Download Firefox
Download Firefox

Monday, Jan 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин Солгой өнцгөөс

Солгой өнцгөөс

“Нэгэн үзүүрт сэтгэл”    (Егөө)

DSCF4366Аливаа зүйлийг санаж сэрж амжилгүй, ажиггүйхэн явсаар хожим сэхээрсний дараа туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, өдөр хоног гэдэг харвасан сум шиг өнгөрч дээ хэмээн бодогдох нь олонтаа. Идэрхэн залуу насандаа Даан чиг ажиггүй явлаа даа хэмээн ухаарал бодролд даллан шуранхайлах ардын дууны сургамжит бадгийг санагалзуулах  мэт аяс байдал энэ цагийн өнгөнөө эрээлжилж, аамай гоомой иргэд олон түмэн маань аанай л ажиггүйхэн зангаараа өдөр хоногийг гэнэ сэргэггүй өнгөрөөх нь ертөнцийн жам ч юм уу?

Дөрвөн жил болоод л гэнэт сэрсэн мэт оволзох сонгуулийн хугацаа бараг л хаяанд, түмний хувь заятай холбоотой амин чухал зүйл болох тэрхүү сонгуулийн хуулийг хэрхэн, ямар замаар шийдэх тухай Улсын их хурал дээр гацаантай байгаа энэ үед дэлгэр зуны найр наадам үргэлжилж, жирийн олны дунд энэ тухай онхи мартсан мэт үл дурсагдах ч, “дээдсүүд” хэмээгдэх улс төрийн хүрээнийхний хувьд бараг л зүүдлэж хонож буй ганц зүйл нь ч байж  магад.
Эл асуудал улс төрчдөөс илүү өргөн олон түмний хамгийн гол асуудал байж жирийн иргэд л үүний төлөө санаа бодлоо уралдуулан хэлэлцэж, санал онолоо гаргаж байх ёстой баймаар. Гэвч  мөнөөх улс төрчдийн “мэдэмхийрэх” нь энэ бол жирийн иргэдийн хэмжээнээс хэтэрсэн зүйл. Сонгуулийн хуулийн тогтолцоог бид мэт ихийг мэддэг, тусгай хүмүүс шийдэхээс бус, юм  мэдэхгүй жирийн борчуудад юуны хамаа хэмээн цэцэрхэцгээх.

 

 Энэ үүднээсээ сонгуулийн хуулийн талаар та бид мэт жирийн иргэдээс санал авах нь цээртэй зүйл гэж үзэж буй бололтой. Төрийн эрх барих эрх мэдэл бол улс төрчид буюу “манлайлагч лидерүүд”-ийг эгнээндээ багтаасан  нам хэмээгч бүхнийг мэдэгч хүчний л эзэмшилд байх ёстой. Ийнхүү хатуу итгэсэн хөөрхий олон түмэн улс төрчид хэмээгдэх “намын хүмүүс”-т өнийн заяа тавилангаа даатган орхиж, хөл хөсөр, гар газар,амар жимэр амьдрах тухай мөрөөдөвч, өөрсдийн ирээдүйг өөрийн толгойгоор цогцлоохоос бус “ивээгч” улс төрчид, “намчууд”-ын толгойгоор сайн сайханд хүрнэ гэдэг юу л бол гэдгийг огт анзаарсангүй.
Энэ завсар нь  мөнөөх “намчууд” улс төрчид нь “хутгаа ханцуйндаа нууна” гэгчийн үлгэрээр бүхнийг өөрсдийн гарт оруулж авах арга саам бүхнээ сэм гүйцэлдүүлсээр.
Манай /www.tsahim-toli.mn/ -ын редакци энэ тухайд орон нутгийн түвшинд тодорхой бодлоготой хандаж, өнгөрсөн 5 сараас эхлэн “Ховд аймгийн 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх вэ?” санал асуулгыг цахим хуудсаараа дамжуулан явуулсан ба үүний дотор “130 гаруй бүтээлч ажил төлөвлөгдсөн нь  маш чухал”, “80 жилийн ойн үеэр улс төрийн элдэв сурталчилгаа явуулахгүй байя” “ойг  тэмдэглэх гэж хэтэрхий нүсэр дарамт үүсгэх хэрэггүй” зэрэг  асуултуудыг багтаасан санал асуулгыг өргөн олон түмний дунд явуулсан. DSC_0979
Ойн өмнөх өдөр буюу 7 сарын 27-ны байдлаарх тус санал асуулгын дүнг уншигчдад толилуулах нь зүйтэй бөгөөд эндээс та нэгийг тунгаана байх.
Асуулгад  “80 жилийн ойн үеэр улс төрийн элдэв сурталчилгаа явуулахгүй байя” гэсэн санал тэргүүлж байна.
Харин одоо эл бүхнийг орхин 80 жилийн ойн тэмдэглэлт баярын өдрүүдэд ажиглагдсан зарим зүйлийн тухай үгүүлъе.
Наадам өндөр байр суурьтай, бэл хөрөнгөтэй хүмүүсийн бэлэг сэлтээр бялхсан элбэг дэлбэг харагдсан нь нэг талдаа сайхан, бас нөгөө талдаа тодорхой нэг сэжиг таамгийг дагуулсан зүйл байв.
УИХ-ын гишүүн кёкүшюизан Батбаяр бөхчүүдийг машин мотоциклээр шагнаж, Ховд нутгийн хөгжлийн сангийн тэргүүн Ш.Адьшаа,  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хурдан морины унаач хүүхдүүд, ахмадууд, эмэгтэйчүүд нутаг нугийнхан, наадамчин олонд баруун солгойгүй бэлэг тарааж, наадмын түрүү айрагт давхисан морьдууд болон, түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гаргасныг энд дурьдаж болох.
Аймгийн Засаг даргын зүгээс 80 жилийнхээ ойг архи дарс хэрэглэхгүй тэмдэглэх тухай саналыг эртнээс гаргаж, тэр ёсоор болгохыг хичээсэн. Гадаад улс орон өөрийн орны бусад хот, аймгуудаас ойд уригдан ирсэн зочид төлөөлөгчид, аймгийнхаа хүндтэй хүмүүс, ойн бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулсан ажлын хэсгийнхэн, ажил хариуцсан хүмүүс гэхчлэн тус тусад нь хүндэтгэлийн цайллага хүлээн авалт хийсэн ба тэр бүрийд архи дарсны зүйлгүйгээр хэрхэн хөгжиж цэнгэж болохыг харуулах гэсэн юм хэмээн тайлбарлаж, ширээн дээр ганц лааз шар айраг ч тавилгүй хүндэтгэл үзүүлж байсан бол яг энэ үеэр нь Буянт голын хөвөөнд тусгай өргөө бариулан тухалсан зарим хүндэт зочид тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд нутгийн хөгжлийн сангийн тэргүүн Ш.Адьшаа нарын томчууд хүмүүсийг хамт сургууль төгссөн төгсөлт төгсөлтөөр нь, нутаг ус, найз нөхдийн бүлгээр нь урьж уулзахдаа хатуу дарсыг хүндэтгэлийн дээд болгон ширээнээ өрж, сөгнөж байснаас гадна хүн бүрт шилтэй архи бүхий ууттай бэлэг тараав.
Ийнхүү аймгийн 80 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үеэр аймгийн удирдлага болон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нэр нөлөө бүхий зарим нөхдийн үзэл бодлын ялгаа зөрөөг илтгэсэн томоохон “шоу” өрнөж байх үеэр ойд уригдсан ч төрийн том арга хэмжээтэй байгаад ирж чадаагүй улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэл хотод Энэтхэгийн ерөнхийлөгч, хатагтай Пратибха Двисингх Патилатай хийсэн төрийн дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн ёслолд архинаас татгалзаж байгаагаа үзүүлэн, оргилуун дарс биш жүүс тулгаж олны “нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэж”-ээ. SANY0384
Маргааш нь хэвлэгдсэн өдөр тутмын томоохон сонинууд  дээр сэтгүүлчид “будаач будаач гэхээр сахлаа будна” гэгчээр гээд л “тавлаж” гарав.
Ийнхүү олны сэтгэлийг илбэдэн татаж, оноо авч, тал олох гэсэн  манай улс төрчид, мяндагтангуудын үйлдэл “дүрдээ хэт орсон”-ы улмаас зарим нь бүтэлгүйтэж, зарим нь ч санасан бодсоноо амжилттай гүйцэлдүүлж байвч, сонгуулийн төлөө гэсэн нэгэн үзүүрт зорилгод зангилагджээ.
Гэхдээ иргэд олон түмэн маань нүдэн дээр өрнөж буй энэ мэт үзэгдлүүдийг хэрхэн хүлээж авч, ухаж ойлгож байгааг дүгнэх аргагүй. Гагцхүү алив бүхний үнэн  мөн чанарийг сайтар тунгааж, ялгаж салгах нь л чухал гэдгийг сануулах нь илүүц биш бизээ

 

Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ