Download Firefox
Download Firefox

Saturday, Jul 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй ХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар сургууль:

ХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар сургууль:

БНМАУ-ын /хуучин нэрээр/ бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны XVII тогтоолоор Мал эмнэлгийн 2 жилийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 25 сурагч, 5 багш, 1 мэргэжилтэнтэйгээр анх гал голомтоо асаасан бөгөөд 1946 онд 3 жилийн сургалттай мал эмнэлгийн техниккум, 1956 онд Хөдөө аж ахуйн техникум, 1991 онд хөдөө аж ахуйн коллеж болон өөрчлөгдөж сургалтын агуулга, үйл ажиллагаагаа шинэчилжээ. 1994 онд Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоол, Шинжлэх ухаан, боловсролын яамны /хуучин нэрээр/ 3/2069 тоот шийдвэрээр тус коллежийг Алтайн бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй нэгтгэж, сургалт, эрдэм шинжилгээ, аж ахуйн үйл ажиллагаа явуулах үндсэн үүрэг бүхий

Алтайн бүсийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн болгон өргөтгөсөн юм. Харин Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 тоот тогтоолоор Шинжлэх ухааны байгууллагуудад хийх бүтцийн өөрчлөлтийн дагуу тус хүрээлэнг Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд дахь Алтайн бүсийн салбар сургууль  болгон өөрчилсөн. 2005 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийншийдвэрээрмагадланитгэмжлэгдсэн.2008 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төваттестатчилалдоржхангалттайүнэлгээавсан.

Хөгжил МСҮТ:
Ховд аймгийн ахлах ангийн сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 1986 онд  сургууль дундын Сургалт Үйлдвэрлэлийн Төв нэртэйгээр байгуулагдсан.
Монголын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл эрчимтэй өөрчлөгдсөнтэй холбогдуулан залуу хойч үеийг амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2000 оноос мэргэжлийн төрөлжсөн сургалттай ХӨГЖИЛ ахлах сургууль болон өргөжиж  мэргэжлийн чиг баримжаа олгож байсан. Зах зээлийн нөхцөлд мэргэжлийн боловсролыг өөрчлөн шинэчлэх, бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн, хөдөлмөрийн зах зээл дээр бүтээн байгуулах, үйлдвэрлэл явуулах нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан  хэрэгцээтэй цаг үед,  2006-2007 онд Хөгжил МСҮТ болгон өргөтгөсөн. 2011 ондХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар сургууль,Хөгжил МСҮТ сургуулиуд нэгдэж 2011 онд Ховд “Хөгжил” Политехник коллеж болон өөрчлөгдөж сургуулийн бүтэц, удирдах зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсан.
Удирдах зөвлөл
2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн нь 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Боловсон хүчний хангамж
Одоо тус салбарт үндсэн багш 68, үүнээс ерөнхий эрдмийн27, мэргэжлийн 41 багш ажиллаж байна. Үүнээс доктор1,магистр22, бакалавр28, диплом17нийт багш нарын 33 хувь нь  эрдмийн зэрэг цолтой байна.Тус сургуульд удирдах ажилтан10, үйлчилгээний35 хүн ажиллаж нийтдээ 113 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Материаллаг бааз

 

Одоо тус сургууль нь:
•    775 хүүхдийнсуудалбүхийхичээлийн 3 байр
•    350 хүүхдийн хүчин чадал бүхий 2 дотуур байртай.
•    Дадлагынгазар25
•    Биеийн тамирын заал2
•    150 хүний суудалтай, 23000 ном бүхий номын фонд, уншлагын танхим2
•    139.2 га хашиж хамгаалсан сургалт судалгаа үйлдвэрлэлийн талбай
•    400 гаруй толгой мал
•    8 айлыноронсууц
•    155т бүхий зоорь-3ш
•    ХАА-н машин механизмын авто парк гэсэн материаллаг баазтай байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Тус сургууль техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Техникийн сургалт
Сургалтын чиглэл:  Өнөөдрийн байдлаар техникийн боловсролын чиглэлээр Агрономи, Малын бага эмч, Зоо техникчмэргэжлүүдээр43 суралцагчидтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Мэргэжлийн боловсрол олгох сургалт
Сургалтын чиглэл: Мэргэжлийн бололвсрол олгох мэргэжлээр Барилгын өргөн мэргэжил, Засал чимэглэл, Бетон арматурчин өрлөгчин, Хоол үйлвэрлэл талх нарийн боов, Барилгын модон хийцийн мужаан, Сантехникч, Гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, Гагнуурчин, Эрчимжсэн мал аж ахуйн фермер, Тракторч-машинч, Барилга гэр ахуйн модон эдлэлийн мужаан, Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сэргээгдэх эрчим, Зөөлөн эдлэлийн эсгүүрчин оёдолчин, Хоол нарийн боов үйлдвэрлэлийн ажилтан, Компьютер оператор эх бэлтгэл, Худалдааны газрын үндсэн ажилтан, Жижиглэн худалдаа нярав данс бүртгэл, Газар тариалан фермер жолооч, Мал аж ахуй фермер жолооч, Үс засал гоо засал, Радио телевиз засвар, Оёдол эсгүүр үйлдвэрлэл, Барилга сан техникч гагнуурчин, Үсчин, гоо засалч, мэргэжлүүдээр нийт 26 чиглэлээр1263, мэргэжлийн сургалтаарЭкологи байгаль хамгаалагч, Барилгын өргөн мэргэжил, Засал чимэглэл, Барилгын цахилгаанч, Хоол нарийн боов үйлдвэрлэлийн ажилтан, Итгэмжлэгдсэн нярав 6 чиглэлээр 115 суралцагсдад сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Ийнхүү 2011-2012 оны хичээлийн жилд тус сургууль нь өнөөдрийн байдлаар 1499 суралцагсадтай болсон байна. Үүнээс 528 нь буюу 35.2 хувь нь насанд хүрэгчид байна.
Цаашдын бодлого
Сургуулийн статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сургуулийн бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой тодорхойлох, тэдний ажлын байрны тодорхойлолтыг гаргах,сургуулийн дотоод дүрэм, журам, хамтын гэрээг шинэчлэх,мөн сургуулийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм журмуудыг хуулийн хүрээнд шинэчлэн боловсруулах ажлыг санаачлан ажиллана.


1.    Сургуулийн эрхэм зорилгыг шинэчлэн тогтоох,сургуулийг хөгжүүлэх хэтийн болон ойрын төлөвлөгөөг орон нутгийн болон Монголын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Мэргэжлийн боловсролын сургалтын газрын мастер төлөвлөгөөтэй уялдуулан үндэслэл сайтай боловсруулах асуудалд гол анхааралаа ханадуулж санаачлагатай ажиллах;
2.    Сургуулийн нэгж бүрийн ажлын төлөвлөгөөг Сургуулийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан хийж мөрдөн ажиллаж ажлын тайланг гаргаж түүндээ байнга дүн шинжилгээ хийж байх;
3.    Мал аж ахуй,газар тариалангийн загвар фермерийн үйлдвэр сургалтын газар байгуулах,сургуулийн байрны өргөтгөл хийх талаар Мянганы сорилын сан болон бусад боломжит төсөл хөтөлбөрүүдэд хандах;
4.    Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг явуулж зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
5.    Сургалтын материаллаг орчинг сайжруулахад чиглэлээр төсөл, санхүүжилтыг сургуульдаа татах талаар өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллах;
6.    Үйлдвэрлэлийн сургалт хичээлийг зөв зохион байгуулах, уг хичээлийг үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад чиглүүлж өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд борлуулах;
7.    Багш бүрийн бодит бүтээл, бүтээлийн сан хөмрөгтэй болгох;
8.    Багш суралцагчдаа орон нутаг, бүс, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд өргөн оролцуулах;
9.    Нийгмийн түншлэлүүдийн үүрэг, оролцоог улам бүр нэмэгдүүлэх;
10.    Багш нэг бүрийг интернетэд суурилсан цахим хуудастай болгох асуудлыг эрчимжүүлэх;
11.    Сургалтын албаны программыг улам өргөтгөн вэб сайтад байрлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.


Ховд “Хөгжил” Политехникколлежийн захиргаа

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ