сургалт нь алслагдсан тэр дундаа баруун бүсийн сэтгүүлчдэд ихээхэн ач холбогдолтой байсныг оролцогчид хэлж байв.
Ж.САР