Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Санхүү Төрийн Сангийн хэлтсээс мэдээлэв

Санхүү Төрийн Сангийн хэлтсээс мэдээлэв

8 дугаар сарын байдлаарх аймгийн төсөв, санхүү

Энэ сарын байдлаар орон нутгийн төсөвт нийт 4347,1 сая төгрөгийн урсгал орлого оруулахаар төлөвлөгдсөнөөс,  3186,5 сая төгрөгийн  орлого хуримтлагдаж, төлөвлөгөө 1170,6 сая төгрөгөөр буюу 26,7 хувиар дутуу биелсэн дүнтэй байна. Орон нутгийн төсөвлөгдсөн орлогын 3385,5 сая төгрөгийг татварын орлого,  178,1 сая төгрөгийг татварын бус орлого эзлэх ба татварын орлогоор 2284,2 сая төгрөг, татварын бус орлогоор  154,9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын төлөвлөгөөг 1043,9 төгрөгөөр буюу 32,5 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 23,2 сая төгрөг буюу 13 хувиар тус тус тасалдуулжээ. 
          Төсвийн орлогын бүрдэлт хүндрэлтэй байгааг шийдвэрлэх зорилгоор улсын төсвөөс  783,4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, мөн 600,0 сая төгрөгийн зээл авч, төсөв санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг хичээж ажиллав. Орон нутгийн төсвийн нийт зарлага 4319,5 сая төгрөг хүрсэн  ба төлөвлөгдсөнөөс 27,6 сая төгрөгийг дутуу зарцуулав. МоЭнКо компаниас төлөгдөх орон нутгийн татварын орлого тасарч байгаагаас  шалтгаалан сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг бүрэн олгож чадахгүйд хүрч, төсөвт хүндрэл гарч байна. Сумууд төрийн сангийн сүлжээнд холбогдон, төрийн сангаас төсвийн зарцуулалтанд тавих хяналт сайжирснаар төсвийн хэтрэлт буурч, төсвийг үр ашиггүй зарцуулах явдал багасаж байгаа нь сүүлийн үеийн үйл ажиллагааны ололттой тал болж байна. Орон нутгийн төсвийн өр 165,6 сая, авлага 55,5 сая төгрөг болж оны эхнээс өр 123,3 сая төгрөгөөр өсөж, харин авлага 102,5 сая төгрөгөөр буурсан байна. Улсын төсвийн байгууллагууд авбал зохих санхүүгийн дэмжлэгийг 100 хувь (17288,3 сая төгрөг) авсан. Харин эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилт (1284,9 сая төгрөг)  45,1 сая төгрөгөөр дутуу байна. 144,3 сая төгрөгийн өөрийн орлого хуримтлуулахаас 248,6 сая төгрөгийн орлого оруулсан нь төлөвлөгөөг 104,3 сая төгрөгөөр давуулсан үзүүлэлт юм. 
             Орон нутаг дахь улсын төсвийн байгууллагуудын төсвийн зарлага 18717,6 сая төгрөг буюу төлөвлөснөөс 1104,8 сая төгрөгөөр бага дүнтэй гарсан нь эдийн засгийн ангиллаар хэмнэлтэй зарцуулагдсан гэсэн үг. Энэ нь төсвийн зарцуулалтанд тавих хяналт сайжирч, үргүй зардал гарах нь багассантай холбоотой. Түүнчлэн төсвийн өр 345,9 сая төгрөг болж , оны эхнээс 149,6 сая төгрөгөөр өссөн бол авлага 60,8 сая төгрөг болж, 74,6 сая төгрөгөөр буурчээ. Төсвийн өрийг ангилан авч үзвэл БСШУ-ны сайдын харьяа байгууллагууд 200,2 сая төгрөг, эрүүл мэндийн сайдын харьяа төсөвт байгууллагууд 129,2 сая, шадар сайдын харьяа төсөвт байгууллагууд 10,1 сая төгрөг бусад сайдуудын багц 6,4 сая төгрөгийн өртэй байна. Зарим төсвийн байгууллагууд харилцах дансандаа мөнгөтэй байгаа боловч зайлшгүй гарах зардлыг хугацаанд нь санхүүжүүлж өр, авлагаа бууруулах арга хэмжээ авахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

Аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн Сангийн хэлтэс

Comments 

 
#1 kk 2011-09-28 19:24
:-)
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ