Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Ирэх оны төсвийнтөслийг хэлэлцэв

Ирэх оны төсвийнтөслийг хэлэлцэв

Ирэх оны төсвийнтөслийг хэлэлцэв

Энэ сарын 16-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тэргүүлэгчдийн өдөр” болж өнгөрлөө. Тэргүүлэгчдийн өдрөөр 2012 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Энэ тухай санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэлийн илтгэлд дурьдахдаа төсвийн төслийн талаар нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа хэдий ч ихэнх сумдын ерөнхийлөн захирагч менежер нар идэвх муутай байгааг онцолсон юм. Төсвийн төсөлд 2012 оны орон нутгийн төсвийн нийт орлогыг 3702.0 сая төгрөг байхаар тооцсон ба үүний 93.9 хувь буюу 3478.2 сая төгрөгийг татварын орлогоор үлдсэн хөрөнгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.

2012 оны төсвийн нийт орлого тусламж 10238,6 сая төгрөг байх ба 36,1 хувь буюу 3702.2 сая төгрөгийг орон нутгийн, 63.9 хувийг нь улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлэхээр төсөвлөсөн байна. 849.8 сая төгрөгийн урсгал орлого бүрдүүлэх ба  үүний 89.1 хувийг татварын орлого, үлдсэн хэсгийг нь татварын бус орлого эзэлж байна. Тэрээр урсгал орлогыг өнгөрсөн оныхоос 31,8 хувиар бууруулж төлөвлөсөн нь энэ юм.  2012 оны төсвийн зарлагыг Сангийн яамны үндсэн чиглэл, зах зээлийн одоогийн үнэ ханш, холбогдох хууль, дүрэм журманд үндэслэн нийтдээ 43646.5 сая төгрөг байхаар, үүний 7323,8 сая төгрөгийг орон нутаг, үлдсэн хэсгийг улсын төсвийн байгууллагад зарцуулахаар төсөвт тусгажээ. Ирэх оны урсгал зардал нь энэ оныхоос 38,9 хувиар өсөхөөр төлөвлөсөн байсан. Төсвийн зарлагыг төсөвлөсөн байдлыг анзаарч үзэхэд цалинг 14,2 хувиар, өргөн хэрэглээний бараа, бензин  шатахууны үнийг 10-64,5 хувиар өсөхөөр тооцож гаргасан байсан.

Харин гэрэл цахилгаан, бохир, цэвэр усны үнийг хэвээр, халаалтын үнийг 17,4 хувиар (1м3 нь НӨАТ-гүйгээр 1350 төгрөг байхаар) нэмэгдүүлэн тогтоосныг төсвийн төсөлд тусгажээ. Боловсролын салбарын төсөв энэ оныхоос 30,9 хувиар, эрүүл мэндийн салбарынх 33,8 хувиар өсөхөөр тусгагдсан байна. Боловсролын салбарын төсвийн 21.6 тэрбумаар төлөвлөсөн нь шинэ сургуулиуд ашиглалтанд орж байгаатай холбоотой гэнэ. Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулахдаа аймаг , сумдын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сум байгуулагууд, тамгын газрын хэлтэс, тасаг, агентлагуудын саналыг үндэслэн гаргасан бөгөөд төвлөрсөн төс вийн хөрөнгө оруулалтаар 106,9 тэрбум, Монгол улсын сангийн хөрөнгөөр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтанд 3,8 тэрбум, замын сангийн хөрөнгө оруулалтанд 182,0 сая төгрөг байхаар тус тус төлөвлөжээ. Төлөөлөгчдийн өдөрт оролцогсод Цэцэг сумын цахилгааны асуудал, Хөшөөтийн уурхайн, Мөнххайрханы цахилгаан станцын тодорхой асуулга тавьж, санал гаргаж байсан.  Мөн аймгийн төвийн зарим орон сууцны засвар, гадна тохижолт, гэр хорооллын гэрэлтүүлэгийн асуудлууд хөндөгдөж байв.

 

Б.Лхагва-Очир

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ