Данийхан нийгмийн зөвшлийн ажилтай танилцав
Данийн Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөр нийгмийн зөвшлийнхөн манай аймагт ирж, иргэдийн хөдөлмөрлөх эрх хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах зорилгоор аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн холбооний удирдлага удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж хэрхэн ажилладаг
тухай мэдээлэл авлаа.
Мэдээллийг сонссоны дараа Данийн төлөөлөгчид танай аймаг төр засаг, үйлдвэрчин, ажил олгогч нар хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаа нь аятай санагдаж байна гэж байв. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга танилцуулахдаа өнгөрсөн 7 сарын 1-ны байдлаар манай аймагт шинээр 1314 ажлын байр бий болсон гэсэн юм.
Г.Энхжаргал