Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! “Өөрийн хөдөлмөр шингэсэн мөнгөөр юм авах гоё”

“Өөрийн хөдөлмөр шингэсэн мөнгөөр юм авах гоё”

          12 жилийн II дугаар сургуулийн 11А  ангийн сурагч, аймгийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүн Б.Аянуртай уулзлаа.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн байна уу? Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг өөрийнхөө болон нийт сургуулийн хүүхдүүийнхээ өмнөөс хүргэж байна. Ховд аймгийн нийт хүүхдүүддээ бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

              -Одоогийн байдлаар ямар ямар сонгуульт ажил хашиж байна вэ? Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

               -Би Ховд аймгийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүн, сургуулийнхаа сурагчдийн өөрөө удирдах байгууллагын даргын албыг хашиж байна.

-Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын зүгээс зохиогдсон үйл ажиллагаанудад олон оролцсон байх? Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Би энэ оны дөрөвдүгээр сард олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болсон “Инээж буй хүүхэд” арга хэмжээнд оролцсон. Энэ зуны хувьд манай аймгийн хүүхдийн амралтын газар болох Баянбулаг зусланд болсон сургалтанд оролцсон. Энэ сургалтанд голдуу харилцааны талаар хичээл заасан.

-Хүүхдийн оролцооны байгууллагад явж байгаа хүүхэд бусад хүүхдээс юугаараа давуу байдаг вэ?

-Хүүхдийн оролцооны байгууллагад явдаг хүүхдүүд бусадтай харилцах чадвар болон ярианы чадвар сайн хөгждөг. Үүнээс гадна өөрийгөө ямар ч хүнд зөвөөр ойлгуулж бусадтай хамтран ажиллах чадварыг эзэмшдэг. Тэр ч үүднээсээ би зун Баянбулаг зуслан дээр сурсан мэдсэн зүйлээ сургуулийн хүүхдүүдэд хэлж өгч сургалт явуулдаг. Манай аймагт сурагчдын олон байгууллага клубууд ажиллаж байгаа. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, өсвөрийн улаан загалмай, өсвөрийн сэтгүүлч, өсвөрийн цагдаа, үе тэнгийн нөхөд гээд тоочоод байвал их олон байгууллага бий.

-Хүүхдийн оролцооны байгууллагын шугамаар ч юмуу та нар санаачлагаараа янз бүрийн ажил зохион байгуулдаг уу?

-Сонирхолтой ажлуудыг хүүхдүүдийн санаачлагаар явуулах нь сүүлийн үед их болсон. Бидний хийсэн хамгийн чухал ажил гэвэл  багш, сурагчдын дунд судалгаа явуулж сурагчдын хүсэл сонирхлын дагуу зарим багшийн хичээл орох ангийг нь өөрчлөх тухай ярилцсан. Тун удахгүй сурагчдынхаа дунд сургалт хийе гэж бодож байгаа. Удахгүй манай сургууль 1000 цэцгийн баяр хийх гэж байгаа. Манай сургууль “Эко сургууль” болохоор тэр үү, сургуулийн гадна талбай их олон сайхан цэцэгтэй байдаг. Бид түүнийг хайрлаж улам сайн ургуулахын тулд бүгдээрээ хамтарч арчилж тордохыг хичээдэг.

-Чамайг бас дуулж бүжиглэдэг гэж сонссон?

-Би бага ангидаа дуулдаг байсан. Бас жаахан шүлэг уншина. Харин бүжиглэх маш дуртай. Энэ миний авьяас байхаа. Би орос дууг хэн сайн дуулах вэ? тэмцээнд ороод орос шүлгээр нэгдүгээр байр эзэлж байсан. Бүжгээр авсан өргөмжлөл, дурсамж олон байгаа.

-Зуныхаа амралтыг ер нь яаж өнгөрүүлсэн бэ?

-Манайх ногоо тарьдаг байхгүй юу. Тэгээд аав ээждээ тусалсан. Одоо ногоо хураана гээд бөөн ажил болж байгаа. Англи хэлний вакумжилсан сургалтанд суулаа. Баянбулаг зусланд явж амрангаа сургалтанд хамрагдлаа.

-Энэ бүхнийг амжуулахад хэцүү байсан уу, Ногоо тарих их ажиллагаа шаарддаг ажил шүү дээ?

-Ер нь бол ногоо тарих хэцүү. Их ажиллагаа ч шаарддаг. Би ногоо усалж үзээгүй. Аав усалдаг. Харин ногооны зэрлэг түүх ёстой хэцүү халгай өвс ихтэй. Бас төмсөө хураачихаад эмэгтэй хүүхэд төмсөө өргөнө гэдэг маш их хэцүү л дээ. Гэхдээ яахав угаасаа хийхээс цааш. Харин сүүлд нь ногоогоо хураачихаад ургацын баяр хийж байхад их сайхан байдаг шүү. Бас ногоогоо зарсан мөнгөөр хувцас хичээлийн хэрэглэлээ авч байхад их сайхан байдаг. Учир нь миний хөдөлмөр ч гэсэн шингэсэн гэж бодохоор.

 

-Манай сонинд ярилцлага өгсөнд баярлалаа. Өөрийн зүгээс нийт сурагчид багш нартаа хандаад юу гэж хэлэх вэ?

 

-Сургуулийнхаа нийт багш нарт хайртай шүү. Та нараараа үргэлж бахархаж явна аа. Тэгээд нийт төгсөх ангийн хүүхдүүддээ хичээлээ сайн хийж байгаад элсэлтийн шалгалтаа амжилтаа өгөөрэй гэж хэлье. Бас танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Ярилцсан Б.Лхагва-Очир

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ