Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин 48 цагийн дотор кино бүтээж уралджээ

48 цагийн дотор кино бүтээж уралджээ

"48 цаг Монгол 2011" бэсрэг кино наадамд оролцсон багууд 9-р сарын 16-ны 19.00 цагаас 9-р сарын 18-ны 19.00 цаг хүртэлх 48 цагт багтаан киногоо хийж, хүлээлгэн өглөө.

Багууд олон улсын "48 цаг кино наадам"-ын дүрэм ёсоор зохион байгуулагчаас ирүүлсэн дараахь өгөгдлүүдийг киноны санаагаа илэрхийлэхдээ ашигласан юм. Үүнд:

Дүр: Дуучин Хүрэлсүхийн Арслан эсхүл Хүрэлсүхийн Алимаа

Хэрэглэх зүйл: Өндөг

Хэлэх үг: "Чи тэнэг юмуу эсвэл албаар ингээд байгаа юм уу?"

Багууд сугалсан киноны төрөл зүйлийнхээ дагуу дээрх өгөгдлүүдийг ашиглан шинжлэх ухааны зөгнөлт, романтик, аймшгийн, фантаз, эмгэнэлт инээдмийн, триллер, детектив, дуугүй зэрэг 15 төрлийн 4-7 минутын богино хэмжээний кино бүтээжээ.

Жүжигчид, зураг авах газраа сонгох, техник, тоног төхөөрөмжөө бэлтгэх, уран бүтээлчдийн баг бүрдүүлэхээс бусад зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа хийн дэлгэцэнд гаргахад бэлэн болгох хүртэлх нөр их ажлыг ердөө 48 цаг буюу бүтэн хоёр хоногийн дотор хийж гүйцэтгэсэн юм.

Багуудын киног дараахь хуваариар үзүүлнэ

Огноо Цаг     Арга хэмжээ Болох газар

2011.9.22      10.00 - 12.00            А хэсгийн бүх кино "Өргөө" кинотеатр

2011.9.23      10.00- 12.00 Б хэсгийн бүх кино "Өргөө" кинотеатр

2011.9.24      17.00  Шагнал гардуулах ёслол  Black Box театр

Шүүгчид кинонуудыг уран сайхны болон техникийн төвшин, өгөгдлүүдийг хэрхэн ашигласан, киноны төрөл зүйлдээ тохирсон байдал зэрэг үзүүлэлтээр шүүн шалгаруулна.

Шилдэг киногоор шалгарсан бүтээлийг 2012 оны 3-р сард АНУ-ын New Mexico мужийн Taos хотод болох дэлхийн 103 хотоос шалгарсан шилдэг кинонуудтай  Олон улсын "48 цаг кино наадам"-ын шилдэгийн төлөө өрсөлдөх эрхээр шагнана. Мөн шүүгчдийн нэрэмжит, шилдэг зохиол, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг зэрэг 6 номинацын шагнал олгоно.

"Өргөө" кинотеатрт гарах дөрвөн удаагийн үзлэгийн үеэр үзэгчдээс авах саналд үндэслэн Үзэгчдийн нэрэмжит шагналын эзнийг тодруулна.

Кино хийхээр сугалаа сугалсан 26 багийн нэгээс бусад нь киногоо хүлээлгэн өгсөн байна.

"48 цаг Монгол 2011" бэсрэг кино наадмын

Ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаяр 99647260

Утас: 324627, 324764; Факс: 315326

99288924, 99170361, 99193327

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ