Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа

Иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа

Цалин тэтгэвэрийн өсөлт хэрэглээний үнийн өсөлтийг хангахгүй байна. 2010 оны 10-р сартай харьцуулбал хэрэглээний үнийн индекс 10,1 хувиар өссөн байхад нэрлэсэн дундаж цалингийн өсөлт ийм хэмжээнд хүрээгүй байна. Үүний зэрэгцээ цалингийн худалдан авах чадвар үүнээс ч муу дүр зурагтай байна. Хот сууринд махны үнэ байнга өндөр байсаар байна. 40 гаруй сая малтай, 3 сая хүрэхгүй хүн амтай орны иргэд өөр сонголтгүйн улмаас өндөр |3000 төгрөгөөс дээш| үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг  хэрэглэж байна. Энэчлэн хүнсний гол нэрийн барааны хэрэгцээ өрхийн төсвийн

дийлэнхээс илүү хувийг эзэлдэг хэвээр, зарим сард энэ хэмжээ өсч байна. Энэ нь иргэдийг хүнсний чанартай бараа бүтээгдэхүүнээр эрэлтэд нь тохируулан хангах асуудал урсгал шинжтэйг харуулж байна.

Засгийн газар иргэдийн хүнсний өргөн хэрэглээний чанартай хямд барааны нөөцийг бүрдүүлэх замаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь боомтыг дэмжсэнээс илүү өгөөжтэй байх бишүү. Улсын төсвийн орлого, зарлага:Төсвийн орлого  ихээр нэмэгдэж байгаа тухай Засгийн газар сүүлийн хоёр сард байнга мэдээлж байна. Орлогын нэмэгдэл нь нүүрсний экспорт, төрөл бүрийн татварын өсөлттэй шууд холбоотой мөчлөгийн шинж рүү хандлагатай байна. Орлого нэмэгдэж байгаа боловч иргэдийн амьжиргааны бодит байдал дээшлэхгүй байгааг хэрхэн тайлбарлах вэ? Нэмэгдсэн тэр их орлогоо бодит бүтээн байгуулалт үр ашигтай ажлын байрыг шинээр бий болгоход зарцуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглавал ажилгүйдэл, ядуурлыг дорвитой бууруулах болно. Төсвийн зарлага өмнөх оноос 27 хувиар өссөн нь хөрөнгийн зардал бэлэн мөнгөний тараалтаас шууд шалтгаалсныг статистикийн мэдээ нотолж байна. Нэмэгдсэн орлогоо сонгуулийн амлалтандаа зориулан бэлэн мөнгө хэлбэрээр тарааж дараагийн сонгуульд бэлтгэдэг аргаасаа эрх баригчид салах цаг болсон байна. Мөнгөн хадгаламж, зээл, хүү Төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өсч 2.6 тэрбумд хүрсэн ч төгрөгийн хадгаламжийн бодит хүү хасах утгатай байхад валютийн хадгаламжийн нэрлэсэн хүү олон улсын дунджаас өндөр байгаа нь хөрвөх чадвар асуудалтайг анхааруулж байна. Банкны салбар иргэдийн хадгаламжийг имфляци ханшийн чангаруулалт зэрэг аргаар үнэгүйдүүлж байгааг дэвчих боломжтой юу гэсэн асуулт үүсч байна. Банкууд иргэдийн хадгаламжийг буцаан өндөр хүүтэй зээл болгон аж ахуй эрхлэгчдэд олгож улмаар бүтээгдэхүүний зардалд шингэсэн хүүгээс ч их хэмжээгээр үнийн өсөлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Ийнхүү төр засгийн мөнгө, төсвийн бодлого ард иргэдийнхээ амьжиргаанд сөрөг үйлчилсээр байх цаг удаан үргэлжлэх боломжгүй болж байгааг эрх баригчдад анхааруулж байна.


Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах шаардлагыг Засгийн газарт тавьж байна.
1.    Хөдөлмөрчдийн цалин хөлс, иргэдийн тэтгэврийн хэмжээнд тохируулга хийх замаар амьжиргааны үнийн өсөлт мөнгөний ханшийн уналтаас хамгаалсан оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
2.    Дотоодын болон импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангалттай нөөцийг бий болгон иргэдэд тогтвортой үнээр борлуулах.


МҮЭХолбоо

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ