Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага БҮТЭЭСНЭЭ ХАМГААЛЪЯ

БҮТЭЭСНЭЭ ХАМГААЛЪЯ

 

Гэрэлтүүлэгтэй болсон ч
зардлыг нь хариуцах эзэн олдоогүй

Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд олон томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, аймгийн хөгжил, эдийн засгийн нийгмийн байдалд дорвитой ахиц гарсан нь бодит үзэгдэл болжээ. лоо. Бүтээлч санаачлагууд гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадсан нь аймгийн удирдлага, тус тусын ажил хариуцсан хүмүүс, иргэд олон түмний бахархах ёстой зүйл  мөн ч үүн дотор анхаарууштай зүйл бас байгаа юм. Юу гэвэл бүтээлч ажлын аяны хүрээнд аймгийн төвөөр зорчих тээврийн хэрэгсэлийн жолооч нар болон явган зорчигчид харанхуйгаас халшрах зовлонгүй болсон нь гавъяатай хэрэг. Харин  замын дэргэдүүр эгнэх гэрэлтүүлгийн шонг хэр зэрэг найдвартай суулгасан бэ гэдэгт хяналт тавьсан эсэхийг нь нягталмаар санагдсан. Хальт харахад заримыг нь чулуугаар ивж тогтоосон байгаа бөгөөд хүчтэйхэн шуурга болвол уначихаж магадгүй гэх бодол төрсөн. Нэг гэрлийн шон унахад бусад шонгоо унагаах ч эрсдэл ч бий. Зарим гэрлийн шонгийн монтажны утас ил задгай байгаа нь бас нэг түгшүүртэй асуудал Юу гэвэл ил задгай байгаа цахилгааны утсанд бага насны хүүхэд хүрвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэдэг асуудал санаа зовоож байгаа юм. Үүнээс гадна гудамж замын гэрэлтүүлгийг суурилуулахдаа эрчим хүчний зарцуулалтын асуудлыг хэрхэн тооцож төлөвлөсөн юм бол гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Одоогоор гэрэлтүүлгийг улсын комисс ч хүлээж аваагүй байгаа бөгөөд цахилгааны төлбөрийг нь аль байгууллага төлөх нь шийдэгдээгүй. Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Хотын захирагчийн алба ба хот тохижилтын газрууд өөрөөсөө зайцуулан бие биерүүгээ түлхэж байгаа сурагтай. 300 ватт болон 200 ваттын хүчин чадалтай эдгээр гэрэлтүүлгийн зарцуулж буй эрчим хүчний өртөгийг тооцож үзэхэд сард 1,5 сая орчим төгрөгийн төлбөрийг тогтмол төлөх болж байгаа юм. Жил тутам дунджаар 15.0 орчим сая төгрөг. Иймээс Цахилгаан түгээх сүлжээ компанийханы зүгээс үүний төлбөр мөнгийг хариуцах газрыг тодорхой болтол тогийг нь хязгаарлахахаас өөр аргагүй гэдгээ учирлаж суугаа.  

Мөн бүтээлч ажлын хүрээнд, эхлээд аль чадал чинээтэй нь, улмаар ар араасаа цувран  аймгийн төвийн бараг бүх байгууллагууд гэрэлтдэг хаягтай болсон ба үлдсэн зарим нь бас л ийм болохыг эрмэлзэж буй нь магад. Гэрэлтдэг хаягийн нэг үсэг гэхэд зуу орчим мянган төгрөгийн өртөгтэйгээр хийгддэг гэнэ. Байгууллагууд ойролцоогоор 1,5 саяас дээш үнээр хаягаа хийлгэдэг гэсэн үг. Хаягийн асуудлыг сөхөхөд стандартын асуудал урган гарна. Цаанаас тогтоосон стандарт байхгүй ч эрчмийн инженер хүлээн авдаг бөгөөд  ямар нэгэн цахилгааны гэмтэл гарахгүй байлгүй дээ гэж найдаад л хүлээн зөвшөөрдөг гэнэ.

 

Ховдын “зайсан” –д хогийн сав дутагджээ

Амралтын өдрөө зугаатай бас дурсамжтай өнгөрөөхөөр иргэд гэр бүл, ахан дүүсээрээ “Эв эеийн өндөрлөг” хэмээх Ховдын “зайсан”-г зорин зураг хөргөө татуулан хөгжилдөх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Оройн цагаар гарахад Ховд хот сайхан харагддаг юм билээ. Шинээр тавьсан гэрэлтүүлэгтэй гудам нь ярайгаад л. Яг л Ховд хотыг алган дээрээ тавин тольдох мэт.
Энэ сайхан бүтээн байгуулалтаа улам дэвжээхийн тулд цаашид анхаарууштай хэдэн зүйлүүд бас байгаа нь нэгд “Эе эвийн өндөрлөг” өөд шатаар нь өгсөж гарахад огцом, буухад хүндрэлтэй, хоёроос илүү хүн зэрэгцэж явах боломжгүйн дээр гэрэлтүүлэг нь их бүдэг байгаа явдал.  Тэрчлэн шатны нэг талын бариул одоогийн байдлаар хийгдээгүй болохоор анхааралтай л байхгүй бол эвгүйхэн гишгэхэд хөл алдан унаж мэдэхээр. Наадмын үеэр бүтээн байгуулалтын ажил танилцуулж байхад очсоноос даруй долоохон хоногийн дараа дахин очиход уулын энгэрийн багахан хэсэг хогийн цэг болсон байх нь харагдав. Холоос хэдэн цагаан шуудайтай хог уулын энгэрт шохой асгасан мэт цайрна. Бас машины зогсоолын хажууд архи, пиво, ундааны шил хөглөрөхийн зэрэгцээ чихрийн цаас, цаасан хайрцаг, гялгар уут, тамхины иш тэргүүтэн цэцэг жимс мэт алаглажээ. Мөн бие засах газаргүй учир хүмүүс уулын энгэрт бие засаж байлаа. Энэ мэтчилэн хүмүүс бие засч, хогоо хаясаар байвал тэндээс өмхий  эхүүн үнэр үнэртэж эхлэх нь  мэдээж.  Дээр нь гараад ажиглавал хүмүүс энд арц, хүж умалган сан тавьсан байв. Мөн уусан архи, пивоны шил, татсан тамхиныхаа ишийг уулын өвөр тал руу шидчихэж байсан.
Хэдий гүйцэтгэлийн ажил нь дуусаагүй ч машины техникийн цуваа тасрахгүй үргэлжлэх энэ газарт ганц ч хогийн сав байхгүй байна гэдэг үнэхээр учир дутагдалтай хэрэг. Хогийн сав байхгүй байнаа гээд хогоо бариад явах ухамсартай хүн хэд билээ гэдгийг бодолцож үзъе!


Зам хэр зэрэг найдвартай вэ?

Аймгийн төвд 2,9 км замыг шинээр тавьж нэлээд хэмжээний замыг шинэчлэн засварлах ажил гүйцэтгэлийн хувьд хугацаандаа амжсан ч, зам байгуулах ажлын үр дүнд гарсан хог хаягдлаа зарим хэсгээр нь цэвэрлэлгүй орхисон байгаа нь олны нүдэнд ил байна. Тухайлбал Цагдаагийн газрын үүдний машины зогсоолын дэргэдэх овоолоостой хог хаягдлыг дурьдаж болно.  Ард DSCF7535Аюушийн талбайгаас театр уруу явах явган хүний гарцын хучилтыг дутуу хийснийг цаашид гүйцээх биз.  Замын чанарын хувьд ажлын комисс хүлээж авсан эсэх, мэргэжлийн хүмүүс ямар үнэлэлт өгч буйг хараахан судлаагүй ч зарим хэсгээрээ хотгор гүдгэр, хааяа нэг замын хучилт нь дутуу байгаа зүйлүүд ажиглагдаж байна лээ.
Дам сонсохнээ энэ нь Боорчи компаний гүйцэтгэсэн ажил бололтой. Улаанбаатар хотод тус компаний тавьсан зам тааруухан байсан. Энэ байдал манай аймагт давтагдаж байна гэх хүн ч байна лээ. Энэ бүхнийг орхин үгүүлэхэд  хариуцсан хүмүүс дээрх сануулгуудыг анхааран үзэж, ойрын үеэд дорвитой арга хэмжээ авах бизээ гэж найдна.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ