Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин "Алтан намар-2011"

"Алтан намар-2011"

altan-namar

“Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 420 гаруй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуй нэгжүүд оролцлоо.Үзэсгэлэн худалдаанд 730 тонн төмс, 475 тонн хүнсний ногоо, 50,000 ширхэг жимс, жимсгэний суулгац, даршилсан ногоо 7750, чимэглэлийн мод 3000 ширхэг, зөгийн бал 1,2 тонн, байгалийн жимс жимсгэнэ 2,5 тонн, эмийн ургамал 10 кг худалдагдаж нийт 1,533,250,000 төг борлуулалт хийгдсэн байна.Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд нийт 15 аж ахуйн нэгж 30 гаруй төрлийн техниктэйгээр үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр техникийн зөвлөмжийг 140 гаруй иргэнд, зоорийн аж ахуйн талаар 80 гаруй иргэнд, ногоо нөөшлөх арга, жимс, жимсгэнэ тариалах зөвлөмжийг 50 гаруй иргэнд өгч ажиллалаа.

 “АЛТАН НАМАР -2011” НОМИНАЦИЙН ЭЗЭД

1. Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг:Аймгийнхаа 14 сумын 145 ногоочин оролцуулж, 167 тн төмс, 212 тн хүнсний ногоо, 350 кг зөгийн бал, 2250 ширхэг  даршилсан ногоо, нийт  270 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар Сэлэнгэ аймгийг шалгарууллаа. Цом, өргөмжлөл, 2.2 сая төгрөгийн үнэ бүхий 1 га-н бороожуулагчаар шагнав.

2. Шилдэг дүүрэг:Дүүргийнхээ 7 хорооны 14 ногоочин, 2 аж ахуйн нэгжийг зохион байгуулан 21 тн төмс, 21нэр төрлийн 68.2 тн хүнсний ногоо, 8 төрлийн 1300 кг даршилсан ногоо, үхрийн нүд, чацаргана 2.3 тн, нийт 58.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар Улаанбаатар хотын Хан-уул дүүргийг шилдэг дүүргээр шалгарууллаа. Цом, өргөмжлөл,  мөнгөн шагнал

3. Шилдэг сум15 ногоочин 4 аж ахуйн нэгжийг  зохион байгуулан  31.5 тн төмс, 35 нэр төрлийн 27 тн хүнсний ногоо, 6200 кг  даршилсан ногоо, 3.0 мянган ширхэг жимсний болон чимэглэлийн модны  суулгац нийт 44.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар Дархан-уул аймгийн Дархан сумыг шалгаруулж, Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

4. Хамгийн олон нэр төрлийн ногоотой оролцсон шилдэг ногоочин:35 нэр төрлийн хүнсний ногоо, 7 нэр төрлийн бага тархацтай навчит болон үнэрт ногоо, 30 нэр төрлийн 1.5 мянган ширхэг жимсний болон чимэглэлийн модны суулгацаар үзэсгэлэнд оролцсон Дархан-уул аймгийн Дархан сумын ногоочин Д.Энхтуяаг шалгаруулж, өргөмжлөл 1 га-н бороожуулагчаар, 1тн сармис, 6 нэр төрлийн ногоотой үзэсгэлэнд оролцсон Хэнтий аймгийн Мөрөн сумын ногоочин Х.Ариунтөгс /Сармис эхний 2 өдөр борлуулж дуусгасан.Эрэлт ихтэй байсан/, 14 тн төмс, 3 тн байцаа, 11 нэр төрлийн 2.5 тн хүнсний ногоогоор үзэсгэлэнд оролцож, борлуулсан Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын ногоочин Д.Эрдэнэсүрэн нарыг өргөмжлөл, мөнгөн шагнал.

5. Хамгийн их төмс борлуулсан ногоочин:15 тн төмс, 13 нэр төрлийн 10 тн хүнсний ногоогоор үзэсгэлэнд оролцож, борлуулсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ногоочин Д.Борхүү, 14 тн төмс борлуулсан Төв аймгийн Жаргалант сумын ногоочин С.Нямрагчаа нарыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагнал.

6. Шилдэг аж ахуйн нэгж:20 тн төмс борлуулж,  бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шинээр хийсэн амжилтаар Төв аймгийн Батсүмбэр сумын төмсний аж ахуй эрхлэгч Агро-альфа ХХК, өргөмжлөл, мөнгөн шагнал.

7. Хамгийн олон нэр төрлийн жимс, жимсгэнэ, суулгац борлуулсан жимсчин“Жимс, жимсгэнэ нөөшлөх, хадгалах” сургалт зохион байгуулсан, 23500 мянган ширхэг чацарганы суулгац борлуулсан амжилтаар Поливит ХХК, “Чацаргана” хөтөлбөрийг сурталчилж, 1200гаруй иргэнд “Чацаргана тариалах технологийн зөвлөмж” гарын авлага тараасан, зөвлөгөө өгч ажилласан “Чацарганы холбоо”, 500 кг чацаргана, 200 кг үхрийн нүд, 3.0 мянган ширхэг чацарганы болон үхрийн нүдний суулгац, 400 литр чацарганы шүүс, 100 литр үхрийн нүдний шүүс, 250 кг жимсний чанамал борлуулсан амжилтаар Увс аймгийн Улаангом сумын жимсчин Ц.Сайнзаяаг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал.  

8. Зохион байгуулалт сайтай оролцсон төсөл:Төмсний 7 сортын амталгаат худалдаа, “Монголд нутагшиж буй ирээдүйтэй болон шинэ сортын төмсний сурталчилгаа, зөвлөгөө” сургалт зохион байгуулсан, албан болон албан бус үр үржүүлэгч 20 иргэнийг зохион байгуулан оролцсон “Монгол төмс” төслийн хамт олон, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн 12 хоршооны 20 ногоочинг зохион байгуулж, 68 тн төмс, хүнсний ногоо борлуулж 50.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн, “Бичил зээл, хоршоо, хамтын хөдөлмөр” сургалт зохион байгуулсан амжилтаар Адра-Монгол олон улсын хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн хамт олон тус, тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ