Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Харцагын баяр

Харцагын баяр

Харцагын баяр, бумба оршоохтой

давхцан тохиов

Наадмын нар хэвийж намрын амьсгал нэгэнт орлоо. Энэ зуны хувьд улс, аймаг сумаараа түүхэн их ойнуудыг давхцуулан тэмдэглэж жил жилийнхээс илүү өргөн цар хүрээтэй, нижгэр наадацгаасан нь Ховдчуудын хувьд онцлог дурсамж олныг үлдээж байна.
Нийслэл хотноо болсон үндэсний уламжлалт их баяр наадамд Мянгад сумын уугуул аймгийн арслан Г.Алтангэрэл зургаа давж лусын начин болон харцага цолыг зэрэг хүртсэн бол Чандмань сумын уугуул аймгийн арслан Цогбаяр улсын начин болсон. Наадмын хурдан морины уралдаанд Ховд нутгийн уяачдын уясан хүлгүүдээс хэд хэдэн хурдан хүлэг айрагдаж нутгийн зон олны магнайг тэнийлгэсэн билээ. Hartsagiin_bayarppppppppp
Улсын наадамд одтой сайхан наадсан бөхчүүд болон хурдан хүлгийн эзэд төрөлх аймгийнхаа 80 жилийн түүхт ойн баярт хүрэлцэн ирцгээж наадамд өнгө нэмснийг олон түмэн мэднэ. Ойн баярын дараахан буюу энэ сарын найманд улсын харцага Г.Алтангэрэлийн цол мялаах наадмыг Мянгад сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Улаанбаатарyyyyyyyyyyy хот болон Ховд аймаг дахь нутгийн зөвлөлөөс Өндөр хөхий уулын бэл хормой Адуунчулуунд зохион байгуулж, хурсан олныг баясгасан ба уг наадамд улс аймаг сумын алдар цолтнууд зодоглож, даага, соёолон, их насны хурдын хүлгүүд урладав.
Улсын начин Цогбаяр аймгийн харцага Батсайхан, аймгийн заан Уламбаяр, начин Мөнхбат, Жаргалсайхан, Ариунболд,нараар манлайлуулсан хүчит бөхчүүдийн барилдаанд аймгийн харцага Н.Батсайхан түрүүлж, улсын начин Цогбаяр үзүүрлэсэн. SANY0290ooooooo
Их насны моринд Увс аймгийн Өлгий  сумын Цэнд-Аюушын саарал, Соёлонд Мянгад сумын Чацаргант багийн Батжаргалын хээр, дааганд мөн Өлгий сумын уяач Буяндэлэгрийн хүрэн халзан тус тус түрүү  магнай олж торгон жолоогоо өргүүлэв. Нутгийн зон олныг улсын баяр наадамд нутаг усныхаа нэр сүрийг өргөн урамтай сайхан барилдсан улсын харцагатай сэтгэлээсээ талархацгааж, 200-аад бог мал 10 гаруй адуу, бас бус зүйлсийг  бэлэглэснээс гадна аймгийн ИТХ, ЗДТГ-аас хоёр өрөө байраар шагнасаныг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа өөрийн биеэр очиж гардуулав.
Мөн эл өдөр аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тэргүүтэн тус сумын Ховд аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн Төвдийн орноос Гандан хийдийн их хамба Л.Чойжамц ламтаны залж болгоосон бумбыг Өндөр Хөхийн уулын төрийн тахилгат овооноо оршоон хүндэтгэл үзүүлсэн чухал үйл явдал давхцав.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ