Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин Сүүлийн зургаан жил мөнх цаст уулны мөсний хэмжээ мэдэгдэхүйц нимгэрчээ

Сүүлийн зургаан жил мөнх цаст уулны мөсний хэмжээ мэдэгдэхүйц нимгэрчээ

taban-bogd

Ховд гол нь Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч 516км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд голын сав газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Буянт нийт 14 сумдын нутгаар дайран урсдаг. 2007 оны тооллогоор Ховд голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Баян-Өлгий аймгийн нутагт 313 гол, 1215 нуур тоологдсноос 179 нуур, 21 гол горхи, 73 булаг шанд ширгэсэн байна. Ховд голын эх орчимд байгаа хүндрэл бэрхшээлүүд үндсэндээ Ховд голын эх авдаг Даян, Хотон, Хурган нуурын орчимд 1970-1988 он хүртэл хөрөө рам ажиллаж олон жил ихээхэн хэмжээний мод бэлтгэж байсны улмаар

 шинэсэн ойн нөөц хомсдож хуурайшилт, цэвдэгийн хайлалт нэмэгдэх гол үндсэн шалтгаан болсон. Үүн дээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хам нөлөөгөөр тэжээгдлийн бүс болох өндөр уулын мөнх цас, мөсөн гол, цэвдэг, намаг зэргийн талбайн хэмжээ багассан зэргээс шалтгаалан голуудын урсацын хэмжээ багасаж байгаа нь илт ажиглагдаж байна. Мөн эх авдаг том, жижиг гол горхиудыг бэлчээр усжуулах, хадлангийн зориулалтаар олон том, жижиг суваг татаж боломжтой гэсэн газар бүр рүү татсан нь усны нөөц хомсдох үндсэн шалтгааны нэг болж байна. Голын сав газрын хэмжээнд малын тоо толгой өсөж байгаа нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд цаашид улам бүр усыг ариг гамгүй хэрэглэх  үндсэн нөхцөл бүрдэж магадгүй болжээ. Алтай таван богдын мөнх цас, мөсөн голын хайлалт, нэмэгдлийн судалгаа хийж байгаа судлаачдын дүгнэлтээр мөнх цас, мөсөн голын судалгааг 2003 оноос эхлэн японы судлаач нартай хамтран 7 дахь жилдээ ажлаа үргэлжлүүлж байгаа.

Потаны мөсөн гол дээр 5 бүс тогтоож хайлалт, нэмэгдлийг хэмжих хуванцар хоолойг өрөмдөж суулгасан, мөн мөсөн гол дээр нэг, Малчин оргилын хажуу талд нэг цаг агаарын автомат станц суурилуулж байнгын ажиглалт, судалгааг ус цаг уурын орчны шинжилгээний төв болон Баян-Өлгий, Ховд аймгийн УЦУОШТөвтэй хамтран хийж байгаа гэнэ. Ийм төрлийн судалгааг Цамбагарав уулын мөнх цастай хэмэгт нь мөн хийдэг. Судлаач нарын өгсөн мэдээллээр сүүлийн долоон жилийн зургаад нь мөсөн голын адаг орчмоор жил бүр дунджаар 4 метр орчим, дунд орчимд нь 2.5 метр, эх орчимд нь 40-60 см хайлж, мөсний хэмжээ нимгэрч байгаа дүн гарсан байна. Хамгийн сайн мэдээ бол 2009 онд өндөр уулын бүсэд орсон хур тундасны хэмжээ өмнөх жилүүдийнхээс ахиу байсан, дулааны хэмжээ бага байсан зэргээс шалтгаалан мөнх цас, мөсний хайлалт эрс бага байгаа гэнэ, тухайлблал мөсөн голын доод хэсэгт хайлалт 2 метр орчим гарах төлөвтэй байгаа бөгөөд судалгаа эхлэснээс хойш анх удаа мөсөн голын дундаас дээш хэсэг болон мөнх цасны хэмжээ нэмэгдэх урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа гэнэ.

Голын сав газрын усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, төрөөс усны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжих, хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор усны тухай хуульд заасны дагуу Недерландын санхүүжилтээр Дэлхийн Байгаль Хамгаалах Сан(WWF)-гийн Монгол дахь Хөтөлөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Ховд голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд Усны хуулийн хүрээнд явуулсан шат дараалсан үйл ажиллагааны үр дүнд 2009 оны 03-р сарын 17-ны өдрийн БОАЖЯ-ны 59-р тушаалаар Ховд, Буянт голын сав газрын зөвлөл байгуулагдан, Хар нуур-Ховд голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан БОАЖ-н Сайдын А/259 тушаалаар батлуулан хэрэгжүүлэх шатны ажлаа эхлээд байна. Буянт голын усалгаатай газар тариалан эрхлэгчдийн усалгааны усны маргааныг шийдвэрлэн, голын адаг хэсгийн ус хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, усны зохистой хэрэглээ бий болгох замаар Буянт голын усыг Хар-Ус нуур, Ховд голд цутгах байдлаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ус ашиглагчдын бүлэг, нөхөрлөл бий болгох ажлыг дэмжих, газар тариалан болон хадлангийн талбайн суурь зураглал гаргах, тариаланч, малчид, хадланчдын нийгэм эдийн засгийн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг судалгааны шинж чанартай ажил хийснээс гадна эрх бүхий байгууллагад асуудал хөндөн Шим-Ус ХХК-ны цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг Буянт голын гольдролоос хол элсэрхэг хөрсөнд ойжуулалтын үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар 160 сая төгрөгний санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар шийдвэрлүүлж 3 км далд сувгаар урсгаж 20 гаруй га-гийн ойжуулалт хийгээд байна. Ийнхүү усыг ойжуулалтын усалгаанд зориулах зэрэг шийдвэр гаргуулан ажиллаа. Мөн Ховд голын сав дагуу ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын 42 лиценз цуцлуулах тогтоол Баян-Өлгий аймгийн ИТХ-аас гаргуулж амжлаа. Сав газрын зөвлөлийн ажил үүргийн хүрээнд сав газрын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдийн байгаль хамгаалал, экологийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус сонинд “БАЙГАЛЬ ОРЧИН” булан тогтмол ажиллуулахаар шийдвэрлэн ажиллаж эхлээд байна.

Ховд, Буянт голын сав газрын зөвлөл

Comments 

 
#1 Man 2012-03-19 22:17
:eek: :eek:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ